| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2024/08244/И |
| Дугаар | 191/ШШ2025/07496 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 191/ШШ2025/07496
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод байрлах, ******* ББСБ ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******, тоотод байрлах, ХХК /рд:8/,
Хариуцагч: , ,,, тоотод оршин суух, ы /рд:8/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 1,902,416,399 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Хариуцагч ХХК, Э. нар нь 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК-тай дугаартай Зээлийн гэрээг байгуулан 1,400,000,000.00 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлдүүлсэн. Тус зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон ХХК-ийн өмчлөлийн ,, тоот үл хөдлөх хөрөнгийг Б дугаартай Барьцааны гэрээ байгуулан барьцаалсан. Зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д Зээлийн төлбөрийг Зээлийн гэрээний Хавсралт №1-д тусгасан эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлж барагдуулах, 2.9.3-т заасны дагуу гүйлгээний утгыг тодорхой бичих, 4.2.3-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаандаа төлөөгүй гэрээний 2.1.3-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх гэж тус тус заасны дагуу зээлдэгч нар нь зээлийг гэрээний Хавсралт 1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулах, хэрэв төлж барагдуулаагүй бол гэрээнд заасан хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн. Хариуцагч ХХК нь гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тул хариуцагчийн хүсэлт, нөхцөл байдлыг харгалзан зээлийн гэрээний хугацааг 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгаж, -А дугаартай Зээлийн нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан.
Гэтэл хариуцагч ХХК, Э. нар нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтөө зохих ёсоор гүйцэтгэлгүй гэрээний үүргээ ноцтой зөрчсөн байна. Зээлдэгч нь гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 2,000,019.43 төгрөг, хүүнд 525,598,306.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 50,460,921.93 төгрөг буюу нийт 9.247.41 төгрөг төлсөн байна. Иймд Иргэний хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Зээлдэгч нар нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн гэрээгээр үндсэн зээл 1,397,999,980.57 төгрөг, зээлийн хүү 163,156,980.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,564,659.69 төгрөг нийт 1,563,721,620.31 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг зөрчсөнтэй холбогдуулж, манай байгууллагын зүгээс зээлийн гэрээ болон нэхэмжлэлд хавсаргах баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн бөгөөд үйлчилгээний зардалд төгрөгийн зардал гаргасан тул Зээлийн гэрээний 4.2.13-т Зээлдэгч. хамтран зээлдэгч нь гэрээний 3.1.3-д заасан баталгааг зөрчсөн бол холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээх бөгөөд ББСБ-аас авсан зээлийн нэмэгдүүлсэн хүү, зээлийн үндсэн хүү, үндсэн зээлийг бүрэн төлөхөөс гадна ББСБ-д учирсан бусад хохирлыг хариуцан бүрэн барагдуулах гэж заасны дагуу дээрх төлбөрөөс гадна нотариатын зардлыг мөн төлөх үүрэгтэй байна. Иймд:
Нэг. Зээлдэгч ХХК, Э. нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл үндсэн зээл 1,397,999,980.57 төгрөг, зээлийн хүү 163,156,980.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,564,659.69 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг, нийт 1,563,744,620.31 төгрөгийг гаргуулж,
Хоёр. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ХХК-ийн өмчлөлийн , Хүннү- 2222 хороолол /17013/, тоот үл хөдлөх хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
1а. Нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа:
Тус шүүхэд хянагдаж буй Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХХК, Э. нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,563,744,620.31 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгчээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шүүх тдааныг товлон явуулах хүсэлт гаргаж байна. Хариуцагч нар нь зээлийн гэрээний дугаар зүйлийн.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн н хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлийг төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн нд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас огт төлөлт хийгээгүй байна. Хүсэлт гаргасан буюу 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар нийт 1,727,882,839.61 төгрөгийн өр төлбөр үүссэн байна.Үүнд: Үндсэн зээл 1,397,999,980.57 төгрөг, хүү 299,938,829.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,921,029.72 төгрөг, нотариатын зардал 23,000 төгрөг Нийт 1,727,882,839.61 төгрөг болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ИХШХШтХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар 164,138,219.3 төгрөгөөр ихэсгэж байх тул хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,727,882,839.61 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг гаргуулж өгнө үү гэжээ.
1б. Нэхэмжлэгч 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа:
Тус шүүхэд Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй ХХК болон Э. нарт холбогдох иргэний хэрэг хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 2 дах шаардлагын үнийн дүнг дараах байдлаар ихэсгэж байна. Үүнд: Зээлдэгч ХХК болон Э. нар 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар: 1,400,000,000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл 367,548,379.77 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 245,821,029.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл*******,072,389.15 төгрөг, нийт 672,441,798.04 төгрөгийн зээлийн өр төлбөртэй байна. 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн /нэхэмжлэлийн 2 дах удаагийн шаардлага/ нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн үеэс өнөөдрийг хүртэл үндсэн хүү 145,382,199.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,151,359.59 төгрөгөөр нэмэгдсэн байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжпэлийн 2 дах удаагийн шаардлагын үнийн дүнг нийт 4.533,559.39 төгрөгөөр ихэсгэж байна. Зээлдэгч ХХК болон Э. нарт дуулан гаргасан 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн буюу нэхэмжлэлийн 2 дах нэхэмжлэлийн шаардлагыг нийт 174,533,559.39 төгрөгөөр ихэсгэж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 1,902,416,399 төгрөгийг гаргуулах гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Тус шүүхэд хянагдаж байгаа ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй ХХК, Э. нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн болно.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. би хариуцагчид холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн4 дүгээр зүйлийн4.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч ХХК, Э. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,902,416,399 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардалага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХК, Э. нар нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,902,416,399 төгрөгийг төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үүрэгт зээлийн гэрээний үүрэгт 1,902,416,399 төгрөгийг хариуцагч нар нь төлж биелүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн4 дүгээр зүйлийн4.1,4.2,5 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ХХК, Э. нар нь нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 1,902,416,399 төгрөгийг бүрэн төлж биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн4 дүгээр зүйлийн4.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,067,017.20 /8,046,758.10+987,641.10+1,030,618/ төгрөгийг улсын орлогод үлдээж, ХХК, Э. нараас улсын тэмдэгтийн хураамжид 5,033,508.6 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ХХК, Э. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн4 дүгээр зүйлийн4.4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
.
ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ