2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/04181

 

 

 

 

 

 

 

 

 

                2025         05         12

              191/ШШ2025/04181

 

 

 

                                     Зохигчийн эвлэрлийг баталж,

                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  тоотод байрлах,  дугаар регистртэй, “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

               

Хариуцагч: тоотод байрлах,  дугаар регистртэй, “Ю” ХХК,

 

Хариуцагч: тоотод оршин суух,  дугаар регистртэй, А овогт Гийн Б нарт холбогдох

             

Бараа материал худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрөөс нийлүүлээгүй бараа бүтээгдэхүүний төлбөрийн зөрүү 104.600.000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алданги 71.525.000 төгрөг, хууль үйлчилгээний төлбөр 15.000.000 төгрөг, нийт 191.125.000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б,

Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай “И” ХХК нь “Ю” ХХК-тай 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр цэвэр усны нөөцийн сав Зш, гадна чулуутай эмульс 5200 м2, эмульсийн грунт 5200 м2-ыг 218.450.000 төгрөгөөр худалдаж авах “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ”-г харилцан тохиролцож байгуулсан. /гэрээ/ гэрээний төсөл бэлдэх, санал солилцох, бартерт өгөх зүйлсийн талаарх тохиролцоог “Ю” ХХК-ийг төлөөлөн Гийн Б харилцаж байсан тул тухайн өдөр захиалгын бараа материалын урьдчилгаа төлбөрийг харилцан тохиролцож гэрээний үнийн дүнгээс 82.4%-ийг тус гэрээний 7.1-т зааснаар “...180.000.000 төгрөгөөр үнэлэгдэх 2022 оны Рrado автомашинаар бартерлаж Гийн Бын нэр дээр шилжүүлж өгсөн /шилжүүлэх албан бичиг, шилжүүлсэн лавлагаа/ бөгөөд үлдэгдэл 17.6%-ийг барилгын талбайд хүргэлт хийгдэж, угсарч, тохируулга хийж, актаар хүлээлгэж өгсний дараа төлнө” гэж тусгасан. 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулснаас хойш усны нөөцийн сав, гадна чулуутай эмульс болон чулуутай эмульсийн грунт нийлүүлэх байсан. Үүнд:

Усны нөөцийн сав 3x4x2.5h v=30m3 2ш нийт дүн: 53.900.000 төгрөг,

Усны нөөцийн сав 3x4x2.5h v=22.5mЗ 1ш нийт дүн: 21.500.000 төгрөг,

Гадна чулуутай эмульс 18л 650 Нийт дүн: 121.550.000 төгрөг,

Чулуутай эмульсийн грунт 18л 100 нийт дүн: 21.500.000 төгрөг,

Дээрх нийлүүлэх бараа бүтээгдэхүүн нийлүүлэлт удсан тул “И” ХХК болон “Ю” ХХК-ийг төлөөлж Г.Б нар 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр уулзалт хийж, 99 апартмент төслийн нөөцийн савыг 2024 оны 02 дугаар сарын 07, 08-нд, Түмэн амгалан төсөлд нийлүүлэх 2 нөөцийн савыг цагаан сарын өмнө, гадна чулуутай эмульсийг цагаан сарын дараа авахаар хугацаа тогтоож өгсөн. Хэрэв дахин хугацаа хэтрүүлбэл хуулиар шийдвэрлүүлэхээр тохиролцсон. Уг тохиролцооны дагуу гэрээт ажлуудыг гүйцэтгэсэн байдал:

“99 апартмент” төслийн талбайд нийлүүлэх 1ш нөөцийн сав 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нийлүүлэгдэж, 2024 оны 4 сард угсрагдаж дууссан боловч актаар хүлээлгэж өгөөгүй.

“Түмэн амгалан” төсөлд нийлүүлэгдэж угсрагдах 2 нөөцийн сав 2024 оны 03 дугаар сарын 14-нд талбайд нийлүүлэгдсэн, угсралт бүрэн дуусаагүй учраас актаар хүлээлгэж өгөөгүй.

Гадна чулуутай эмульс 18л 650 нийт дүн: 121.550.000 төгрөг, чулуутай эмульсийн грунт 18л 100 нийт дүн: 21.500.000 төгрөгийн бүтээгдэхүүн нийлүүлэгдээгүй байна. Дахин 2024 оны 04 дүгээр сарын 24-нд дахин уулзалт хийж эмульсийн төлбөрийг зөрүү, хугацаа хэтрүүлсэн хоногийг багасгаж тооцсоноор алдангийг 10-14 хоногт багтаан төлөхөөр тохиролцсон /2024.04.24-ний өдрийн уулзалтын тэмдэглэл/ хэдий ч “Заа ойлголоо, удахгүй хийлээ” гэсэн хариу өгч шаардлага биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн /мессежээр харилцсан хуулбар/. Энэ хугацаанд утсаар болон цахимаар удаа дараа холбогдсон бөгөөд үр дүнд хүрээгүй. Дахин 2024 оны 06 дугаар сарын 24-нд иргэн Г.Бын тоот хаягаар албан бичиг илгээсэн боловч хаягтаа байхгүй гээд буцаж ирсэн. Дахин “Ю” ХХК-ийн хаягаар илгээсэн. Хариу ирээгүй байна. /2024.06.24-ний өдрийн А/168 тоот албан бичиг/ Иймд хариуцагч Г.Б, хамтран хариуцагч “Ю” ХХК нараас нийт 191.125.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргалаа. Нэхэмжилж буй 191.125.000 төгрөгийн задаргаа: Нийлүүлээгүй бараа материалын зөрүү үнэ 104.600.000 төгрөг, алданги 71.525.000 төгрөг, хууль зүйн үйлчилгээний төлбөр 15.000.000 төгрөг, нийт 191.125.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.  

Бид дараах байдлаар эвлэрч байна. “Ю” ХХК, Г.Б нараас 191.125.000 төгрөг нэхэмжилснээс 46.525.000 төгрөг буюу “Ю” ХХК нараас татгалзаж хариуцагч Г.Б нь 144.600.000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төлөхийг хүлээн зөвшөөрч бид эвлэрсэн тул бидний  эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид дараах байдлаар эвлэрэв. Нэхэмжлэгч “И” ХХК нь 191.125.000 төгрөг нэхэмжилснээс 46.525.000 төгрөг болон хариуцагч “Ю” ХХК нараас татгалзаж, хариуцагч Г.Б би 144.600.000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төлөхийг хүлээн зөвшөөрч бид эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, эвлэрэл, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд  

 

ҮНДЭСЛЭХ нь:

                    

Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч “Ю”, Г.Б нарт ХХК-д холбогдуулан 191.125.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд дараах нөхцөлөөр тохиролцоонд хүрч эвлэрэн хэлэлцсэн тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх шатанд зохигчид эвлэрч, Нэхэмжлэгч “И” ХХК нь 191.125.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 46.525.000 төгрөг болон хариуцагч “Ю” ХХК нараас татгалзаж, хариуцагч Г.Б нь 144.600.000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцэн харилцан тохиролцжээ.

 

Ийнхүү зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                              

                                                                                 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“И” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ю” ХХК, Г.Б нарт холбогдох 191.125.000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн нэхэмжлэгч нь 191.125.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 46.525.000 төгрөг болон хариуцагч “Ю” ХХК нараас татгалзаж, хариуцагч Г.Б нь үлдэх 144.600.000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1.113.575 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 880.950 төгрөгийг хариуцагч Г.Баас гаргуулж, нэхэмжлэгч “И” ХХК-д олгосугай.

 

3.Хариуцагч нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ДАВААСҮРЭН