| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0219/э |
| Дугаар | 243 |
| Огноо | 2018-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,
улсын яллагч Ш.Алтанцэцэг,
шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал,
хохирогч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Гад холбогдох эрүүгийн 1810007990213 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н.Г
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Н.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ 2018 оны 03 дугаар сарын 26-ны орой Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны хойд талд таксигаар үйлчилсэн иргэн Б.Бтай маргалдаж улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Н.Гаас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Хохирогч Б.Баас: “...2018 оны 03 дугаар сарын 26-27-ны шөнө найзыгаа буулгачихаад “UB place”-ийн урд автобусны буудал дээр түр зогстол Н.Г нэг хүүхэн залуу хоёртой хамт машинд орж ирээд суусан. Хамт явж байсан залуу нь Төмөр замын 70 дугаар байрны гадна буусан. Тэгээд Н.Г, нөгөө хүүхэнтэй хамт 120 мянгат орох гээд “Нарны гүүр” даваад явж байтал нөгөө машинд суусан эмэгтэйтэй Н.Г нь “Урган ган” буудал орно гээд нөгөө эмэгтэй нь буудал орохгүй, гэрт нь хүргэж өгнө гээд маргалдаад яваад байсан. Тэгээд Хан-Уул дүүргийн АПУ ХХК-ны хажуу талын 4 дүгээр байрны гадаа очоод машины ард суугаад маргалдаад байсан. Тэгээд Н.Гыг гэрт нь оруулж өгөх гэхээр Н.Г нь гэртээ орохгүй гээд машинд бууж суугаад зууралдаад байсан. Намайг явах гэхээр хамт явж байсан хүүхэн нь байж бай, намайг хүүхдийн зуу оруулж өгөөч гээд гуйгаад байсан. Хэсэг зогсож байгаад би бухимдаад явлаа гээд машины хаалгаа хаачихаад хөдлөх гэтэл миний талаар ирээд машины цонх онгорхой байхад шууд ирээд намайг 2 удаа цохьсон. Тэгээд миний нүдний шил газар унаад шилээ авах гээд тонгойтол куртикны захаас татаж аваад намайг 2 удаа өшиглөсөн. Н.Г надад эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн. Цаашид гарах эмчилгээний зардалаа нэхэмжилж байна...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч Б.Бын: “...2018 оны 03 дугаар сарын 26-ны орой 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгатын 4 дүгээр байрны 1 дүгээр орцны хойд талд зогссон. ...эмэгтэй нь нөгөө эрэгтэйгээс зугатаад миний машинд суухаар нь би машинаа хөдөлгөтөл эрэгтэй нь хойноос гүйж ирсэнээ “чи байж байгаач пизда минь” гэхээр нь би түүнд “би явмаар байна ямар ядаргаатай юм бэ” гэж хэлтэл тэр залуу миний баруун хацар шанаа орчимд гараа атгаж байгаад 2 удаа цохиход харааны шил унаад хагарсан, шилээ авах гээд тонгойх хооронд нөгөө залуу миний машины хаалгыг нээгээд куртикны захаас татсанаа миний баруун нүд рүү 2 удаа өшиглөсөн. ...Тухайн үед миний баруун нүдний доод зовхи болон хамраас цус гарсан. Миний баруун нүдний ухархай доод дотор хана, хамар хугарч, баруун зүүн нүд хөхөрч хавдаад, баруун дээд шүд хөдөлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,
Гэрч Д.Бгийн: “...чи жолоочтой хаачих гээд байгаа юм бэ гээд Н.Г уурлаад машины зүүн хойд талын хаалгаар буугаад жолоочийн тал буюу машины баруун урд талын хаалган дээр очингуутаа “жолоочийг чи яагаад миний үгэнд орохгүй байгаа юм бэ гэж хэлснээ онгорхой цонхоор нь гараа оруулж байгаад жолоочийн нүүр лүү нь 1-2 удаа хүчтэй цохисон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №4097 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллгааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг
Яллагдагч Н.Гын: “...Би төрсөн өдрийн арга хэмжээн дээр 750 граммтай нэг шил архийг бараг ганцаараа уусан болохоор нилээн согтсон байсан. Ингээд шөнө 00 цаг 40 минутын үед Д.Б бид хоёр харих гээд пабаас хамтдаа гараад, 25 дугаар эмийн сангийн баруун талаас хувийн таксинд суусан. Бидний суусан такси нь ямар өнгийн ямар маркийн машин байсныг би санахгүй байна. Нэг сэрсэн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд сэрсэн. Тухайн үед таксины жолоочтой төлбөрийн асуудлаас болоод маргалдсан байх гэж бодож байна. Надад өөр санах зүйл алга...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 30 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар хуудас/,
-Захиргааны зөрчил авагдсан баримт /хх-ийн 19-29 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Н.Гад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Н.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж согтуурсан үедээ 2018 оны 03 дугаар сарын 26-ны орой Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны хойд талд таксигаар үйлчилсэн иргэн Б.Бтай маргалдаж улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Бын мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/, гэрч Д.Бгийн мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүх эмнэлэгийн шинжилгээ хийсэн №4097 дугаартай
Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Н.Гыг хохирогч Б.Бын биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Н.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал
Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогч Б.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж олох байсан орлого, хөдөлмөрийн хөлс, бусад зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм.
Шүүгдэгч Н.Г нь эмчилгээний зардалд нийт 500.000 төгрөгийг хохирогч Б.Бд төлсөн байна.
Шүүгдэгч Н.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2- дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Хохирогч Б.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.