2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/04075

 

 

 

 

 

 

 

 

 

                2025         05         09

              191Ш2025/04075

 

 

 

                                     Зохигчийн эвлэрлийг баталж,

                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,

 

Нэхэмжлэгч: давхарт байрлах, “М” ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

               

Хариуцагч: тоотод оршин суух, З овогт Лийн Б-д холбогдох

                                                                       

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.355.675.75 гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Л.Б нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-06-10-нд  тоот ”Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 20.290.000 төгрөгийн зээлийг сарын 1.8%-ийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 148 хоног хугацаа хэтрүүлсэн байна.  Зээлдэгчтэй байгуулсан  тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2026-12-10-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага:

Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар  тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 19.250.435.8 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 2.048.454.66 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 33.785.34 төгрөг, нотариатын төлбөрт 23.000 төгрөг, Нийт 21.355.675.75 төгрөгийг зээлдэгч                Л.Боос гаргуулах гэжээ.

Нэхэмжлэгч “М” ХК, хариуцагч Л.Б нар 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

“М” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Бт холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, дараах нөхцлөөр харилцан тохиролцож байгаа болно. Иймд дараах эвлэрлийн гэрээг байгуулж байна. 2025 оны 05 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-нд 1.781.175.72 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

    

Нэхэмжлэгч “М” ХК нь хариуцагч Л.Бт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.355.675.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.     

 

Шүүхийн шатанд зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид, эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Л.Б нь нэхэмжлэлийн шаардлага 21.355.675.75 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-нд 1.781.175.72 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.          

 

Ийнхүү зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон    

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.”М” ХК-ийн нэхэмжлэлтэй Л.Бт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 21.355.675.75 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Л.Б нь нэхэмжлэлийн шаардлага 21.355.675.75 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-нд 1.779.500 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-нд 1.781.175.72 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, зохигчдын эвлэрлийг баталж, Л.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 264.728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 132.364 төгрөгийг хариуцагчаас, 132.364 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.                                    

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ч.ДАВААСҮРЭН