| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/01715/И |
| Дугаар | 320/ШШ2025/01383 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 320/ШШ2025/01383
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С*** дүүрэг, **-р хороо, Сентрал Тауэр, ** давхар, 5*** тоотод байрлах, А*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Ханх сумын **-р багт оршин суух, Б***-н М*** (Р***)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 8,585,061.27 төгрөг, зээлийн хүү 1,108,964.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,998 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 9,801,023 (есөн сая найман зуун нэг мянга хорин гурав) төгрөг 34 (гучин дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч 320/2025/01715/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.М*** нь цахим зээлийн гэрээг 2024.06.21-ний өдөр байгуулсан ба гэрээний хугацаа 2026.05.27-ны өдөр дуусгавар болсон байна. Зээлийн гэрээний дагуу эргэн төлөлт төлөөгүй ба хариуцагч Х** овогт Б***-н М*** цахим зээлийн гэрээний үүрэгт Үндсэн зээл 8,585,061.27 төгрөг, үндсэн хүү 1,108,964.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,998,0 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 9,801,023 ( есөн сая найман зуун нэг мянга хорин гурав) төгрөг 34 (гучин дөрөв) мөнгө гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.М*** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.М*** нь А*** ББСБ ХХК-ийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Тус ББСБ-иас нэхэмжилж буй нэхэмжлэлийн нийт төлбөр болох 9,801,023.34 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг ойлголоо.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.М***-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 8,585,061.27 төгрөг, зээлийн хүү 1,108,964.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,998,0 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 9,801,023 ( есөн сая найман зуун нэг мянга хорин гурав) төгрөг 34 (гучин дөрөв) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М*** нь нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн нэхэмжлэлийн нийт шаардлага болох зээлийн төлбөр 9,801,023 ( есөн сая найман зуун нэг мянга хорин гурав) төгрөг 34 (гучин дөрөв) мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 171,766 (нэг зуун далан нэгэн мянга долоон зуун жаран зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М***-с 85,883 (наян таван мянга найман зуун наян гурав) төгрөгийг, улсын орлогоос 85,883 (наян таван мянга найман зуун наян гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А*** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. А** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.М**-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 8,585,061.27 төгрөг, зээлийн хүү 1,108,964.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,998,0 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 9,801,023 ( есөн сая найман зуун нэг мянга хорин гурав) төгрөг 34 (гучин дөрөв) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн нийт шаардлага болох 9,801,023 ( есөн сая найман зуун нэг мянга хорин гурав) төгрөг 34 (гучин дөрөв) мөнгийг нэхэмжлэгч байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн урьдчилан төлсөн 171,766 (зуун далан нэгэн мянга долоон зун жаран зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М**-с 85,883 (наян таван мянга найман зуун наян гурав) төгрөгийг, улсын орлогоос 85,883 (наян таван мянга найман зуун наян гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч А** ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН