2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/04071

 

 

 

 

 

 

 

 

 

                2025         05         09

              191Ш2025/04071

 

 

 

                                     Зохигчийн эвлэрлийг баталж,

                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,

 

Нэхэмжлэгч: давхарт байрлах, “М” ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

               

Хариуцагч: тоотод оршин суух, Г овогт Аын А-д холбогдох

                                                                       

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40.609.315.53 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч А.А нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024-08-06-нд тоот ”Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 17.030.000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024-03-26-нд  тоот ”Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 13.470.000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024-08-06-нд  тоот ”Цахим зээлийн гэрээ”-г байгуулж, 2.930.000 төгрөгийн зээлийг сарын 1.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан  тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 105 хоног,  тоот “Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 90 хоног, тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 105 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2027-02-05-нд,  тоот ”Цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2026-09-20-нд,  тоот ”Цахим эээлийн гэрээ”-ний хугацаа 2027-02-05-нд тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дах заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага:

Иймд дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар  тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 15.665.659.9 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 1.057.726.53 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 16.035.54 төгрөг, тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 10.443.442.8 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 656.804.44 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 11.282.98 төгрөг,  тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 11.894.127 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 835.061.41 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 12.174.96 төгрөг, нотариатын төлбөрт 17.000 төгрөг, Нийт 40.609.315.53 төгрөгийг зээлдэгч А.Агаас гаргуулах гэжээ.

 

Нэхэмжлэгч “М” ХК, хариуцагч А.А нар 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

“М” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Ад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж, дараах нөхцлөөр харилцан тохиролцож байгаа болно. Үүнд: нэхэмжлэлийн шаардлага болох нийт 40.609.315.53 төгрөгийг 20 сарын хугацаанд тэнцүү хувааж төлөх бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 19 сарын хугацаанд 2.030.000 төгрөгөөр сар бүрийн 20-ны өдөр, 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2.039.315.53 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

    

Нэхэмжлэгч “М” ХК нь хариуцагч А.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40.609.315.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.     

 

Шүүхийн шатанд зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид, эвлэрэн хэлэлцэж, хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлага 40.609.315.53 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 20 сарын хугацаанд тэнцүү хувааж төлөх бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 19 сарын хугацаанд 2.030.000 төгрөгөөр сар бүрийн 20-ны өдөр, 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2.039.315.53 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.          

 

Ийнхүү зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон    

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.”М” ХК-ийн нэхэмжлэлтэй А.Ад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40.609.315.53 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч А.А нь нэхэмжлэлийн шаардлага 40.609.315.53 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 20 сарын хугацаанд тэнцүү хувааж төлөх бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 19 сарын хугацаанд 2.030.000 төгрөгөөр сар бүрийн 20-ны өдөр, 2026 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2.039.315.53 төгрөгөөр тус тус төлж төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, зохигчдын эвлэрлийг баталж, А.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 360.996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 180.498 төгрөгийг хариуцагчаас, 180.498 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.                                  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ч.ДАВААСҮРЭН