Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 117

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгч: А.А, С.Э, К.Э, Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүрээ овогт Аы А, А овогт Сын Э, А овогт Кийн О, Б овогт Бгийн Б нарт холбогдох 1812001150087 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ,,т суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн маллаа малладаг, ам бүл 3, ээж, дүү нарын хамт ,,,гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Аы А/РД:/,

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ,, суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт,, гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, А, овогт Сын Э/РД:/, 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,,,суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 4, ээж, ах, дүү нарын хамт ,,гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, А овогт Кийн О/РД:,/ 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ,,, суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, ээж, ах, 2 дүү нарын хамт,, гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б,овогт Бгийн Б/РД:,,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч А.А, С.Э, Б.Бнар нь бүлэглэн машин механизм ашиглаж, 2017 оны 12 дугаар сарын 20-оос 25-ны үед Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг, Шардаагийн хаваржаа гэх газраас иргэн Э.Гийн 2 тооны үхрийг хулгайлж, 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан, 

Шүүгдэгч А.А, К.Э нар нь бүлэглэн машин механизм ашиглаж, 2018 оны 02 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутгаас иргэн Б.Аын 2 тооны адууг хулгайлж 1.030.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

*Эрүүгийн 1812001150087 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

* Хохирогч Э.Гын өгсөн:

“...Би Өлзийт сумын Хөшөөт багт мал маллан амьдардаг. Харин манай үхэр Өлзийт сумын Ямаар багийн Ямаар гэх газар байдаг. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би үхэр дээрээ очиход манай үхэр Шардаагийн хаваржаа гэх газар тоо толгой бүрэн байсан. Би хэд хоног үхэр дээрээ очоогүй байж байгаад 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үхэр дээрээ очиход манай үхрээс  нэг үнээ, нэг шүдлэн үхэр алга болсон байсан. Би ойр орчмын айлуудын үхэртэй нийлсэн болов уу гэж бодоод айлуудын үхрээр яваад олоогүй. 2017 оны 12 дугаар сарын 20-ны үед намайг малд явж байхад Шардаагийн хаваржаа гэх газрын орчмоор 10-29 гэсэн дугаартай, серийг нь харж чадаагүй цагаан өнгийн Приус маркийн автомашин Шардаагийн хаваржааны хойд уулыг даваад эргэж ороод байсан. Би 2018 оны 02 дугаар сарын 10-ны үед суманд уг 10-29 УБЕ улсын дугаартай цагаан өнгийн приусыг А гэх нутгийн хүүхэд унаад явж байхаар нь уулзсан чинь А.А надад хандан Би танай  үнээ, хар шүдлэн үхрийг Шардаагийн хаваржаан дээр Э, Б нарын хамт хулгайлаад УлаанБ хот руу аваачиж зараад мөнгөө хувааж авсан. Би таны хохирлыг бүрэн төлж өгнө гэж хэлсэн. А.А надад миний хулгайд алдсан хоёр үнээний зүс, насыг шууд хэлсэн бөгөөд С.Э, Б.Б нарын хамт уг хоёр үхрийн хохирлыг төлөхөө надад хэлсэн. Миний үхэр нэг нь нас гүйцсэн хар зүсмийн бүдүүн үнээ байсан. Нөгөөх нь хар зүсмийн эр шүдлэн үхэр байсан. Би нас гүйцсэн бүдүүн үнээгээ 750.000 төгрөгөөр, эр шүдлэн үхрээ 400.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. А.А, С.Э, Б.Бнар надтай уулзахдаа миний хохирол болох 1.150.000 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 15-ны дотор бүрэн төлж дуусна гэж хэлсэн. Би одоохондоо гомдолтой байна. Хоёр үхрийнхээ хохирол болох 1.150.000 төгрөгийг А.А, С.Э, Б.Б нараас авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 118-120 дугаар тал/

* Хохирогч Э.Гын дахин өгсөн: 

“...2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №65 дугаар дүгнэлтэд миний алдсан 2 тооны үхрийг 1.050.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. А.А, С.Э, Б.Бнар надтай ирж уулзаад намайг гомдол саналгүй болгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 121-122 дугаар тал/ 

 

* Гэрч Б.Аийн өгсөн: 

“...Би 2017 оны 02 дугаар сард “Зөв Эрдэнэ” гэх жолооны курсэд А. А гэх дүүтэй цуг сурч байхдаа танилцсан. А.А бид хоёрын хооронд төрөл садангийн холбоо байхгүй. Хоорондоо гэмгүй байдаг миний хуурай дүү байгаа юм. 10-29 УБЕ улсын дугаартай приус маркийн автомашин миний эзэмшлийн автомашин. 2017 оны 12 дугаар сарын сүүлээр яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна А.А надад хандаж Архангай аймгийн Өлзийт сум руу ээж рүүгээ очоод ирье гэж надад хэлээд миний автомашинд бензин хийгээд аваад явсан. Тухайн үед 2, 3 хоног миний машиныг авч яваад эргэж ирээд надад 150.000 төгрөг өгсөн. Автомашин унаж явсан хөлс гэж уг мөнгийг надад өгсөн. Тэр үед А миний машиныг эвдэж хэмхлээгүй, бүтнээр нь өгсөн. А.Атай холбоотой надад хуулийн байгууллагад шалгуулах санал хүсэлт байхгүй...”гэх мэдүүлэг/хх-ийн 123-125 дугаар тал/,

 

* Гэрч Г.Дгийн өгсөн:

“...А.А, Б.Бнар өөр дээрээ тоолуулсан мал байхгүй. А.Аы ээж Баасансүрэн өөрийн өгсөн 100 гаран толгой малтай. Б.Баттулгын аав Бат-Өлзий нь өөрийн эзэмшлийн 100 гаруй толгой малтай. Тэрнээс Б.Б, А.А нар өөрсдийнхөө нэр дээр тоолуулсан мал байхгүй. 2017 оны 12 дугаар сард Б.Б, А.А нар болон энэ хоёр хүмүүсийн ар гэрээс малын гарал үүслийн бичиг аваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 126-127 дугаар тал/

 

* Гэрч Б.Аын өгсөн:

“...Миний аавын төрсөн дүү Г ахын 2 тооны үхэр 2017 оны 12 сарын 20-ны  үеэр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутгаас алга болсон. Тухайн үедээ Г ах хулгайд алдсан 2 тооны үхрийнхээ толгойг Шардаагийн хаваржаа гэх газраас олж байсан бөгөөд хулгай хийсэн хүмүүс нь тухай үедээ илрээгүй. Тэгтэл 10-29 УНЕ улсын дугаартай цагаан өнгийн машинтай А.А, С.Э, Б.Бгэх хүүхдүүд хулгайлсан гэж сумаар яригдаж эхэлсэн. Миний ах Гөөс А, Э, Б нар уучлалт гуйж хохирол төлбөргүй болгосон байсан. Мухар хар зүстэй монголын нас нийлсэн үнээ, эвэртэй хар халтар шүдлэн настай монголын үхэр зэрэг алга болгосон байсан. Энэ 2 үхэр хоёр чихэндээ адилхан урд талаасаа ухам имтэй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 130-131  дүгээр тал/ 

 

* Хохирогч Б.Аын өгсөн:

“...Би Өлзийт сумын Хөшөөт багт мал маллан амьдардаг. Миний өөрийн эзэмшлийн адуунууд Орхоны хөндий гэх газар байдаг юм. 2018 оны 02 дугаар сарын 12-нд адуун дээрээ очиход манай адууны тоо бүрэн байсан бөгөөд маргааш өдөр нь буюу 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр адуун дээрээ очтол миний хүрэн халзан нас гүйцсэн гүү, хүрэн халзан байдсан гүү хоёр алга болсон байсан. Уг хоёр гүү хээлтэй болохоор тарган адуу шиг харагдаад хулгай авсан болов уу гэж бодсон. Хажуу ойр орчмын адуунуудаар хайсан боловч олдоогүй. Гэтэл удалгүй манай сумын А.А, К.Э, С.Э, Т гэх залуучууд надтай уулзаад бид нар таны хоёр гүүг хулгайлж, УлаанБ хот руу явж байгаад цагдаад баригдчихсан. Бид нар таньд хэдэн төгрөг өгөх вэ гэж надаас асуусан. Би тэгэхээр нь хоёр гүүгээ нийлүүлээд 2.500.000 төгрөгөөр үнэлнэ гэж хэлсэн. Уг залуучууд надад энэ хавар 04 сардаа багтаагаад хохирлыг бүгдийг нь төлж дуусгахаар надтай тохиролцсон. Миний нас нийлсэн халзан гүү маань зөв талын гуян дээрээ мэнгэтэй, уг гүү нь хүрэн халзан байдасны халзанг бодвол арай нарийн халзан байгаа. Халзан байдас нь хүрэн халзан, халзан зүс нь бүр өргөн буюу манхан халзан зүстэй. Уг хоёр гүү нь хоёулаа хээлтэй байсан. Уг хоёр гүү нь хас тамгатай. Нас нийлсэн гүү нь миний өөрийн хурдан хүрэн азарганы төл. Энэ хоёр адууны толгой миний хулгайд алдсан хоёр гүүний толгой мөн байна. Би нас нийлсэн гүүгээ 1.500.000 төгрөгөөр, халзан байдсаа 1.000.000 төгрөгөөр тус тус үнэлж байна. Надад А.А, К.Э, Т, С.Э нар энэ хавар 5 сар гэхэд хохирлыг бүрэн барагдуулж дуусна гэж хэлсэн. Би одоохондоо гомдолтой байна. Адууныхаа хохирол болох 2.500.000 төгрөгийг А.А, К.Э, Т, С.Э нараас авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-25 дугаар тал/,

 

* Хохирогч Б.Аын дахин өгсөн:

“...2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №62 дугаар шинжээчийн дүгнэлтэнд миний алдсан 2 тооны адууг 1.030.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлттэй холбоотой санал, хүсэлт байхгүй. Хулгай хийсэн залуучууд надтай ирж уулзаад намайг гомдол саналгүй болгосон. Миний бодлоор хээлтэй гүү, хээлгүй гүү 2-ын зах зээлийн үнэлгээ адилхан байх ёстой. Тийм болохоор үнэлгээтэй холбоотой маргаан байхгүй... ’ гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 дугаар тал/

 

* Гэрч Г.Эын өгсөн:

“...Би 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Эмээлтийн овооны хажууд өдрийн 12:00 цагийн үед авто тээврийн хэрэгсэл шалгаж байтал 10-29 УБЕ улсын дугаартай цагаан өнгийн приус маркийн автомашин УлаанБ хот руу орж явахдаа их удаан сэжиг бүхий явж байхаар нь зогсоож шалгасан. Уг автомашинд 20 орчим насны хоёр залуу зорчиж явсан. Уг тээврийн хэрэгслийн жолоочоос бичиг баримтыг шалгах үед машины хойд багаажинд цэнхэр өнгийн том уутаар бүтээсэн 2 адууны мах байсан. Би уг махны гарал үүслийн бичгийг жолоочоос шаардахад уг жолооч надад хандан уг махыг хүн дайж явуулсан надад гарал үүслийн бичиг байхгүй гэж хэлсэн. Би гарал үүслийн бичиггүй мах тээвэрлэж байгаа хоёр залууг түр саатуулан жолоочийн регистрийн дугаараар нь цагдаагийн сүлжээгээр хайхад А овогтой А/РД:АЕ97042511/ гэгч байсан бөгөөд Архангай аймгийн цагдаагийн газар руу ярих гэтэл А надад хандаж би хөдөө байгаа хоёр найзынхаа хамтаар Архангай аймгийн Өлзийт сумын төвийн хойно Орхоны хөндий гэх газраас хүрэн халзан зүсмийн хоёр тооны гүү хулгайлсан, уг хоёр тооны гүүгээ тэнд нь нядлаад толгойг нь сумын хойд талд байгаа засмал зам барьж байгаа шорооны карьер луу хаяад махыг нь ачиж яваа юм гэж хэлсэн. Би уг хоёр хүнийг саатуулаад Архангай аймгийн Өлзийт сумын хэсгийн төлөөлөгчид хүлээлгэж өгсөн. А.А надад хэлэхдээ хоёр адууны ширийг нь замдаа зарсан гэж хэлсэн. Уг автомашинд шир байгаагүй. Зөвхөн хоёр адууны 10 хэсэг мах байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 29-30 дугаар тал/

 

* Гэрч Б.Аийн өгсөн:

“...2018 оны 02 дугаар сарын 10-нд А.А миний автомашиныг гуйж авсан. А.А надах хэлэхдээ ээжийнхээ цагаан сарын ойр зуурын барааг Архангай аймгийн Өлзийт сум руу хүргэж өгөөд ээжийнхээ цагаан сарын буузыг хийгээд 2018 оны 02 сарын 11-нд эргээд наашаа ирье гээд миний машиныг аваад явсан. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 13, 14-ны үед А над руу утсаар залгаад би адуу хулгайлж нядлаад УлаанБ хот руу ирж байгаад эмээлт зах дээр баригдчихлаа. Би одоо Сонгинохайрхан дүүргийн цагаа дээр байна. Таны автомашины шарик нь нураад, таван бул нь нурчихлаа гэж хэлсэн. Очоод үзэхэд зүүн талын таван бул нурчихсан, амартизаторын таг нь байхгүй болоод нэг амартизатор бүр ажиллагаагүй болсон байсан. Би автомашины эвдрэлийн хохирлын мөнгө 200.000 төгрөгийг авсан. Надад шалгуулах гомдол хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 31-33 дугаар тал/

 

* Гэрч Б.Бын өгсөн:

“...Миний төрсөн дүү А нь өөрийн адууг Өлзийт сумын төвтэй ойрхон байлгадаг бөгөөд сумын төв орчимд адуунууд нь бэлчээрлэж өдөр, орой нь цагаар нь бүртгэдэг. 2018 оны 02 сард буюу цагаан сарын өмнө санагдаж байна. Миний дүү А нь адуугаа бүртгэж ирээд хүрэн халзан зүстэй гүү, хүрэн зүстэй байдас нийт 2 тооны адуу алга болсон байна гэж хэлсэн. Тухайн 2 тооны адуунууд гүү байсан болохоор адуунаасаа салах боломжгүй гэж бодож хулгай авчихлаа гээд ойр хавиар хайтал сумын ар хэсэгт 2 орчим км зайд байрлах зам ангийн овоолсон шороон дунд 2 адууг нядлаад толгойг нь үлдээсэн гэж сонсогдсон. Тэр 2 адуу миний дүү Аын алдсан 2 адуу мөн байсан. Тэгтэл Т, О, А, Э гэдэг хүүхдүүд энэ хэргийг хийсэн байна гэсэн яриа сумын төвөөр гарч эхэлсэн бөгөөд миний дүүтэй тэр хүмүүс уулзаж уучлалт гуйгаад гомдол саналгүй болгосон байсан. Хүрэн халзан зүстэй нас нийлсэн гүү нь зөв талын гуя хэсэгт 9 тоо тамгатай, хүрэн халзан зүстэй байдас нь зөв талын гуя хэсэгт хас тамгатай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/

 

* 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №65 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 140 дүгээр тал/

* 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №62 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50 дугаар тал/ 

* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 3-5 дугаар тал/ 

* Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудсууд 

* Автомашиныг битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 6-7 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

2017 оны 12 дугаар сарын 20-оос 25-ны үед Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг, Шардаагийн хаваржаа гэх газраас шүүгдэгч А.А, С.Э, Б.Б нар нь  иргэн Э.Гийн 2 тооны үхрийг нууцаар, хууль бусаар авч 1.050.000 төгрөгийн хохирол учирсан, 

 2018 оны 02 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутгаас шүүгдэгч  А.А, К.Э иргэн Б.Аын 2 тооны адууг нууцаар, хууль бусаар авч 1.030.000 төгрөгийн хохирол учирсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч А.А, С.Э, Б.Б нар нь тээврийн хэрэгсэл ашиглаж, 2017 оны 12 дугаар сарын 20-оос 25-ны үед Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг, Шардаагийн хаваржаа гэх газраас иргэн Э.Гийн 2 тооны үхрийг хулгайлж, 1.050.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Э.Гийн “.... 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би үхэр дээрээ очиход манай үхэр Шардаагийн хаваржаа гэх газар тоо толгой бүрэн байсан. Би хэд хоног үхэр дээрээ очоогүй байж байгаад 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр үхэр дээрээ очиход манай үхрээс  нэг үнээ, нэг шүдлэн үхэр алга болсон байсан. Би ойр орчмын айлуудын үхэртэй нийлсэн болов уу гэж бодоод айлуудын үхрээр яваад олоогүй. Би 2018 оны 02 дугаар сарын 10-ны үед суманд уг 10-29 УБЕ улсын дугаартай цагаан өнгийн приусыг А.А гэх нутгийн хүүхэд унаад явж байхаар нь уулзсан чинь А.А надад хандан Би танай хар үнээ, хар шүдлэн үхрийг Шардаагийн хаваржаан дээр Э, Б нарын хамт хулгайлаад УлаанБ хот руу аваачиж зараад мөнгөө хувааж авсан. Би таны хохирлыг бүрэн төлж өгнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Аийн “...2017 оны 12 дугаар сарын сүүлээр яг хэдэнд гэдгийг нь санахгүй байна А надад хандаж Архангай аймгийн Өлзийт сум руу ээж рүүгээ очоод ирье гэж надад хэлээд миний 10-29 УБЕ улсын дугаартай автомашинд бензин хийгээд аваад явсан. Тухайн үед 2, 3 хоног миний машиныг авч яваад эргэж ирээд надад 150.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Аын “...Миний аавын төрсөн дүү Э.Г ахын 2 тооны үхэр 2017 оны 12 сарын 20-ны  үеэр Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутгаас алга болсон. Тухайн үедээ Э.Г ах хулгайд алдсан 2 тооны үхрийнхээ толгойг Шардаагийн хаваржаа гэх газраас олж байсан бөгөөд хулгай хийсэн хүмүүс нь тухай үедээ илрээгүй. Тэгтэл 10-29 УНЕ улсын дугаартай цагаан өнгийн машинтай А.А, С.Э, Б.Бгэх хүүхдүүд хулгайлсан гэж сумаар яригдаж эхэлсэн. Миний ах Гөөс А.А, С.Э, Б.Б нар уучлалт гуйж хохирол төлбөргүй болгосон байсан...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч А.А, К.Э нар нь тээврийн хэрэгсэл ашиглаж, 2018 оны 02 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутгаас иргэн Б.Аын 2 тооны адууг хулгайлж 1.030.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Аын “...Миний өөрийн эзэмшлийн адуунууд Орхоны хөндий гэх газар байдаг юм. 2018 оны 02 дугаар сарын 12-нд адуун дээрээ очиход манай адууны тоо бүрэн байсан бөгөөд маргааш өдөр нь буюу 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр адуун дээрээ очтол миний хүрэн халзан нас гүйцсэн гүү, хүрэн халзан байдсан гүү хоёр алга болсон байсан. Уг хоёр гүү хээлтэй болохоор тарган адуу шиг харагдаад хулгай авсан болов уу гэж бодсон. Хажуу ойр орчмын адуунуудаар хайсан боловч олдоогүй. Гэтэл удалгүй манай сумын А.А, К.Э, С.Э, Т гэх залуучууд надтай уулзаад бид нар таны хоёр гүүг хулгайлж, УлаанБ хот руу явж байгаад цагдаад баригдчихсан. Бид нар таньд хэдэн төгрөг өгөх вэ гэж надаас асуусан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Эын “...Эмээлтийн овооны хажууд өдрийн 12:00 цагийн үед авто тээврийн хэрэгсэл шалгаж байтал 10-29 УБЕ улсын дугаартай цагаан өнгийн приус маркийн автомашин УлаанБ хот руу орж явахдаа их удаан сэжиг бүхий явж байхаар нь зогсоож шалгасан. Уг тээврийн хэрэгслийн жолоочоос бичиг баримтыг шалгах үед машины хойд багаажинд цэнхэр өнгийн том уутаар бүтээсэн 2 адууны мах байсан. Би уг махны гарал үүслийн бичгийг жолоочоос шаардахад уг жолооч надад хандан уг махыг хүн дайж явуулсан надад гарал үүслийн бичиг байхгүй гэж хэлсэн. Би гарал үүслийн бичиггүй мах тээвэрлэж байгаа хоёр залууг түр саатуулан жолоочийн регистрийн дугаараар нь цагдаагийн сүлжээгээр хайхад А овогтой А/РД:АЕ97042511/ гэгч байсан бөгөөд Архангай аймгийн цагдаагийн газар руу ярих гэтэл А надад хандаж би хөдөө байгаа хоёр найзынхаа хамтаар Архангай аймгийн Өлзийт сумын төвийн хойно Орхоны хөндий гэх газраас хүрэн халзан зүсмийн хоёр тооны гүү хулгайлсан, уг хоёр тооны гүүгээ тэнд нь нядлаад толгойг нь сумын хойд талд байгаа засмал зам барьж байгаа шорооны карьер луу хаяад махыг нь ачиж яваа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Аийн “....Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 13, 14-ны үед А над руу утсаар залгаад би адуу хулгайлж нядлаад УлаанБ хот руу ирж байгаад эмээлт зах дээр баригдчихлаа. Би одоо Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,  гэрч Б.Бын “...Миний дүү Б.А нь адуугаа бүртгэж ирээд хүрэн халзан зүстэй гүү, хүрэн зүстэй байдас нийт 2 тооны адуу алга болсон байна гэж хэлсэн. Тухайн 2 тооны адуунууд гүү байсан болохоор адуунаасаа салах боломжгүй гэж бодож хулгай авчихлаа гээд ойр хавиар хайтал сумын ар хэсэгт 2 орчим км зайд байрлах зам ангийн овоолсон шороон дунд 2 адууг нядлаад толгойг нь үлдээсэн гэж сонсогдсон...” гэх мэдүүлэг, хохирлын үнэлгээний тайлан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч А.А, С.Э, К.Э, Б.Бнарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.А, С.Э, К.Э, Б.Бнарт холбогдох хэргийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч А.А, С.Э, К.Э, Б.Бнарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч нар нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаангүй болно. 

Шүүгдэгч А.Агийн 2017 оны 12 дугаар сарын 20-оос 25-ны үед Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг, Шардаагийн хаваржаа гэх газраас  иргэн Э.Гийн 2 тооны үхрийг хулгайлсан,  2018 оны 02 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутгаас иргэн Б.Аын 2 тооны адууг хулгайлсан гэх үйлдэлд улсын яллагч тус тусд нь Эрүүгийн хуулийн 17.12 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр, мөн шүүх хуралдаанд  үйлдэл тус бүрт ял оногдуулахаар ялын шүүмж явуулсаныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.Аы 2017 оны 12 дугаар сарын 20-оос 25-ны үед Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг, Шардаагийн хаваржаа гэх газраас  иргэн Э.Гийн 2 тооны үхрийг хулгайлсан мөн 2018 оны 02 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнө Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн нутгаас иргэн Б.Аын 2 тооны адууг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна. 

 

Шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал  тогтоогдохгүй байгааг дурдан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  тэдний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв. 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч  А.А, С.Э, К.Э, Б.Бнарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 10-29 УБЕ улсын  дугаартай цагаан өнгийн приус маркийн авто машин нь иргэний нэхэмжлэгч Б.Аийн өмчлөлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Цагдаагийн Ерөнхий газрын автотээврийн гэрчилгээний лавлагаа зэргээр тогтоогдож байх тул уг машиныг хураах боломжгүй. Иймд эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Аид буцаан олгож, шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2.200.000 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 550.000 төгрөг гаргуулан  улсын орлого болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч А.А, С.Э, К.Э, Б.Бнар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шиидвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Х овогт Аы А, Аовогт СүхБын Э, А овогт К-ийн О, Б овогт Бгийн Б нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аыг 400/дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч К.Эыг 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Б.Бг 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч С.Эг 300/гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

4. Шүүгдэгч А.А, С.Э, К.Э, Б.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгон 10-29 УБЕ улсын дугаартай приус маркийн автомашиныг эзэмшигч Б.Аид олгосугай. 

 

6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Агаас 550.000/таван зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч К.Эаас 550.000/таван зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Бас 550.000/таван зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч С.Эгаас 550.000/таван зуун тавин мянга/ төгрөг тус тус гаргуулан улсын орлого болгосугай. 

 

7. Шүүгдэгч, хохирогч, нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.А, С.Э, К.Э, Б.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжпүүлэхээр тогтсугай.

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР