| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/03519/И |
| Дугаар | 191/ШШ2025/04070 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгийг худалдсан маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/04070
| 2025 05 09 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: давхарт байрлах, дугаар регистртэй, “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: давхарт байрлах, “С” СӨХ-нд холбогдох
Гэрээний үүрэгт 30.183.865 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“У” ХХК нь “С” СӨХ-тэй 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г зургаан жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь стандартын шаардлага хангасан эрчим хүчээр хэрэглэгчийг хангах, хариуцагч буюу “С” СӨХ нь нийлүүлсэн цахилгаан эрчим хүчийг зүй зохистой ашиглаж, хэрэглэсэн цахилгаан эрчим хүчнийхээ төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэвч хариуцагч “С” СӨХ нь төлбөр төлөх үүргээ 2022 оны 01 сараас эхлэн биелүүлэлгүй төлбөр нь хуримтлагдаж явсаар 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж нийт 27.512.184 төгрөгийг төлсөн. Хариуцагчаас дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүсэлт гарган албадан төлүүлсэн бөгөөд төлбөр барагдуулах гэрээ байгуулсан өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хэрэглэсэн цахилгааны төлбөрөө мөн төлөлгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй 2025 оны 03 сарын 31-ний өдрийн байдлаар 28.507.615 төгрөгийн төлбөр төлөлгүй биднийг хохироосоор байна. Бидний зүгээс “С” СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Отэй удаа дараа холбогдож, төлбөр төлөх талаар шаардлага хүргүүлсэн боловч төлбөр төлөхгүй гэх хариуг өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс “С таун” хотхоны олон мянган оршин суугчийн эрх ашгийг бодолцож төлбөр төлөх хангалттай хугацааг олгож, хүлээцтэй хандсан боловч үр дүнд хүрээгүй. Иймд хариуцагч “С” СӨХ-өөс цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний дагуу нийлүүлсэн эрчим хүчний төлбөр болох 30.183.865, гэрээний 4.8-д зааснаар тооцсон алданги 1.676.250 төгрөг нийт 31.860.115 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “У” ХХК, хариуцагч “С” СӨХ нар 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй “С” СӨХ-нд холбогдох иргэний хэрэгт “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ний үүрэгт нэхэмжилсэн 30.183.865 төгрөгийг хариуцагч “С” СӨХ-ны зүгээс хүлээн зөвшөөрч дараах байдлаар хуваарь гарган төлөхөөр харилцан тохиролцов. Үүнд:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч “С” СӨХ-нд холбогдуулан гэрээний үүрэгт 30.183.865 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүхийн шатанд зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид, эвлэрэн хэлэлцэж, хариуцагч “С” СӨХ нь нэхэмжлэлийн шаардлага 30.183.865 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 31-ний дотор 5.183.865 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор 3.571.430 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 31-ний дотор 3.571.430 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 31-ний дотор 3.571.430 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны дотор 3.571.430 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний дотор 3.571.430 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 3.571.430 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны дотор 3.571.430 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Ийнхүү зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”У” ХХК-ийн нэхэмжлэлтэй “С” СӨХ-нд холбогдох гэрээний үүрэгт 30.183.865 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч “С” СӨХ нь нэхэмжлэлийн шаардлага 30.183.865 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 31-ний дотор 5.183.865 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор 3.571.430 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 31-ний дотор 3.571.430 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 31-ний дотор 3.571.430 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны дотор 3.571.430 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний дотор 3.571.430 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны дотор 3.571.430 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-ны дотор 3.571.430 төгрөгөөр тус тус төлж төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, зохигчдын эвлэрлийг баталж, “С” СӨХ-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 308.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 154.450 төгрөгийг хариуцагчаас, 154.450 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН