| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/03214/И |
| Дугаар | 191/ШШ2025/04068 |
| Огноо | 2025-05-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 191/ШШ2025/04068
| 2025 05 09 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Б овогт Мийн Б,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Н овогт Цийн Н нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Ж овогт Чны Нд холбогдох
34.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:
М.Б, Ц.Н бид 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр машин барьцаалж зээл олгодог Ч.Нээс 10.000.000 төгрөгийг нэг өдрийн 3 хувийн хүүтэй, 7 хоногийн хугацаатай зээлж, 2025 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 6.000.000 төгрөгийг нь төлж, үлдэгдэл 4.000.000 төгрөг үлдсэн. Бидэнд мөнгөний хэрэгцээ байсан тул 2025 оны 03 дугаар сарын 24-ний орой Ч.Нээс дахин 30.000.000 төгрөгийг нэг өдрийн 3 хувийн хүүтэй, 7 хоногийн хугацаатай зээлсэн боловч зээлдэгч нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний байдлаар үндсэн зээл, хүүтэйгээ 43.900.000 төгрөгийг биднээс шаардаж үл ойлголцол үүсэж байна. Зээлдүүлэгч нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа зохицуулах тухай хуулийн дагуу мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчээр бүртгүүлээгүй, зээл олгох эрхгүй байх тул зээлийн хүү төлөх үндэспэлгүй гэж үзэж байна. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа зохицуулах тухай хуулиар зээлийн хүүгийн дээд хэмжзэ 4.5 хувь байхаар зохицуулсныг тус тус илэрхий зөрчсөн. Иймд зээлдүүлэгч Ч.Нд зээлдэгч М.Б, Ц.Н нар 34.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн гаргасан.
Нэхэмжлэгч М.Б, Ц.Н нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгааг шүүх хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Б, Ц.Н нар нь хариуцагч Ч.Нд холбогдуулан 34.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь сайн дураар нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Ийнхүү нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул энэ шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ч.Нд холбогдуулан 34.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч М.Б, Ц.Н нар татгалзсныг баталсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 327.950 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН