Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/01          

 

 

 

 

 

2025          01           09                                                    2025/ДШМ/01                                               

 

М.Өхолбогдох эрүүгийн

                                                  хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Лувсанцэрэн

Шүүгдэгч М.Ө, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/371 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Өын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч М.Өхолбогдох эрүүгийн 2434002120244 дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1.М.Ө, .......оны 12 дугаар сарын 26-ны өдөр ............ аймагт төрсөн, ......настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт ............................ оршин суух,

Урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ............. оны 6 дугаар сарын 04-ний өдрийн ............ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 456 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, регистрийн дугаар ................

 

2.Шүүгдэгч М.Ө нь том тэрэгний дугуй худалдан авч Дорнод аймагт хүргэж өгөх боломжгүй байснаа мэдсээр байж боломжтой мэтээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Б.Б2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны ......... дугаартай данс болон иргэн .........нарын эзэмшлийн Хаан банкны ........., ......... дугаартай дансыг тус тус ашиглан 4 удаагийн гүйлгээгээр нийт 3,600,000 төгрөгийг залилан авч бусдад хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

 

3.Төв аймгийн прокурорын газраас М.ӨЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч М.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч М.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн 2434002120244 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Ө энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч .........дугаарын регистртэй, М.Өаас 3,600,000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч ......... дугаарын регистртэй, .........д олгож,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Өт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

5.Шүүгдэгч М.Ө давж заалдах гомдолдоо болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурор 6 сараар хорих шийтгэл оногдуулах санал гаргасан байхад шүүгч 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Мөн би хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээж, хохирол гомдолгүй болгосон. Иймд хорих шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үүгэжээ.

 

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Ө нь залилах гэмт хэрэг үйлдэж, анхан шатны шүүхээс түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. М.Ө нь үйлдсэн гэмт хэрэг дээрээ маргадаггүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Шүүгдэгчийн хувийн байдал, бусад нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Лувсанцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Ө нь өнөөдрийг хүртэл хугацаанд бусдад учруулсан 3,600,000 төгрөгийн хохирлоо төлж барагдуулсан зүйлгүй. Өмнө нь залилах гэмт хэрэгт холбогдож шүүхээр шийтгүүлж байсан атлаа дахин залилах гэм хэрэг үйлдсэн. Иймд 1 жил 6 сарын хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан. Шүүхээс М.Өыг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан нь хуульд нийцсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Өын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Өхолбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зүйлгүй, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг ноцтой зөрчсөн зөрчилгүй  байх ба хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүртээмжтэй байдал хангагдсан байгаа тул хэрэгт хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн баримтыг үнэлэх боломжтой гэж үзлээ.

 

2.Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж үзвэл, шүүгдэгч М.Ө нь том тэрэгний дугуй худалдан авч Дорнод аймагт хүргэж өгөх боломжгүй байснаа мэдсээр байж боломжтой мэтээр бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Б.Б2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны ......... дугаартай данс болон иргэн .........нарын эзэмшлийн Хаан банкны ........., ......... дугаартай дансыг тус тус ашиглан 4 удаагийн гүйлгээгээр нийт 3,600,000 төгрөгийг залилан авч бусдад хохирол учруулсан нь дараах үйл баримтаар тогтоогдсон. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч .........“...Манай аав Баатар ачааны том машин барьдаг. 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр аав над руу залгаад аавынх нь машины 4 дугуй хагарчихлаа зар оруулаад 4 ширхэг дугуй Дорнод аймаг руу явуулчих гэсэн. Би Улаанбаатараас Дорнод руу өвсөнд явах хоосон машинд шаланзны 4 дугуй ачуулна гээд зар тавьтал .........гэсэн дугаараас залгаад би Дорнод аймаг руу гарах гэж байна чиний 4 дугуй бэлэн юм уу би одоо дугуй авах гэж байна миний авах гэж байгаа газар дугуй арай хямдхан байдаг дугуйны хүргэлт хүлээж байхаар нэг мөсөн эндээс хамт аваад гаръя, энэ дэлгүүрийн хүний данс гээд надад ......... дугаарын данс өгөөд 2,000,000 төгрөг хийчих гэсэн.

 Тэгээд удалгүй буцаж залгаад танай аав машины жижиг сэлбэг авах хэрэгтэй байна гэнэ миний ......... дугаартай данс руу 100,000 төгрөг хийчих гэж хэлсэн. Би орой болтол хүлээгээд гарахгүй болохоор нь залгатал манай байгууллагаас түлшний мөнгө орж ирэхгүй клонк дээр хүлээж байна, түлшний мөнгө орж ирэхээр гарна гэж хэлээд утсаа тасалтал аав над руу залгаад түлшний мөнгө шилжүүлчих гэж хэлсэн. Би залгаад аав мөнгө шилжүүл гэсэн, та дансаа явуулчих гэтэл над руу ......... дугаартай данс явуулсан. Би данс руу нь түлшний мөнгө гээд 1,242,000 төгрөг хийсэн.

Тэгтэл ах нь одоо замд гарах гэж байна замдаа замын хүнс ахуй хэрэглээний юм авмаар байна ахдаа нэмээд 258,000 төгрөг хийчих гээд ......... дугаартай данс явуулсан. Би хийчхээд залгатал ах нь гарч байна эргээд холбогдоно гэж хэлээд ахиж надтай ярихгүй байгаа. Би сайн танихгүй, манай аав Баатартай We chat ашиглан холбогдож надтай .........дугаараар холбогдож байсан. Би дээрх 4 гүйлгээг нэг өдөр бүгдийг нь хийсэн, надад гүйлгээ хийсэн баримт байгаа. Би сайн танихгүй, миний холбогдож байсан хүн над руу өөр өөр данс явуулаад байсан. Би гомдолтой байна, нийт шилжүүлсэн 3,600,000 төгрөгөө авмаар байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” /хх-ийн 12 тал/ гэх,

Гэрч .........“...Би Дорнод аймаг руу том машинтай өвсний тээвэрт явж байтал миний машины чиргүүлийн 4 дугуй хэрэгцээгүй болоод охин Батзаяа руу яриад аавынх нь 4 дугуй хэрэгцээгүй болчихлоо Дорнодын тээврийн зар руу ороод Дорнод явах машин байна уу гэж зар оруулаад миний дугаарыг доор нь бичээд 4 шинэ дугуй аваад явуул гэж хэлсэн. Тэгтэл 09 цагийн үед ......... гэх залуу .........гэх дугаараас залгаад би одоо Дорнод руу өвсөнд гарах гэж байгаа жолооч байна, яг одоо гарлаа Алтан тэвшний үүдэн дээр .........гэсэн дугаартай машин байгаа .........гэсэн дугаар луу залгаад хүрээд ир би машин дээрээ байж байна гэхээр нь би НОЦ гэх том тэрэгний дугуй зардаг компаниас 4 дугуй 2 сая төгрөгөөр хүргэж өгөхөөр тохиролцсон байсан. Тэгээд 10 цагийн үед НОЦ компани руу ярихад цагийн дараа машин ирэхээр нь хүргэж өгнө гээд байж байтал .........дугаар залгаад “та яав аа, гарах гээд яараад байна” гэхээр нь 11 цагт хүргэж өгнө гэсэн би дугуйгаа аваагүй байна гэтэл миний машинтай ойрхон том тэрэгний дугуй зардаг газар байна, та мөнгөө хийгээгүй бол би эндээс авчихья адилхан жолооч байна хүргээд өгий гэхээр нь тэгвэл тэг дээ гэтэл 30 минутын дараа эргэж залгаад би дугуй зардаг газар ирчихлээ, ямар дугуй сонирхож байна? усан хээтэй, боорцгон хээтэй хоёр янз байна гэхээр нь усан хээтэйг нь авчих гэж хэлээд охин Батзаяа руугаа залгаад чам руу хүн ярина 4 дугуйны мөнгө 2 сая төгрөг хийгээрэй гэсэн. Удалгүй .........дугаарын утаснаас залгаад би таны дугуйг аваад машинд тавьчихлаа, танд өөр захих зүйл байна уу гэхээр нь би 1 ломбо, дугуй задлагч нэгийг аваад ир гээд нэмж 100,000 төгрөг шилжүүлүүлсэн. Тэгтэл за болчихлоо одоо Улаанбаатараас шатахуунаа аваад гарлаа, шатахууны мөнгө хүлээгээд зогсож байна, өвсний мөнгө шилжүүлнэ тэгэхээр нь шууд гарна гэсэн. Би гарсан байх гэж бодоод орой 17 цагийн үед залгатал “түлшний мөнгө бүтэхгүй гарч чадахгүй байна, таны тээвэр хийж байгаа газар чинь урьдчилгаа түлшний мөнгө өгөх болов уу, өвснөөс чинь ачиж болох болов уу” гэж асуухаар нь би өвсний хүнтэй ярьтал ачиж болно урьдчилгаа мөнгө бол хийхгүй тэр хүнийг танихгүй учраас та өөрөө хариуцах юм бол таны дансанд 2 сая төгрөг хийж болно гэсэн. Тэгэхээр нь би тэгье, та манай охины данс руу хийчих гээд Батзаяагийн данс руу 2 сая төгрөг хийлгэсэн. Тэгээд би залгаад Налайхын урд байдаг клонк дээр ирээд түлшээ хийлгээрэй, түгээгч рүү түлшний мөнгө хийлгэж аваарай гэтэл орой 22 үед залгахад клонк дээр ирчихсэн байна гэхээр нь би юмыг яаж мэдэх вэ гээд we chataaг найзууд болсон. Тэгээд клонкны зургийг харуул гэтэл над руу we chataaг клонкийг харуулсан. Тэгэхээр нь би клонк дээр ирсэн байна гэж бодоод Заяа руу залгаж 1,242,000 шилжүүлүүлтэл би түлшээ авчихлаа, замын хоолны мөнгө, хүнс, тамхи авмаар байна гэхээр нь нэмээд 258,000 төгрөг шилжүүлүүлтэл одоо гарлаа гээд тэрнээс хойш сураггүй байгаа. Би сайн танихгүй, өөрийгөө ......... гэж танилцуулсан, адилхан жолооч гэхээр нь итгээд захисан. Би урд өмнө нь огт уулзаж байгаагүй. Би нийт 3,600,000 төгрөг охин Батзаяагаар шилжүүлүүлсэн. Мөнгө шилжүүлсэн баримт манай охин Батзаяад байгаа. Манай охин Заяа уг гүйлгээг хийхдээ Төв аймгийн Баян сумын Цавчир 3 дугаар багийн нутагт байрлах Баянмонгол нэртэй зоогийн газар дээрээс хийсэн. Би .........гэх тээврийн хэрэгсэл эзэмшигчийг танихгүй би Таван толгой цагаан хадны групп дээр энэ машиныг таних уу гээд зар оруултал .........гэдэг нүүрсний компанийн нэр дээр байдаг юм байна гэж мэдээд өөрийн .........гэх компанийн захирлаас .........гэх компанийн захирлын дугаарыг олж өгөөч гэтэл над руу дугаарыг нь өгөхөөр нь би ярьтал хүний мэдээллийг хүнд өгөх боломжгүй Их наяд дээр ирж өөрийн биеэр уулз гэхээр нь би өөрийн охин Заяаг явуултал .........гэх дугаартай хэрэглэгчийн аавтай нь манай охиныг холбуулсан байсан. Тэгээд аавтай нь ярьтал Өөрийгөө Мөнхтогтох гэж танилцуулсан. Тэгээд М.Өыг .........гэх дугаартай машиныг өөрийнхөө We chat дээр зургийг нь ашиглаад байгаа, миний өөрийн машиныг задаргаанд өгөөд зарчихсан юм, чи цагдаад мэдэгд, би хүч хүрэхээ байсан, тоглоомд орсон хүүхэд байгаа юм, би хаана байгааг нь мэдэхгүй, хүн залилаад байгаа, би 2-3 жил өрийг нь дарж байгаа, яаж барих аргыг нь би чамд зааж өгий гэсэн. Чи бэлэн мөнгөөр ачаа ачуулна, урьдчилгаа мөнгө өгнө гээд зар тавих юм бол наадах чинь өөрөө залгана гэж хэлсэн. Би иргэн Мөнхтогтохтой ......... гэдэг утсаар холбогдож ярьсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” /хх-ийн 14-15 тал/ гэх,

Гэрч .........“...Би ......... дугаарын дансыг өөрийн нэр дээр авч байсан. Энэ дансыг нөхөр Бат-Өнөр овогтой Пүрэвдорж ашигладаг. Надад Хаан банкны ......... дугаарын дансанд хийгдсэн орлого болон зарлагын гүйлгээний мессеж ирэхгүй. Би үйлчилгээ хаалгасан. 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 1,242,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн талаар сайн мэдэхгүй байна. Манай нөхөр Б.Пүрэвдорж мэдэж байгаа. Миний дансыг Пүрэвдорж ашигладаг...” /хх-ийн 17 тал/ гэх,

Гэрч .........“...Би 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр уг дансыг ашиглаж байсан. Би энэ дансыг байнга ашигладаг. Миний бүх орлого, зарлагын гүйлгээ энэ дансаар хийгддэг. Би гэртээ байж байтал найз Өсөхөө залгаад миний данс болохгүй байна чиний данс руу дугуйны мөнгө 2,0 сая төгрөг шилжүүлчихье, надад интернэт банкныхаа нууц үг, кодыг өгчих гэсэн юм. Гэтэл удаа ч үгүй миний дансанд дугуйны мөнгө гэж 2,0 сая төгрөг орж ирсэн. Тэр гүйлгээ л байх. Өөр гүйлгээ орж ирээгүй. Би эхнэр Учрал овогтой Уранзаяагийн ......... дугаарын дансыг эзэмшдэг. Тухайн өдөр манай эхнэр Уранзаяагийн дансанд 1,242,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн талаар мэдэж байгаа. Тэр шөнө ......... залгаад манай эхнэр рүү түлшний мөнгө гэж хийлгэж авсан юм. Манай найз болохоор нь үгүй гэж хэлж чаддаггүй юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” /хх-ийн 19 тал/ гэх мэдүүлгүүд,

.........гэх хаягтай 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн зар /хх-ийн 4-5 тал/,

2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 6-8 тал/,

Хаан банкны 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 5721/24/344 дугаартай албан тоот, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 34-44 тал/,

2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн “Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл” /хх-ийн 45 тал/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон байна.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь гэмт этгээд өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр бусдад ойлгуулан зохиомол байдлыг зориудаар бий болгох, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан идэвхтэй хууль бус үйлдлээр илэрч тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг хохирогчид буцаан өгөхгүй, хариу төлбөрийг төлөхгүй байх санаа зорилгыг агуулж байдгаараа өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагдах онцлогтой.

 

Шүүгдэгч М.Ө нь хохирогч .........залилж 3,600,000 төгрөгийн  хохирол зориуд учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч М.Ө нь 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хохирогч ........., гэрч П.Баатар нартай зарын дагуу холбогдож том тэрэгний дугуй худалдан авч Дорнод аймагт хүргэж өгөх боломжгүй, шатахуун түгээх газраас түлш, дэлгүүрээс аян замд хэрэглэх хоолны хүнс авах үйлдэл хийгээгүй мөртлөө зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулах арга хэрэглэн хуурч мөн өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны ......... дугаартай  данс болон иргэн .........нарын эзэмшлийн хаан банкны ........., ......... дугаартай дансыг тус тус ашиглан 4 удаагийн гүйлгээгээр нийт 3,600,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан байх тул Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Өын үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв болжээ.

 

4.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасны дагуу үнэлсэн, шүүгдэгч М.Өыг бусдыг хуурч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “...бусдыг залилж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч .........д учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна...” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

 

5.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь оногдуулж болох төрөл хэмжээний дотор ял оногдуулдаг учиртай.

 

Анхан шатны шүүх М.ӨЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан төрөл, хэмжээний дотор буюу 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулан, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, нийгмийн аюулын зэрэг зэргийг харгалзан үзсэн байх ба Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зүйлгүй байх тул шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзлээ.   

 

6.Шүүгдэгч М.Ө “...хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн, хохирол гомдолгүй болгосон тул хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

 

Шүүх шүүгдэгч М.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй.

 

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заалт нь императив шинжийг агуулаагүй буюу шүүх заавал хэрэглэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш болохоос гадна шүүгдэгч М.Ө нь бусдад учруулсан хохирлоо арилгасан, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэхтэй холбоотой үйл баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШЦТ/436 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 456 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр биеэр эдэлж дууссан үйл баримт нь эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй ч хувийн байдлыг илэрхийлсэн үйл баримт юм.

 

7.Иймд давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Өшүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж гомдлыг хэрэгсэхгүй болгож,  анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/371 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

8.Шүүгдэгч М.Өын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 64 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

9.Анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ТЭ/176/2024/ШЦТ/371 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгчийн овог, нэр, хэргийн зүйлчлэлийг буруу бичсэн байгааг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/371 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Өын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Өын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 64 /жаран дөрөв/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ЦЭРЭНХАНД

 

 

                            ШҮҮГЧИД                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                     З.ТҮВШИНТӨГС