| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 182/2024/04855/И |
| Дугаар | 191/ШШ2025/03333 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/03333
| 2025 04 21 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Б овогт Оын А-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоотод байрлах, “Г” ХХК /РД:/-д холбогдох
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 65.806.500 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч О.А нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дугаартай “Нүхт спорт комплексийн арматур угсралт ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр ажил гүйцэтгэгч нь Улаанбаатар хот, хороо нүхтэд байрлах спорт комплексийн А, С блок угсралтын ажлын хүрээнд: багана угсралт, дам нуруу угсралт, хучилт угсралт, пилтаж угсралт, шат угсралт, парпет угсралтын ажлыг 160,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон бөгөөд ажил гүйцэтгэгчийн зүгээс гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Захиалагчаас 2022 оны 10 дугаар сарын 04-нд 20.000.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 08-нд 20.000.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 21-нд 5.000.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 25-нд 20.000.000 төгрөг, нийт 65.000.000 төгрөгийг төлсний дараа талууд тооцоо нийлсэн бөгөөд үлдэгдэл 95.000.000 төгрөг авах байснаас гэрээнд заасны дагуу ажилчдын хоолны зардал 4.389.000 төгрөгийг хасч, захиалагчаас төлөх үлдэгдэл төлбөр 90.611.000 төгрөг болсон. Тооцоо нийлсний дараа 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр захиалагч 30.000.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 10.000.000 төгрөг шилжүүлснээр үлдэгдэл 50.611.000 төгрөг болсон. Үүнээс гадна захиалагчийн хүсэлтээр гэрээ байгуулахгүйгээр өөр хүний гэрээлэн гүйцэтгэж байсан Клуб хаусын суурийн ажлыг хийж гуйцэтгэсэн бөгөөд тус ажлыг нийт 25.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэснээс 7.560.000 төгрөгийн ажлыг хөлсийг авч, 380.000 төгрөгийг хоолны мөнгөнд суутгуулан, захиалагчаас авах үлдэгдэл 17.260.000 төгрөг болсон. Ингээд 2023 оны 08 дугаар сард захиалагчаас 24.000.000 сая төгрөгөнд тооцон 40 тонны контейнер авсан. Ингээд тухайн контейнерийн үнээс клуб хаусын суурийн ажлын үлдэгдэл хөлс болох 17.260.000 төгрөгийг суутган тооцож, зөрүү болох 6.740.000 төгрөгийг бөгөөд “Нүхт спорт комплексийн арматур угсралт ажил гүйцэтгэх гэрээ”-ний төлбөрийн үлдэгдэл 50.611.000 төгрөгөөс хасч тооцсоноор гэрээний дагуу захиалагчаас төлөх үлдэгдэл төлбөр 43.871.000 төгрөг болсон бөгөөд захиалагчийн зүгээс ерөнхий захиалагчаас санхүүжилт ороогүй шалтгаанаар өнөөдрийг хүртэл 43.871.000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Тус гэрээний гэрээт ажлыг гүйцэтгэх үнийн санал хэсгийн 13-т Гүйцэтгэлийн хугацаа хоцорсон тохиолдолд төлөх алданги гэх хэсэгт: Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алдангийг хугацаа хожимдуулсан хоног тутамд тооцон төлнө хэмээн зааснаар гэрээний үүргийг гүйцэтгээгүй ...хоногт ногдох алданги... төгрөг болж байх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” гэж заасан тул алданги 21.935.500 төгрөг болно. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүрэгт 43.871.000 төгрөг, алданги алданги 21.935.500 төгрөг, нийт 65.806.500 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байгаа билээ. Иймд “Нүхт спорт комплексийн арматур угсралт ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт 43.871.000 төгрөг, алданги алданги 21.935.500 төгрөг, нийт 65.806.500 төгрөгийг хариуцагч “Г” ХХК-иас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Бид дараах байдлаар эвлэрч байна. Нэхэмжлэгч О.А нь “Г” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгийн 42.806.500 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 23.000.000 төгрөгийг “Г” ХХК нь О.Ад төлнө. Хариуцагч “Г” ХХК нь энэ гэрээний 1.2-д заасан 23.000.000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч О.Агийн эзэмшлийн Хаан банкан дахь 5025867446 тоот дансаар болон бэлнээр бүрэн төлж барагдуулна. Талууд эвлэрэн хэлэлцсэнтэй холбоотойгоор О.А нь шүүхэд гаргасан хариуцагчийн дансны зарлагын гүйлгээг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээр зогсоолгох хүсэлтээсээ татгалзаж, энэ тухай эвлэрийн захирамжид тусгуулна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:
Манай компани нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дугаартай “Нүхт спорт комплексийн арматур угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г нэхэмжлэгч О.Атай байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр ажил гүйцэтгэгч нь Улаанбаатар хот, хороонд байрлах спорт комплексийн А, С блок угсралтын ажлын хүрээнд: багана угсралт, дам нуруу угсралт, хучилт угсралт, пилтаж угсралт, шат угсралт, парпет угсралтын ажлыг 160.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Гэрээний дагуу бид 2022 оны 10 дугаар сарын 04-нд 20.000.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 08-нд 20.000.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 21-нд 5.000.000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 25-нд 20.000.000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 06-нд 30.000.000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 06-нд 10.000.000 төгрөг, нийт бэлэн мөнгөөр 129.000.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 25-нд 24.000.000 төгрөгөнд тооцон 40 тонны зөөврийн сууц өгч, ажилчдын хоолны зардалд 6.895.000 төгрөг суутган тооцож нийт 135.895.000 төгрөгийг ажлын хөлсөнд өгсөн байна. Ажил гүйцэтгэх гэрээний 3.1.6, 3.5 болон 3.7 дахь заалтын дагуу барилгын ажлын журнал, гэрээт ажлын гүйцэтгэлийн үе шатыг харуулсан гэрэл зураг, гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ, ил далд ажлын акт, хийсэн ажлаа хүлээлгэн өгч тооцоо нийлээгүй өнөөдрийг хүрсэн. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлаас 6м урттай 1 дам нуруу, 6м урт 1 хана, шат угсралт, парпет угсралтын ажил хийгдээгүйгээс гадна гэрээний 6.4.1 дэх заалтын дагуу барилгын хэв хашмал тулаас буулгалт, барилгын дараах цэвэрлэгээний ажлыг хийгээгүйгээс уг ажлыг бусдаар төлбөртэйгөөр хийлгэсэн. Буулгалтын ажлыг цаг хугацаанд нь хийгээгүйгээс бид хэв хашмалын түрээсийн зардалд илүү төлбөр төлж, компанид хохирол учирсан. Иймд гэрээний 7.2.1 дэх заалтын дагуу Ажил гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээнд нь хөлсийг төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэгч О.Агийн нэхэмжилж буй ажлын хөлсний үлдэгдэл гэх 43.871.000 төгрөг, алданги гэх 21.935.500 төгрөг, нийт 65.806.500 төгрөгийн нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх хариу тайлбарыг гаргасан.
Бид дараах байдлаар эвлэрч байна. О овоггой А нь “Нүхт спорт комплексийн арматур угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ний үүрэгт 43.871.000 төгрөг, алданги 21.935.500 төгрөг, нийт 65.806.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг энд тэмдэглэн, дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэхээр харилцан тохиролцов. Нэхэмжлэгч О.А нь “Г” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгийн 42.806.500 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 23.000.000 төгрөгийг “Г” ХХК нь О.Ад төлнө. Хариуцагч “Г” ХХК нь энэ гэрээний 1.2-д заасан 23.000.000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч О.Агийн эзэмшлийн Хаан банкан дахь 5025867446 тоот дансаар болон бэлнээр бүрэн төлж барагдуулна. Талууд эвлэрэн хэлэлцсэнтэй холбоотойгоор О.А нь шүүхэд гаргасан хариуцагчийн дансны зарлагын гүйлгээг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээр зогсоолгох хүсэлтээсээ татгалзаж, энэ тухай эвлэрийн захирамжид тусгуулна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, эвлэрэл, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.А нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан Гэрээний үүргийн гүйцэтгэлд 65.806.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид дараах нөхцлөөр тохиролцоонд хүрч эвлэрэн хэлэлцсэн тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, нэхэмжлэгч О.А нь “Г” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгийн 42.806.500 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 23.000.000 төгрөгийг “Г” ХХК нь О.Ад төлж, хариуцагч “Г” ХХК нь 23.000.000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч О.Агийн эзэмшлийн Хаан банкан дахь тоот дансаар болон бэлнээр бүрэн төлж барагдуулж, талууд эвлэрэн хэлэлцсэнтэй холбоотойгоор О.А нь шүүхэд гаргасан хариуцагчийн дансны зарлагын гүйлгээг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээр зогсоолгох хүсэлтээсээ татгалзахаар эвлэрэн хэлэлцэн харилцан тохиролцжээ.
Ийнхүү зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.О.Агийн нэхэмжлэлтэй “Г” ХХК-д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлд 65.806.500 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн нэхэмжлэгч О.А нь “Г” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үнийн дүнгийн 42.806.500 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үлдэх 23.000.000 төгрөгийг “Г” ХХК нь О.Ад төлж, хариуцагч “Г” ХХК нь 23.000.000 төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгч О.Агийн эзэмшлийн Хаан банкан дахь тоот дансаар болон бэлнээр бүрэн төлж барагдуулж, талууд эвлэрэн хэлэлцэн тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 486.990 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 272.950 төгрөгийг хариуцагч “Г” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч О.Ад олгосугай.
3.Тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 182/ШЗ2024/20542 дугаар шүүгчийн захирамжийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.
4.Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
5.Хариуцагч нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
6.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй áîëîõûã äóðäñóãàé.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН