| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 181/2024/04528/И |
| Дугаар | 191/ШШ2025/03296 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/03296
| 2025 04 18 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: тоотод байрлах, дугаар регистртэй, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, дугаар регистртэй, Т овогт Бийн Цт холбогдох
7.249.977.65 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б
Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Э” ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрсдийн нийлүүлсэн архи, шар айргийг архи согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөлтэй “Эрч” 8 нэрийн хүнсний дэлгүүрийг ажиллуулж байсан Б.Ц захиалгын дагуу тухай бүр бараагаа нийлүүлж байсан. 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр баталгаа гаргаж график төлөлт байгуулсан ч график төлөлтөө зөрчиж 750.022.35 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагчаас нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 7.249.977.65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.
Бид дараах байдлаар эвлэрч байна. “Э” ХХК 7.249.977.65 төгрөг нэхэмжилснээс 200.000 төгрөгөөс татгалзаж 7.049.978 төгрөгийг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1.250.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1.250.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1.250.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1.250.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1.250.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 799.978 төгрөгийг Б.Ц нь төлөхийг хүлээн зөвшөөрч бид эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид дараах байдлаар эвлэрэв. Нэхэмжлэгч нь 7.249.977.65 төгрөг нэхэмжилснээс 200.000 төгрөгөөс татгалзаж, Б.Ц нь 7.049.978 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1.250.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1.250.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1.250.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1.250.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1.250.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 799.978 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бид эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, эвлэрэл, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Э” ХХК нь хариуцагч Б.Цт холбогдуулан 7.249.977.65 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчид шүүх хуралдаанд дараах нөхцөлөөр тохиролцоонд хүрч эвлэрэн хэлэлцсэн тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх шатанд зохигчид эвлэрч, Нэхэмжлэгч “Э” ХХК нь 7.249.977.65 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 200.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Ц нь 7.049.978 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1.250.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1.250.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1.250.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1.250.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1.250.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 799.978 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрэн хэлэлцэн харилцан тохиролцжээ.
Ийнхүү зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Цт холбогдох 7.249.977.65 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн нэхэмжлэгч нь 7.249.977.65 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын 200.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Ц нь үлдэх 7.049.978 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1.250.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 1.250.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1.250.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 1.250.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 1.250.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 799.978 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 127.750 төгрөгийг хариуцагч Б.Цоос гаргуулж, нэхэмжлэгч “Э” ХХК-д олгосугай.
3.Хариуцагч нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН