2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 191/ШШ2025/02776

 

 

 

 

 

 

 

 

 

    2025        04          02                                               191/ШШ2025/02776     

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: тоотод оршин суух, Х овогт Бийн Б

 

С.Бтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би С.Бтай 2008 онд танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Анх манай аавын хашаанд гэр барьж тусда гарч баймьдарч байсан. 2011 онд тоотод хамтдаа 2025 оны 1 сарын 6-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байсан. 2025 оны 1 сарын 6-ны өдөр С.Б Баянзүрх дүүргийн дүгээр хороонд хүний гарт амиа алдсан. Хамтран амьдарсан хугацаанд бид хоёр гэрлэлтээ батлуулах тухай ярьдаг байсан. Улмаар би нөхрийнхөө ар гэр учраас хохирогчоор татагдаж байгаа тул 2008 оноос 2025 оны 1 сарын 6-ны өдрийн хүртэл хамт амьдарч байсныг тогтоож өгнө үү гэжээ.       

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Б.Б нь С.Бтай хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх хүсэлт гаргагчийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Хүсэлт гаргагч Б.Б нь С.Бтай 2011 оноос 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртлэх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх дүүргийн дугаар хорооны өрхийн бүртгэлийн дэвтэр, С.Бын нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, фото зураг, гэрч С.Эын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүхээс хүсэлт гаргагч Б.Бг С.Бтай 2011 оноос 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртлэх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                             

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Х овогт Бийн Б, Б овогт Сийн Б нарын хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Бгийн тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ДАВААСҮРЭН