| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0243/э |
| Дугаар | 256 |
| Огноо | 2018-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 256
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их монгол овогт Доньтайн Д.Бд холбогдох эрүүгийн 1810007280210 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн 1985 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 33 настай, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.Б
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “хүүхдээ айл руу оруулж тоглууллаа” гэх шалтгаанаар үеэл дүү Б.Үтай маргалдан улмаар түүний үснээс зулгааж, нүүрэн тус газар нь цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.Бас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч Б.Үын: ...Тэрээр над руу ирснээ миний үснээс зулгаахад нь ээж, нөхөр хоёр маань Д.Б ахыг надаас салгах гээд ноцолдож байхад тэрээр гараараа миний хамар руу нэг удаа цохитол миний хамарнаас цус гарсан. Ингээд тэрээр надаас холдсон хойноо ширээн дээр байсан аягыг аваад над руу шидсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Гэрч Н.Огийн: “...Тэгтэл Д.Б хоромхон зуурт гэрт буцаж дайрч орж ирээд Үржинбадамын үснээс зулгаагаад, гараараа цохиод цус гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №3887 дугаартай дүгнэлт /хх-ийн 19 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг
Яллагдагч Д.Б: “...Ингээд би Үржинбадамтай “чи хүүхдээ айл руу оруулж тоглууллаа, битгий маяглаад бай, хүмүүс чамайг Дэмбэрэлтэй хамт энд тэнд нуугдаж яваад байна” гэж яриад байна гэж хэлсэн. Тэгтэл Үржинбадам “танд ямар хамаатай юм бэ” гээд орноосоо босоод ирэхээр нь нүүрэн тус газар нь баруун гараараа нэг удаа алгадчихаад гараад явсан. Би тухайн үед нэлээн согтолттой байсан болохоор зарим зүйлээ сайн санахгүй байгаа. Ямарч гэсэн Үржинбадамтай маргалдаж байгаад түүний нүүр орчимд нь гараараа нэг удаа алгадсан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 22 дугаар хуудас/,
-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 28 дугаар хуудас/,
-Захиргааны зөрчил авагдсан тухай бүртгэл /хх-ийн 25-26 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Д.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 03 дугаар сарын 19-ний шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Удирдлагын академийн Оюутны 1 дүгээр байрны 202 тоотод “хүүхдээ айл руу оруулж тоглууллаа” гэх шалтгаанаар үеэл дүү Б.Үтай маргалдан улмаар түүний үснээс зулгааж, нүүрэн тус газар нь цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Үын мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/, гэрч Н.Огийн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №3887 дугаартай
Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Д.Быг хохирогч Б.Үын биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад хохирогч Б.Ү нь хавтаст хэргийн материалтай танилцаад “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул Д.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг, анх удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.