2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/02389

 

 

 

 

 

 

 

 

 

   2025         03         24                                              191/ШШ2025/02389 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: тоотод оршин суух, Н овогт Гийн Ө регистрийн дугаартай/

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Г.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Г.Ө шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:       

Г.Ө миний бие 1983 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс Ардын боловсролын яамны харъяа Сургалтын тоног төхөөрөмж завсарын үйлдвэрт радиотехникчээр ажилд орсон. Тэр үед 6 сар дадлагажигчаар ажиллаад МҮЭ-д гишүүнээр элсэж байсан. 1984 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 183 дугаар цэргийн ангид алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1986 оны 08 дугаар сарын 01-нээс АБЯ-ын харъяа СТТЗҮ-т радиотехникчээр дахин ажилд ороод 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажилласан. Одоо тэтгэвэр тогтоолгох болсон чинь ажиласан жил хүрэхгүйд хүрээд байна. Миний ажиллаж байсан Ардын боловсролын засварын үйлдвэрийн баримтыг шүүлгэж үзэхэд огт гарч ирэхгүй байна. Иймээс намайг Ардын боловсролын яамны харъяа Сургалт тоног төхөөрөмж засварын үйлдвэрт радиотехникчээр 1983 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сар хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.      

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.Ө нь Ардын боловсролын яамны харъяа Сургалт тоног төхөөрөмж засварын үйлдвэрт 1983 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сар хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл радиотехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг гаргажээ.

 

Г.Ө нь Ардын боловсролын яамны харъяа Сургалт тоног төхөөрөмж засварын үйлдвэрт ажиллаж байсан нь хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар, МХЗЭ-ийн гүшүүний “Бат илэрхийлэх”, фото зураг, Маягт 7 хаягийн хуудас, БНМАУ-ын хүн амын регистрийн карт ХААТР-1а, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-ын 21 А, Ө.М, Ч.Б нарын гэрчийн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

 

Шүүх түүний шаардлагыг нотлогдож буй хугацаагаар нь хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Харин нь Ардын боловсролын яамны харъяа Сургалт тоног төхөөрөмж засварын үйлдвэрт 1983 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1984 оны 06 дугаар сар хүртэл радиотехникчээр ажиллаж байсан нь нотлох баримтаар нотлогдохгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                             

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар Н овогт Гийн Өыг Ардын боловсролын яамны харъяа Сургалт тоног төхөөрөмж засварын үйлдвэрт 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл радиотехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, 1983 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 1984 оны 06 сар хүртэл радиотехникчээр ажиллаж байсан байдлыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэх хэсэгт зааснаар Г.Өыг тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ч.ДАВААСҮРЭН