2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/02122

 

 

 

 

 

 

 

 

 

                2025         03         17

              191Ш2025/02122

 

 

 

                                     Зохигчийн эвлэрлийг баталж,

                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: өөрийн байранд байрлах,  дугаар регистртэй, “К” ХК-ийн нэхэмжлэлтэй,

               

Хариуцагч: тоотод оршин суух, дугаар регистртэй, У овогт Сийн Бд холбогдох

             

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.111.586 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э,

Хариуцагч С.Б,

Нарийн бичгийн дарга Б.Ануужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн С.Б нь Ктай байгуулсан 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 3022-2024 тоот “Кны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ”-ний дагуу  тоот “Цахим Цалингийн зээлийн гэрээ”-г байгуулж, 30-н сарын хугацаатай, зээлийи хүү жилийн 20.4 хувийн хүүтэйгээр 19.379.000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч С.Бтой байгуулсан зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах байдалтай байна. Үүнд:

Үндсэн зээл 18.675.961 төгрөг,

Зээлийн хүү 1.414.605 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 21.020 төгрөг,

Нийт 20.111.586 төгрөг,

Иргэп С.Боос зээлийн гэрээний үүрэгт 20.111.586 төгрөгийг гаргуулж Кинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэх нэхэмжлэлийг гаргасан. Бид дараах байдлаар эвлэрч байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 20.111.586 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 9.300.000 төгрөг, 2025 ны 06 дугаар сарын 05-ны өдөр 9.311.586 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар бид эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид дараах байдлаар эвлэрч байна. Хариуцагч миний бие нэхэмжлэлийн шаардлага болох 20.111.586 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 9.300.000 төгрөг, 2025 ны 06 дугаар сарын 05-ны өдөр 9.311.586 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар бид эвлэрсэн тул бидний эвлэрлийг баталж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, эвлэрэл, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд  

 

ҮНДЭСЛЭХ нь:

                    

Нэхэмжлэгч “К” ХК нь хариуцагч С.Бид холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.111.586 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд дараахи нөхцлөөр тохиролцоонд хүрч эвлэрэн хэлэлцсэн тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх шатанд зохигчид эвлэрч, хариуцагч С.Б нь нэхэмжлэлийн шаардлага 20.111.586 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 9.300.000 төгрөг, 2025 ны 06 дугаар сарын 05-ны өдөр 9.311.586 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцож эвлэрэн хэлэлцэн харилцан тохиролцжээ.

 

Ийнхүү зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх  үзэв.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5, 106.6 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                              

                                                                                

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“К” ХК-ийн нэхэмжлэлтэй С.Бид холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20.111.586 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 20.111.586 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1.500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 9.300.000 төгрөг, 2025 ны 06 дугаар сарын 05-ны өдөр 9.311.586 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 258.508 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 258.508 төгрөгийг хариуцагч С.Боос гаргуулж, нэхэмжлэгч “К” ХК-д олгосугай.

 

3.Хариуцагч нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ДАВААСҮРЭН