Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02494

 

 

 

 

 

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2017/02494

 

 

ХХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02440 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ-т холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХХХ

 

ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ дугаар байрны ХХ тоот хаягт байрлах 35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай үндсэн

2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, өмчлөх эрхээ сэргээлгэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХХ

Хариуцагч: ХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч: ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...ХХХХ нь 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг ХХХХ-той байгуулж, тус гэрээний дагуу ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ дугаар байрны ХХ тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн ХХХХХХХХ дугаартай, ХХ өрөө орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдан авсан. Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээ нотариатаар батлуулж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Талуудын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Нийслэлийн улсын бүртгэлийн газарт бүртгэн авч, улмаар ХХХХ-ийг  ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ дугаар байр, ХХ тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ХХХХХХ дугаартай гэрчилгээ олгосон. Хариуцагч ХХХХ нь тус орон сууцыг чөлөөлж ХХХХ д шилжүүлэн өгөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл чөлөөлж өгөхгүй байгаа бөгөөд уг орон сууцандаа өөрөө амьдарч, өөрийн хууль бус ззэмшилдээ байлгасаар байна. Иймд ХХХХ-ийн өмчлөлийн тус орон сууцыг ХХХХийн хууль бус эзэмшлээс шүүхийн журмаар албадан чөлөөлж өгнө үү гэв.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие иргэн ХХХХ тэй байр худалдах, худалдан авах тухай тохиролцоогүй. Миний байрыг иргэн ХХХХ нь өөрийн нэр дээрээ болгох үндэслэл байгаагүй. ХХХХ нь ХХХХ-тай 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж барьцаанд нь миний байрыг тавиулсан болон уг гэрээний биелэлт, явцын талаар нэхэмжлэлдээ огт дурьдаагүй байна. Нэхэмжлэгч ХХХХ нь 2015 оны 9 сарын 25-ны өдөр иргэн ХХХХ-тай 50 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан бөгөөд тэд нэг сарын дараа төлбөр тооцоогоо хийх ёстой байсан. Иргэн ХХХХ нь миний төрсөн ах бөгөөд эрүүл мэндийн хувьд хүнд байдалтай байсан болохоор намайг хичээнгүйлэн гуйж туслахыг ятгасан юм. ХХХХ нь 2015 оны 10 сарын 13-нд зүрхний шигдээсээр буюу зуурдаар нас барсан. ХХХХ нь ХХХХ-тай ажил хэргийн талаар хамтрагч байсны хувьд иргэн талийгчтай хамтарч байсны хувьд бүх ажил хэрэг, үүргийг өөртөө хүлээн авсан. Энэ тухай тодорхойлолт байдаг. ХХХХ, ХХХХ нар нь ХХХХ эс авсан 50 000 000 төгрөгөө бизнесийн зориулалтын дагуу ашигласан нь нотлогддог. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд нь гарын үсгээ зурах үед надад гэрээг унших тэнхээ байгаагүй. Даарсанаас болж халууран бие жихүүцэж байсан. "Энд гарын үсэг зурчих" гээд гарын үсэг зурах хэсгийг заахад би гарын үсэг зурсан. Миний байрыг 50 000 000 төгрөгөөр худалдаж байна гэж ойлгоогүй. ХХХХ, ХХХХ эс 50 000 000 төгрөг зээлж түүний барьцаанд түр барьцаалж байна гэж ойлгож байсан, би байраа зараагүй, ХХХХ, ХХХХ ХХХХ нарын хэлцэлд миний ашиг сонирхол огт байгаагүй бөгөөд одоо ч байхгүй. Монгол банкны орон сууцны индексээр тухайн үед миний байр 110 000 000 төгрөгийн үнэтэй байсан тул 50 000 000 төгрөгөөр худалдах үндэсгүй. ХХХХ нь мөнгөө ХХХХ, ХХХХ нарт зээлүүлэн ашиг олох сонирхолтой гэрээ байгуулсан атлаа зээлийн гэрээгээр халхавчлан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж, ХХХХ миний байрны өмчлөх өөрөө авсан нь миний эрхийг зөрчсөн үйлдэл болсон. Иймд ХХХХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч ХХХХ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...ХХХХ миний бие 2004 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хорооллын ХХ дугаар байрны ХХ тоот дахь 2 өрөө орон сууцыг худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлэн, өмчлөх эрхтэй. Миний ах талийгаач ХХХХ нь 2015 оны 9 дүгээр сард өөрийн бизнестээ шаардлагатай байгаа 50 000 000 төгрөгийг хариуцагч ХХХХ эс зээлж авах тухайгаа надад хэлсэн бөгөөд үүний тулд миний орон сууцыг барьцаалуулж дээрх зээлийг авахад туслахыг надаас хүссэн. Тухайн үед би "ахынхаа ажил нь бүтэмжтэй байна, түр зээлдүүлнэ" гэсэн бодлоор хандаж дэмжсэн. Ах ХХХХ маань удалгүй буюу 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэнэт зүрхний шигдээс өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Зээлийн барьцаанд миний байрыг барьцаалсан атлаа ХХХХ өөрийнхөө нэр дээр шилжүүлэн, өмчлөх эрх бий болгосон нь шударга бус үйлдэл юм. Бодит байдал дээр би ХХХХ-ийн мөнгийг авч ашиглаагүй, түүний өмнө үүрэг хүлээгээгүй болохоор миний эрхэнд халдах ёсгүй. 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээний 7-д "... 2 өрөө орон сууцыг зээлдүүлэгч ХХХХ-ийн нэр дээр шилжүүлж барьцаалсан" гэсэн нь хариуцагч ХХХХ анхнаасаа миний байрыг худалдан авч өмчлөлдөө авъя гэсэн хүсэл зориг байгаагүй, харин зээлийн гэрээний барьцааг хангуулах түүний арга байсан нь батлагддаг. Иймд ХХХХ хариуцагч ХХХХ нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан гэх "Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах" гэрээг Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч ХХХХ миний ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хорооллын ХХ дугаар байрны ХХ тоот дахь, улсын бүртгэлийн ХХХХХХХ дугаарт бүртгэгдсэн, 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхийг сэргээж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

... ХХХХ нь 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг ХХХХ тэй байгуулж нотариатаар батлуулж өөрийн өмчлөх эрхэд байсан 2 өрөө орон сууцыг ХХХХ-ийн өмчлөх эрхэд шилжүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж улмаар тус орон сууцны гэрчилгээ ХХХХ-ийн нэр дээр олгогдож баталгаажсан байна. Талуудын хооронд байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах болон уг эд хөрөнгийг Эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл явц нь Иргэний хуулийн 156 дугаар зүйл болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11,12 дугаар зүйлүүдэд барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, нотариатаар батлуулж эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлэхээр хуульчилсан. ХХХХ ХХХХ нарын хооронд барьцааны гэрээ байгуулагдаагүй, нотариатаар батлагдаагүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна. Хэрэв Зориг нь орон сууцыг худалдаагүй барьцаалсан гэж байгаа бол хуулийн дагуу талуудын хооронд бичгээр байгуулагдсан барьцааны гэрээ байх ёстой. Орон сууцаа барьцаалсан гэж байгаа нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие ХХХХ нь ХХХХ-тай хөрөнгө оруулалт оруулах төслийн ажилд хамтран ажиллахаар харилцан тохиролцож ХХХХ нь хөрөнгө оруулалтаасаа тодорхой хэмжээний санхүүжилтийн хувийг манай компанид өгөхөөр тохиролцсон. Би ХХХХын EXIM INVEST ХХК-д хувьцаа эзэмшдэггүй, ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй байсан. 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр (№1/ SDT/0715/AUM) тоот гэрээг надад үзүүлэн банкны үйлчилгээний хөлс төлөх шаардлагатай байна. гээд туслалцаа хүсч байсан. ХХХХ нь ХХХХийн орон сууц, миний Талын бар ХХК-ийн Замын-Үүд дахь жуулчны баазын үл хөдлөх эд хөрөнгө, ХХХ-ын орон сууц зэргийг барьцаалуулж, мөн миний танил найз нөхдөөс минь бэлнээр мөнгө зээлж авч байсан. Гэтэл ХХХХ 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр өвчний улмаас таалал төгсч гэрээ нь дуусгавар болсноор бид хүнд байдалд орж 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр SDT/0715/AUM гэрээг би өөрийн компани дээр шинэчлэн байгуулсан боловч гэрээний хугацаа дуусгавар болж хөрөнгө оруулалтын ажиллагаа бүрэн цуцлагдан би төлбөрийн чадваргүй болсон. Энэ үйл ажиллаганы явцад би сайхан сэтгэл гаргаж зээлүүлсэн мөнгө барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгө зэргийг буцааж өгөхөөр ажиллаж ХХХХ д 50 000 000 төгрөгийг өгнө гэсэн тодлорхойлолтыг бичиж өгсөн боловч ажил бүтээгүй, би өөрөө хохирогч болсон. Би ХХХХ-той ямар нэгэн гэрээ хийж үүрэг хүлээгээгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1., 9.4.2., 56 дугаар зүйлийн 56.1.2., 106 дугаар зүйлийн 106.1,106.2 дахь хэсэгт заасныг баримтлан ХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ дугаар байрны ХХ тоот орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай ХХХХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, ХХХХ, ХХХХ нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, ХХХХийн ХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хорооллын ХХ дугаар байрны ХХ тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг сэргээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.,-т зааснаар нэхэмжлэгч  ХХХХ эс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200  төгрөг,  хариуцагч ХХХХоос сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 616 900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч  ХХХХ эс  улсын тэмдэгтийн хураамжид  616 900  төгрөг гаргуулж хариуцагч ХХХХ-т олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах гомдолдоо:

... Хариуцагч ХХХХ нь 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ХХХХ тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан эсэх, уг гэрээнд гарын үсэг зурсан эсэх, өмчлөх эрхийн гэрчилгээг ХХХХ-ийн нэр дээр шилжүүлсэн эсэх талаар маргаагүй, түүнийг хүлээн зөвшөөрдөг. Энэ байдлаас үзвэл талуудын 2015.09.25-ны өдөр байгуулагдсан Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хуулийн дагуу бодитой хийгдэж, бодит үр дүн буй болгож, үр дагавар үүсгэж байгаа юм. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болохыг харуулж байна. Талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 2.1 дүгээр зүйлд орон сууцны үнэ 50 000 000 төгрөг болохыг тогтоож, улмаар тус гэрээний 2.3 дугаар зүйлд орон сууцны үнэ 50 000 000 төгрөгийн төлбөр 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр бүрэн төлөгдсөн болохыг маш тодорхой бичсэн байна. Гэрээний 2.3-д "Төлбөр төлөх хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн" гэж тодорхойлсон байгаа нь ХХХХ-ийн зүгээс орон сууцны төлбөрийг төлсөн болохыг нотлож, нөгөө талаар уг гэрээ нь өөрөө төлбөрийн баримт болж байна. ХХХХ нь тухайн үед өөрийн төрсөн ах ХХХХынхаа бизнест бэлэн мөнгөний хөрөнгө оруулалт хийж, ашиг хонжоо олох зорилготойгоор өөрийн орон сууцаа ХХХХ д 50 000 000 төгрөгөөр худалдсан юм. Гэтэл анхан шатны шүүх нь ХХХХийн энэхүү бодит байдлыг үнэн зөвөөр нь дүгнэн үзэлгүйгээр, зөвхөн түүний тайлбар, мэдүүлэгт үндэслэн бодитой хийгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцож буй явдалд гомдолтой байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйл болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11, 12 дугаар зүйлүүдэд барьцааны гэрээг талууд нь бичгээр байгуулж, нотариатаар батлуулж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүх нь бодитой хийгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бодитой бус гэсэн хэрнээ, харин талуудын хооронд огт хийгдээгүй барьцааны гэрээ хийгдээгүй байхад орон сууцыг барьцаалсан хэмээн үзэж байгаа явдал нь анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан болохыг харуулж байна. Иймд ХХХХ-ийн нэхэмжлэлтэй ХХХХд холбогдох иргэний хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02440 дугаартай шийдвэрийг хүчин төгөлдөр бусад тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байгаа боловч зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ хариуцагч ХХХХ-т холбогдуулан ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ дугаар байрны ХХ тоот хаягт байрлах 35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж маргаж, өмчлөх эрхээ сэргээлгэхээр сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ХХХХ, ХХХХ нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ХХХХ ХХХХад 50 000 000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай зээлүүлсэн байх бөгөөд уг асуудлаар зохигчид маргаагүй болно. /хх-ийн 19 тал/

 

Нэхэмжлэгч ХХХХ , иргэн ХХХХ нар дээрх зээлийн гэрээг байгуулахдаа хариуцагч ХХХХ-тын өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалж, гэрээний 7-д ХХХХийн ХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ дугаар байрны ХХ тоот хаягт байрлах ХХХХХХХХ улсын бүртгэлийн дугаартай 35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг зээлдүүлэгч ХХХХ-ийн нэр дээр шилжүүлж барьцаалсан. Зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн тохиолдолд барьцааны орон сууцыг ХХХХ-ийн нэр дээр хэвээр үлдэнэ. Зээлийг хугацаанд нь төлсөн тохиолдолд барьцааны орон сууцыг ХХХХийн нэр дээр буцааж шилжүүлэхээр тохиролцов гэж заасан байна.

 

Мөн нэхэмжлэгч ХХХХ , хариуцагч ХХХХ-т нар 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр маргааны зүйл болж буй орон сууцыг нэхэмжлэгч ХХХХ д худалдаж, мөн өдрөө ХХХХ нь тухайн байрны өмчлөгч болжээ. /хх-ийн 4,6,19 тал/

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тайлбарлаж байгаа боловч ХХХХ ХХХХын нарын байгуулсан зээлийн гэрээгээр ХХХХ-тын орон сууцыг барьцаалсан, зээлийн гэрээний барьцааны заалтыг үндэслэн ХХХХ хариуцагч ХХХХ-т нар 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ байгуулсан үйл баримтууд тогтоогдсон байгаагаас үзэхэд талууд ямар нэгэн эрх, үүрэг, үр дагавар үүсгэх зорилгогүйгээр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан гэж үзэхгүй юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь талууд өөр утга агуулга бүхий хэлцлийн талаар тохиролцсон боловч түүнээс өөр агуулгатай хэлцлийг байгуулсан байдаг тул ХХХХ , ХХХХ-т нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь ХХХХ ХХХХын нарын байгуулсан зээлийн гэрээний барьцааны заалтыг халхавчлан байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн хэлцэл гэж үзнэ.

 

Хуулиар хүчин төгөлдөр бус байх хэлцлийг тодорхойлсноор тухайн хэлцлийн үр дагаварыг шийдвэрлэдэг тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг үндэслэн талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, ХХХХийн өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлагыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийг үндэслэн хангах боломжтой байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс тухайн маргаанд хамааралтай зүйл заалтыг зөв баримтлаагүй байх тул энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талуудын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсонд гомдолтой гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/02440 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

... Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар хороолол, ХХ дугаар байрны ХХ тоот хаягт байршилтай, 35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн ХХХХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан ХХХХ , ХХХХ нарын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, ХХХХийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ сэргээсүгэй гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч ХХХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 485 150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                            Г.ДАВААДОРЖ

                                                          Ц.ИЧИНХОРЛОО