Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 137

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

          Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгч: Б.Н 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Бы Нэд холбогдох 1812002510170  тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1,, суманд төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт  ,,,гэх газар оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Т овогт Б ы Н/РД:/ 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 25-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,тоотод оршин суух иргэн Н.Жтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

* Эрүүгийн 1812002510170 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

* Хохирогч Н.Жын өгсөн:

“...2018 оны 04 дүгээр сарын 25-ны орой би манай хүргэн болох гэж байгаа Нтэй хамт машин янзлаад байж байхад Н машины өндгөн тулгуур буруу харуулаад тавьсан байсан тэгэхээр нь би энийг буруу харуулсан байна гээд түүний ар нуруу хэсэг рүү гараараа 1 удаа цохьсон. Тэгсэн Н намайг нүүр рүү 2 удаа гараараа цохиод авсан тэгээд байж байхад манай хүүхэд цагдаа дуудсан байсан. Цагдаа ирээд намайг саатуулах байранд авчирч саатуулсан. Б.Нтэй өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. Б.Н нь миний  нүүр нүд хэсэг рүү 2 удаа гараараа цохьсон, өөр цохиж зодсон зүйл байхгүй. Б.Н, манай эхнэр У, манай 4 хүүхэд байсан, өөр хүн байгаагүй. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3-р баг Цогт-Уулын 8-19 тоот хашаанд найз Ганхуягтай 0.5 гр Ерөөл Нэй архи уусан, өөр архи уугаагүй. Би найз Ганхуягтай хэрэлдэж маргалдаагүй, архи ууж дуусаад манайхаас гэр рүүгээ ганцаараа явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар тал/, 

* Гэрч П.Уын өгсөн: 

“...2018 оны 04 дүгээр сарын 25-ны орой манай охины найз залуу Нтэй машин янзалж байгаад чи боолт буруу боосон байна гээд маргалдаж түүний ар нуруу хэсэг рүү гараараа нэг удаа цохиж авсан тэгсэн чинь Н зөрүүлээд манай нөхрийг гараараа 2 удаа нүүр хэсэг рүү цохиж авсан, маргалдаад байхаар нь манай охин цагдаа дуудсан, цагдаа ирээд нөхөр Н.Жийг саатуулах байр руу авч явж саатуулсан. Тухайн үед манай нөхөр Н.Ж,  охины найз залуу Б.Н, манай хүүхдүүд байсан өөр хүн байгаагүй. Хоорондоо зодоон хийгээгүй. Н.Ж Б.Нийг гараараа нэг удаа ар нуруу хэсэг рүү цохиход Б.Н Н.Жийг гараараа 2 удаа түүний нүүр хэсэг рүү цохьсон. Н түүний нүүр рүү гараараа 2 удаа цохиод нүүрийг нь хавдуулсан өөр гэмт учруулаагүй. Н.Ж архи уусан согтуу, Б.Н архи уугаагүй эрүүл байсан. Энэ хоёр машин янзалж байсан боолт буруу боосон байна гээд тэрнээс болж маргалдсан гэсэн. Урьд өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй, таарамжтай байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар тал/ 

* Насанд хүрээгүй гэрч А.Бы өгсөн: 

“...2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уул хорооллын 8-19 тоотод манай хойд аав Н.Ж болон миний төрсөн эгчтэй суух гэж байгаа залуу болох Б.Н нар манай хойд аав Н.Жын машиныг янзалж байсан юм. Тэр 2 машинаа засаж дуусаад гэртээ орж ирээд сууж байтал хойд аав Н.Ж миний машиныг буруу засчихсан байна гээд Б.Н ахыг зандраад уурлаад байсан. Тэгсэнээ хажууд суу гэж загнаад хажуудаа суулгаад чих рүү нь 2, 3 удаа алгадсан, тэгсэнээ бос суу гээд дээрэлхээд байсан. Б.Н ах гэрээс гараад явчихсан. Тэгсэн чинь хойд аав Б.Нийг дуудаад оруулаад ир гээд ээж рүү уурлаад цохиж авах гээд байсан. Тэр үед Н.Ж архи уучихсан, их согтуу байсан. Харин Б.Н ах архи уугаагүй эрүүл байсан. Б.Н ах хойд Н.Жын нүд хамар хавьцаа гараараа 2 удаа цохиод авсан. Тэгээд л гараад явчихсан. Өөрөөр зодож цохиогүй. Манай хойд аав Н.Ж өмнө нь цэрэгт байхдаа гэмтээд хамар нь муруй болчихсон... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/ 

* Яллагдагч Б.Нийн өгсөн: 

“...Би 2017 оны 09 дүгээр сараас хойш Н.Ж ахын хадам ээжийнх нь гэрт амьдарч байсан. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ж ах хөдөөнөөс ирсэн. Тэгээд маргааш нь би Н.Ж ахын машиныг янзлаад байж байсан чинь Жавлант ах чи машины өндгөн тулгуур буруу харуулж тавьлаа гээд надад юм яриад байсан тэгээд архи уучихаад гэрийнхэндээ агсам тавиад хэрүүл маргаан хийгээд тэгээд бас намайг нуруу руу гараараа нэг удаа цохьсон тэгэхээр нь би за яахав гэж бодоод байж байтал миний араас татаж чангаагаад намайг босч суу гээд хэл амаар доромжилоод байхаар нь хэсэг маргалдаж байгаад гэнэт миний уур хүрээд гараараа Н.Ж ахын нүүр рүү 2 удаа цохьсон. Тэр үед хамарнаас нь цус гараад эхэлсэн, тэгээд цагдаад дуудлага өгчихсөн. Тэгээд би маргааш өглөө нь цагдаад ирж Н.Ж ахыг цагдаагаас очиж авсан. Намайг цагдаа нар саатуулаагүй би архи уугаагүй хэвийн байсан. Н.Ж ах намайг хэл амаар доромжилоод намайг нэг удаа гараараа  нуруу руу цохиод намайг бос суу гээд байхаар нь бид 2 хэсэг маргалдаад миний уур хүрэээд би Н.Жыг 2 удаа гараараа нүүр рүү нь цохьсон. Би Н.Жын нүүр нүд орчимд гараараа 2 удаа цохьсон тэр үед хамарнаас нь цус гарсан. Би өөрөөр цохиж зодоогүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл, Н.Ж ах согтуу байсан. Уг гэмтлийг би учруулсан уг гэмтэл миний буруутай үйлдлээс болж учирсан. Бид хоёрын хоооронд өр авлага, өс хонзонгийн болон бусад хувийн таарамжгүй харилцаа байхгүй. Н.Ж ах надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Би ээж, дүүгийн хамтаар мал маллаж амьдардаг, миний өөрийн нэр дээр хувьд ногдох эд хөрөнгө одоогоор байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр тал/ 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 31-ний  өдрийн  258 дугаартай дүгнэлтэнд: 

“...Н.Жын биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун ба зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зөөлийн эдийн няцралт, цус хуралт, 2 нүдний алимны салстад цус хуралт, баруун ба зүүн нүдний доор, хамрын угт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун ба зүүн нүдний дээд, доод зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцралт, цус хуралт, 2 нүдний алимны салстад цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд, баруун ба зүүн нүдний доор хамрын угт зулгаралт гэмтлүүд нь *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-6-д  зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 21 дүгээр тал/ 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-45 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2018 оны 04 дүгээр сарын 25-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 8-19 тоотод иргэн Н.Ж нь бусдад нүүрэн тус газартаа цохиулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Н үйлдсэн болох нь  хохирогч Н.Жын”... Тэгсэн манай хүргэн болох гэж байгаа Н намайг нүүр рүү 2 удаа гараараа цохиод авсан тэгээд байж байхад манай хүүхэд цагдаа дуудсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч П.Уын“...манай нөхөр 2018 оны 04 дүгээр сарын 25-ны орой манай охины найз залуу Нтэй машин янзалж байгаад чи боолт буруу боосон байна гээд маргалдаж түүний ар нуруу хэсэг рүү гараараа нэг удаа цохиж авсан тэгсэн чинь Н зөрүүлээд манай нөхрийг гараараа 2 удаа нүүр хэсэг рүү цохиж авсан маргалдаад байхаар нь манай охин цагдаа дуудсан, цагдаа ирээд нөхөр Н.Жийг саатуулах байр руу авч явж саатуулсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Бы “...Тэр 2 машинаа засаж дуусаад гэртээ орж ирээд сууж байтал хойд аав Н.Ж миний машиныг буруу засчихсан байна гээд Б.Н ахыг зандраад уурлаад байсан. Тэгсэнээ хажууд суу гэж загнаад хажуудаа суулгаад чих рүү нь 2, 3 удаа алгадсан, тэгсэнээ бос суу гээд дээрэлхээд байсан. Б.Н ах гэрээс гараад явчихсан. Тэгсэн чинь аав Б.Нийг дуудаад оруулаад ир гээд ээж рүү уурлаад цохиж авах гээд байсан. Тэр үед Н.Ж архи уучихсан, их согтуу байсан. Харин Б.Н ах архи уугаагүй эрүүл байсан. Б.Н ах хойд Н.Жын нүд хамар хавьцаа гараараа 2 удаа цохиод авсан...” гэх мэдүүлэг,  хохирогчийн биед хүнд хохирол учирсан талаар гарсан  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 258 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Нийн бусдын биед халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Шүүгдэгч Б.Н нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтэй эвлэрсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

Шүүгдэгч Б.Н нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулан, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь: 

 

1.  Шүүгдэгч Т овогт Бы Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад  төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Нэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               П.ГАНДОЛГОР