Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 2025/ДШМ/05

 

Б.*******, Л.*******, Л.*******,

Э.*******, С.******* нарт холбогдох 

эрүүгийн хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.мэнд

          Прокурор                                                                                  Ц.М.......

          Шүүгдэгч                                                                                  Л.Д........

                                                                                                            Л.Э..........

                                                                                                            Б.С..........

     Шүүгдэгч нарын өмгөөлөгч                           Б.Э........                                                                                                                          Б.А.......            Хохирогч                                                                    Г.Ш............

          Хохирогчийн өмгөөлөгч                                                          Б.Б.........

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Г.Ш.........., түүний өмгөөлөгч Б.Б..........., шүүгдэгч Л.Д..........., Л.Э..........., тэдгээрийн өмгөөлөгч Б.Э......... нарын давж заалдах гомдлоор ............................ нарт холбогдох 2423000000017 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр  сарын 09-ний өдөр Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-6, эхнэр 4 хүүхдийн хамт  амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн .....................оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ........ овогт Б..........ийн ........... /регистийн дугаар:................/

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ам бүл-7, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын .................. оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ........... овогт ...............ын ................/регистрийн дугаар:............/

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Сантмаргаз суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Завхан аймгийн Алдархаан сумын ........ багт оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 100,000 төгрөгийг хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар  тус тус  шийтгүүлж байсан ........ овогт  ........ын ............... /регистрийн дугаар................./

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Завхан  аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ................. ХХК-нд ажилладаг, ам бүл-  4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг,  Улаанбаатар хот Баянгол дүүрэг  ................... тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ............ овогт ............. ............. /регистрийн дугаар:...........

5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмч мэргэжилтэй, ................ хоршоонд малын эмч ажилтай, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн ................... 2 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ............. овогт .........нгийн .............. /регистрийн дугаар:........../

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.С.......... нь 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Завханмандал сумын Олон түрүү багийн нутаг дэвсгэр ............ гэдэг газарт бэлчээрт байсан Г.Ш...........гийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж хохирогч Г.Ш........д 5,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Л.Э............ нь 2023 оны 10 дугаар сард Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг “.......... гэдэг газарт бэлчээрт байсан хохирогч М.Д...........н өмчлөлийн 8 тооны адууг хулгайлж 8.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Б.С........, Л.Д.........., Л.Э.............т нар нь бүлэглэн  2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн нутаг “................. гэдэг газарт бэлчээрлэж байсан хохирогч Э.О..........ийн эзэмшлийн хонин сүргээс 2 тооны хонийг Л.Э..........ын эзэмшлийн .................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, түүнд 380,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Э.С......... нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Завхан аймгийн Завханмандал сумын Олон булаг багийн нутаг дэвсгэрт “...........” гэдэг газарт бэлчээрт байсан хохирогч Б.Д.........., Б.М......... нарын өмчлөлийн 3 тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч нарт 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Завхан аймгийн Завханмандал сумын Олон булаг багийн нутаг дэвсгэрт “.........” гэдэг газарт бэлчээрт байсан хохирогч Б.Д............р, Б.М............ нарын өмчлөлийн 3 тооны адууг завшсан үйлдлээ нуун далдлах зорилгоор гэрч Д.Х........., Б.С..........., Ж.Б............, хохирогч Б.Д.............. нарыг “...3 тооны адууг Ж.Б............ийг авсан гээд гэрчлээд өгөөч, ...10-15 сая төгрөг өгнө гэх зэргээр” зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж амласан гэмт хэрэгт,

2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг дэвсгэрт малын гарал үүслийн буюу мал эмнэлгийн гэрчилгээг иргэн С.Э..........оор хуурамчаар үйлдүүлж, хуурамч болохыг нь мэдсээр байж ашиглаж, иргэн С.Б...........гийн нэр дээр 24, О.М..........ын нэр дээр 18 тооны адуу нийт 42 тооны адууг тус тус бүртгэж, худалдан борлуулж баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт,

Шүүгдэгч С.Э............. нь 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг дэвсгэрт малын гарал үүслийн буюу мал эмнэлгийн гэрчилгээ, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичиг буюу иргэн С.Б........гийн нэр дээр 24, О.М..........ын нэр дээр 18 тооны адуу нийт 42 тооны адууны гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч ........ овогт .............гийн ..............., ............ овогт ............. ........... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 заасан олон тооны мал хулгайлсан, бүлэглэн, машин механизм ашиглан мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ........... овогт Л............н .................ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бүлэглэн, машин механизм ашиглан мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ........... овогт ..........ийн ............ыг 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч хохирогчид хууль бусаар нөлөөлсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч .......... овогт ,,,,,,,,,,гийн ,,,,,,,,,,,,ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.С,,,,,,,,,,,1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Л.Э...........ыг 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Л.Д..........ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.С.............ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч С.Э...........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С...........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э...........д оногдуулсан 1 жил 4 сарын хугацаатай хорих ялыг,  шүүгдэгч Б.С...........д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаатай хорих ялыг, шүүгдэгч Л.Д.............т оногдуулсан 1 жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э...........т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, шүүгдэгч Э.С..........д оногдуулсан 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э............., Э.С..............л нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулж, шүүгдэгч Э.С..........., С.Э............. нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Э.............. Л.Д..........., Б.С.......... нарт  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 /гурав/ ширхэг адууны ширийг устгаж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С............д, Л.Э........... Л.Д......... нараас тус бүр 1,233,334 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, шүүгдэгч Л.Э..........ын эзэмшлийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаартай  тогтоолыг  хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, ............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүгдэгч Л.Э..............од буцаан олгож, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Л.Д............., С.Э............р, Э.С................, Б.С............... нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Г.Ш.......... нь шүүгдэгч Б.С..........ос сэтгэцэд учирсан хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус  дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.Ш........., түүний өмгөөлөгч Б.Б........... давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх хуульд нийцсэн дүгнэлт хийлгүйгээр хохирогч Г.Ш.............гийн сэтгэцэд учирсан хохирлыг хэлэлцэхгүй орхиж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүх энэ талаар дүгнэхдээ шинжээчийн дүгнэлт гараагүй байна гэж дүгнэсэн нь хэт өрөөсгөл бөгөөд шинжээч дүгнэлт гаргуулахаар томилсон шинжээч мөрдөгч тухайлсан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг мөрдөгч хүснэгтээр гаргахаар зохицуулсан гэж хариу ирсний дагуу мөрдөгч хүснэгтээр сэтгэцэд учирсан хохирлыг тогтоож шийдвэрлэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан байдаг. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024//ШЦТ118 дугаартай шийтгэх тогтоолд хохирогч Г.Ш...........ийн сэтгэцэд учирсан хор уршгийг тогтоосон хэмжээгээр гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Л.Д......., Л.Э.........тэдгээрийн өмгөөлөгч Б.Э......... давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Э.С...........ын хувьд шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Харин Л.Э..........ын 8 тооны адуу хулгайлсан гэх хэргийн хохирлын талаар шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч Ш.Д,,,,,,,,ын мэдүүлэг, гэрч С.Т..........ийн мэдүүлэг, гэрч Ц.Д,,,,,,,,,ын мэдүүлэг, гэрч Ш.Э.......ын мэдүүлэг, гэрч Б.Д..........ын мэдүүлэг, 4 ширхэг адууны ширийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдсон байна гэж шүүхээс дүгнэсэн бөгөөд хохирогч гэрч нар нь 8 тооны адуу алдсан талаар мэдүүлдэг бөгөөд Л.Э.........ос хурааж авсан 4 ширний 3 нь хохирогч Ш...........вын алдсан адууны шир мөн болох нь тогтоогддог үлдсэн 5 тооны адууг Л.Э......... хулгай хийсэн эсэх нь эргэлзээтэй байдаг. Мөн түүнчлэн Л.Д........., Л.Э............ нарын 2 хонь хулгайлсан үйлдлийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Л.Д.......... нь хохирогч ........... гэрч .............л нараас хуц, ухна хариулсан хөлсөнд хонь авах ёстой байсан бөгөөд хулгайлах үйлдэлд Л.Э..........., ............. нар оролцсон эсэх нь эргэлзээтэй байхад шүүхээс тээврийн хэрэгсэл ашиглан, бүлэглэсэн гэж хүндрүүлэн зүйлчилсэн болохыг эс зөвшөөрч байна. Шүүгдэгч нар нь гэм буруу дээрээ маргаагүй боловч нотлогдвол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй байдлаас үүдэн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ эргэлзээ бүхий нөхцөл байдлыг шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлээгүй байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12-р сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Л.Э....... давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Миний бие Завхан аймгийн Улиастай сумын Жинст багт эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр .......... тодорхой эрхэлсэн ажилгүй. Хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь зөөгөөд, хичээл номыг нь хийлгэдэг. Том охин ..........д нь 14 настай, 9-р ангид сурдаг. .......... маань оюун ухааны хүндэвтэр хомсдол оноштойгоор хөгжлийн бэрхшээлтэй, ар гэрийн байнгын асаргаанд байдаг. Сэтгэцийн эмчийн хяналтад байдаг. Мөн 3-р сургууль дээр хэрэгждэг тусгай хэрэгцээт хүүхдийг хөгжүүлэх өдрийн хөтөлбөрт хамрагддаг, 13 настай. Дараагийн хүү ........., 10 настай, 5-р ангид сурдаг. Дараагийн хүү ........ 6 настай, 1 дүгээр ангид сурдаг. Бага охин ......... 4 настай, цэцэрлэгийн дунд бүлэгт хамрагддаг. Манайх цөөн тооны малтай. Манай мал Алдархаан сумын Өгөөмөр багийн нутаг Хөх чулуут гэдэг газар өвөлжиж байгаа. Уг нь би өөрөө малаа хариулж малладаг байсан юм. Миний хэрэг шийдэгдэж би хоригдсоноос хойш манай амьдрал оронгоороо эргэж мал хариулах хүнгүй болж эхнэр хөдөө малаа маллаж. Харин 5 хүүхдийг маань харж хандах харгалзах том хүнгүй болсон. Хамгийн гол нь миний хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаа шаардлагатай хүүхэддээ л санаа их зовж байна. Би хийсэн хэрэгтээ үнэхээр их гэмшиж байна. Дахиж ийм алдаа гаргахгүй. Миний авсан 1 жил 4 сарын хорих ялаас минь хөнгөлж өгнө үү гэж та бүхнээсээ хүсэж байна.

Хохирогч Г.Ш........ийн өмгөөлөгч Б............. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ гэмт хэргүүд дээр хохирлыг тооцож хүснэгтээр гаргах боломжтой гэж үзсэн учраас энэ тухайлсан зүйл дээр тусгайлан зохицуулж өгч байгаа гэж харж байгаа. Энэ хүснэгтийг хэрэглэх үед шинжээч сэтгэцэд учирсан хор уршгийг хүлээн зөвшөөрөхгүй бол шинжилгээний байгууллага тогтоох бөгөөд шинжлүүлэгч өөрийн сэтгэл зүйн байдал энэ хүснэгтээр зохицуулсныг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд бид нар шүүх шинжилгээний байгууллагаас гэдэг журам дээр нь зохицуулаад жич гээд тусгайлан зохицуулагдчихсан байгаа. Дараагийн нэг асуудал бол яагаад 8.573.000 буюу дээд хэмжээгээр нэхэмжилсэн юм бэ? гэхээр сая хохирогч өөрөө хэлж байна. Үржлийн адуу байсан. Хоёр жил дараалж төллөх үр төлөө өгөх байсан. Нийт 13, 14 адуу болох байсан. Анхан шатын шүүх дүгнэхдээ Г.Ш..........н архинд орсон сэтгэц нь муудсан ийм зүйл харагдахгүй байна гэсэн. .............ын зүгээс хохирогчид зөвхөн үнэлгээгээр тогтоосон төлбөрийг төлсөн. Улиастай сумаас Завханмандал, Дөрвөлжин хүртэл хоёр хоног хайсан зардал ороогүй. Үржлийн адуу байсан учраас дээд хэмжээ буюу 8,573,000 төгрөгийг нэхэмжлэх бүрэн эрхтэй гэж үзэж байна гэв.

Хохирогч Г.Ш............. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Аав ээжийнхээ амьдарч байсан газар адууны мөрийг нь таслаад яах вэ гээд ............ийн ............. гэдэг хүнээс азарга авсан. Тэс сумаас гүүнүүд авчирсан. Олон болголгүйгээр чанартай өөрийн угшлын адуутай болъё гээд .........аа гэдэг хүнд үлдээчихсэн. ............аа ах руу утсаар яриад, хааяадаа очиж үзээд байдаг байсан. Ноднин 1 сарын эхээр алга болчихлоо гэсэн. Адуу ачиж байгаа талаар би мэдсэн. Завхан мандал руу явж хайсан. Тэндээс хүний машинд бензин хийгээд, бор давснаас доош бүхэлд нь хоёр өдөр хайгаад байхгүй байсан. Дөрвөлжин сумд болсон адуучин тэмцээн дээр очиж сурч, хайсан. Хамгийн харамсалтай нь эд нарын бичлэг нь ил болсон. Өөрийн уяж байсан азаргыг аймаар харгисаар хатгаад хатгаад унагааж байгаа бичлэгүүдийг нь харсан. Ноднин сайхан жил болсон дөрвүүлээ унага өгнө. Энэ жил сайхан жил болж байна дахиад унага өгнө. Надад хөгшин гүү байхгүй байсан. Үржил адуунууд байсан. Алсдаа нөгөө өвгөн ноёны хурд гэдэг шиг Бага хайрхны үндсэн хурд шүү та хэд харж байгаарай гэж хэлээд үлдээж байсан. Энэ бол санаандгүй үйлдэл биш юм. Миний хувьд эд нар санаатайгаар бойнд өгсөн. Миний хувьд гомдолтой байна. Б.С.......... өнгөрсөн хавар манайд ирэхэд нь уулзсан. Миний адуу авсан хэмжээнд хохирлыг барагдуулж өгөөрэй гэж хэлсэн. Тэрнээс хойш уулзаагүй. 5.4 сая төгрөг өгсөн. Хоёр байдсыг 700.0 төгрөг, Тэс гүүг 1.0 сая төгрөгөөр, азаргыг 2.0 сая төгрөгөөр үнэлсэн байсан. Манай говийнхон энэ хэргийг яаж шийдэгдэж байгаа талаар асууж байна. Анхан шатны шүүх хурлын шийдвэр үнэхээр хууль зүйн үндэслэлгүй шийдвэр байсан тул өөрийнхөө санаа бодлыг хэлэхээр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна гэв.

Шүүгдэгч Л.Э.......... давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Хэлэх зүйлгүй, ар гэрийн гачигдалтай байна гэв.

Шүүгдэгч Л.Д........... давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...  Хоёр хонь авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хоёр залууд бэлчээрээс яагаад хонь авч байгаа талаараа хэлээгүй. Би хуц, ухна хариулж байсан. Хөлсөнд нь хонь авах ёстой байсан юм гэв. 

Шүүгдэгч Б.С............ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Э........... давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Л.Д............, Л.Э............. нарын хувьд давж заалдах гомдол гаргасан. Л.Э..........ын хувьд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 8 адуу хулгайлсан хэрэгт шүүхээс гэм буруутайд тооцсон. Олон тооны адуу хулгайлсан гэдэг асуудал дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотолбол зохих байдал дээр хохирол, хор уршгийн асуудал бас яригдсан. Хэрэгт авагдсан баримтаар 3 адууных нь хулгайлсан шир нь гарсан. Үлдсэн 5 адууны асуудалд эргэлзээтэй байдлаар шүүхээс гэм буруутайд тооцсон нөхцөл байдлууд байдаг. Л.Э..........ын хувийн байдлын баримтыг давж заалдах шатын шүүхэд гаргаж өгсөн. Л.Э............ын хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй. Олон хүүхэдтэй. Хүндэтгэн үзэх шалтгаантай, ар гэрээ авч явдаг. Эхнэр нь хөдөө малаа маллаад, хүүхдүүдээ харж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ малд дагуулж явдаг...........ын зүгээс хохирол дээр янз бүрийн зүйл ярихгүй. Эргэлзээтэй байдал буюу нөхцөл байдал үүссэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгөөч. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хохирлыг төлсөн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Ар гэрийн байдал хувийн байдлын харгалзан, оногдуулсан ялыг нэг жилийн хугацаа болгож багасгаж, өгөөч. Ял хөнгөрүүлэн оногдуулж өгөөч. Өөрөөр хэлбэл, түүний ар гэрийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлсөн байдлыг харгалзан үзээд түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч Л.Д..........ын хувьд Э..............ийн 2 тооны хонь хулгайлсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байна. Гэхдээ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь Э............, Б........... гэх хүмүүс Л...............т хонь хариулсан хөлсөө өгөөгүй байсан. Үйлдэл, оролцооны хувьд Л.Д...........ыг бүлэглэсэн, ашигласан, тээвэрлэсэн гэж үзэх юм уу. Иймд зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Миний үйлчлүүлэгч нарын үйлдэл оролцоо Эрүүгийн хуульд заасан нөхцөл байдлын хувьд хэрхэн тохирч байна вэ гэдэг дээр давж заалдах шатын шүүх дүгнэлт хийж өгөөч гэж хүсэх байна. Өөрөөр хэлбэл, Л. ............ын хувьд Э.................ээс авцаатай байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд туссан. Хулгай хийх зорилгогүй, айлд тэжээл хүргэж өгөх зорилгоор яваад замд таарсан. Б.А.............лийн хонь буюу Э............ийн хониноос Л.Д............. хонь авсан асуудал байдаг. Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэх боломж байна уу гэдгийг харж хянаж өгөөч. Иймд Л.Э...........ын ял шийтгэлийг хөнгөрүүлэх, Л.Д...............ын хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломж байгаа эсэхийг хянаж өгнө үү гэсэн гомдол гаргасан гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.А........ давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.С.............д, Л.Д............ нартай бүлэглэж 2 тооны хонь хулгайлсан нь иргэд хоорондын  эд хөрөнгийн маргаантай холбоотой асуудлаар авсан тохиолдол гэсэн зохицуулалтаар шийдсэн жишиг шүүхийн шийдвэр байдаг.  Хохирогч айлын малыг харж өгсний хөлсөө аваагүй байж байгаад авах ёстой байсан 2 хонио авсан байгаа юм. Иргэний  маргаан байна уу эсвэл гэмт хэргийн шинжтэй юм уу? гэдгийг хянаж өгнө үү. ... Б.С...........ын мал хулгайлсан хэрэгт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байсан. Нэмж Л.Д.........ын 2 хонины асуудал гарч ирсэн байдаг. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн учраас гомдол гаргаагүй. Хохирогч Г.Ш............ хэлж байна. Шүүгдэгч нарт 1 жил 2 сар, 1 жилийн хорих ялыг өгсөн байна. Түүнээс дээш жилийн хорих ял өгөх ёстой байсан гэж. Яаж шийдэгдэхийг манай нутгийнхан харж байгаа гэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүгдэгч бага ял авахын тулд хэргээ хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг төлсөн байдаг. Сэтгэл санааны хохирлын асуудалд, Улсын дээд шүүхийн аргачлалын 1 дүгээр зэрэглэлд биед гэмтэл учраагүй гэсэн байдаг. Адуу алга олсон болохоос биш, биед нь гэмтэл учраагүй. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх боломжгүй байна. Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсэн. Харин нэхэмжлэх эрхийг нь хэрэгсэхгүй болгочихвол яах юм гэв.  

Прокурор Ц.М.............э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...Өнөөдрийн шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгаантай байгаа учраас малгайтай тайлбар дүгнэлтээ хэлэх боломжийг олгож өгнө үү гээд, Л.Д.................рын үйлдлээс эхлээд яръя, Л.Д............ анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хоёр тооны хонийг Л.Э.......... Б.С............. нартайгаа бүлэглэн машин механизм ашиглан хулгайлсан гэсэн зүйл, ангиар зүйлчилж, энэ зүйл ангиар шүүхээс ял оногдуулсан. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Э.О...............ийг гэрчээр оролцуулсан. Хохирогчоос асуухад өмнө хонь хариулж байсан. Гэхдээ хоёр тооны хонины авлага биш нэг тооны хонины авлагатай байсан гэж хэлсэн тэмдэглэлд тусгагдсан байгаа. Хулгайн гэмт хэрэг гэдэг нь нууц далд аргаар үйлдэгддэг. Хэдий авлагатай байсан ч гэсэн бусдын малыг ээрч байгаад хоёр хонь авсан нь хулгайн гэмт хэрэг гэж дүгнэж байгаа. Л.Э......... Б.С...........д нарын хувьд Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар урьдчилж үгсэн тогтолцоогүй ч гэсэн, үйлдлээрээ санаатай нэгдсэн бүлэг байна. Бүлэглэж бусдын хоёр тооны хонийг хулгайлсан. Улсын яллагчийн зүгээс Л.Э............од 4 жил, Б.С...........д 4 жил, Л.Д..............т 3 жилийн хорих ялыг оногдуулах саналыг шүүх хуралдаан дээр гаргасан. Анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Л.Э............д 1 жил 4 сар, Б.С............д 1 жил 2 сар, ..............т 1 жилийн хорих ялыг тус тус оногдуулсан. Өмгөөлөгч нарын зүгээс хэлж байсан. Хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлаад, хамгийн бага ялыг шүүхээс оногдуулсан гэж улсын яллагч зүгээс үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ гурван хүний үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, мөн шүүхийн шатанд шинжлэн судалсан баримтаар нотлогдон тогтоогдсон. Шүүхийн зүгээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлан оногдуулсан, хамгийн бага ял оногдуулсан учраас эдгээр гурван шүүгдэгч нарт дахин ял оногдуулахдаа хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэл байхгүй гэж улсын яллагчийн зүгээс дүгнэж байна. 8 тооны адууг Л.Э........ хулгайлсан хэрэг байдаг. Б.Э......... өмгөөлөгчтэй нэг зүйл дээр санал нэг байна. Маш олон хэргийг нэгтгэсэн. 8 тооны адуу алдагдсан. Алдагдсан болох нь нотлох баримтаар тогтоогддог. 3 тооны адууны шир Л.Э...........оос гарсан. Ямар үндэслэлээр гурван тооны шир гарч ирсэн вэ?   гэхээр малын хулгайн хэрэг нууц далд аргаар үйлдэгддэг. Хохирогчийн мэдүүлэг болон гэрчүүдийн мэдүүлгээр сүргийн бүтэц алдагдаж байгаагүй гэдэг талаар  мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл 8 тооны адуу ижил сүргээсээ салж явдаггүй. Байнга хамт байдаг. Найман тооны адууны учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааг тал бүрээс нь бүрэн бодитой явуулахын тулд шүүгдэгч нар болон тэдгээрийн хамаарал бүхий хүмүүсийн бүх дансны хуулганд үзлэг  хийсэн. Зарсан байна уу тухайн үеийн найман тооны адуу алдагдсан байх үед ямар хэмжээний орлого олж байсан юм гэх мэтчилэн мөрдөгч прокурорын зүгээс мөрдөн шалгах ажиллагааг тал бүрээс нь явуулсан. Энэ хэрэг өмнө нь шүүхээс буцаж байсан.Б.С............... Г.Ш...........гийн эзэмшлийн таван тооны адууг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч байсан. Мөрдөн байцаалтын шатаас эхлэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаж байсан. Улсын яллагчийн зүгээс хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж байсан. Өөрөөр хэлэх юм бол хохирол нөхөн төлөгдөөгүй буюу хохирогчтой эвлэрсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байсан. Хохирогч гомдол саналтай байна гэдэг асуудлыг ярьсан. Б.Б.......... өмгөөлөгчийн зүгээс гомдол саналтай байна. Хор уршгийг нэхэмжлэх нь зүйтэй гэдэг байр суурьтай байсан учраас хэргийг хялбаршуулаагүй, тусгаарлаагүй энэ нэгтгэсэн хэрэгтэй нь хамт эцэслэн шийдвэрлэсэн. 5 тооны адуу хулгайд алдсан шинжээчийн дүгнэлтээр 5.4 сая төгрөгийн хохирол учирсан. Энэ бодит хохирлыг шүүгдэгчийн зүгээс бүрэн төлж барагдуулсан. Сэтгэцэд учирсан мөрдөгчийн хүснэгтээр буюу хоёрдугаар зэрэглэлээр хамгийн өндрөөр буюу 8.573.000 төгрөгийг Г.Ш.......... болон түүний өмгөөлөгч Б.Б............т нарын зүгээс нэхэмжилдэг. Анхан шатны шүүх энэ дээр дүгнэлт хийхдээ сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурдаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хууль ёсны үндэслэлтэй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргасан бөгөөд шүүгдэгч нарт оногдуулж болох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж оногдуулсан байгаа гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заагдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

3. Шүүгдэгч Б.С......... нь 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Завханмандал сумын Олон түрүү багийн нутаг дэвсгэр .......... гэдэг газарт бэлчээрт байсан Г.Ш.........гийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж хохирогч Г.Ш.........д 5,400,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Л.Э............. нь 2023 оны 10 дугаар сард Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг “.............” гэдэг газарт бэлчээрт байсан хохирогч М.Д............ын өмчлөлийн 8 тооны адууг хулгайлж 8.950.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.С........, Л.Д............, Л.Э.......... нар нь бүлэглэн 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн нутаг “.............." гэдэг газарт бэлчээрлэж байсан хохирогч Э.О.........ийн эзэмшлийн хонин сүргээс 2 тооны хонийг Л.Э..........ын эзэмшлийн ........... маркийн .............И улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлж, түүнд 380,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.С.......... нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Завхан аймгийн Завханмандал сумын Олон булаг багийн нутаг дэвсгэрт “............” гэдэг газарт бэлчээрт байсан хохирогч Б.Д..........., Б.М.............. нарын өмчлөлийн 3 тооны адууг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас хохирогч нарт 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд Завхан аймгийн Завханмандал сумын Олон булаг багийн нутаг дэвсгэрт “.............” гэдэг газарт бэлчээрт байсан хохирогч Б.Д.........., Б.М........... нарын өмчлөлийн 3 тооны адууг завшсан үйлдлээ нуун далдлах зорилгоор гэрч Д.Х...........ү, Б.С.........., Ж.Б............., хохирогч Б.Д............... нарыг “...3 тооны адууг Ж.Б..............ийг авсан гээд гэрчлээд өгөөч, ...10-15 сая төгрөг өгнө гэх зэргээр” зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж амласан,

2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг дэвсгэрт малын гарал үүслийн буюу мал эмнэлгийн гэрчилгээг иргэн С.Э............оор хуурамчаар үйлдүүлж, хуурамч болохыг нь мэдсээр байж ашиглаж, иргэн С.Б..........гийн нэр дээр 24, О.М..........ын нэр дээр 18 тооны адуу нийт 42 тооны адууг тус тус бүртгэж, худалдан борлуулж баримт бичгийг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан,

Шүүгдэгч С.Э............р нь 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг дэвсгэрт малын гарал үүслийн буюу мал эмнэлгийн гэрчилгээ, эдийн баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичиг буюу иргэн С.Б..........ийн нэр дээр 24, О.М...........хын нэр дээр 18 тооны адуу нийт 42 тооны адууны гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдсэн  гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цугларч, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

4. Шүүгдэгч Б.С...........ын Г.Ш...........гийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж хохирогч Г.Ш...........нд 5,400,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь

хохирогч Г.Шү........гийн “...Би ...Ц...........аа гэдэг хүнээр өөрийн унаган хурдан адуу төрүүлэх зорилготойгоор үржлийн адуу маллуулдаг байсан. Гэтэл 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ний өдрийн хооронд миний адуу малладаг малчин айл маань танай бор азаргатай адуу харагдахгүй байна гэхээр нь 2024 оны 01 сарын 10-ны өдөр аймгийн төвөөс гарч Завханмандал сум руу очиж адуу байсан газар болон түүний ойр орчмоор адуугаа хайж хоносон. ...Миний алдсан адуунууд бол зөв буруу талын 2 гуяндаа ширээтэй саран тамгатай, морин дэлтэй, жижгэвтэр биетэй 9 настай азарга, зөв гуяндаа дэгрээ тамгатай шар халтар зүсмийн 8 настай гүү, зөв гуяндаа 9 тоо тамгатай хар хүрэн зүсмийн 8 настай гүү, сэрээтэй давхар чагтан тамгатай цавьдар хондон зүсмийн 3 настай байдсан гүү, мөн сэрээтэй давхар чагтан тамгатай, хээр зүсмийн 3 настай байдас буюу 1 азарга, 4 гүү, нийт 5 тооны адуугаа хулгайд алдсан юм. ...Ер нь бол би эдгээр адуунуудыг удам угшил сайтай азарга, гүү энд тэндээс худалдан авч бөөгнүүлж гайгүй хурдан удмын адуу гаргаж авах зорилгоор маллаж байсан...Надад энэ хэргийн улмаас мөнгөөр тооцвол адууны үнэ, эрж хайсан зардал, маллагааны хөлс, нааш цааш ачиж тээвэрлэх, өвс тэжээлийн үнэ гээд миний бүтэн 2 жилийн хөдөлмөр үгүй болж надад 20,000,000 төгрөгийн хохирол учирсан...” гэсэн мэдүүлгээр,

Өөрийнх нь хариулгад байсан хохирогч Г.Ш...........ийн адуу хулгайд алдагдсан тухай мэдүүлсэн гэрч Ц.Б...........ийн “...Би 2023 оны 8 дугаар сараас хойш ............. гэдэг хүний бор азаргатай 5 тооны адууг харж хариулж байна. 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр би адуугаа үзэхэд манай адуу Завханмандал сумын Олонтүрүү багийн нутагт... байсан. 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 11 цагийн үед үзэхэд ...........гийн 5 тооны адуу алга болчихсон байсан...” гэсэн мэдүүлгээр,

Б.С...........оос 5 тооны адуу худалдаж авсан тухайгаа шууд тусган мэдүүлсэн гэрч Э.С..............ын “...2023 оны 12 сарын 20-ны өдрөөс эхлэн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутаг болох Бага хайрхны Гозон гэдэг нэртэй газарт Б.С..........д адуу цуглуулсан... ........... зөв гуяндаа ширээтэй саран тамгатай бор зүсмийн азарга, шар хээр /халтар/ гүү, хээр гүү, 2 байдас буюу 1 азарга 4 гүүтэй нийт 5 тооны адуу авч ирж өгсөн... үнэ ханшаа тохироод 5 адууг 3,900,000 төгрөгөөр худалдан авч мөнгийг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлгээр,

Э.С.......... Б.С...........с 5 тооны адуу худалдаж авсныг шууд тусган мэдүүлсэн гэрч Э.А........ийн “...Тухайн өдөр орой адуу ачиж Улаанбаатар хот руу авч явах тээврийн хэрэгсэл ирчихсэн өндөрлөгөө хийгээд байж байхад Завханмандал сумын харьяат .......... 5 тооны адуу авч ирж өгсөн. ...” гэсэн мэдүүлгээр болон шүүгдэгч Б.С............ын хохирогч Г.Ш............гийн 5 тооны адууг хулгайлснаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.С..........ын үйлдлийн улмаас хохирогч Г.Ш...........д 5,400,000 төгрөгийн хохирол учирсан нь “............” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Н.Э............ийн  2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №04 дугаартай шинжээчийн “Нийт 5 тооны адууны зах зээлийн үнийг ...5,400,000 / таван сая дөрвөн зуун мянган/ төгрөг гэж тогтоов” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

5. Шүүгдэгч Л.Э........ нь 2023 оны 10 дугаар сард Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг .......... гэдэг газарт бэлчээрт байсан хохирогч М.Д..........ын өмчлөлийн 8 тооны адууг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр авсан хэргийн үйл баримт нь

хохирогч М.Д............ын: “... 2023 оны 10 дугаар сарын эхээр Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг Баруун арц гэдэг нэртэй газраас өөрийн эзэмшлийн 8 тооны адуугаа алдсан. ... Тухайн үед манай адууг манай адуучин Ш.Э........... гэдэг залуу харж байсан...6 настай зөв талын гуяндаа дээшээ харуулж дарсан К үсгэн тамгатай, сэрвээн дээрээ жаахан цагаан үстэй хар халтар азарга, 7 настай зөв талын гуяндаа дээшээ харуулж дарсан К үсгэн тамгатай хөх бор гүү, халтар даагатай, 6 настай зөв талын гуяндаа дээшээ харуулж дарсан К үсгэн тамгатай ягаан бор зүсмийн гүү, 6 настай зөв талын гуяндаа дээшээ харуулж дарсан К үсгэн тамгатай хар зүсмийн гүү, 5 настай зөв талын гуяндаа дээшээ харуулж дарсан К үсгэн тамгатай хар гүү, 7 настай зөв талын гуяндаа дээшээ харуулж дарсан К үсгэн тамгатай хээр зүсмийн гүү, 4 настай зөв талын гуяндаа дээшээ харуулж дарсан К үсгэн тамгатай хүрэн зүсмийн гүү зэрэг 8 тооны адуу байсан... Тухайн алга болсон адуу бүгдээрээ нэг дор байсан өөр адуу бол байгаагүй...” гэсэн мэдүүлгээр,

хохирогч Ш.Д........... 8 тооны адуугаа асууж сураглаж байсан тухай мэдүүлсэн гэрч Э.Н..........ийн “... 2023 оны 12 дугаар сарын 20-ны үед би адуугаа алдчихаад, Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг Баруун арц гэдэг нэртэй газарт өвөлжиж байсан .......... ахынд адуугаа сурсан чинь ..........ын халтар азаргатай 8 тооны адуу алга болчхоод хайгаад бас олохгүй байна. Чи энд тэнд явахдаа асууж сураглаж байгаарай гэж захиж хэлж байсан. ...Халтар азаргатай 2 бортой 8 тооны адуу байгаа шүү гэж хэлж байсан. ........... ахынх адууныхаа зөв талын гуяндаа дээшээ харсан К үсгэн тамга дардаг...” гэсэн мэдүүлгээр,

гэрч С.Т........ийн  “...2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ... .........., .............ын адууг алдаад 2 сар гаруй болж байна. Хойд гол руу сураг гарч магадгүй байна. Маргааш өглөө эрт явна гэж надад ярьсан. Тэгэхээр нь би адуу чинь алга болоод удаж байгаа юм бол сумын төв орж бүртгүүл хулгайч аваад явчихсан юм биш биз дээ, цаг алдалгүй цагдаад бүртгүүл гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 28-ны үеэр би .............тай утсаар яриад адууны чинь сураг гарсан уу гэж асуусан чинь ямар нэг сураг гарсангүй гэж надад хэлсэн. ..............ынх 2023 оны 10 дугаар сард Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг дунд Хангайн гурван толгой гэдэг нэртэй газарт өвөлжиж байсан. ...Малын тоогоор 2023 оны 12 дугаар сарын 07-нд ............ынд очиход 8 адуу алдчихаад олохгүй байна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Ц.Д...........вын “... Манай баз .......... 2023 оны 12 дугаар сарын 02-ны үед сумын төв дээр манай гэрт ирэхдээ дүү нь 2023 оны 10 дугаар сард Баруун арцаас 8 тооны адуугаа алдчихаад хайгаад ерөөсөө олохгүй байна. Та энд тэндээс сураг ажиг олж өгөхийг бодоорой сураг гарвал надад мэдэгдээрэй гэж захиж хэлж байсан. Тэгээд тэр цагаас хойш одоог хүртэл энд тэндээс хүнээс асууж сураглаж байгаа боловч ерөөсөө сураг гарахгүй байна. ...8 тооны 2 бортой бусад нь бараан зүсмийн дээшээ харсан к үсгэн тамгатай адуунууд байгаа гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Ш.Э............ын “... М.Д........... ...манай хоёр 2023 оны 10 дугаар сард Цагаанхайрхан сумын Онц багийн нутаг Баруун арц гэдэг нэртэй газарт хоорондоо ойрхон 2 өөр газарт өвөлжиж байсан. Би ерөнхийдөө ..........ын адууг хариулдаг, адуучин нь байгаа юм. Би хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сарын 10-нд Баруун арц гарч адуугаа харсан чинь манай халтар азаргатай 2 бортой, 1 хүрэнтэй, 2 хартай, 1 хээр гүүтэй, 1 халтар даагатай 8 тооны адуу бүрэн бүтэн байж байсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 20-ны үед ахиад очоод үзсэн чинь байхгүй болчихсон байсан...Тухайн адуунууд бүгдээрээ зөв талын гуяндаа дээшээ харсан К үсгэн тамгатай байсан. Сэрвээн дээрээ жаахан цагаан үстэй хар халтар азарга, 7 настай хөх бор гүү халтар даагатай, 6 настай ягаан бор зүсмийн гүү, 6 настай хар зүсмийн гүү, 5 настай хар гүү, 7 настай хээр зүсмийн гүү, 4 настай хүрэн зүсмийн гүү зэрэг 8 тооны адуу байсан...” гэсэн мэдүүлгээр,

 гэрч Б.Д..........ын  “... .............. надад халтар азаргатай хоёр бортой нэг халтар даагатай бусад нь бараан зүсмийн 8 тооны адуугаа алдсан гэж захиж хэлж байсан. ........... манай 2 олон жил нэг багт амьдарч байгаа болохоор би тэдний адуу малыг сайн танина. Би тэдний халтар азаргыг 3 жилийн өмнө худалдаж авах гээд очиж үзэж байсан. Тухайн азарга дэл нь шувтарсан хэсэг дээр өндөр сэрвээн дээрээ барагцаагаар ундааны бөглөөний хэмжээтэй цагаан үстэй, зөв талын гуяндаа хөндлөн дарсан К үсгэн тамгатай хар халтар зүсмийн биеэр нэг их том биш азарга байсан. Би одоо харвал тэр содон шинж тэмдгээр нь шууд танина. Тухайн азарга нь хурдан удмын азарганы төл нь байсан болохоор би худалдаж авах гэж сонирхож байгаад больчихсон юм...” гэсэн мэдүүлгээр,

шүүгдэгч Л.Э............т   4 ширхэг адууны ширийг мөрдөгчид хүлээлгэн өгсөн тухай 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн эд зүйл хүлээн авсан тэмдэглэлээр,

Ш.Д............ өөрийн адууны тамгаа мөрдөгчид хүлээлгэн  өгсөн тухай тэмдэглэсэн  тэмдэглэлээр,

 Л.Э.......ын гаргаж өгсөн 4 адууны ширээс 3 адууны ширэн дээр байгаа тамга  нь Ш.Д..........вын гаргаж өгсөн тамгаар дарагдсан болохыг нотолсон Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн шинжээчийн  2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 000000009 дугаартай “1. Шинжилгээнд ирүүлсэн 4 ширхэг арьс шир нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжлэгдэж буй 4 ширхэг арьс шир нь адууны арьс шир байна. 3. 1-дугаараар тэмдэглэсэн адууны шир нь "хар халтар" зүсмийн адууны шир, 2 дугаараар тэмдэглэсэн адууны шир нь "хүрэн" зүсмийн адууны шир, 3 дугаараар тэмдэглэсэн адууны шир нь "хар саарал" зүсмийн адууны шир, 4 дугаараар тэмдэглэсэн адууны шир нь "улаан саарал" зүсмийн адууны ширнүүд байна. Шинжлэгдэж буй адууны арьс ширнүүдээс нас тогтоох боломжгүй. 4. 1-дугаараар тэмдэглэсэн "хар халтар" зүсмийн адууны шир, 2 дугаараар тэмдэглэсэн "хүрэн" зүсмийн адууны шир, 3 дугаараар тэмдэглэсэн "хар саарал" зүсмийн адууны ширнүүдийн зүүн гуяны хэсэгт түлэгдэж сорвижсон тамганы дардас байна. 1 дугаараар тэмдэглэсэн "хар халтар" зүсмийн адууны шир, 3 дугаараар тэмдэглэсэн "хар саарал" зүсмийн адууны ширнүүдийн зүүн гуяны хэсэгт дарагдсан тамганы дардаснууд нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн К үсгэн тамгаар дарагдсан байна. 5. 1-дугаараар тэмдэглэсэн "хар халтар" зүсмийн адууны шир, 3 дугаараар тэмдэглэсэн "хар саарал" зүсмийн адууны ширнүүдийн зүүн гуяны хэсэгт дарагдсан тамганы дардаснууд нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн К үсгэн тамганы дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр,

шүүгдэгч Л.Э..........ын гаргаж өгсөн адууны ширийг хараад өөрийн алдсан адуу мөн болохыг таньсан тухай мэдүүлсэн хохирогч М.Д............ын “...1 дугаартай зураг дээр байгаа халтар зүсмийн шир бол миний хулгайд алдсан халтар азарганы ерөнхий зүстэй таарч байна, бусдаар бол тамга тэмдэг нь харагдахгүй байгаа болохоор сайн мэдэхгүй байна. Миний халтар азарга өндөр сэрвээн дээр ундааны бөглөөний дайтай цагаан үстэй болохоор тэр таних тэмдгээр нь сайн танина. 2 дугаартай зураг дээр байгаа бор зүсмийн адууны шир нь хулгайд алдсан бор ягаан зүсмийн гүүний зүстэй адилхан харагдаж байна. Яагаад гэвэл духан дээр байгаа жижиг сараар нь таньж байна. 3 дугаартай зураг дээр байгаа бор зүсмийн адууны шир нь хулгайд алдсан бор гүүний шир мөн байна. Би тухайн гүүг ерөнхий зүсээр нь шууд хараад таньж байна. ...Эхний 3 зураг дээр байгаа ширийг бол шууд хараад л таньж байна.” гэсэн мэдүүлгээр,

мөн тухайн адууны ширийг М.Д..........ын алдсан адууны зүстэй тохирч байна гэж таньсан гэрч Ш.Э.............ын “...1 дугаартай зураг дээр байгаа халтар зүсмийн шир бол .............ын хулгайд алдсан халтар азарганы шир мөн байна. Би ширийг дэлэн дээр байгаа цагаан үс болон зөв тулын гуя дээр байгаа К үсгэн тамга болон ерөнхий зүсээр нь шууд хараад л таньж байна. 2 дугаартай зураг дээр байгаа бор зүсмийн адууны шир нь хулгайд алдсан бор ягаан зүсмийн гүүний шир мөн байна. Яагаад гэвэл духан тээд байгаа жижиг сар болон зөв гуя дээр байгаа К үсгэн тамга болон ерөнхий зүсээрээ яг таарч байна. 3 дугаартай зураг дээр байгаа бор зүсмийн адууны шир нь хулгайд алдсан бор гүүний шир мөн байна. Би тухайн гүүг ерөнхий зүсээр нь шууд хараад таньж байна...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Э.............ын хохирогч М.Д...........ын 8 тооны адууг хулгайлсан үйлдлийн улмаас хохирогчид нийт 8,950,000 төгрөгийн хохирол учирсан нь “............... ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х...........ийн  2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №89 дугаартай шинжээчийн “Нийт 8 тооны адууны зах зээлийн үнэлгээг ...8,950,000/ найман сая есөн зуун тавин мянган/ төгрөг гэж тогтоов” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

6. Шүүгдэгч Л.Э.........., Л.Д..........., Б.С............ нар нь  бүлэглэн  2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын Өгөөмөр багийн нутаг “..........." гэдэг газарт бэлчээрлэж байсан хохирогч Э.О.......ийн эзэмшлийн хонин сүргээс 2 тооны хонийг  Л.Э........ын эзэмшлийн ........... маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлсан хэргийн үйл баримт нь:

Хохирогч Э.О............гийн “... 2024 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цагийн үед манай хонь хотлох гэж байхаар нь  манай нөхөр хониныхоо сүүлчийг харах гээд хонь руугаа явсан чинь нэг машинтай хүмүүс манай хонийг тууж харгана руу шахаад хонь бариад ачаад явсан юм шиг байна гэж гэртээ ирж надад хэлэхээр нь би нөхөр .........ийн хамт нөгөө машины мөрийг хөөгөөд явж байтал манай саахалт айл болох .........ийн гадаа нөгөө машины мөр очсон. Тэгээд тэр айлд ортол .........ийн дүү .......р, .........., наана нь бас нэг танихгүй залуу хамт байсан. Би шууд та нар яагаад хониноос ямаа хулгайлаад аваад явчихав гэсэн чинь ......... нь бид 3 ямаа аваагүй хонь авсан гэсэн. Тэгээд гадаа байсан машиных нь хойд тээшний хаалгыг онгойлгосон чинь манай 2 тооны хонь байхаар нь энэ 2 хонио авсан шигээ аваачиж өг гэсэн. Тэгээд би нөхрийн хамт гэр рүүгээ явсан. Удалгүй араас ........., ..........., нөгөө танихгүй залуу 3 манай гадаа ирээд хулгайлсан 2 хонио буулгаад ............р нь уучлаарай гэж хэлээд явсан. Манай 2 тооны хонийг ..........., ..........., бас нэг танихгүй залуу 3 нийлж бэлчээр дээрээс нь барьж аваад өөрсдийн унаж явсан ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад айлын гадаа очсон байсан. Манай хонь сүүлэн дээрээ шар будагтай, 2 чих нь урдаасаа ганзага, зөв чих тайрхай имтэй...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Д.А...........ийн “... 2024 оны  01 дүгээр сарын 18-ны... орой 17 цагийн орчимд ... хонин дээрээ очоод хартал  нэг машины мөр байсан. Тэр машинаас 2-3 хүн буугаад манай хониноос  барьж аваад явсан мөр байхаар нь ...Эхнэр бид хоёр машинаа асаагаад нөгөө мал барьж авч явсан машины мөрийг хөөж дагаж явсан. Тэр машины мөр манай доод талд байдаг ........... гэдэг айлын гадаа очсон байхаар нь эхнэр бид 2 шууд очоод гэрийн нь гадаа зогстол гэр дотроос хэд хэдэн хүн гарч ирсэн. Тэгэхээр нь ......... та нар яагаад хүний хониноос ямаа хулгай хийгээд явчихав гэж хэлтэл ............ гэдэг залуу дуугүй зогсож байгаад ямаа аваагүй хонь авсан гэхээр нь ........ нөгөө машиных нь тээшийг онгойлготол манай 2 хонийг тээшиндээ хийчихсэн байсан. Тэгсэн чинь .......... хүний малыг ингэж хулгайлж болдог юм уу? хулгайлж авсан шигээ авч ирж өгөөрэй гэж хэлээд бид 2 машиндаа суугаад явсан. Бид 2 гэртээ очоод байж байтал араас нөгөө хонь хулгайлж ачиж авч явсан нөхдүүд ирээд хонио буулгаад уучлаарай гэж хэлээд яваад өгсөн... ” гэсэн мэдүүлгээр,

гэрч Л.Д............ийн “...Тэр өдөр хэдний өдөр байсныг сайн санахгүй байна.  ....Л.Д..........р, Л.Э............., Б.С............ гурав манайд орж ирээд дөнгөж цай уугаад сууж байтал тэр гурвын араас манай гэрийн гадаа нэг машин ирэхээр нь бид нар гарсан чинь манай багийн ........ буюу ......., эхнэр .............ийн хамт гэрийн гадаа машинтайгаа ирж зогссон. Тэгээд .........., .......... нар машинаас бууж ирээд манайд ирсэн .............р, .........., ............. нарыг хонь ачаад аваад явсан байна гээд хэрүүл болсон. Хэрүүл болоод байхаар нь би гэртээ орсон чинь ......... машинаа асаагаад явсан. Тэгээд араас нь ............, Э.........., С......... нар машинаа асаагаад явсан буцаж ирээгүй. Л.Э..........ын эзэмшлийн хар өнгийн улсын дугаарыг нь сайн мэдэхгүй машинаар манайд тэжээл авч ирсэн. Хонь мал ачаад аваад явсан байна гэж яриад тэгээд хэрүүл уруул болоод цагдаа дуудсан гэж ярьж байгаад явсан.” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Л.Д........, Л.Э..........., Б.С........... нарын хохирогч Э.О...........ийн 2 хонийг хулгайлсан үйлдлийн улмаас хохирогч Э.О..........т 380000 төгрөгийн хохирол учирсан нь “...........” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Н.Э.............ийн  2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн №03 дугаартай шинжээчийн “Нийт 2 тооны хонины зах зээлийн үнийг ...380,000 /гурван зуун наян мянган/ төгрөг гэж тогтоов” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

7.  Шүүгдэгч Э.С.......л нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хооронд хохирогч Б.М.........ын 2 адуу, хохирогч Б.Д........ын 1 тооны адуу  Завхан аймгийн Дөрвөлжин сумын Ташир  гэх газраас  ижил сүргээсээ тасарч, хэн нэгний хариулгагүйгээр Завханмандал сумын Олон булаг багийн “Бага хайрхан" гэдэг газар Э.С............ын худалдан авч байсан  адуунд нийлсэн байсныг мэдсэн боловч тухайн адууг төхөөрч худалдсан хэргийн үйл баримт нь

хохирогч Б.Д.........ын “...Дөрвөлжин сумын Буурал багийн нутаг ..........р гэдэг газар миний зөв гуяндаа бичмэл В үсгэн цагаан тамгатай, сартай хээр зүсмийн хязаалан насны үрээ, Б.М........рын ташаан дээрээ улаан будагтай хээр даагатай хар гүү, Ц.Б........ийн бор үрээ, ..........ны бор үрээ зэрэг манай багийн иргэдийн нийт 5 тооны адуу 2023 оны 12 дугаар сарын сүүлээр хамт байсан. ...2024 оны 01 дүгээр сарын эхээр .......ээ гэх залуу Дөрвөлжин, Завханмандал сумдын залгаа нутаг болох Бага хайрхан гэх газарт адуу худалдан авч Улаанбаатар хот руу ачсан бөгөөд тухайн адуунууд дотор улаан будагтай адуу ачигдсан байна гэж сонсогдоод байхаар нь Б.М.........ын улаан Будагтай адуутай цуг байсан тул хамт ачигдсан байж магадгүй гэж бодоод адуугаа үзэх гэж бэлчээрлэж байсан газарт нь хайгаад олоогүй. ...2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Ж.Б......., ......ээ нар үл таних 2 залуугийн хамт манайд ирээд Тайширт байсан тухайн 5 адуунаас би 2 үрээг нь ........ээд худалдсан. Харин наад гурвыг нь буцаагаад бэлчээр рүү нь туусан, би мэдэхгүй гэж хэлсэн бөгөөд таны алдагдсан үрээг би төлөөд өгье гэж Ж.Б....... хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,

хохирогч Б.М.......ын “...Миний өөрийн эзэмшлийн зөв ташаан дээрээ Б үсгэн тамгатай нас гүйцсэн хар гүү, хээр зүсмийн даагатай нь хамт алдсан дааганы хүзүүнд нь хадаг уясан байгаа бөгөөд 2 адууны зөв ташаан дээгүүр улаан будгаар будсан. ...Хамгийн сүүлд буюу 2023 оны 12 сарын 25-ны өдөр даагатай гүүгээ үзэхэд тус сумын Буурал багийн нутаг Ташир гэх газарт байсан. Миний даагатай гүүг Ташир гэх газарт байхыг манай сумын Буурал багийн харьяат ..... хочит Ж.Б.......ж гэгч харсан талаараа над руу тухайн үед гар утсаараа хэлж байсан. Тэгээд шинэ жил болоод хэд хоног очиж үзээгүй байж байгаад 2024 оны 1 дүгээр сарын эхээр очоод үзэхэд олдоогүй. Хүмүүсээс сураглаад Завханмандал сумын нутаг болох Бага хайрхны зүүн талд айлын гадна Улаанбаатар хотоос ирж адуу худалдан авч байсан .........ээ гэх хүнд зарагдаж, Улаанбаатар хот руу орсон сураг гарсан. ...Би алдсан даагатай гүүгээ сураглаад байтал манай сумын иргэн Ө.Б......., Р.Б.......... нар ........ээ гэгчийн худалдан авсан адуун дотор улаан будагтай, адуу ачигдсан байна гэж надад ярьсан...” гэсэн мэдүүлгээр,

Б.М...., Б.Д......... нарын бэлчээрт байсан 5 адуунаас 2 адууг нь салгаж авч 3 адууг нь үлдээсэн тухайгаа мэдүүлсэн   Ж.Б.......ийн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ... манай гэрийн хойшоо адуу авч байгаа газрын наад талын хоолойд 5 тооны адуу байхаар нь очиж үзэхэд, Дөрвөлжин сумын ........ буюу ............р гэдэг хүний 3 тооны адуу, бор азарган үрээ, мөн бор үрээ байхаар нь тэр хоёр бор үрээг салгаж аваад өөрийнхөө тууж явсан адуутай нийлүүлээд, цааш аваад явсан...”гэсэн мэдүүлгээр,

гэрч Ц.Б.........ийн “...2024 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр хувийн ажлаар Улаанбаатар хотод очсон байхад над руу, Б.М......... гар утсаар яриад, ........л Завханмандалын Багахайрхан гэх газраас адуу ачиж, Улаанбаатар хот эмээлт зах руу оруулсан байна. Тухайн адуунууд дотор улаан будагтай адуу ачигдсан, сураг гараад миний зөв ташаан дээрээ улаан будгаар будсан хүзүүндээ хадагтай хээр гүү, хар даага, алга болсон байна гэж ярихаар нь би миний бор үрээ бас хамт байсан тул эмээлт зах ороод мах нядалгааны газрын камерын бичлэг шүүж, үзтэл манайхны хамт байсан адуунууд камерын бичлэгт тод харагдаж байсныг би гар утсан дээрээ давхар бичиж авсан... Миний бор үрээтэй Б.М.....ын зөв ташаан дээрээ улаан будагтай хээр даагатай хар гүү, Б.Д..........рын сартай хээр үрээ...байсан.” гэсэн мэдүүлгээр,

 гэрч Э.А.........ийн “....2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж С....... адуу авсан. ... 2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн үед Завханмандал сумын Олонбулаг багийн нутаг "........" гэдэг газраас хөдлөөд, Улиастай сум руу явж байгаад Доной хөндий гэдэг газар адуу ачсан том машины жолооч хоноод, С......, Х........, С......... бид 4 С.......ын ээжийнд хоноод, 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 12 цагийн үед Улиастай сумаас Улаанбаатар хот руу гараад, 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн орой Улаанбаатар хот Эмээлт зах руу ороод "......." мах нядалгааны газар руу адууг нь хашилцаж, оруулж өгчихөөд 3, 4 дүгээр хороололд эгчийнх рүүгээ хүргүүлсэн... Улаанбаатар хотод Эмээлтийн "........." мах нядалгааны газрын хяналтын бичлэгийг С........ адууны эздэд харуулаад байсан... Нөгөө 3 тооны адууг бол би огт мэдэхгүй байна. Яаж байгаад тухайн адуу руу ороод Улаанбаатар хот руу явсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр,

Э.С...... өөрийнх нь худалдаж авсан адуунд 3 тооны адуу нийлсэн байсан тухай Завханмандал сумын Олонбулаг багийн засаг дарга Б.Б......... утсаар мэдэгдсэн тухай мэдүүлсэн гэрч Б.Б.........ын “...Э.С.........ыг танина, учир нь энэ залуу сүүлийн жилүүдэд манай сумаар явж мал худалдан авдаг учраас танина. ... Г...... надаас дээрх 3 тооны адууг сураглаж ярьж байсан. Мөн С....... над руу утасдаж Г.......ийн сураглаад байсан адуунуудын эздийг мэдэх үү, миний ачиж ирсэн адуун дунд ачигдаад ирж ээ, би Г.........х ахад хэлсэн танаас сурагласан уу? гэж ярихаар нь би түүнд тийм ээ Г....... над руу ярьж энэ гурван адууг эзэн нь байвал сураглаадхаарай гэж захиж байсан гэж хэлсэн. Би тухайн үедээ Нуга багийн засаг дарга Б........ гэж хүнээс нөгөө 3 адууг сураглаж байсан, харин нөгөө 2 багийн дарга нараас сураглах гэтэл утас нь холбогдоогүй. Ингээд байж байтал 4-5 хоногийн дараа Г........ ахтай ярьж нөгөө сураглаад байсан адуу мал юу болсон бэ? гэж асуухад эзэн нь олдсон юм шиг байна лээ гэж хэлэхээр нь би дахиж нөгөө 3 адууг хүн амьтнаас сураглаагүй.” гэсэн мэдүүлгээр,

мөн сумын  Нуга багийн засаг дарга Б.Б........од өөрийнх нь худалдаж авсан адуунд 3 тооны адуу нийлсэн, эзнийг нь хайж өгөөч гэж утсаар хэлсэн тухай мэдүүлсэн гэрч Б.Б.........ын “... Э.С....... гэж залуу бол манай сумаар мал худалдан авдаг малын ченж залуу байгаа юм. ... С.....л гэж залуу над руу утасдаж миний худалдаж авсан адуун дунд хүзүүндээ хадагтай дэлтэй хар гүү, хар сарваатай, мөн хээр халзан үрээ ачигдаад Улаанбаатар хотод ирчихжээ, би худалдаж авсан адуунуудаа шөнө бөөгнүүлж ачсан чинь хамт ачигдсаныг нь мэдсэнгүй хотод ирчихжээ. Та наад хавиасаа энэ 3 адууны эзнийг сураглаад өгөөч гэж ярихаар нь би адуу малд явж байхдаа Д......., Б..... гэх хүмүүсээс сурагласан. Мөн Г.......х, Б..........м хоёр С.........ын эзнийг нь сураглаад өгөөч гэсэн 3 адууг надаас сураглаж бас хүн амьтнаас сураглаад өгөөрэй гэж ярьсан. Би тэр 3 адууг багийнхаа хүмүүсээс сурагласан боловч эзэн нь гараагүй... С........той адуу сурагласнаас нь хойш 6-7 хоногийн дараа утсаар ярьж асуусан чинь эзэн нь гараагүй махны үйлдвэрийн хашаанд хийчихсэн байсан чинь хашаандаа адуу оруулах гээд байна адуугаа ав гээд байхаар нь нядалгаанд өгчихлөө наана чинь очиж эзнийг нь олж үнэ хөлсийг нь өгөхөөс гэж байсан.” гэсэн мэдүүлгээр,

Э.С........ өөрийнх нь адуунд хамт ачигдаж ирсэн 3 тооны адууны эзнийг мэдэх эсэх талаар асууж байсан талаар мэдүүлсэн гэрч Б.С.......ийн “... С........ нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны үеэр хотоос манайд ирж адуу худалдан авч цуглуулсан юм. Тэгээд 2024 оны 01 сарын 03-наас 04-нд шилжих шөнө худалдаж авсан адуугаа ачаад хот руу авч явсан юм. Тэгээд 2024 оны 01 сарын 05, 06-ны өдрийн үед хот ороод над руу утасдаж "миний авсан адуунд хар гүү, халтар даага, сартай хээр үрээ гэсэн 3 тооны адуу ачигдаад ирчихжээ, та таних уу" гэхээр нь би танихгүй юм байна гэсэн чинь тэгвэл та наад хавиараа сураглаадахаа гэхээр нь би ойр тойронгийн айлуудаас дээрхи 3 адууг сураглахад манай тэр хавийнхан ийм будагтай адуу байхгүй гэсэн. Хуваалай гэж дууддаг Дөрвөлжин сумын гаралтай манай тэнд отроор өвөлжсөн хүнээс асуухад байхгүй гэж байсан, зарим хүмүүс нь Увс аймгийн хүмүүс отроор ирээд одоо нутаг руугаа буцсан болохоор сайн танихгүй юм. .......нээ өөрийнхөө ........ гэсэн дугаараасаа миний .......... гэсэн дугаар луу залгаж ярьсан санагдаж байна. ..... гэж У........ Г........ гэж Завханмандал суманд Байгаль орчны байцаагч хийдэг хүн байдаг юм утас нь ......... гэсэн дугаар барьдаг байсан юм одоо ямар дугаар барьдгийг мэдэхгүй юм. ...........ий гэж өмнө нь Завханмандал сумын Олонбулаг багийн хурлын дарга хийж байсан .......ийн ......... гэж хүн байдаг юм одоо Завханмандал сумын Олонбулаг багт малчин, утас нь ............ гэсэн дугаартай байгаа.” гэсэн мэдүүлгээр,

гэрч У.Г......ийн:  “... ........ээ буюу С..........л 2024 оны 1 дүгээр сарын 05, 06-ны өдрийн үед Завханмандал суманд гэртээ байж байхад утасдаж миний авсан адуунд хүзүүндээ хадагтай, дэлтэй хар гүү, хар сарваатай, хээр халзан үрээтэй гурван адуу хүрээд ирчихжээ энэ адууг сураглаад өгөөч гэхээр нь би Олон булаг багийн дарга Б........, Олонтүрүү багийн дарга, М........г нартай утсаар холбогдож .........ээгийн сураглаад байсан 3 тооны адууг хэлж ийм адуу алдсан хүн байна уу, энэ адууг таних уу гэж асуухад мэдэхгүй гэхээр нь ..........нээ рүү утасдаж нэлээд хэдэн хүнээс сураглалаа мэдэх хүн алга аа гэж хэлсэн. Эхнэр Д...........н утсаар.........ээтэй ярьсан. Намайг манай сумынхан Г............ гэж нэрээр минь ер нь дуудахгүй ээ ....... гэж л дууддаг юм. Энэ ........... гэдэг нэрийг намайг бага байхад 3 настай байхаас л эхлэн дууддаг болсон юм.” гэсэн мэдүүлгээр,

гэрч Ц.Б.........ы “... Намайг Завхан аймгийн Завханмандал сумын Отрын бүс нутаг Талын хар гэдэг газарт гэртээ байж байхад 2024 оны 01 сарын 06-ны өдөр ........ээ над руу утасдаж миний авсан адуун дунд хүзүүндээ хадагтай, зөв гуяндаа Б үсгэн тамгатай хар гүү, ташаан дээрээ улаан будгаар 2 зурчихсан халтар даага, сартай хээр үрээ нь цагаан үсэн тамгатай ийм адуу ирчихжээ, та наад хавиасаа сураглаадахаа гэхээр нь би ойр хавийнхаа хүмүүс болох ........, ............ гэх хүмүүсээс асуухад тийм адуу алдаагүй энэ хавиар ийм адуу алдсан гэж дуулдаагүй гэхээр нь Завханмандал сумын Олонбулаг багийн дарга ............м руу залгаж дээрх 3 адууг алдсан хүн байна уу гэж сураглахад бас л мэдэхгүй байна гэхээр нь энэ талаар ...........д буцаж хэлсэн. М............ын ........... гэсэн дугаараас ............. ............ гэсэн дугаар луу нь залгаж ярьсан юм. Намайг манай сумынхан .......... гэж дууддаг.” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

8. Шүүгдэгч Э.С....... нь 2024 оны 01 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 01-ний хооронд хохирогч Б.Д........, Б.М......... нарын өмчлөлийн 3 тооны адууг завшсан үйлдлээ нуун далдлах зорилгоор гэрч Д.Х..........., Б.С.........., Ж.Б..........., Э.А.......... хохирогч Б.М........... нарыг “...3 тооны адууг Ж.Б................ийг авсан гээд гэрчлээд өгөөч, ...10-15 сая төгрөг өгнө гэх зэргээр” зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж амласан хэргийн үйл баримт нь

 хохирогч Б.М..........ын “...Э.С............ нь хэрэгт холбогдсоноосоо хойш гар утсаар яриад, өөрийн биеэр хүртэл ирж надтай уулзсан. ...Э.С............ нь хамгийн сүүлд 2024 оны 02 дугаар сарын 01-ний орой 22 цагаас 23 цагийн хооронд ирж уулзсан. Тэгэхдээ та аймаг ороод миний талд мэдүүлэг өгөөд намайг авраач, та би Ж.Б..........ид өөрийнхөө адууг зар гэж хэлсэн юм. Тэгээд Ж.Б............ж нь миний адууг зарсан байна гээд мэдүүлэг өгчхөөч тэгвэл би тэнсэн ял аваад, салах гээд байна. Би танд 15.000.000 төгрөг өгье гэж надаас гуйгаад байсан. Мөн түүнээс хойш та аймаг орж ирээд, мэдүүлэг өгөөч гэж гар утсаар ярьсан. Харин Ж.Б......... бол ямар нэгэн юм яриагүй. ...Би Ж.Б........... болон өөр хэн нэгэн хүнд өөрийнхөө адуу малыг зарж, худалдан, борлуулах талаар зөвшөөрсөн зүйл огт байхгүй. Миний малыг надаас өөр захиран, зарцуулах эрхтэй хүн байхгүй. ...Тухайн орой Э.С..........л нь Ж.Б............. болон бас 1 танихгүй залуугийн хамт гурвуулаа ирсэн. Тэр үл таних залуугийн машинтай явж байгаа бололтой Улаанбаатар дугаартай цагаан өнгийн Приус маркийн машинтай ирсэн. ...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Д.Х........ийн  “... 2024 оны 01 дүгээр сарын 14-нөөс 16-ны үед яг өдрийг нь сайн санахгүй байна. ...........ыг байж байхад ..........., ............, ........... 3 над дээр ирээд, ..................... надад өгсөн 3 тооны адууг та надад гэрчлээд өгөөч, ташаа дээрээ будагтай хар зүсмийн гүү, хээр даага, сартай хээр зүсмийн үрээг ........... надад өгсөн гээд гэрчлээд өгөөч гэхээр нь үгүй гэж хэлсэн. Дөрвөлжин сум руу явлаа гэхээр нь би хамт явж бензин авна гэж хэлээд .........., ............д, ................ нартай хамт явж байгаад Дөрвөлжин сумын харьяат .............. эхнэртэй нь аваад хамт Дөрвөлжин сум руу явсан. Дөрвөлжин сум руу очоод ............, ............, ..........., ............., ............ нар хоорондоо уулзалдаж байгаад буцаад хүрээд ирсэн. ...Би ...........ын адууг ачиж өгч байхад тухайн 3 тооны адуу байсан. Би тэр 3 тооны адууг харсан. ...Тухайн үед чиний өгсөн 3 тооны адууны бичлэг чинь надад байна. аа болохоор би өгөөгүй гэж хэлж байсан. ...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Б.С........... “...2024 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ...Дөрвөлжин сумын харьяат ........ гэдэг хүнтэй уулзаад ............ ............ 5 тооны адуу надад өгсөн биз дээ хойноос ..........с би даагатай гүү авна. Тэр гүүг чи аваарай гэж ......... Б........... хэлж байсан. Маргааш өглөө хүрээд ирээрэй адууны хүмүүстэй хамт уулзъя гэж хэлээд маргааш нь Дөрвөлжин сум төв орж .............. гэдэг хүнтэй уулзсан. Тэгээд хөдөөгөөр ........., ............... гэдэг хүмүүстэй уулзсан. Нэг хүнийх нь нэрийг би сайн мэдэхгүй байна. Тэгээд П......... гэдэг хүнтэй уулзсаныхаа дараа ........ нь ............. 2.000.000 төгрөг нэмж өгье гэж хэлсэн. Тухайн үед ......... нь ........... ямар шалтгаанаар мөнгө, адуу өгөх гээд байгаа талаар бол би мэдэхгүй байна... 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр .......... бид 2 аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгч Д.Г....... гэдэг хүнтэй уулзаад байж байхад цагдаагийн газрын гадаа ......... чи ............ сүүлийн дэлтэй хар зүсмийн гүү, бор хээр даага, сартай хээр үрээг надад авчирч өгсөн гэж хэлээрэй, одоо чамаас байцаалт авах байх наад........ чинь надад өгчхөөд өгөөгүй гэж хэлж байна лээ гээд надад хэлсэн. ...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Ж.Б.........ийн “...2024 оны 1 дүгээр сарын 15-ны шөнө 22 цагийн үед .........., ........, .......... 3 манай гадаа ирээд, намайг дуудаад уулзсан. Тухайн үед ......... над руу чи яагаад 5 адуу өгчхөөд, 4 адуу өгсөн гээд байгаа юм гээд байсан. Тэгэхээр нь чи юу яриад байгаа юм бэ? Танай ......... ах намайг бор азарган үрээ, бор үрээ, бор халзан соёолон адуу, хул зүсмийн морь өгсөн талаар мэдэж байгаа шүү дээ, чи юун 5 адуу яриад байгаа юм гэхэд ........... наадах чинь 5 адуу өгчихөөд, 4 адуу өгсөн гээд гүрийгээд байгаа юм гэж хэлснээ, наад адууны чинь эзэнтэй уулзаж, учраа ольё. Би чамд даагатай гүү өгье, надаас даагатай гүүгээ маргааш авсан ч болно. Гэхээр нь ямар даагатай гүү яриад байгаа юм. Би даагатай гүү авахгүй гэж хэлэхэд, ............ би чамд даагатай гүү өгнө гээд чамд хэлье гэж байна гэж хэлснээ чамд одоо мөнгө олдохгүй. Би чамд 10.000.000 төгрөг зээлээр өгье, хоёулаа гэрээ хийе, чи надад мөнгөө хавар өгөхдөө нэмээд, 11.000.000 төгрөг болгож өг гэж хэлж байсан.

Маргааш өглөө нь буюу 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр өглөө 09 цагт ....... манайд хүрч ирээд, манай гэрт орж ирэхэд манай эхнэр В.Ц....... манай нөхөр чамд 4 адуу өгсөн юм уу? 5 адуу өгсөн юм уу? гэж хэлэхэд, ............. манай эхнэрт 4 адуу надад өгсөн гэж хэлээд .......... намайг аваад явсан. .......... буюу ........... гэдэг хүнтэй очиж уулзаад, ............л шууд таны адууг ........ авсан гээд шууд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би тухайн үед ........... ахад таны адууг дүү нь авчихсан юм, хэдэн төгрөг төлөх үү гэж хэлэхэд, сартай хээр үрээг 2.000.000 төгрөг гэж байсан. Тэгээд ......... ахынхаас гараад явж байхад ...... би наад адууны чинь мөнгө 2.000.000 төгрөгийг бэлнээр нь чамд өгнө гэж хэлсэн. Тэгээд Дөрвөлжин сумын төв ороод ........ буюу .......... гэдэг хүнтэй уулзахад, ........ би 5 адуу авсан гээд хэлчих хоёулаа тохиръё, би чамд даагатай гүү, 2.000.000 төгрөг өгье, чи наад хүмүүстэйгээ тохиролцчих гэж хэлчхээд, ........ ..... ахтай уулзаад, шууд над руу чи авсан биз дээ гээд дайраад байсан. Тухайн үед би .......... ахад би авсан гэж хэлсэн. Тухайн үед .............л надтай 5 тооны адуу чи авсан гээд хэлчих гэж хоорондоо ярьж байгаад миний бичлэгийг хийж аваад байсан.

2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манайд хөдөө гэрт .......... хүргэж өгөхдөө надад чамайг хэргээ хүлээсэн бичлэг байна. Чи ямар ч байсан яаж гүрийсэн ч 5 адуу дээр хэрэг үйлдсэн чинь нотлогдоно. Би чамайг өмгөөлөгчтэйгөө уулзуулаад, чиний асуудлыг янзлаад өгье, гэж хэлчихээд, гэрт хүргэж ирээд явсан. 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр манайд бас ирээд манай эхнэрийг аваад .......... буюу .......... ахтай дахиж уулзаад ......... над руу дахиад чи авчирч өгсөн биздээ гээд дайраад байсан. Тухайн үед ......... ах энэ хүнийг өгсөн гэх нотлох баримт чамд байгаа юм уу? адуу авсан бүртгэл, зураг чамд байгаа юм уу? цагдаагаар учрыг нь олно гэж хэлж байсан. Тэрнээс хойш надад 10.000.000 төгрөг бэлнээр өгье, чи 5 адуу өгсөн гээд хүлээчих, би чамайг өмгөөлөгчтэйгөө уулзуулж, зөвлөгөө өгнө. Тэгээд хэргийг чинь аргалаад өгье гэж удаа дараа хэлж ярьж байгаа. ... 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр 2 адуу зарах гээд явж байхад Завханмандал сумын Олон булаг багийн отрын бус нутгийн Гозонгийн худаг гэх газар 5 тооны адуу байсан. ...2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би эхнэртэйгээ сүлжээ дээр гарах гээд уулын орой дээр байхад, манай гэрийн арын улаан толгой гэх газрын хоолойд тухайн 3 тооны адуу байсан. Тэрийг би харсан манай эхнэр ч тэр 3 адууг харсан. ... Завханмандал сумын ......... гэдэг залууд .......... сартай хээр зүсмийн үрээ, дэлтэй хар гүү, хадагтай хээр даага гурвыг .......... авчирч өгсөн гэж цагдаа асуувал хэлээрэй гэж хэлсэн байсан. Мөн Завханмандал сумын ........... гэдэг залууд ........... сартай хээр зүсмийн үрээ, дэлтэй хар гүү, хадагтай хээр даага гурвыг ............ авч ирж өгсөн гэж цагдаа асуувал хэлээрээ гэж байсан. Мөн Завханмандал сумын ........... гэдэг залууд бас намайг авчирч өгсөн гээд гэрчлээд өгөөч гэж хэлж ярьж байсан. ...” гэсэн мэдүүлгээр,

гэрч В.Ц..........ийн “... 2024 оны 1 дүгээр сарын 15-ны шөнө 22 цаг үед адуу худалдан авч байсан. ........... гэдэг залуу манай гадаа ирээд, манай нөхөр ............той гэрийн гадаа машин дотор уулзаж байгаад манай нөхөр гэртээ орж ирээд, 5 адууны мөнгө гэж 10.000.000 төгрөгийг .......... надаас зээл, хавар 11.000.000 төгрөг болгож өг гэж хэлээд, хэл амнаас салъя гэнээ. Тэгээд намайг нөгөө 2 адуутайгаа ......... ахын 3 тооны адууг даачих гэж байна гэж надад хэлсэн.

Маргааш өглөө нь буюу 2024 оны 1 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагийн үед ....... гэдэг залуу, ........, .......... нар манай гадаа ирээд ............... уулзахаар нь би араас нь гараад, ......... гэдэг залуугаас манай нөхөр чамд хэдэн адуу өгсөн юм гэхэд .......... 4 тооны адуу өгсөн гэхээр нь ..........ар ахын 3 тооны адуу юу болоод байгаа юм гэж асуухад, ............ харин тиймээ Улаанбаатар хот руу ороход ...........ын ахын 3 тооны адуу миний худалдан авсан адуутай хамт байсан. Тэгээд 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн үед ......, .......,.........., ............ нартай хамт манай нөхөр бид 2 Дөрвөлжин сумын төв ороод, ...........р ахтай уулзсан. Тэгээд би сумын төв рүү орчихсон байхад ........... манай нөхрийг шууд 5 тооны адуу надад өгсөн гээд хэлж яриад байна гэж надад хэлсэн. Тэгээд намайг ирэхэд, ........ ах та нар шийдэж чадахгүй бол би цагдаагаар шийдүүлнэ гэхэд ......... би таны адууг төлж өгнө. .........ийн данс руу мөнгө хийнэ, тэгээд та адууныхаа мөнгийг .............оос аваарай гэж хэлсэн байсан...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Э.А.........йн “... Э.С.......... Дөрвөлжин сумын ........... гэдэг хүнтэй 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 15 цагийн үед очиж уулзсан. Тухайн үед С........... чи надад 7 тооны адуу өгсөн гэж хэлсэн. ...........а болохоор үгүй би 4 тооны адуу чамд өгсөн гэж хэлж байсан. Тэгээд тэр 2 машины гадаа хоёулаа уулзаж байгаад машинд орж ирэхдээ ........... 7 тооны адуу авсан гэж хэлж ярьж байсан. Тэгээд аа банкны мөнгө хэрэгтэй гэж хэлэхэд, ............ надаас 2.000.000 төгрөг авчих, оронд нь би чамаас бог ямаа авна гэж хэлсэн. Тэгээд Дөрвөлжин сумын харьяат ..........ө гэдэг хүнтэй ............., ............ нар .................. гэдэг хүний машин дотор суучхаад, хоорондоо юм яриад байсан.

...Тэгээд уулзаад гарч ирэхдээ ......, ............ 2 хавар төлөхөөр болчихлоо хоорондоо тохиролцчихлоо гэж хэлж ярьж байсан. Тэгээд .......... тэндээ үлдээд ..........., ..........., .......... бид 3 гэр рүүгээ явсан. ...Тэгээд тэр өдрөөс хойш .............. холбоо бариагүй байж байгаад 2024 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр ......... над руу утсаар яриад, энэ адууны хэрэг ерөөсөө болохгүй байна. Чи ирээд гэрчийн мэдүүлэг өгмөөр байна гээд наашаа Завхан аймаг руу хүрээд ир гэж хэлсэн. Тэрнээс хойш таг байж байгаад 2024 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр Улаанбаатар хотоос аймаг руу шууд хүрээд ир гэж хэлсэн. Би 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 18 цагийн автобусны суудал бичүүлээд, 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ирсэн. Намайг замд явж байхад ............ над руу утсаар яриад, чи ..... буюу ........ж 7 тооны адуу ..... өгсөн. Сүүлийн 3 тооны адууг аа надад авч ирж өгсөн гэж хэлээрэй, гээд надад халтар зүсмийн сарвай, сартай хүрэн гүү, хар гүүг надад өгсөн гэж хэлээд надад адууны зүсийг хэлсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

9. Шүүгдэгч С.Э............ нь 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Уужим тосон хоршооны нэр дээр Э.С..........ыг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын иргэн С.Б...........гаас  24 тооны адуу бэлтгэсэн гэж ........... дугаартай мал эмнэлгийн гэрчилгээг, О.М........аас 18 тооны адуу, адуу бэлтгэсэн гэж .........дугаартай мал эмнэлгийн гэрчилгээ тус тус хуурамчаар үйлдсэн, шүүгдэгч Э.С......... нь 2024 оны 01 дүгээр сарын 04-нөөс 06-ны хооронд С.Э.......рын гаргасан дээрх хуурамч мал эмнэлгийн гэрчилгээг ашиглан өөрийн худалдаж авсан адуунуудаа Улаанбаатар хот руу тээвэрлэж, төхөөрч худалдсан хэргийн үйл баримт нь:

гэрч С.Б.......ийн “...Би ............ гэгч хүнийг огт танихгүй юм байна. ...2023 онд нэг ч адуу мал худалдан борлуулаагүй. Мөн ......... гэдэг залууд адуу мал худалдан борлуулаагүй...2024 оны 1 дүгээр сард адуу мал худалдан борлуулж, малын гарал үүслийн гэрчилгээ гаргуулсан зүйл байхгүй. Тэгээд яагаад миний нэр дээр гарал үүслийн гэрчилгээ бичиг хийсэн талаар нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлгээр,

гэрч О.М.......тай. ... 2024 оны 1 дүгээр сард адуу мал худалдан борлуулаагүй... 2024 оны 1 сард адуу мал худалдан борлуулж, малын гарал үүслийн гэрчилгээ гаргуулсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Б.Г.........ийн “...Э.С........... нь ... 2024 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө адуу ачилцаад өгөөч гэж гар утсаар ярихаар нь би очиж ачилцсан. Э.С......... нь адуугаа ачиж дуусгаад, тэр шөнөдөө аймаг явсан бөгөөд маргааш нь 2024 оны 01 сарын 04-ний өдөр над руу гар утсаар яриад, ахаа би аймгаас Улаанбаатар хот руу гарж чадахгүй байна. Танд малын гарал үүсэл хийлгэчихмээр таньдаг хүн байна уу? гэж ярихаар нь би багийнхаа малын эмч С.Э..........той гар утсаар холбогдоод, миний дүү наана чинь 1 хүн гарал үүсэл авах гээд байна хийгээд өгөх боломж байна уу? гэхэд С.Э........ адуунуудынх нь зураг нь байгаа юм уу? гэж асуухаар нь байгаа байх адуугаа ачиж яваа гэж хэлээд С.Э.........ын гар утсаны дугаарыг Э.С.........д өгсөн тэгээд дахин холбогдоогүй. С.Э........, Э.С........... нар хоорондоо холбогдоод учраа олсон байх. ...” гэсэн мэдүүлгээр,

гэрч Ц.Г.......ын “... 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр манай мал эмнэлгийн тасгаас малын гарал үүслийн бичиг гарсан талаар би сайн мэдэхгүй байна. Мал эмнэлгийн нэгдсэн систем МЭНС-2 сангаас шүүж байж тухайн гарал үүслийн бичгийг мэдэх болон тодруулах боломжтой. ... Хариуцсан мал эмнэлгийн нэгжийн эмч С.Э.. малын гарал үүслийн гэрчилгээг бичээд, цахимаар явуулдаг. Тухайн цахимаар ирсэн гарал үүслийн гэрчилгээг мал эмнэлгийн улсын байцаагч хянаж баталгаажуулдаг. 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Эрдэнэхайрхан сумын иргэн С.Б........ 24 тооны адууны гарал үүслийн гэрчилгээг мал эмнэлгийн нэгжийн эмч С.Э......оор цахимаар илгээсэн бичгийг хянаад, баталгаажуулсан. Мөн тус сумын иргэн О.М....... 18 тооны адууны гарал үүслийн гэрчилгээг мөн адил цахимаар ирүүлж, түүнийг хянаж баталгаажуулж ажилласан. ...Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг Эмээлт зах 32-р хороонд худалдан борлуулахаар зорилгоор гарал үүслийн гэрчилгээ бичүүлсэн байсан. Тухайн нийт 42 тооны адууг .......... улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан. ...” гэсэн мэдүүлгээр  тус тус  нотлогдон тогтоогдож байна.

10. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч нарын үйлдлийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Шүүгдэгч Л.Д.., Л.Э... нарын өмгөөлөгчийн “Л.Э... нь 5 тооны адуу хулгайлсан эсэх, Л.Д..., Л.Э... нар нь 2 хонь хулгайлсан эсэх нь эргэлзээтэй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгөхийг хүссэн” давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь:

11. “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог. Мал хулгайлах гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь иргэний шударгаар өмчлөх үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд олон тооны мал хулгайлсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

12. Шүүгдэгч Б.С... нь хохирогч Г.Ш...ийн 5 тооны адууг, шүүгдэгч Л.Э...  нь хохирогч М.Д...лдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн гэж тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

13. Шүүгдэгч Л.Э..., Л.Д..., Б.С... нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч нэгнийхээ хууль бус үйлдлийг дэмжин гэмт хэрэг үйлдэх явцдаа хамтран оролцсон учир шүүгдэгч нарыг мал хулгайлах гэмт хэргийг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзсэн, мөн шүүгдэгч Б.С..., Л.Э... Л.Д.... нар нь Л.Э...ын машинтай явж байхдаа Э.О....ийн бэлчээрт байсан хониноос 2 тооны хонийг машиндаа хийж хулгайлсан мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашигласан байна.

14. Шүүгдэгч Б.С..., Л.Э.... нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан олон тооны мал хулгайлах, бүлэглэн машин механизм ашиглаж мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Л.Д...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бүлэглэн, машин механизм ашиглаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

15. Алдуул мал гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр ижил сүргээсээ тасарсан, байнга бэлчээрлэх нутаг газраасаа холдож, өөр нутаг бэлчээрт шилжин байрласан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа малыг ойлгох ба Монгол Улсын Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн засаг захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан.

16. Шүүгдэгч Э.С... нь өөрийн худалдаж авч байсан адуунд 3 тооны адуу нийлсэн байсан гэдгийг Улаанбаатар хотод очсон үедээ мэдсэн гэж мэдүүлдэг ба үүнийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Тэрээр тухайн 3 адууны талаар Завхан аймгийн Завханмандал сумын Олонбулаг багийн Засаг дарга Б.Б..., Нуга багийн Засаг дарга Б.Б.... нарт утсаар мэдэгдсэн байна. Багийн Засаг дарга нь  Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар нутгийн захиргааны байгууллагын бүрэлдэхүүн учир шүүгдэгчийг Иргэний хуулийн 117 дугаар зүйлийг 117.1 дэх хэсэгт заасан алдуул малын талаар орон нутгийн засаг захиргааны байгууллагад мэдэгдэх үүргээ биелүүлсэн  гэж үзнэ.

17. Хулгайлах гэмт хэрэг ихэвчлэн эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрдэг бол …алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийдэггүй ба хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулдаг болно.

Энэ хэргийн тухайд Э.С... Завхан аймгийн Завханмандал сумын Олонбулаг багт бусдаас олон тооны адуу худалдаж авч байсан ба тухайн олон тооны адуунд нийлсэн хохирогч Б.М..., Б.Д... нарын 3 тооны адууг  нөхцөл байдлыг ашиглан машин механизм ашиглан тээвэрлэж борлуулсан үйлдэл нь завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна.

18. Шүүгдэгч Э.С... нь худалдаж авч байсан адуунд нийлсэн байсан 3 адууг  бусдын эзэмшил ашиглалтад байгаа өөрөө захиран зарцуулах эрхгүй гэдгээ мэдсээр байж төхөөрч, бусдад худалдан үнийг өөртөө завшиж хохирогч нарт Б.М...р, Б.Д... нарт бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул мал завших гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч Э.С...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

19. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн 7.4.2-т “…худалдах, төхөөрөх зорилгоор малыг сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гаргахдаа мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчаас мал эмнэлгийн гэрчилгээ авч бүртгүүлэх” ээр заасан ба ийнхүү бүртгүүлэхэд мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээс ирүүлсэн тодорхойлолтыг үндэслэн бүртгүүлэхээр заасан.

20. Шүүгдэгч С.Э... нь дээрх мал эмнэлгийн тодорхойлолтыг “Э.С...ыг О.М..., С.Б... нараас нийт 42 тооны адуу худалдаж авсан” гэж хуурамчаар үйлдэн малыг захиран зарцуулах тээвэрлэх боломжийг Э.*******д олгосон байна.

21. Шүүгдэгч С.Э...р уг баримт бичгийг хуульд зааснаар үнэн зөв үйлдэх үүргээ зөрчиж санаатай хуурамчаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэгт хамаарч байх тул шүүгдэгч С.Э....ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

22. С.Э...ын хуурамчаар үйлдсэн мал эмнэлгийн тодорхойлолтыг үндэслэн мал эмнэлгийн улсын байцаагч мал эмнэлгийн гэрчилгээг гаргасан ба шүүгдэгч Э.С... нь уг гэрчилгээг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглан худалдаж авсан адуунуудаа Завхан аймгийн Завханмандал сумаас Улаанбаатар хот хүртэл тээвэрлэж улмаар Улаанбаатар хотод мал нядалгаанд оруулсан байх тул түүнийг хуурамч баримт бичиг ашигласан гэж үзнэ.

23. Хуурамч баримт бичиг ашиглах гэмт хэргийн шинжийн  хувьд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн байдаг бөгөөд шүүгдэгч Э.С...ын мал эмнэлгийн гэрчилгээ хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглаж малыг Улаанбаатар хотод борлуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул Э.С...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

24. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж тодорхойлсон бөгөөд гэрч нь өөрийн мэдэх зүйлээ үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Гэрчид хэн боловч хөндлөнгөөс нөлөөлөхийг хуулиар хориглосон. Гэтэл шүүгдэгч Э.С... нь алдуул мал завшсан үйлдлээ нуух зорилгоор нэр бүхий гэрч, хохирогчийг мэдүүлэг өгөхдөө “өөрийн завшсан 3 адууг .... худалдсан гэж хэлээд өгөөч” гэж ятгасан, “10-15 сая төгрөг өгнө гэж амласан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

25. Анхан шатны шүүх эрх хэмжээний хүрээнд  шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 т заасныг журамлан хуульд зааснаас хөнгөн ял оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

26. Хохирогч Г.Ш....гийн өмгөөлөгч нь шүүгдэгч Б.С...оос сэтгэцэд учирсан хор уршигт нийт 8,573,000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

27. Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн  улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад өөрчлөлт оруулжээ.

28. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, болон мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.15-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан байна.

29. Дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага ...гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана гэж, түүнчлэн Хууль зүй дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага дараах гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ.

30. Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч ...энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус, тус заан тодорхойлсон байна.

31. Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогч Г.*******д сэтгэцэд хохирол учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад мөрдөгч түүнд хамтарсан тушаалаар батлагдсан хүснэгтийг танилцуулсныг үндэслэн анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэх боломжгүй юм.

32. Иймд хохирогч Г.Ш... нь сэтгэцэд учирсан хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/118 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Ш..., түүний өмгөөлөгч Б.Б.... шүүгдэгч Л.Д...., Л.Э.... тэдгээрийн өмгөөлөгч Б.Э... нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.АРИУНБАЯР