| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Даваасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/00815/И |
| Дугаар | 191/ШШ2025/01881 |
| Огноо | 2025-03-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 191/ШШ2025/01881
| 2025 03 07 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,
Нэхэмжлэгч: өөрийн байранд байрлах, “Г” ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод түр оршин суудаг, Бд овогт Эын Г-д холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26.052.401.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Гны хариуцагч Эын Г 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Гтай дугаарт зээлийн гэрээ байгуулан 24.950.000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээл авсан болно. Хариуцагч Э.Г нь гэрээгээр тохирхолцсон нөхцөлийн дагуу, зээлийн төлбөрөө төлөхгүй банкыг хохироож, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж байгаа мөн зээл төлөх хугацаа 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дуусах боловч банк өөрийн санаачлагаар гэрээг цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Үндсэн өр 22.135.556.95 төгрөг, үндсэн хүү 3.787.665.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129.179.97 төгрөг, нийт дүн 26.052.401.94 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд 288.212.01 төгрөг төлсөн төлбөрийн хамт Эрдэнэбаатар овогтой Гүндалайгаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Г” ХК, хариуцагч Э.Г нар 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч Э.Гд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 26.052.401.94 төгрөгийг 6 сарын дотор доорх хувиарийн дагуу төлөх болно.
1.2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 4.342.066.99 төгрөг,
2.2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 4.342.066.99 төгрөг,
3.2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 4.342.066.99 төгрөг,
4.2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 4.342.066.99 төгрөг,
5.2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 4.342.066.99 төгрөг,
6.2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 4.342.066.99 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХК нь хариуцагч Э.Г холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26.052.401.94 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Шүүхийн шатанд зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид, эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Э.Г нь нэхэмжлэлийн шаардлага 26.052.401.94 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 4.342.066.99 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 4.342.066.99 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 4.342.066.99 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 4.342.066.99 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 4.342.066.99 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 4.342.066.99 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Ийнхүү зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Г” ХК-ийн нэхэмжлэлтэй Э.Гд холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26.052.401.94 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Э.Г нь нэхэмжлэлийн шаардлага 26.052.401.94 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 4.342.066.99 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 4.342.066.99 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 4.342.066.99 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 4.342.066.99 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 4.342.066.99 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 4.342.066.99 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, зохигчдын эвлэрлийг баталж, Э.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 288.212 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 144.106 төгрөгийг хариуцагчаас, 144.106 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ДАВААСҮРЭН