2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/01642

 

 

 

 

 

 

 

 

                2025         02         24

              191Ш2025/01642

 

 

 

                                     Зохигчийн эвлэрлийг баталж,

                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн би,

 

Нэхэмжлэгч: байрлах, “Х” ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод оршин суух, Б овогт Дийн У-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14.091.578 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Д.У нь “Х” ХК-ийн Бичил тооцооны төвтэй 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тоот зээлийн гэрээ байгуулж 5.000.000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээл авч 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээл үлдэгдэл 4.874.173.85 төгрөг дээр 3.400.000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 8.274.173.85 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 7.584.106.26 төгрөг дээр 3.000.000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 10.584.106.26 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар тус тус зээл авч уг зээлийн гэрээнд 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах зээлийн гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 3 сараар сунгаж, зээл эргэн төлөх хуваарийг өөрчилж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч Д.У нь 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 4.426.203 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.524.955 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.169 төгрөг, нийт 6.952.326 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч Д.У нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн зээлдэгч Д.Уаас зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1.2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн  тоот болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулах зээлийн гэрээний үүрэгт: Үндсэн зээлийн үлдэгдэлд 6.973.798 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 6.294.851 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 781.930 төгрөг, Нотариатын үйлчилгээний төлбөр 41.000 төгрөг, нийт 14.091.578 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.  

 

Нэхэмжлэгч “Х” ХК, хариуцагч Д.У нар 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч Д.У нь Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 14.050.578 төгрөг, нотариатчийн үйлчилгээний зардал 41.000 төгрөг, нийт 14.091.578 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь бүрэн хүлээн зөвшөөрч 12 сарын хугацаанд буюу 2025 оны 03 дугаар сараас 2026 оны 02 дугаар сарыг дуустал сар бүрийн 30-ны өдрийн дотор дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов.

1.2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг,

2.2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500.000 төгрөг,

3.2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг,

4.2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг,

5.2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг,

6.2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг,

7.2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500.000 төгрөг,

8.2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг,

9.2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500.000 төгрөг,

10.2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг,

11.2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500.000 төгрөг,

12.2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 8.591.578 төгрөгөөр тус тус нийт 14.091.578 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

    

Нэхэмжлэгч “Х” ХК нь хариуцагч Д.Уад холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14.091.578 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.   

 

Шүүхийн шатанд зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид, эвлэрэн хэлэлцэж, хариуцагч Д.У нь нэхэмжлэлийн шаардлага 14.091.578 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 8.591.578 төгрөгөөр  төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн байна.          

 

Ийнхүү зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.5, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон    

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.”Х” ХК-ийн нэхэмжлэлтэй Д.Уад холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14.091.578 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч Д.У нь нэхэмжлэлийн шаардлага 14.091.578 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 8.591.578 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, зохигчдын эвлэрлийг баталж, Д.Уад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 230.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 115.000 төгрөгийг хариуцагчаас, 115.00 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.                                  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Ч.ДАВААСҮРЭН