| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0259/э |
| Дугаар | 267 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Ганчимэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 267
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,
улсын яллагч Г.Ганчимэг,
шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Бд холбогдох 1810006040261 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1974 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн. 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт суух улсаас, авсан гавьяа шагналгүй,
Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн, Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 286 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар шийтгэгдсэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 52 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийг 145.2 дахь хэсэг зааснаар 3 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн, Х.Б
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Бурхантын 1-6 тоотод оршин суух иргэн Ц.Ягийн эзэмшлийн пинд нэвтрэн орж, кен загварын цахилгаан хөрөө, төмөр таслагч зэрэг эд зүйл нууцаар хууль бусаар хулгайлж 129.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Х.Бгаас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй.Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Ц.Ягийн: “...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Бурхантын 1-6 тоотод оршин суудаг юм. Би 2017 оны 11 дүгээр сараас хойш уг хаяган дээр оршин суухгүй байсан ба байр түрээслэн амьдарч байсан юм. 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллагаас дуудаж танай гэрт хулгай орсон байна. Та ирж уулзаарай гэж мэдэгдсний дагуу Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтэст очиж мэдүүлэг өгсөн. Би 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо бурхантын 1-6 тоотод очиж уг хашаанд байх Монгол гэрээсээ оёдлын машин аваад гарсан. Тэр үед хулгай ороогүй хэвийн байсан. Ингээд бодохоор 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хулгай орж Кен маркийн таслагч, цахилгаан хөрөө хоёр алдагдсан байсан, хашааны хаалга дотроосоо цоожтой байдаг, мөн амбаарын хаалганд зүүдэг цоожтой байсан ба хулгай ороход амбаарын хаалганд доод талын паниар модыг авч нэвтэрсэн байсан, би алдагдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан, хохиролгүй болсон учир гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Гэрч Х.Эийн: “...Манай хашаанд байх модон амбаарын доод талын паниарыг эвдэж ороод дотор байсан Кен маркийн цахилгаан хөрөө, төмөр таслагч хоёрыг хулгайлсан байсан. Манай аав нимгэн төмрийн мужаан мэргэжилтэй байсан болохоор багаж хэрэгсэлээ үлдээчихдэг бөгөөд тэр хашаандаа очиж төмрөөр салхивч гэх мэт зүйлүүдийг хийдэг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон хэргийн талаар бусад нотлох баримтууд
2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл” /6-9 дугаар хуудас/,
2018 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Яллагдагч Х.Бгийн: “...Хашааны хаалгаар гарах модон амбаарын хаалганы доод талын дөрвөлжин паниар модыг аваад хажууд нь тавьсан онгорхой байхаар тонгойж харахад дотор нь Кен маркийн цахилгаан хөрөө, цахилгаан тасдагч байхаар нь хулгайлж аваад явсан, ...би хотод ирэхээрээ архи уучихаад байдаг юм. Тэгээд архи уухаараа мөнгөгүй болсон үедээ дахиж архи авч уух гээд жижиг, сажиг зүйлсийг хулгайлчихдаг юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 46 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33 дугаар хуудас/,
-1997 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 286 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 39 дүгээр хуудас/,
2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаартай Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 36-37 дугаар хуудас/, болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Х.Б нь 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Бурхантын 1-6 тоотод оршин суух иргэн Ц.Ягийн эзэмшлийн пинд нэвтрэн орж, кен загварын цахилгаан хөрөө, төмөр таслагч зэрэг эд зүйл нууцаар хууль бусаар хулгайлж 129.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ц.Ягийн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, гэрч Х.Эийн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /6-9 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.
Шууд санаатай, шунахай зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэх бөгөөд уг гэмт хэргийг “... агуулахад нэвтэрч” үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зохицуулж, гэмт үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан нь энэ зүйлийн 2,3 хэсэгт хамаарахгүй байхаар тайлбарт заажээ.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Х.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг нууцаар, хууль бусаар агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувьд тэрээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг.
Хохирогч Ц.Ягээс: “...би алдагдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан, хохиролгүй болсон учир гомдол санал байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 11-12 дугаар хуудас/ байх тул Б.Х.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Х.Б нь урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 52 тоот шийтгэх тогтолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийг 145.2 дахь хэсэг зааснаар 3 сар 5 хоногийн хугацагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хугацаа ялын дуусч суллагдсан тухай баримт /хх-ийн 44 дүгээр хуудас/ хавтаст хэрэгт авагдсан бөгөөд “эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг заасан.
Шүүх, шүүгдэгч Х.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг биет байдлаар нь буцаан өгч арилгасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Х.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.