| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сеймуратын Еркеш |
| Хэргийн индекс | 110/2026/0054/З |
| Дугаар | 110/ШШ2026/0105 |
| Огноо | 2026-08-25 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 110/ШШ2026/0105
|
|
|
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш би, Д.Хы нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, түүний 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор байгуулагдсан Шалгалтын комисст тус тус холбогдох, “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор байгуулагдсан Шалгалтын комиссын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Бүртгэл цуцалсан тухай” акт хууль бус байсан болохыг тогтоолгох, Баян-Өлгий аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад бүртгэхийг хариуцагчид даалгах “ нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Х гаргасан хүсэлтдээ:
“Миний бие Досжаны Хуатхан тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд холбогдох нэхэмжлэлээс татгалзаж байна. Холбогдох хууль журмын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.
2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор байгуулагдсан Шалгалтын комиссын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Бүртгэл цуцалсан тухай” акт хууль бус байсан болохыг тогтоолгох, Баян-Өлгий аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад бүртгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Хы “Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор байгуулагдсан Шалгалтын комиссын 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Бүртгэл цуцалсан тухай” акт хууль бус байсан болохыг тогтоолгох, Баян-Өлгий аймгийн Буянт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад бүртгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Д.Хы нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, түүний 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор байгуулагдсан Шалгалтын комисст тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ЕРКЕШ