Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 119

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор  даргалж 

          Улсын яллагч: Б.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч: М. 

Шүүгдэгч: Д.Б, С.Л 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дын Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С ын Л нарт  холбогдох 1712000730024   тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ,,, суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,ам бүл 3, аав, ээжийн хамт,,, гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, хугацаа дуусч суллагдсан, Б овогт Дын Б/РД:/, 

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ,,суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр хүүгийн хамт ,,,гэх газарт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Боржигон Сын Л/РД:/ 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Б нь согтуугаар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн ,,гэх газарт иргэн С.Лтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, толгойн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, 

Шүүгдэгч С.Л нь Д.Бд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед худал мэдүүлбэл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээх учрыг сануулсаар байтал 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрүүдэд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

* Шүүгдэгч Д.Бийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...2017 оны 06 сарын 30-ны өдөр наадмаас харьж яваад С.Л ахтай таарсан. Намайг Тийнд хүрээд ир гээд гуйгаад байхаар нь араас нь Тийн гэрт очсон чинь архи уугаад сууж байсан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан С.Л ах намайг нэг цохиод авахаар нь хоёулаа маргалдаж хэрэлдээд яахав гэж хэлсэн чинь миний шанаа хэсэг рүү өшиглөөд намайг гэрээс авч гарсан. Гэрээс авч гарахдаа намайг боож авч гарснаа өшиглөөд цохиод байсан. Тэр үед миний уур хүрээд зөрүүлээд нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг 

 

* Эрүүгийн 1712000730024 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

* Хохирогч С.Лгийн өгсөн: 

“...2017 оны 06 сарын 30-нд Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багт “Алтан унаганы эзэн”-ий баяр болсон. Тухайн үед би аймгийн төвөөс сум руугаа Б гэдэг найзтай М гийнд хүргүүлчихээд буцаад Мгийн машинаар цааш явсан. Бугат багийн баяраас гараад явж байтал У, Х, Н зэрэг танихгүй олон залуучуудтай Т ахынд очсон. Т ахынд очихоос өмнө бид нар 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд Т ахынд байхад Улаанаа /Д.Б/ над руу томроод, маргаад байхаар нь хоёулаа гараад учраа ольё гээд гэрээс гарахад Улаанаа миний цээж рүү нэг юмаар цохиод, намайг тонгойход толгойн дээр дахиад цохьчихсон. Тэгээд би ухаан алдаад нэг мэдэхэд Ихтамир сумын эмнэлэгт сэрсэн. Ихтамир суманд нэг хоноод аймгийн эмнэлэгт хэвтэж байгаад өчигдөр энэ эмнэлэгт ирж хэвтсэн. Зодоон болсон газар Их тамир сумын Бугат багт харъяалагддаг. Надад гомдол санал байхгүй. Улаанаа бид хоёр хуурай ах дүү 2 байгаа юм. Архинаас болоод маргалдчихлаа. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Улаанаа бид хоёр морь ярьж байгаад маргалдсан байх. Айлд ирчихээд хэрэлдээд байсан. Болсон явдлыг санаж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар тал/, 

* Хохирогч С.Лгийн дахин өгсөн: 

“...Өмнө нь өгсөн мэдүүлгийг өгөх үед би Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлээд хэвтэж байсан юм. Тэгээд над дээр цагдаа ирээд юу болсон талаар асуухад нь би Бд зодуулсан гэж мэдүүлсэн. Би тухайн үед толгойндоо гэмтэлтэй ухаан санаа орж гараад яг юу болсон талаар үнэндээ сайн мэдэхгүй байсан. Хэрэг болдог өдөр Б бид хоёр хоёулаа архи уугаад маш их согтсон байсан. Тэгээд гэрээс гарч зодолдох болоод барьцалдаж бие биенийгээ цохих гэж байгаад зууралдаад гэрийн гадаа байсан төмөр дээр би толгойгоороо унасан юм байна лээ. Дараа нь эмчилгээ хийлгэж дуусаад толгой гайгүй болоод бодоод байсан чинь яг үнэндээ Б намайг юмаар цохиогүй юм байна лээ би сумын төвийн эмнэлэгт ухаан ороод Б намайг цохьчихлоо гэж бодоод хүмүүст буруу ойлгуулсан байсан. Тухайн үед гадаа хүн байгаагүй байхаа бүх хүмүүс Т ахын гэрт архи ууж байсан. Би бас тухайн үед согтуу байсан болохоор гадаа хүн байсан үгүйг мэдээгүй. Надад худлаа мэдүүлсэн зүйл байхгүй. Намайг мэдүүлгээ өөрчилж мэдүүл гэж шахаж шаардсан дарамталсан хүн байхгүй. Би болсон асуудлыг үнэн зөвөөр нь мэдүүлж байна. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө тархиндаа хүнд гэмтэлтэй ухаан санаа орж гараад хэрэг болох үед архи ихээр уусан байсан учраас яг юу болсон талаар үнэндээ буруу бодсон байсан. Миний андуурч өгсөн мэдүүлгээс болж энэ залуу одоо ийм байдалд хүрч байгаад надад харамсалтай байна. Цагдаагийн байгууллага үнэн зөвийг нь олж шийднэ гэдэгт итгэж байна. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй Б харин ч өөрөө цохиогүй байж миний эмчилгээний зардал мөнгийг бүгдийг нь өгсөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/ 

* Гэрч Л.Сийн өгсөн:

 “...Манайх Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 2-р баг, Шилийн дөрөлж гэх газар нутагладаг. Манай нөхөр Л 2017 оны 06 сарын 29-ний өдөр Архангай аймгийн төв рүү явсан бөгөөд 2017 оны 06 сарын 30-ны өдөр буцаж аймгаас гэр лүүгээ явж байгаад замдаа Ихтамир сумын Бугат багийн нутагт байх Т гэх айлд буугаад тэндээ Улаанаа гэх хүнтэй маргалдаж Улаанаад автомашины төмрөөр толгой, цээж рүүгээ цохиулсан гэмтсэн талаар тэр шөнө Тийн эхнэр хэлсэн. Тэгээд манай нөхрийг Улаанаа Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байсан. Тэгээд Архангай аймгийн эмнэлгээс Улаанбаатарын гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гээд 2017 оны 07 сарын 05-ны шөнө гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн ирэхэд тархиндаа цууралттай гэсэн оноштой тархи нуруу нугасны тасагт хэвтэн эмчлүүлж байна. Яг ямар шалтгааны улмаас зодож цохисон талаар мэдэхгүй, хоёулаа архи уучихсан байсан гэсэн. Овгийг нь Д гэдэг бүтэн нэргийг нь мэдэхгүй Улаанаа гэж дууддаг. Гэр нь Архангай аймгийн  Ихтамир сумын Бугат багт байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

* Гэрч С.Тийн өгсөн

 “...2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн төв дээр наадам болоод манай эхнэр Э наадам үзэхээр явсан байсан. Орой нь бүрэнхий болж байх үед манай эхнэр Э, М/М/, Л нарын хамт Мийн машинаар гэртээ ирээд удаагүй байхад Б/Халзка/ машинтайгаа морио аччихсан ирсэн. Тэгээд тэр хэд наадмаас ирсэн гээд бид нар 2.5 литрийн пиво хувааж уучихаад дахиад нэгийг уух гээд сууж байхад Б машинтайгаа ирээд гэрт орж ирээд сууж байсан. Тэгсэн Л, Бийг элдэв үгээр хэлж өдөөд байсан. Б Л ахаа хоёулаа муудалцаад яахав дээ гар баръя гэхэд Л гар барихгүй ээ, хоёулаа гарч зодолдъё гээд байсан. Тэгсэн Л гэрийн баруун талаас босч ирээд зүүн талд сууж байсан Бийг шанаа руу нь өшиглөөд авахаар нь би ухас хийж босоод Лг бариад авсан. Тэгээд тэр хоёр маргалдаад гарч зодолдох юм болоод гэрээс гарцгааж удалгүй араас нь би Бгийн хамт гэрээс гарахад Л газар хэвтсэн хажууд нь Б зогсож байсан. Тэгээд би “чи хүн алчихаж байгаа юм бишүү” гэж Бийг цохиж авсан. Лгийн толгойноос цус гарчихсан байхаар нь гэрт оруулж толгойг нь даавуугаар боогоод хэвтүүлчихсэн байхад Л ухаан орсон. Тэгээд Б машинтайгаа явж Бийн хүргэн ах, эгч хоёрын дуудаж авчираад Лг Ихтамир сумын төв рүү авч явсан. Тухайн үед би, манай эхнэр Э, Б, Б, Л, М бид нар байсан. М бол зодоон цохион болоход унтаж байсан. Гэрээс гараад яасанг хараагүй. Хүүхдүүд хэлэхдээ Б ах юмаар цохьчихсон гэж хэлсэн. Би юугаар цохьсонг мэдэхгүй байна. Би ганц пиво уугаад сууж байсан тэрнээс өөр юм уугаагүй болохоор эрүүл байсан. Б, Л нар нь манай гэрт ирэхдээ их согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/  

* Гэрч Б.Эгийн өгсөн: 

“...Би 2017 оны 06 сарын 30-ны өглөө манай ах, эгч нар багийн төв орж наадам үзье гээд намайг дагуулаад явсан. Тэгээд би оройхон манай гэрийн зүг явах Мөнх-Эрдэнийн машинд суусан, тэгсэн замд Л мотоцикльтой хамт явсан хүн хаяад явчихсан гээд бас хамт сууж явсан. Тэгсэн Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Уран хөтөл гэх газарт ачиж явсан морь нь уначихаад ачих гээд зогсож байхад араас Б, Б нар машинтайгаа ирцгээсэн. Тэгээд тэд нар морио аччихаад тэнд газар суугаад нэг сав 2.5 литрийн пиво хувааж уусан тэгэхдээ Л, Б хоёр маргалдаж, муудалцаж байгаа сонсогдож байсан тэгэхдээ хоорондоо барилцаж аваагүй, тэгээд цааш явцгаасан. Манай гэрт бүрэнхий болохын алдад ирээд гэрт ороод сууж байхад араас удаагүй Б орж ирсэн. М манай нөхөр Тд нэг пиво гаргаж өгөөд М, Б, Л нар хуваагаад уугаад сууж байхад Б орж ирсэн. Тэгээд тэр хэд дахиад пиво задлаад хувааж ууж байхад Л Бийг өдөөд элдэв үгээр хоргоогоод байсан, тэгэхэд Б та чинь яасан хэцүү юм бэ? больчихооч гэж хэлж байсан. Тэгсэн удалгүй Л босч ирээд Бийг эхлээд гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхэд Б юм ярилгүй би тэвчиж байна шүү та одоо больчихоо гэж хэлсэн. Л дахиж босч ирээд хөлөөрөө өшиглөөд авахад манай нөхөр Т босч Лг тэврээд авсан. Тэгээд хоорондоо хэсэг маргалдаж байгаад гарч хоёулаа учираа ольё, гол орж нүүрээ угааж сэргэе гэж яриад гарцгаасан. Би араас нь харахад хоёулаа хамт явж байсан, тэгсэн удалгүй бага гэрт байсан хүүхдүүд шуугилдаад явчихаар нь бид нар гарсан гарсан тэгэхэд Л газар хэвтчихсэн, Б хажууд нь зогсож байсан. Т гүйж очоод Бийг нэг алгадаж аваад дараад авсан, тэгсэн Лгийн толгойноос цус гарчихсан ухаангүй хэвтэж байсан бид нар гэр лүү оруулж толгойг нь даавуугаар боогоод Бийн хүргэн ах, эгч хоёрын Б дуудаж авчираад сумын эмнэлэг рүү машинаар авч явсан. Тухайн үед би, манай нөхөр Т, Б, Л, М нар байсан. Би юу болсонг хараагүй, гэрээс гарахдаа зөв зүгээр юм яриад л гарсан. Би юугаар цохьсонг мэдэхгүй байна. Л, Б нар их согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 дугаар тал/

* Насанд хүрээгүй гэрч Н.Бын өгсөн:

“...Намайг гэрт байхад гэрийн гадаа хүмүүс хэрэлдээд байхаар нь гараад Э эгчид гадаа хүмүүс хэрэлдээд Л ах Б ах хоёр газар ноцолдоод байна гэж хэлсэн. Цохиж зодож байхыг нь би хараагүй. Юугаар цохьсонг нь бас хараагүй намайг гэрээс гарах үед Б ах газар уначихаад босож ирж байсан. Биеийн аль хэсгээрээ унасан талаар нь би хараагүй. Б ах, Л ах хоёрын ойр орчимд хатуу биет зүйл байсан эсэхийг нь хараагүй, мэдэхгүй байна. Болсон асуудлын заримыг нь санаж байна. Гадаа Б, Л ах хоёр л байсан өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар тал/

*Гэрч Э.Бгийн өгсөн: 

“...Тухайн өдөр багийн наадам тараад бид нар Т ахын гэрт нь пиво ууж байсан чинь Л ах Бийг элдэв үгээр өдөөд байсан. Тэгээд Б таньтай муудалцмааргүй байна гар баръя гэсэн чинь Л босож ирээд Бийг шанаа хэсэгт нь өшиглөчихсөн. Тэгээд тэр хоёр маргалдаад гэрээс гарч зодолдох юм болоод гарцгаасан. Тухайн үед Т ах бид хоёр удалгүй араас нь гарсан чинь Л газар хэвтэж байсан. Б хажууд нь зогсож байсан. Ойр хавьд нь ямар нэгэн хатуу биет зүйл байсан талаар нь санахгүй байна. Хүүхэд хажуу гэрээс орж ирээд гадаа Б ах хүнтэй ноцолдоод байна гэж хэлсэн тэгээд Т ах бид хоёр гэрээс гарсан. Газрын хөрс ямар байсан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 дугаар тал/ 

*Яллагдагч Д.Бийн өгсөн: 

“...2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр манай Ихтамир сумын Бугат багийн төв дээр наадам болсон. Тэгээд наадам тараад гэртээ харих гээд явж байсан чинь замд манай нутгийн Л, Б, М, Э нар зогсож байхаар нь би очоод хамт цаашаа явсан. Тэгээд бид нар Т ахын гэрт нь очъё гээд Т ахын гэрт нь очсон. Тэнд бид нар Нийслэл нэртэй 2.5 литрийн пиво хувааж уучихаад байж байсан чинь Б, Л нар хоорондоо хэрэлдэж байснаа Л гэнэт над руу дайраад эхэлсэн тэгээд Л намайг гэрээс гаръя гээд гарах гэж байсан чинь гэрт намайг боож унагаад гэрээс аваад гарсан. Тэгээд гэрээс гараад Л ах намайг нэг удаа гараараа цохисон. Тэгээд би ухаан алдчихсан байсан. Нэг мэдсэн чинь манай ах эгч хоёр ирчихсэн намайг аваад сумын төвийн эмнэлэг рүү явж байхад би сэрсэн. Би тухайн үед юугаар цохиж зодсоноо санахгүй байгаа. Бид хоёр барьцалдаад бие биенийгээ боочихсон зогсож байгаад Л ах намайг нэг удаа цохисон тэгээд би Л ахтай зууралдаад унах шиг болсон. Би тухайн үед юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Тухайн үед өөрөө юу болсонг сайн санахгүй байна. Надаас байцаалт авсан цагдаа чи цохьчихсон юм бишүү гэхээр нь тийм байхаа гэж хэлсэн. Яг үнэндээ бол дараа нь Л ахаас асуусан чинь бид хоёр зууралдаж цохилцож байгаад газар унасан тэгээд миний толгой хагарчихсан юм шиг байна лээ гэж ярьж байсан. Бид хоёрт өр шир, өс хонзонгийн асуудал байхгүй. Өмнө хэрэлдэж маргалдаж байгаагүй. Зодоон болох үед миний толгой хавдчихсан, баруун гарын тохой хэсгээр хөхөрч хавдсан байсан. Би одоо шүүх эмнэлэгт үзүүлэхгүй хэрэг болсоноос хойш удаан хугацаа өнгөрч миний шарх сорви эдгэрсэн. Би тухайн үед Л ахыг аваад эмнэлэг явж үзүүлсэн тэгээд эмчилгээний зардал болох нийт 3.000.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/ 

*2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хохирогч С.Лгийн өгсөн: 

“...Миний 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.Ад өгсөн “Улаанаа над руу томроод маргаад байхаар нь хоёулаа гараад учраа ольё гээд гэрээс гараад Улаанаа миний цээж рүү нэг юмаар цохиод, тонгойход толгойн дээр дахиад цохисон” гэх мэдүүлэг минь үнэн зөв. Би эрхээ ойлголоо, надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Тухайн хэрэг болох өдөр миний толгой руу Б төмөр шиг хатуу зүйлээр цохисон нь үнэн. Улаанбаатар хотод эмчлүүлж байгаад Архангай аймгийн Эрдэнэмандал суманд гэртээ ирчихсэн байхад Б над дээр ирж миний биеийг асууж надтай ярьж байхдаа би өмнөх хэргээсээ салаад удаагүй байна, одоо дахиад ял авах байхдаа, та мэдүүлэг өгөхдөө намайг толгой руу чинь цохисон гэж хэлээгүй, хоорондоо ноцолдож байгаад газарт унахдаа толгойгоо юманд цохисон гэж хэлсэн бол арай гайгүй байсан байх гэж хэлж байсан. Би дараа нь бодохдоо Бийг өмнө таньж мэддэг байсан болохоор нэг алдсан хүнийг дахиж ялтан болгоод яахав гэж өөрөө бодоод дахин мэдүүлэг өгөхдөө Бийг намайг цохиогүй, газар унахдаа толгойгоо юманд цохисон гэж худал мэдүүлсэн. Тухайн үед надад эрх, үүргийг уншиж танилцуулсан, би тухайн үед толгой өвдөөд сайн ойлгоогүй. Надад шан харамж амласан, ятгасан, заналхийлсэн, сүрдүүлсэн асуудал байхгүй. Надаас Б байнга гуйж ятгасан зүйл байхгүй. Би өөрөө дотроо бодож байгаад мэдүүлэг өгсөн. Тухайн үед миний биед өмнө нь учирсан шарх, гэмтэл байгаагүй. Одоо надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 124-126 дугаар тал/ 

*гэрч Л.Сийн өгсөн: 

“...2017 оны 06 сарын 30-наас 07 сарын 01-нд шилжих шөнө Т ахын эхнэр Б.Э утсаар ярьж танай нөхөр Бтэй маргалдаад толгой нь гэмтчихсэн байна гэж хэлсэн. Манай нөхөр С.Л өөрөө надад хэлэхдээ Б намайг гэрээс гарахад төмрөөр эхлээд цээж рүү цохиод намайг тонгойход толгой руу цохисон гэж хэлсэн. Би тухайн үед нь байгаагүй. Би 2 хоногийн дараа аймгийн эмнэлэгт байхад нь хөдөө гэрээсээ ирсэн тэгэхэд толгойн зулай хэсэгтээ хагарсан, цээж нь бага зэрэг хөхөрсөн байсан. Эмч нь гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн нь дээр байх гэж хэлж байсан. Д.Б төмрөөр толгой руу нь цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 127-129 дүгээр тал/ 

*Яллагдагч С.Лгийн өгсөн: 

“...Би эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон мөрдөн шалгах ажиллагааны оролцогч юм. Би хохирогчоор мэдүүлэг өгөхдөө эхлээд Д.Бийг намайг цохиж зодсон гэж өгсөн, дараа нь дахин мэдүүлэг өгөхдөө цохиж зодоогүй хоорондоо барилцаж байгаад газарт унахдаа толгойгоороо юман дээр унасан гэж худал мэдүүлсэн. Үнэн болсон явдал нь гэвэл Д.Б нь тухайн хэрэг болох үед намайг гэрээс гарахад нэг юмаар цээж рүү цохиод, тонгойход толгой руу цохисон. Би Д.Бийг өмнө нь хэрэг төвөгт орооцолдоод салаад удаагүй байхад нь дахин гай болоод яахав гэж бодоод худал мэдүүлэг өгсөн. Миний 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тухайн үед надад эрх, үүргийг уншиж танилцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 138-140 дүгээр тал/ 

* Шинжээч эмч С.Хийн өгсөн: “...Миний гаргасан 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №347 тоот дүгнэлт үнэн зөв. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүсэх буюу мохоо болон ирмэгтэй зүйл дээр унах үед үүсэх боломжтой. Унах гэдэг нь цохигдох үйлчлэл...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар тал/ 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 11-ний  өдрийн  347 дугаартай дүгнэлтэнд:

“...С.Лгийн биед, баруун чамархайгаас титэм заадсаар дайран дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун тал бөмбөлөгийн зулайн хэсэгт тархины хатуу бүрхүүл, хальсан дээрх цусан хураа, зулайд шарх, зөөлөн эдэд няцралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. *Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 3-1-2, 3-1-3-д зааснаар амь насанд аюулгүй хүнд гэмтэлд хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь 3-р шатлалын эмнэлгийн бичиг баримтаас харахад 2017.06.30-ны өдөр үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар тал/ 

* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсууд /хх-44, 113 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Хүннүйн гол гэх газарт хохирогч С.Л нь бусдад толгойн тус газраа цохиулан эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Б үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан  нь  хохирогч С.Лгийн  “....Улаанаа /Д.Б/ над руу томроод, маргаад байхаар нь хоёулаа гараад учраа ольё гээд гэрээс гарахад Улаанаа миний цээж рүү нэг юмаар цохиод, намайг тонгойход толгойн дээр дахиад цохьчихсон. Тэгээд би ухаан алдаад нэг мэдэхэд Ихтамир сумын эмнэлэгт сэрсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.Сийн “...манай нөхөр С.Л 2017 оны 06 сарын 30-ны өдөр Ихтамир сумын Бугат багийн нутагт байх Т гэх айлд буугаад тэндээ Улаанаа гэх хүнтэй маргалдаж Улаанаад автомашины төмрөөр толгой, цээж рүүгээ цохиулсан гэмтсэн талаар тэр шөнө Тийн эхнэр хэлсэн. Би тухайн үед нь байгаагүй. Би 2 хоногийн дараа аймгийн эмнэлэгт байхад нь хөдөө гэрээсээ ирсэн тэгэхэд толгой нь зулай хэсэгтээ хагарсан, цээж нь бага зэрэг хөхөрсөн байсан. Эмч нь гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн нь дээр байх гэж хэлж байсан. Д.Б төмрөөр толгой руу нь цохисон гэж хэлсэн....” гэх мэдүүлэг, гэрч С.Тийн  “...би Бгийн хамт гэрээс гарахад Л газар хэвтсэн хажууд нь Б зогсож байсан. Тэгээд би “чи хүн алчихаж байгаа юм бишүү” гэж Бийг цохиж авсан. Лгийн толгойноос цус гарчихсан байхаар нь гэрт оруулж толгойг нь даавуугаар боогоод хэвтүүлчихсэн байхад Л ухаан орсон...” гэх мэдүүлэг, гэрч Б.Эгийн  “....тэгсэн удалгүй бага гэрт байсан хүүхдүүд шуугилдаад явчихаар нь бид нар гарсан гарсан тэгэхэд Л газар хэвтчихсэн, Б хажууд нь зогсож байсан. Т гүйж очоод Бийг нэг алгадаж аваад дараад авсан, тэгсэн Лгийн толгойноос цус гарчихсан ухаангүй хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Н.Бын”... Намайг гэрт байхад гэрийн гадаа хүмүүс хэрэлдээд байхаар нь гараад Э эгчид гадаа хүмүүс хэрэлдээд Л ах Б ах хоёр газар ноцолдоод байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Бгийн ”... Тухайн үед Т ах бид хоёр удалгүй араас нь гарсан чинь Л газар хэвтэж байсан. Б хажууд нь зогсож байсан...” гэх мэдүүлэг, хохирогч С.Лгийн биед хүнд хохирол учирсан талаар гарсан  Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 347 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Д.Бийн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна. 

Шүүгдэгч С.Л нь Д.Бд холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед худал мэдүүлбэл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг  сануулсаар байтал 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, мөн  2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрүүдэд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор дахин мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч С.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад зориуд худал мэдүүлсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. Энэ гэмт хэрэгт шүүгдэгч С.Л нь гэм буруутай болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан түүний “...Би хохирогчоор мэдүүлэг өгөхдөө эхлээд Д.Бийг намайг цохиж зодсон гэж өгсөн, дараа нь дахин мэдүүлэг өгөхдөө цохиж зодоогүй хоорондоо барилцаж байгаад газарт унахдаа толгойгоороо юман дээр унасан гэж худал мэдүүлсэн. Үнэн болсон явдал нь гэвэл Д.Б нь тухайн хэрэг болох үед намайг гэрээс гарахад нэг юмаар цээж рүү цохиод, тонгойход толгой руу цохисон. Би Д.Бийг өмнө нь хэрэг төвөгт орооцолдоод салаад удаагүй байхад нь дахин гай болоод яахав гэж бодоод худал мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг,  гэрч Л.Сийн “...2017 оны 06 сарын 30-наас 07 сарын 01-нд шилжих шөнө Т ахын эхнэр Б.Э утсаар ярьж танай нөхөр Бтэй маргалдаад толгой нь гэмтчихсэн байна гэж хэлсэн. Манай нөхөр С.Л өөрөө надад хэлэхдээ Б намайг гэрээс гарахад төмрөөр эхлээд цээж рүү цохиод намайг тонгойход толгой руу цохисон гэж хэлсэн. Би тухайн үед нь байгаагүй. Би 2 хоногийн дараа аймгийн эмнэлэгт байхад нь хөдөө гэрээсээ ирсэн тэгэхэд толгойн зулай хэсэгтээ хагарсан, цээж нь бага зэрэг хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 11-ний  өдрийн  347 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна. 

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.Лд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Д.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С.Л худал мэдүүлэг өгсөн  гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч Д.Бийн үйлдэл бол  хохирогч С.Лгийн хууль бус үйлдлийн улмаас хийгдэж байгаа аргагүй хамгаалалт гэснийг хүлээн авах боломжгүй юм. Хохирогч С.Л нь шүүгдэгч Д.Бийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгоон хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч Д.Бийн хохирогч С.Лгийн биед халдаж түүний толгойн тус газар цохиж хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт  хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар, аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ, довтолгоон төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй байхаар тус тус хуульчилсан. Шүүгдэгч Д.Б нь хохирогчийн цээжин тус газар цохиж түүнийг доошоо тонгойход толгойн тус газар цохисон талаар хохирогч мэдүүлдэг бөгөөд хохирогчийн мэдүүлэг нь шинжээчийн “...хохирогч С.Лгийн биед....баруун тал бөмбөлөгийн зулайн хэсэгт тархины хатуу бүрхүүл, хальсан дээрх цусан хураа, зулайд шарх, зөөлөн эдэд няцралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ ...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд халдлага нэгэнт төгссөн, тулгарсан аюул арилсан нь тодорхой байхад хохирогчид халдаж байгаа шүүгдэгчийн үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжгүй байна.  

 

Шүүгдэгч С.Л нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт  заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Б, С.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь: 

 

1.  Шүүгдэгч Б овогт Д ын Б-ийг хүний эрүүл мэндэд хүнд  хохирол санаатай учруулсан, Б овогт С-ын Л-г худал мэдүүлэг өгөх гэмт хэрэгт  гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/  төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000/арван сая/  төгрөгөөр  торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр, С.Л нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2/хоёр/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, С.Л нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15  /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Б, С.Л нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад  төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Шүүгдэгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Б, С.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               П.ГАНДОЛГОР