Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 125/ШШ2026/0022

 


   2026         06           11                                   125/ШШ2026/0022

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

  Хариуцагч:  Ховд аймгийн Боловсролын газрын даргад холбогдох,

  Нэхэмжлэлийн шаардлага: 2025 оны ******* сарын 27-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч Ховд аймгийн Боловсролын газрын дарга *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. *******оос Ховд аймгийн Боловсролын газрын даргад холбогдуулан 2025 оны ******* сарын 27-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхийг нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

1.2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс 2025 оны ******* сарын 27-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 23.675.857 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

 

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.1 Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/58 дугаар тушаалаар *******ыг Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын ******* сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.

2.2. Тус тушаалыг *******ын зүгээс эс хүлээн зөвшөөрч Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2025 оны ******* сарын 26-ны өдрийн 125/ШШ2025/0049 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******ыг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын ******* сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2025/0572 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2025/0523 дугаар тогтоолоор хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан байна.

2.3 Улмаар *******ыг Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/2******* тушаалаар тус өдрөөс Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын ******* сургуулийн захирлаар эгүүлэн томилсон байна.

2.4 Нэхэмжлэгч *******оос Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр тус шүүхэд 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

 

Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч *******оос шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие ******* нь нь Жаргалант сумын ЕБ-ын ******* сургуулийн захирлаар 2017 онд томилогдон 7 дахь жилдээ ажиллаж байсан бөгөөд 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/51 дугээр Ховд аймгийн Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******гийн тушаалаар ажлаас халсан.

Ингээд миний бие тус тушаалыг эс хүлээн зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.06.20-ны вдрийн 125/шш2025/0049 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025.09.04-ний өдрийн 221/ма2025/0572 дугаар магадлалаар Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын ******* сургуулийн захирлаар ******* намайг ажилд эгүүлэн томилж, 2025.04.21-2025.06.26-ний өдөр дуустал хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нахон бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж, сахилгын шийтгал хууль бус оногдуулсны улмаас дутуу олгосон цалин хөлс 654800 тегрегийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэр магадлалыг Улсын Даад Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2025.11.17 өдрийн 001/ШКТ2025/0523 дугаар тогтоолоор гомдол хэлэлцүүлэхээс татгалзсан тул хүчин тегелдер болсон.

Ингээд ******* би 2026.04.03-ны өдөр Ховд аймгийн Боловсролын газрын даргын Б/2******* тушаалаар, ажилдаа агуулан хомилогдсон бегей 202506.27-2026 04.03 өдөр Ховд аймгийн Боловсролын газрын даргын Б/2******* тушаалаар ажилдаа эгүүлэн томилогдсон бөгөөд 2025.06.27-2026.04.03 өдөр хүртэл хугацааны ******* миний ажилгүй байсан хугацааны олговорыг гаргуулж энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

2025 оны ******* сарын 27-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 23.675.857 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэв.

 

3.2 Хариуцагч Ховд аймгийн Боловсролын газрын дарга *******аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ын нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна.

Төрийн албаны тухай хуульд зааснаар буруутай шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтан төсвөөс биш хувиасаа хохирлыг барагдуулахаар заасан байх тул тухайн үед Боловсролын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Цэрэндаваагаас гаргуулж иргэний хохирлыг барагдуулах нь зүйтэй юм.

Иймд Боловсролын газар нь *******ын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг төсвөөс олгох ямар ч боломжгүй байгаа болохыг мэдэгдэж байна.

Боловсролыг газарт 23,675,857 төгрөг гаргаж өгөх мөнгө төсөв байхгүй. Боловсролын газрын төсөв бол албан хаагчдын цалин тэтгэвэр, ажлаас гарах хүмүүсийн тэтгэмж, багш нарын тэтгэмж гэдэг зүйлүүдэд төсөв нь тооцож орж ирдэг. Энэ тоогоор төсөвлөгддөг. Ажилгүй байсан хугацааны 23.675.857  төгрөгийг гаргаж өгөх боломжгүй байгаа. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтын дагуу тухай үед уг шийдвэрийг гаргасан буруутай этгээдээс гаргуулж өгөөч гэсэн саналтай байна гэв. 

3.3 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2025 оны 04 сард ажлаас халагдсан.  Анхан шатны шүүхийн шийдвэр 2025 оны 0******* сарын 27-ны өдөр гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрээр ажлаас халагдсанаас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг гаргаж шийдвэрлэсэн.  Одоо нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд томилогдох хүртэл хугацаа буюу 2025 оны 0******* сарын 27-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх нийт 09 сар 4 хонгийн цалинг нэхэмжилсэн. Тухайн хугацаанд авах ёстой байсан цалинг  тооцож үзэхэд нийт 23,675,857 төгрөг авах ёстой ба энэ мөнгөнөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалыг хасч тооцохоор байгаа гэв. Өөрөөр хэлбэл ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлд нийт 23,675,857 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь анх шүүхэд Ховд аймгийн Боловсролын газрын даргад холбогдуулан 2025 оны ******* сарын 27-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэхийг даалгах шаардлага бүхийг нэхэмжлэлийг гаргасан[1].

2. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс 2025 оны ******* сарын 27-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговорт 23.675.857 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэхийг даалгах”- аар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан[2].

3. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд болон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн гаргасан  нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

4. Нэхэмжлэгч *******ыг Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн Б/58 дугаар тушаалаар Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын ******* сургуулийн захирлын албан тушаалаас чөлөөлж шийдвэрлэсэн[3].

5. Энэхүү ажлаас чөлөөлсөн тушаалыг *******ын зүгээс эс зөвшөөрч Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн 2025 оны ******* сарын 26-ны өдрийн 125/ШШ2025/0049 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгож, *******ыг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын ******* сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн[4].

 6. Дээрх шийдвэрийг хариуцагч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2025/0572 дугаар магадлалаар[5] анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ШХТ2025/0523 дугаар тогтоолоор[6] хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

7. Улмаар *******ыг Ховд аймгийн Боловсролын газрын даргын 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Б/2******* тушаалаар тус өдрөөс Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын ******* сургуулийн захирлаар эгүүлэн томилсон байна[7].

8. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.2-т Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь ажилгүй байсан  хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг  хариуцагчаас шаардах эрхтэй байна.

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халсан буюу бууруулсан тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа мөн хамааралтай.

10. Нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр болох 2025 оны ******* сарын 27-ны өдрөөс ажилд эгүүлэн тогтоогдсон хугацаа буюу 2026 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны цалин, хөлс гаргуулахаар тодорхойлсон болно. 

11. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “...авах ёстой байсан цалинг тооцож үзэхэд нийт 23,675,857 төгрөг авах ёстой ба энэ мөнгөнөөс эрүүл мэнд, нийгмийн даатгалыг хасч тооцохоор байгаа. Өөрөөр хэлбэл ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлд нийт 23,675,857 төгрөгийг хариуцагчаас олгуулж өгнө үү...” гэжээ.

12. Хөдөлмөрийн тухай 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно,  мөн хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.1.1-д “дундаж цалин хөлсийг тодорхойлох журам”-ыг Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах,  Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3.5-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг  тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно, 1.6-д Хуанлийн нэг сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр...тооцож болно гэж   заасан тул  дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн гурван сарын цалин хөлсөөр тооцохоор байна.

13. Иймд нэхэмжлэгч *******ын дундаж цалин хөлсийг 2025 оны 01, 02, 3  дугаар сарын[8] цалингийн картанд бичигдсэн цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь ажлын өдрийн нийт тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр тодорхойлсон болно.

14. 2025 оны 01 сар ажлын 22 өдөр, 2025 оны 02 сар ажлын 5 өдөр, 3 сар ажлын 21 өдөр, нийт ажлын 48 өдөр байна.

2025 оны 01, 02, 3 дугаар саруудын нийт цалин хөлс

2.520.950+630.245+2.016.784=5.168.009 төгрөг

Үүнээс нэг  өдрийн дундаж цалин, хөлс 5.168.009:48=107.666 төгрөг

2025 оны ******* сарын 27-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд 9 сар, ажлын 4 өдөр буюу 9x21+4=193 ажлын өдөр

Нийт 193x107.666=20.779.538 төгрөгийн цалинтай тэнцэх нөхөн олговрыг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байх тул нэхэмжлэлээс үлдэх 2,896,319 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй байна. 

15. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажил олгогч ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үндсэн үүрэгтэй гэж заасны дагуу дээрх  нөхөн олговор буюу 20,779,538 төгрөгнөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа буюу 2025 оны ******* сарын 27-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч /Ховд аймгийн Боловсролын газар/-т  даалгах нь зүйтэй байна

16. Харин хариуцагч нь байгууллагад учирсан хохирлоо буруутай албан тушаалтнаас холбогдох хуульд заасны дагуу гаргуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

20. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Боловсролын газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* зүйлийн 106.1, 106.3, 106.3.7, 106.3.13 дахь хэсэгт, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1,  103.1.1 дэх хэсэг,  127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт  тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  *******од ажилгүй байсан хугацааны /2025 оны ******* сарын 27-ны өдрөөс 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацааны/  цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 20,779,538  /хорин сая долоон зуун далан есэн мянга таван зуун гучин найм/  төгрөгийг хариуцагчаас /Ховд аймгийн Боловсролын газраас/ гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага 2,896,319 /хоёр сая найман зуун ерэн зургаан мянга гурван зуун арван есэн/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар 20,779,539 төгрөгийн нөхөн олговроос зохих шимтгэл, хураамжийг тооцон  нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай.  

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас /Ховд аймгийн Боловсролын газраас/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Г.ЯНЖИНДУЛАМ

 

 

 

d

 

 

[1] хх-ийн 2-3 дахь тал

[2] хх-ийн 82-84 дэх тал

[3] хх-ийн 59 дэх тал

[4] хх-ийн 25-38 дахь тал

[5] Хх-ийн 39-47 дахь тал

[6] Хх-ийн 48-49 дэх тал

[7] Хх-ийн 58 дахь тал

[8] хх-ийн 61 дэх тал