2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/10217

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 20 191/ШШ2025/10217

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг оролцож тэмдэглэл хөтлөв.

 

/Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн

100.1-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

Иргэн Д.******* манай компанитай 2023 оны 06-р сарын 25-ны ТО-СТГ/2023- 127065 барьцаат *******ийн гэрээ байгуулан 4,080,600 /Дөрвөн сая наян мянга зургаан зуу / төгрөгийг сарын 3.18%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар цахилгаан бараа худалдан авах зориулалтаар *******ж авсан.

Зээлдэгч Д.******* нь манай байгууллагаас олгосон *******ийн гэрээний дагуу цахилгаан барааг "Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат *******ийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч Д.******* нь ТО-СТГ/2023-127065 тоот барьцаат *******ийн гэрээ байгуулж ******* авснаас хойш 2025 оны 09-р сарын 16-ны байдлаар *******ийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу 6,833,285.73 /Зургаан сая найман зуун гучин гурван мянга хоёр зуун наян таван төгрөг далан гурван мянга /төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 784 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат *******ийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Манай байгууллагаас харилцагчийг ******* авах үедээ бүртгүүлсэн *******, ******* ******* баг ******* ******* гудамж тоот хаягаар ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягандаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 308/132025/01237 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Д.*******-г бид өөрсдийн боломжоороо эрэн хайх ажлыг хийсэн боловч, Д.******* нь ******* авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байна.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Д.*******-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар: 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 5209 дугаар Х.Хулан, Ж.Энхжин, Т.Тэмүүжин, Г.Эрхэмбаяр, Ж.Бат-Ирээдүй, Б.Эрдэнэцогт нарт олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, татвар төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн СТГ/2023-127065 дугаартай санхүүгийн түрээс /лизинг/ гэрээ, лизингийн эргэн төлөлтийн хуваарь, харилцагчийн анкет, Д.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа, *******ийн эргэн төтлөлтийн дэлгэрэнгүй хуулга, ******* аймаг дахь сум дундын анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 308/ШЗ2025/01237 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг ирүүлсэн. /хх 3-15/

 

Шүүхийн журмаар Д.*******ын оршин суугаа хаягийн дэлгэрэнгүй лавлагааг Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан. /хх 20/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно. гэж, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана.гэж заасан.

 

Нэхэмжлэгч ******* лизинг ХХК нь Д.*******той 06 дугаар сарын 25-ны өдрийн СТГ/2023-127065 дугаартай санхүүгийн түрээс /лизинг/ гэрээ байгуулсан байх тул дээрх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Д.*******ыг хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.******* нь ******* аймаг, ******* сум, **************, ******* баг, гудамж 1, 1 тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд тус хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс гаргуулсан оршин суугаа хаягийн лавлагаа, Монгол шуудангийн буцаалт, тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасны дагуу овогт ын ******* /рд:/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

 

5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар овогт ын ******* /рд:/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар овогт ын ******* /рд:/-г эрэн сурвалжилж, оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. овогт ын ******* /рд:/-н оршин суугаа хаягийг олж тогтоон хүсэлт гаргагч ******* ******* ХХК /утас:, , , , /-д мэдэгдэхийг ******* аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР