| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0266/э |
| Дугаар | 275 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 275
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтлөн,
улсын яллагч А.Оюунгэрэл,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бод холбогдох 1710004350364 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, , улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Н.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ДЦС-3-ын орчим эхнэр А.Хыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Н.Боос “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч А.Хы: “...2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр утас руу манай нөхөр залгаад ажил дээрээ архи уучихсан байна ирж ав гэхээр нь машинтайгаа очиж авсан замдаа ахиж архи ууна буцааж хүргэж өг гэхээр нь тийм юм байхгүй харья гэхэд над руу уурлаж шүдэнз зураад шидээд байсан машин өг гээд машин барьж явахад гар нүүр цээж рүү олон удаа цохьсон. Тэгэхээр нь ТЭЦ-3-ийн эсрэг талын замд зогсоход машинаас буусан чинь гарч ирээд заамдаж аваад толгой руу 4-5 удаа цохьсон газар унахад чирэхээр нь арай гэж мултарч зугтаад машинд орж суугаад түгжихэд толь хугалж машины цонх хагалсан ингээд баруун талын чих орчимд цохьсон. Машинаа асааж гэмтлийн эмнэлэгт очсон аав Алтантулга, хадам ээж Отгоо нар гэмтлийн эмнэлэгт ирж харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч Л.Аын: “...эмнэлэг дээр очиход манай охин А.Х чихэндээ оёдол тавиулсан эмнэлгийн коридорт сууж байсан харахад хацар нь хавдсан хоёр нүд нь улайж хөхөрсөн байдалтай байсан юу болсон талаар асуухад нөхөр Н.Б замд явж байгаад машин дотор зодсон гэсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,
Гэрч Н.Огийн: “...бэр А.Х над руу яриад Н.Б намайг зодсон гэмтлийн эмнэлэг дээр байна гээд уйлаад байхаар нь очиж уулзсан миний баруун чихний ард язарч урагдсан оёдол тавиулах гээд хүлээж байна гээд нилээд уйлчихсан царай нь нилээн улайчихсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №10536 дугаартай дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч Н.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...намайг машинаас буухад А.Х миний цалингийн картыг өгөхгүй хөдлөөд явахаар нь машины жолооч талын толиноос нь бариад автал толь нь хугарчихсан. Тэгэхээр нь би уурлаад хугарсан толиор нь А.Х машины цонхоо онгойлгохгүй явах гэхээр нь цонхны гаднаас нь цохиж хагалсан. Цонх цаашаа хагарах үедээ цонхны шил болон хугарсан толинд А.Хы баруун чих оногдож зүсэгдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58 хуудас/,
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаар хуудас/,
-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 47 дугаар хуудас/,
-Захиргааны зөрчил авагдсан тухай бүртгэл /хх-ийн 35-39 дугаар хуудас/
-Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49-50 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Н.Бод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ДЦС-3-ын орчим эхнэр А.Хыг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Хы мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрч Л.Аын мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, гэрч Н.Огийн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №10536 дугаартай
Энэ хэргийн шүүгдэгч Н.Б нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 57 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал
Хохирогч А.Х нь хавтаст хэргийн материалтай танилцаад ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтийг бичгээр гаргасан /хх-ийн 71 дүгээр хуудас/ байх тул Н.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.