Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 31

 

Э.*******т холбогдох хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Ж.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл Прокурор Д. Шүүгдэгч Э.******* Шүүгдэгч Э.*******ын өмгөөлөгч В.******* нар оролцсон нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 37 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Э.*******ын давж заалдсан гомдлоор Э.*******т холбогдох 201513000052 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн ******* суманд 1982 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Улаанбаатар хотын******* дүүргийн ******* дугаар хороо ******* ******* ******* тоотод оршин суух, одоо тус аймгийн Улиастай сумын ******* багийн түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын******* дүүргийн шүүхийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлснийг Улсын Дээд шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 323 дугаартай тогтоолоор шүүгдэгч Э.*******ын өмнө шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх зааснаар шүүгдэгч Э.*******ыг 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэсүгэй гэснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Таван тайж овгийн Эрхэмбаатарын *******. /Регистрийн дугаар: ИЦ-/ Шүүгдэгч Э.******* нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх заасан бусдын биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. Анхан шатны шүүх: Э.*******ыг бусдын биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх зааснаар шүүгдэгч Э.*******ыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.*******т оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, түүнд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн цагдан хорьж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн дотортой, мөр, малгай хэсгээрээ хар, нуруу, энгэр хэсгээрээ шар өнгөтэй нийлэг материалтай хүрэм /куртик/-ийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйл 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх зааснаар шүүгдэгч Э.*******аас 630.000 төгрөг гаргуулж хохирогч Г.ад олгох, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох, шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. Шүүгдэгч Э.******* давж заалдсан гомдолдоо: Завхан аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 ны 06 сарын 30-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Зодоон болсон гэх өдрөөс хойш 2-3 хоногийн дараа Г.ыг Улиастай захын урд талын комиссын гутал зардаг чингэлэгүүдийн хажуугаар явж согтуугаар хүн өдөөд явж байсныг Ц. гэрчилсэн боловч, мөн түүнийг харсан Г.Батбаяр нь харсан мөртлөө хараагүй гэж мэдүүлэг өгснийг шалгалгүйгээр шүүх шийдвэрлэсэн явдалд би гомдолтой байна. Миний төрсөн эгч Э.од Ц., Г.Батбаяр, Г.Батбаярын төрөл шар залуу Г.ыг 2-3 хоногийн дараа хүн өдөөд согтуу бололтой явж байсан гэж яриад та санаа зоволтгүй ээ, хүн өдөөд л зүгээр л явж байсан шүү дээ гэж ярьсан байсан юм. Бас бид 2-т ч ингэж ярьсан гэжээ. Шүүгдэгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 сарын 27 өдрийн 10 цагт найз ын хийд дээр очиж хурал хураад 15 цагийн үед Улиастай зах дээр найз Ц. дээрээ очсон. Ц.тай яриад зогсч байтал хохирогч Г. хүрч ирээд хэл амаар дайрч доромжлоод байхаар нь чингэлэг дотроос чирж гаргаад 2-3 удаа цохьсон. Тэгээд надаас зууралдаад тавихгүй байхаар нь гарыг нь тавиулах гээд түлхэхэд гэдэргээ унаад надаас зуурч босч ирсэн. Би удалгүй тэндээс явахад Г. миний араас дагаж ирэн олон хүний дэргэд орилж хашгираад байсан. Тэгээд явж байтал ын зээ дүү хоёр найзтайгаа, бас Батсайхан эхнэртэйгээ явж байгаад надтай таараад чамайг юун залуу дагаад байгаа юм бэ гээд хохирогч Г.аас намайг салгаж өгсөн. Гэрч Батбаяр нь өөрийн харж сонссон зүйлээ шүүх дээр ямар шалтгааны улмаас хараагүй сонсоогүй гэж мэдүүлсэн байгааг шалгаж өгөхийг хүсч байна гэв. Шүүгдэгчийн Э.*******ын өмгөөлөгч В.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан, шаардлагууд бүрэн тогтоогдоогүй, эргэлзээтэй байна. Шүүгдэгч Э.******* тухайн гэмт хэргийг үйлдсэн эсэх нь эргэлзээтэй. Хохирогч Г.ад учирсан гэмтэл нь Э.*******ын зодсон үйлдлээс болсон болохыг тогтоогоогүй. Энэ асуудал нь шүүгдэгч Э.******* нь ийнд хоноод танай найзтай чинь таарсан гэж ярьсан үндэслэлээр шүүгдэгчийг хэрэгт холбогдуулж шалгасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байдаг. Хохирогч Г. хаана байхдаа гэмтэл авсан талаар өөрөө ярихдаа Чигэстэй рестораны хажуугаар явж байхдаа гэмтэл авсан гэж мэдүүлсэн байдаг. Түүний мэдүүлсэн энэ нөхцөл байдлыг Цагдаагийн байгууллага шалгах явцад хохирогч Г. тэр газраа явж байсан эсэх, Э.*******тай таарсан эсэх нь тогтоогддоггүй. Хохирогч Г.ад 2000 төгрөг өгөөд таксинд суулгаад явсан гэдэг зүйл яригддаг. Цаг хугацааны хувьд хэрэг гарсан өдрийг2015 оны 3-р сарын 27-ны өдөр үү 30-ны өдөр үү гэдэг нь эргэлзээтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан асуудлууд бүрэн дүүрэн тогтоогдоогүй байна. Гэрчүүд Э.*******т тэгж ярьсан эсэхийг тодруулах шаардлагатай. Шүүгдэгч Э.*******ын давж заалдсан гомдлыг дэмжиж байна гэв. Прокурор Д. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.*******ын давж заалсан гомдлоор прокуророор оролцож байна. Манай эгч гэдэг хүнд Батбаяр, нар нь нөгөө хүн чинь явж байна гэж хэлсэн гэдэг зүйл ярьсан үүнийг шалгаагүй гэж шүүгдэгч Э.******* гомдол гаргасан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Ц. болон үйл явдлыг харсан гэрч Батбаяр нарыг хоёуланг нь оролцуулсан. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулььд заасан журмын дагуу авагдсан мэдүүлгүүдээр нь шүүгдэгчийн хэлээд байгаа “танай найзтай маргалдаж муудалцаад байсан хүн чинь 2-3 хоногийн дараа согтуу явж байхаар нь би булан тойруулаад явуулчихлаа” гэдэг зүйл ярьсан гэж байгаа боловч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр тэр талаар тийм зүйл болоогүй, гэрч Батбаяр нь хохирогч Г. гэх хүнтэй таараагүй гэдгийг мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Энэ талаар шүүгдэгчийн эгч гэрч Э.ын мэдүүлэг нь үндэслэлгүй байгаа юм. Шүүгдэгч Э.******* намайг найзынхаа чингэлэг дотор байхад заамдаж аваад чирж гаргасан гэж тайлбарлаж байна. Тухайн үйл явдал болсон 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Э.*******ыг чингэлэгээс чирж гаргасан үйл явдлын талаар гэрч ямар нэгэн зүйл яриагүй. Манай чингэлэгийн гадна энэ хоёр маргалдаад, намайг гарахад шүүгдэгч Э.*******, хохирогч Г.ын заамнаас татаад босгож байсан тэр үйл явдлыг л харсан гэж мэдүүлсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг дутуу хийсэн, эргэлзээтй байна гэдэг тайлбар хэллээ. Шүүгдэгч Э.*******ын зодсон, цохиж унагаасан үйлдлийн улмаас хохирогч Г. нь сэтгэцийн өвчтэй болсон нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байдаг. Энэ үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. гэх хүнийг мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан. Хохирогч Г.ын мэдүүлсэн “Чигэстэй” рестораны хажууд зодуулсан гэж байгаа нь эргэлзээтэй, тухайн үед өөрөө согтуу явж байсан байдаг. Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацааг сайн тогтоогоогүй байна гэж тайлбарлаж байна. Цаг хугацааны хувьд шүүгдэгч өөрөө хэлэхдээ би 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр таарсан гэдэг. Гэтэл 3 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Эрдэнэхайрхан суманд очиж Ундрах гэдэг хүний малыг гаргаад 2015 оны 3 дугаар сарын 28-ны шөнө ирээд маргааш нь бүтэн сайн өдөр байсан учраас гараагүй, тэгээд 2015 оны 3 сарын 30-ны өглөө гараад орой нь зодуулсан байдалтай ирсэн талаар гэрч , зэрэг гэрчүүд мэдүүлсэн байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч э.*******ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан байна. Шүүгдэгч Э.Отгонбаатар нь 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн орчим Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Улиастай” захын урд талын комиссын гутал зардаг контэйнерүүдийн хажууд “архины мөнгө нэхлээ” гэсэн шалтгаанаар хохирогч Г.тай маргалдаж, улмаар түүний толгойн тус газар гараараа 2 удаа цохиж, цементэн талбай дээр хавсарч толгойгоор нь унагааж хохирогч Г.ын биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч Г., хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д., гэрч Д. Б., Б., Б., Э., Ц., У., Д., Д. нарын мэдүүлгүүд, 2015 оны 4 сарын 07-ны өдрийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 20150119 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна. Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна. Шүүх шүүгдэгч Э.Отгонбаатарт ял шийтгэл оногдуулахдаа тухайн хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн гэм бурууг тохирсон ял шийтгэл оногдуулжээ. Э.Отгонбаатарын үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Монгол Улсад анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх зааснаар өршөөлд хамрагдаж, дээрх “Өршөөл” үзүүлэх тухай хуулийн 10-р зүйлийн 10.10 дахь ...шүүгдэгчийг... энэ хуульд заасан эрхзүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай байдлаар 1 удаа өршөөлд хамруулна гэж заасны дагуу тухайн шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлээс өршөөн хасч нь хууль зөв хэрэглэжээ. Шүүгдэгч Э.******* давж заалдсан гомдолдоо: Ц., Батбаяр нар нь болсон үйл явдлыг харсан атлаа хараагүй гэж мэдүүлэг өгснийг шүүх шалгалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна гэсний тухайд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл, журмын дагуу гэрч Ц.г 2 удаа байцааж, түүний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгийг мөрдөн байцаагч, цагдаагийн а/д Б.Эрдэнэдалай мэдүүлгийг нь газар дээр нь очиж шалгасан ба тэрээр шүүгдэгч Э.*******, хохирогч Г. нарыг маргалдах үед контейнер дотроо хүнд гутал үзүүлж байсан, контейнерээс гарч ирэхэд шүүгдэгч Э.******* нь хохирогч Г.ыг заамнаас нь татаж босгож байсан талаараа мэдүүлдэг. Мөн Улиастай зах дээр наймаа хийдэг, үйл явдлыг харсан байж болзошгүй гэж үзсэн гэрч Батбаяр болон түүний ах нарыг гэрчээр байцаасан боловч гэрчүүд дээрх үйл явдлыг хараагүй талаараа мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлсэн. Түүнчлэн гэрч Батбаяр нь шүүгдэгч Э.*******ын эгч од хохирогч Г.ыг 2-3 хоногийн дараа согтуу хүн өдөөд явж байсан, гэрч Ц.д танай найзтай маргалдаад байсан хүн согтуу явж байхаар нь явуулчихлаа гэж хэлээгүй талаараа тодорхой мэдүүлгийг удаа дараа өгсөн байна. Мөн шүүгдэгч Э.******* нь хохирогч Г.тай 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдөр уулзсан, гэхдээ би цохиж зодоогүй, надаас архины мөнгө нэхээд намайг цохиод байсан гэж мэдүүлж байгаа боловч тухайн цаг хугацаанд хохирогч Г. Эрдэнэхайрхан сумын Алтан багийн нутагт Домбожав гэдэг хүний авсан малыг нядалж өгч байсныг гэрч Баярмагнай, Домбожав, , Түвшинбат нотолж байна. Мөн шүүгдэгч Э.******* нь хохирогч Г.ыг хавирч унагаасныг гэрч Д., Ц. нар нь мэдүүлдэг бөгөөд улмаар гэрч Д. нь Д., Д. нарт тухайн үйл явдлын талаар ярьж байсныг гэрчүүд мэдүүлдэг. Мөн шүүгдэгч Э.******* нь Цагаан барсын захирал таг Мөнхөөг архины мөнгө нэхээд салахгүй болохоор нь толгойруу нь 2-3 удаа цохисон гэж гэрч Э., Д., Б. нарт ярьсан байдаг ба түүнийг нь баталж дээрх хэрэгт асуугдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд давхар нотолдог. Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан асуудлыг бүрэн шалгаж тогтоосон. Мөрдөн байцаалт, шүүхийн шатанд Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Отгонбаатарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх заасныг удирдлага болгон Тогтоох нь:

1. Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 37 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.*******ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР

Б.НАМХАЙДОРЖ