2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/10628

 

 

 

 

 

 

 

 

2025 11 27 191/ШШ2025/10628

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  ******* овогт *******гийн ******* /рд:*******/-д холбогдох,

 

Гэрээний үүрэгт 17,570,037.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. ******* ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгчийн № 0063/000379/2023 тоот Цалингийн зээлийн гэрээний 2025 оны 10 дугаар сарын 23- ны өдрийн байдлаар гэрээний үүргийн гүйцэтгэлд;

-Үндсэн зээл: 13,830,800.98 төгрөг

-Үндсэн хүү: 3,344,676.99 төгрөг

-Нэмэгдүүлсэн хүү: 380,559.65 төгрөг

-Нотариатын зардал: 14,000 төгрөг

-Нийт: 17,570,037.62 төгрөг

2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Дугаар 0063/000379/2023 тоот "Цалингийн зээлийн гэрээ" болон "Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ"-ний гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэл биелэгдэх хугацаа дуусгавар болсон тул зээлдэгч *******гийн *******гаас үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүний үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болон шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан зардалд нийт 17,570,037.62 /Арван долоон сая таван зуун далан мянга гучин долоон төгрөг жаран хоёр мөнгө төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж ******* хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Б.******* миний бие ******* хөгжлийн банк ХК нэхэмжилсэн 17,570,037.62 төгрөгийн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг:

2025.12.25-нд 2,928,000 төгрөг

2026.01.25-нд 2,928,000 төгрөг

2026.02.25-нд 2,928,000 төгрөг

2026.03.25-нд 2,928,000 төгрөг

2026.04.25-нд 2,928,000 төгрөг

2026.05.25-нд 2,930,037.62 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* хөгжлийн банк ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 17,570,037.62 төгрөг гаргуулах тухай шардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,570,037.62 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,928,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,928,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,928,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,928,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,928,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,930,037.62 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Хуланд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эвлэрэх эрхийг олгожээ. /хх-13/

 

Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Б.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. ******* хөгжлийн банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох гэрээний үүрэгт 17,570,037.62 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,570,037.62 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,928,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,928,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,928,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,928,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,928,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,930,037.62 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,800 төгрөгөөс 122,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 122,900 төгрөгийг, хариуцагч Б.*******гаас 122,900 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР