| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/10447/И |
| Дугаар | 191/ШШ2025/10629 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/10629
2025 11 27 191/ШШ2025/10629
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр би,
Нэхэмжлэгч: ******* ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт *******ын ******* /рд:*******/-т холбогдох,
Гэрээний үүрэгт 17,139,914 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Харилцагч Г.*******ээс цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1- д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр MN58003000******* дугаартай Зээлийн гэрээ байгуулан 20,079,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний ******* ******* дахь ******* тоот дансруу шилжүүлсэн.
Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч Г.*******ээс шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж MN58003000******* дугаартай Зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд:
-Үндсэн зээлийн үлдэгдэлд 15,672,164 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 1,458,160 төгрөг,
-Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,591 төгрөг. Нийт 17,139,914 төгрөг.
Иймд талуудын хооронд байгуулсан цахим цалингийн гэрээний 4.2.1. 4.2.2.4.2.3.4.3.1. 4.3.2.4.3.5, 4.3.6, 7.2.1. 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн уйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Г.*******ээс нийт 17.139.914 /арван долоон сая нэг зуун гучин есен мянга есен зуун арван дерев / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Х.Гугаабазар ******* миний тус шүүхэд ирсэн ******* *******ны нэхэмжлэлийн 17,139,914 төгрөгийг хүлээн зөвшөөрч уг нэхэмжлэлийг 12 сард тэнцүү хуваан төлөх хүсэлтэй байна. Уг төлбөрийг
2025.12.25 1,428,000 төгрөг
2026.01.25 1,428,000 төгрөг
2026.02.25 1,428,000 төгрөг
2026.03.25 1,428,000 төгрөг
2026.04.25 1,428,000 төгрөг
2026.05.25 1,428,000 төгрөг
2026.06.25 1,428,000 төгрөг,
2026.07.25 1,428,000 төгрөг,
2026.08.25 1,428,000 төгрөг,
2026.09.25 1,428,000 төгрөг,
2026.10.25 1,428,000 төгрөг,
2026.11.25 1,431,915 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан гэрээний үүрэгт 17,139,914 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,139,914 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,428,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1,428,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,428,000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 1,428,000 төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны өдөр 1,428,000 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 1,428,000 төгрөг, 2026 оны 06 сарын 25-ны өдөр 1,428,000 төгрөг, 2026 оны 07 сарын 25-ны өдөр 1,428,000 төгрөг, 2026 оны 08 сарын 25-ны өдөр 1,428,000 төгрөг, 2026 оны 09 сарын 25-ны өдөр 1,428,000 төгрөг, 2026 оны 10 сарын 25-ны өдөр 1,428,000 төгрөг, 2026 оны 11 сарын 25-ны өдөр 1,431,915 төгрөгөөр төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эвлэрэх эрхийг олгожээ. /хх-6/
Зохигчид ийнхүү эвлэрч, гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, Г.*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,139,914 гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,139,914 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 12 сарын 25-ны өдөр 1,428,000 төгрөг, 2026 оны 01 сарын 25-ны өдөр 1,428,000 төгрөг, 2026 оны 02 сарын 25-ны өдөр 1,428,000 төгрөг, 2026 оны 03 сарын 25-ны өдөр 1,428,000 төгрөг, 2026 оны 04 сарын 25-ны өдөр 1,428,000 төгрөг, 2026 оны 05 сарын 25-ны өдөр 1,428,000 төгрөг, 2026 оны 06 сарын 25-ны өдөр 1,428,000 төгрөг, 2026 оны 07 сарын 25-ны өдөр 1,428,000 төгрөг, 2026 оны 08 сарын 25-ны өдөр 1,428,000 төгрөг, 2026 оны 09 сарын 25-ны өдөр 1,428,000 төгрөг, 2026 оны 10 сарын 25-ны өдөр 1,428,000 төгрөг, 2026 оны 11 сарын 25-ны өдөр 1,431,915 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,650 төгрөгөөс 121,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 121,825 төгрөгийг, хариуцагч Г.*******ээс 121,825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэхүү захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР