Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/140

 

       2025           01            23                                         2025/ДШМ/140

 

Д.Д, Н.О нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюунцэцэг,

цагаатгагдсан этгээд Д.Д, түүний өмгөөлөгч Б.Мэргэн,

цагаатгагдсан этгээд Н.О, түүний өмгөөлөгч Б.Болдбаатар,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ууганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/718 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 129 дүгээр прокурорын эсэргүүцлээр Д.Д, Н.О нарт холбогдох 2202 00202 0387 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Т... овгийн Д-н Д, ... оны ... дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эхнэр, хүүхдүүдийн хамт .............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......./;

2. У-Э овгийн Н-н О, .... оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, дээд боловсролтой, ...... зохион байгуулагч мэргэжилтэй, ............. мэргэжилтэн ажилтай, ам бүл .., нөхөр, хүүхдүүдийн хамт ........... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......./;

Цагаатгагдсан этгээд Д.Д нь нийтийн албан тушаалтан буюу А М Г Тгазрын К х-н даргаар ажиллаж байхдаа тус газрын К х-н Хориглосон, хязгаарласан газрын бүртгэл, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.О-тэй бүлэглэн, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа... хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах хэтрүүлэх” гэж заасныг зөрчиж, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.23-д “сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох”, мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.3-т “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх;” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “П П” ХХК-ийн гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу дүгнэлт гаргахдаа тухайн хүсэлтэд дурдсан Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших “Б х ” нэртэй 25.04 га талбайн хэмжээтэй газар нь усан сан бүхий газартай 23.39 га талбайгаар давхцалтай болох нь тус газрын К х-н Зураг зүйн бүртгэл хариуцсан мэргэжилтний зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтоор нотлогдсон, хүсэлтийг татгалзах, үл хүлээн авах тэмдэглэгээ хийгдсэн, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.” гэж хуулиар ашигт малтмалын хайхыг хориглосон газар болох нь тогтоогдсон байхад, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ашигт малтмал, газрын тосны газрын байранд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 7/7194 дугаартай “... “П П” ХХК-д Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт 25.04 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” гэх агуулга бүхий үндэслэлгүй дүгнэлтийг гарган Төв аймгийн Засаг даргад хүргүүлж, “П П” ХХК-д Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт 25.04 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эдийн бус давуу байдал бий болгосны улмаас байгаль орчинд 3.214.976 төгрөгийн хохирол учруулсан,

цагаатгагдсан этгээд Н.О нь нийтийн албан тушаалтан буюу А М Г Т газрын К х-н Хориглосон, хязгаарласан газрын бүртгэл, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус газрын К х-н дарга Д.Д-тэй бүлэглэн, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа... хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7.1.5-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах хэтрүүлэх” гэж заасныг зөрчиж, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.23-д “сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох, мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.3-т “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх;” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “П П” ХХК-ийн гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу дүгнэлт гаргахдаа тухайн хүсэлтэд дурдсан Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших “Б х ” нэртэй 25.04 га талбайн хэмжээтэй газар нь усан сан бүхий газартай 23.39 га талбайгаар давхцалтай болох нь тус газрын К х-н Зураг зүйн бүртгэл хариуцсан мэргэжилтний зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтоор нотлогдсон, хүсэлтийг татгалзах, үл хүлээн авах тэмдэглэгээ хийгдсэн, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.” гэж хуулиар ашигт малтмалын хайхыг хориглосон газар болох нь тогтоогдсон байхад, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ашигт малтмал, газрын тосны газрын байранд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 7/7194 дугаартай “... “П П” ХХК-д Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт 25.04 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” гэх агуулга бүхий үндэслэлгүй дүгнэлтийг гарган Төв аймгийн Засаг даргад хүргүүлж, “П П” ХХК-д Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт 25.04 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, эдийн бус давуу байдал бий болгосон гэх хэрэгт Ашигт малтмал, газрын тосны газрын хяналтын хуудсанд шүүлт хийж, “П П” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэх агуулга бүхий дүгнэлтийн төслийг боловсруулж, гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсоны улмаас байгаль орчинд 3,214,976 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Д.Д-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Н.О-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Н.О-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.Д, Н.О нарыг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг, шүүгдэгч нар нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрийн оршин суугаа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар: Шүүхээс хэргийн үйл баримтын талаар “...Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудсыг Н.О нээж, кадастрын бүртгэлийн санд бүртгэсэн өгөгдлийг мэргэжилтэн Э.Амартөвшин шалгаж, зураг зүйн шүүлтийг мэргэжилтэн Д.М хийж... дүгнэлтийн төслийг Н.О боловсруулж, төслийг ахлах мэргэжилтэн Д.О хянаж, дүгнэлт хүргүүлэх тухай албан бичигт К х-н дарга Д.Д гарын үсэг зурж Төв аймгийн Засаг дарга Ж.Б-д хүргүүлжээ.” гэж дүгнэсэн. Түүнчлэн дотоод хяналтын хуудсанд мэргэжилтэн Д.М-н шүүлтийн хуудас байсан эсэх талаар түүнээс өөр хүн мэдүүлээгүй, Д.М-н шүүлт хийсэн тэмдэглэгээнүүд өөр өөрөөр тэмдэглэгдсэн, дүгнэлтийн төслийн үг, үсгийн хувьд хянасан, агуулгын хувьд хянаагүй гэж тайлбарласан гэрч Д.О-н мэдүүлэг бодит байдалтай нийцэхгүй, түүний ажлын байрны тодорхойлолтоос зөрсөн, нэг асуудлын хүрээнд өмнө мөрдөн шалгах ажиллагаа явагдаж хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр прокурорын тогтоолоор хааж шийдвэрлэсэн тогтоол хүчин төгөлдөр байгаа, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл олгох асуудал Засаг даргын эрхлэх үйл ажиллагаанд хамаарч байгаа ба А М Г Тгазраас дэмжээгүй дүгнэлт хүргүүлсэн байхад ч Засаг даргаас тусгай зөвшөөрөл олгож байсан, дүгнэлт хүргүүлэх ажиллагаа эцсийн шийдвэр гаргаж байгаа асуудал биш талаар хуралдаанд гэрч нар мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.Д, Н.О нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Тодруулбал, дотоод хяналтын хуудсанд мэргэжилтэн Д.М-н шүүлтийн хуудас байсан талаар Д.М мэдүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад А М Г Тгазраас дотоод хяналтын хуудас, шүүлт хийсэнтэй холбоотой баримтуудыг гаргуулан авахад мэргэжилтэн Д.М-н шүүлт хийсэн хуудас хавсаргагдсан байсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Д, Н.О нар нь яллагдагч болон гэрчээр мэдүүлэг өгөхдөө Д.М-н шүүлт хийсэн хуудас нь дотоод хяналтын хуудаст хавсаргагдсан байсан эсэх талаар мэдүүлж байгаагүй нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. Нэг асуудлын хүрээнд өмнө мөрдөн шалгах ажиллагаа явагдаж хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр прокурорын тогтоолоор хааж шийдвэрлэсэн, тогтоол хүчин төгөлдөр байгаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос хэрэг бүртгэлтийн 230200336 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэхдээ Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын А20/001 дугаартай тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагаатай холбоотой хэргийн үйл баримтын хүрээнд гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж шийдвэрлэсэн болно. Мөн шүүхээс дотоод хяналтын хуудаст холбогдох мэргэжилтнүүд чиг үүргийн дагуу шүүлт хийсэн талаарх тэмдэглэгээг хийж дуусгаагүй, Д.М нь шүүлт хийж давхцалтай талаарх тодорхойлолтыг хавсаргасан байхад Д.Д нь дүгнэлт гаргах талаар цохолтыг урьдчилан хийж гарын үсэг зурсан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй талаар: Шүүхээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл олгох асуудал Засаг даргын эрхлэх үйл ажиллагаанд хамаарч байгаа ба А М Г Тгазраас дэмжээгүй дүгнэлт хүргүүлсэн байхад ч Засаг даргаас тусгай зөвшөөрөл олгож байсан, дүгнэлт хүргүүлэх ажиллагаа эцсийн шийдвэр гаргаж байгаа асуудал биш талаар хуралдаанд гэрч нар мэдүүлсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.23-д “сонгосон газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан эсэх талаар дүгнэлт гаргаж, газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох.”, мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.3-т “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх;”, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан дүгнэлтийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ.” гэж хуульчилснаас үзвэл Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон А М Г Т газар нь тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаарх дүгнэлтийг гаргаж байгаа нь Засаг даргыг тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэхэд голлох баримт бичиг болох талаар хуулиар зохицуулсан байхад гэрч нарын мэдүүлэгт хөтлөгдөж дүгнэлт хийсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж дүгнэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой... бичигдсэн байна.”, мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл.” гэж заасан шаардлагыг хангаагүй. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон гэх гэрчүүдийн мэдүүлгийн агуулгыг тодорхой дурдаагүй, тухайн нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, мөн улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг цагаатгах тогтоолд тусгаагүй орхигдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.”, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн”, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих” гэсэн эсэргүүцэл бичих үндэслэлд хамаарч байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2018 онд миний урьд нь хашиж байсан албатай холбоотой ийм хэрэг үүсээд явж байна. Би анх байцаалт өгөхдөө л хэлсэн. Уг хяналтын хуудсанд давхцалтай гэсэн хуудас байгаагүй. Тухайн үед ажлын ачаалал их байсан. Би тэр үед давхцалтай гэх хуудсыг огт хараагүй. Хаана нь ажлын хариуцлагагүй байдал гарсныг мэдэхгүй байна. 25-400 га газарт зөвшөөрөл өгөхийн тулд дүгнэлт гаргадаг. Тухайн газар өмнө нь 2000 оноос хойш олборлолт хийгдэж байсан, хамгийн бага хэмжээтэй буюу 25 га байсан. Манай дээр байнга ийм давхцалтай өгөгдлүүд ирдэг. Давхцалуудын талаар хуульд нийцүүлээд дүгнэлтүүдийг нь гаргаад явж байсан. Давхцалтай байхад санаатайгаар тэгэх боломж байхгүй гэдгээ тодорхой тайлбарласан. ... О нь миний дүгнэлт гарга гэснээс хойш 3 удаа гарын үсэг зурсан байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Д-н өмгөөлөгч Б.Мэргэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Прокуророос шүүлтийн хуудас байсан гэдгээ М-н мэдүүлгээр тогтоогдсон гэдэг. Гэтэл М гэрчээр мэдүүлэг өгөхдөө “шүүлтийн үр дүнгийн талаар удирдах албан тушаалтанд танилцуулах шаардлага байдаггүй” гэж мэдүүлсэн. Энэ нь шүүлтийн хуудас байсан гэж мэдүүлсэн зүйл биш, хэрэгт М-н шүүлт хийсэн хуудсууд хавсаргагдсан гэдэг. Үүнийг шүүхээс янз бүрийн байдлаар тэмдэглэсэн, яг ямар байдлаар ойлгох нь эргэлзээтэй баримтаар яллагдагчийг гэм буруутайд тооцож болохгүй гэсэн агуулгыг дурдсан. ... Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэт шалгаад ямар ч эргэлзээгүйгээр тогтоосон байх ёстой. ... Прокурор эсэргүүцэлдээ нэг нь түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тухай зөвшөөрөлтэй холбоотой хэрэг, нөгөөх нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой, өөр дугаартай хоёр хэрэг гэсэн нь үнэн. Хоёр өөр тусгай зөвшөөрлийн асуудал. Гэхдээ талбай нь нэг л талбай байдаг. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан асуудал яригдахаар давхцалгүй гээд хэрэг нь хаагддаг. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал яригдахаар хэрэг гэж шалгаад шийдвэрлэх нь үндэслэлгүй. Энэ талаар прокурорын шийдвэрлэсэн тогтоол нь хүчин төгөлдөр хэвээр байгаа. ... Мэргэжилтнүүд чиг үүргээ хэрэгжүүлж дуусаагүй байхад Д.Д нь дүгнэлт гаргах талаар цохолт хийсэн гэсэн. Тухайн төрийн байгууллагад иргэд, байгууллагаас хүсэлт, өргөдөл, гомдол ирсэн тохиолдолд хамгийн түрүүнд удирдах албан тушаалтанд очоод цохолт хийлгэдэг. Энэ асуудлыг хэн, хэзээ шийдвэрлэх талаарх цохолт хийдэг. Түүнээс биш яаж шийдвэрлэх талаар цохолт хийсэн асуудал биш. Мэргэжилтнүүд өөрсдийнхөө шалгах ёстой зүйлийг шалгаад ирсний дараа хамгийн сүүлийн дүгнэлтийг гаргах эрхтэй мэргэжилтэнд энэ дүгнэлтээ гарга гэж цохсон болохоос биш энэ дүгнэлтийг зөвшөөрсөн байдлаар гарга, эсхүл татгалзсан байдлаар гарга гэсэн цохолт хийгээгүй. Гэтэл давхцалгүй гэх байдлаар дүгнэлт гарга гэсэн цохолт хийсэн юм шигээр тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй. ... Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг нь дүгнэлт яаж гарснаас үл хамааран шийдвэрийг Засаг дарга гаргана гэсэн агуулгатай. Зөвхөн дүгнэлт дээр үндэслээд шийдвэр гаргахгүй гэдэг байдлаар цагаатгах тогтоолд дүгнэсэн. ... Ашигт малтмал, газрын тосны газраас дүгнэлт ирэхээс өмнө Б гэдэг Засаг дарга Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас саналаа аваад Туул голын сав газрын захиргаанаас санал авахгүйгээр шийдвэрээ гаргасан. Б гэдэг хүнээс мэдүүлэг авч байж уг хэрэг үнэн, зөв шийдвэрлэгдэх ёстой. Энэ хүн яагаад дүгнэлт гарахаас өмнө хууль зөрчиж зөвшөөрлүүдийг олгоод байгаа юм бэ гэдэг асуудал яригддаг. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг Улсын Дээд шүүхийн 2023 оны 24 дүгээр тогтоолоор тайлбарласан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Н.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Д дарга бид хоёрыг бүлэглэн хэрэг үйлдсэн гэж эсэргүүцэлд бичсэн. ... Би ажил үүргийнхээ дагуу хяналтын хуудас нээж явсан. Хяналтын хуудас дээр тэмдэглэсэн “шүү”, “давхцалтай” гэсэн дээр асуудал үүсэж байна. Манай Ашигт малтмалын газрын Газрын тосны даргын 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А040 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дүгнэлт гаргах үйл ажиллагааны дотоод заавар” гэсэн тушаал байдаг. Уг тушаалын 2.3-т зураг зүйн мэргэжилтэн нь шүүлтийн хуудсыг нэг өдөрт багтаан хийж талбайн зургийг баталгаажуулан шүүлтийн хуудсыг гаргаж үр дүнг саналын хуудсанд тэмдэглэн өргөдөл хариуцсан мэргэжилтэнд шилжүүлнэ гэсэн байдаг. Гэтэл М нь дотоод хяналтын хуудас дээр “шүү” гээд бичсэн. Хэрвээ “давхцалтай” гээд  бичсэн бол би харах байсан. Тэгээд ар талд нь хавсаргасан байсан гэж байгаа. Би 5 жилийн өмнөх асуудал болохоор сайн санахгүй байна. “Давхцалтай” гээд бичсэн бол Д.Д дарга ч гэсэн “дүгнэлт гарга” гэж бичихгүй байсан. Би ч гэсэн төсөл боловсруулахгүй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гаргасан гэж үзэж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Н.О-н өмгөөлөгч Б.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь хянаж, шүүгдэгч нарыг цагаатгасан нь үндэслэлтэй. Яллах дүгнэлтэд “... “П П” ХХК нь Төв аймгийн Алтанбулаг суманд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож...” гэж бичсэн. Өмгөөлөгчийн зүгээс түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эрхтэй этгээд нь хэн болох, к-н дарга болон мэргэжилтэн хоёр нийлээд олгодог эсэх, аймаг, нийслэлийн Засаг дарга олгодог эсэхийг тогтоолгохыг хүсэж мэтгэлцсэн. Төв аймгийн Засаг даргаас хоёр цагаатгагдсан этгээдтэй холбоотой лавлагаа авсан. 2014 оноос хойш Д.Д, Н.О нар нь Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байсан эсэх тухай лавлагаа авахад “ажиллаж байгаагүй” гэх лавлагааг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Учир нь, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд Аймаг, нийслэлийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгоно гээд хуульчилсан. Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас надад гаргаж өгсөн баримт болон шүүхэд гаргаж өгсөн баримт хоёр хооронд зөрүүтэй байдаг. Урт нэртэй хуульд зааснаар к-н бүртгэлийг Байгаль орчин аялал жуулчлалын яам кординатыг хөтлөөд холбогдох журмын дагуу төрийн захиргааны байгууллагад мэдээллийг хүргэх ёстой байдаг. 2015 оноос хойш мэдээлэл нь шинэчлэгдээгүй байна гэсэн агуулгатай албан бичгийг миний бие шүүх хуралдааны үеэр гаргаж өгсөн. ... Туул голын сав газрын захиргаанаас өгсөн баримтад Төв аймгийн Засаг дарга түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо санал аваагүй гэдэг. Энэ урьдчилсан нөхцөлийг хийгээгүй байж шууд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон гээд цагаатгагдсан этгээдүүдийг буруутгаад байгааг ойлгохгүй байна. Гэрч М худал мэдүүлэг өгсөн. Яллах дүгнэлтэд дээрх мэдүүлгээс хэсэгчлээд оруулахдаа “хяналтын хуудас дээр тэмдэглэгээ хийх тухай батлагдсан дүрэм, журам байхгүй” гэдгийг бичээгүй. ... Мандахжаргал нь “хяналтын хуудсыг үндэслэж түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгодог” гэж мэдүүлсэн. ... Тэгэхээр цагаатгагдсан этгээдүүдийг шууд буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй. Байгаль орчны яам нь 2018 оны 12 дугаар сарын байдлаар 5,98 га-р давхцалтай байгааг хөдөлбөргүй нотолсон.  Гэтэл 20 га газраар давхцалтай гэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Д, Н.О нарын гэм бурууг хянан хэлэлцээд, тэдгээрийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байх бөгөөд цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.

Прокуророос Д.Д-г нийтийн албан тушаалтан буюу А М Г Тгазрын К х-н даргаар ажиллаж байхдаа тус газрын К х-н Хориглосон, хязгаарласан газрын бүртгэл, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Н.О-тэй бүлэглэн, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-д “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа... хуулийн этгээдэд давуу байдал олгох”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах хэтрүүлэх” гэж заасныг зөрчиж, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.23, мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.3-т заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “П П” ХХК-ийн гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу дүгнэлт гаргахдаа тухайн хүсэлтэд дурдсан Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших “Б х ” нэртэй 25.04 га талбайн хэмжээтэй газар нь усан сан бүхий газартай 23.39 га талбайгаар давхцалтай болох нь тус газрын К х-н Зураг зүйн бүртгэл хариуцсан мэргэжилтний зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтоор нотлогдсон, хүсэлтийг татгалзах, үл хүлээн авах тэмдэглэгээ хийгдсэн, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хуулиар ашигт малтмалын хайхыг хориглосон газар болох нь тогтоогдсон байхад, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ашигт малтмал, газрын тосны газрын байранд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 7/7194 дугаартай “... “П П” ХХК-д Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт 25.04 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” гэх агуулга бүхий үндэслэлгүй дүгнэлтийг гарган Төв аймгийн Засаг даргад хүргүүлж, “П П” ХХК-д Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт 25.04 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эдийн бус давуу байдал бий болгосны улмаас байгаль орчинд 3.214.976 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Н.О-г нийтийн албан тушаалтан буюу А М Г Тгазрын К х-н Хориглосон, хязгаарласан газрын бүртгэл, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус газрын К х-н дарга Д.Д-тэй бүлэглэн, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3, 7.1.5-д заасныг тус тус зөрчиж, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.23, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн 10.1.3-т заасныг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “П П” ХХК-ийн гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дагуу дүгнэлт гаргахдаа тухайн хүсэлтэд дурдсан Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших “Б х ” нэртэй 25.04 га талбайн хэмжээтэй газар нь усан сан бүхий газартай 23.39 га талбайгаар давхцалтай болох нь тус газрын К х-н Зураг зүйн бүртгэл хариуцсан мэргэжилтний зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтоор нотлогдсон, хүсэлтийг татгалзах, үл хүлээн авах тэмдэглэгээ хийгдсэн, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.” гэж хуулиар ашигт малтмалын хайхыг хориглосон газар болох нь тогтоогдсон байхад, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ашигт малтмал, газрын тосны газрын байранд 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 7/7194 дугаартай “... “П П” ХХК-д Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт 25.04 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой” гэх агуулга бүхий үндэслэлгүй дүгнэлтийг гарган Төв аймгийн Засаг даргад хүргүүлж, “П П” ХХК-д Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт 25.04 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, эдийн бус давуу байдал бий болгосон гэх хэрэгт Ашигт малтмал, газрын тосны газрын хяналтын хуудсанд шүүлт хийж, “П П” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэх агуулга бүхий дүгнэлтийн төслийг боловсруулж, гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсоны улмаас байгаль орчинд 3,214,976 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан байх ба анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр Н.О, Д.Д нарыг албан тушаалын байдлаа хэрхэн урвуулан ашигласан нь, өөртөө болон бусдад ямар давуу байдал бий болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдоогүй гэж үзэн Н.О, Д.Д нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “П П” ХХК-иас 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатарт Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт орших 25 га талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх зорилгоор хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасныг сумын болон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас “саналыг дэмжих боломжтой” гэж, А М Г Тгазраас “түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна” гэж тус тус хариу хүргүүлж, улмаар Төв аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/695 дугаартай захирамжаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дотоод хяналтын хуудсыг Н.О нээж, кадастрын бүртгэлийн санд бүртгэсэн өгөгдпийг мэргэжилтэн Э.А шалгаж, зураг зүйн шүүлтийг мэргэжилтэн Д.М хийж, хүсэлт гаргасан талбайд орд, илрэл давхцалтай эсэхийг мэдээллийн сан хариуцсан ажилтан А.А шалгаж, эрдсийн хуримтлалтай эсэхийг шүүсэн шүүлтийг Н.М хянаж, дүгнэлтийн төслийг Н.О боловсруулж, төслийг ахлах мэргэжилтэн Д.О хянаж, дүгнэлт хүргүүлэх тухай албан бичигт К х-н дарга Д.Д гарын үсэг зуран Төв аймгийн Засаг дарга Ж.Б-д хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримтад тулгуурлан А М Г Т газрын К х-н дарга Д.Д, мэргэжилтэн Н.О нарыг “үндэслэлгүй дүгнэлт гаргасан” гэж үзэх боломжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Д.Д, Н.О нар нь “П П” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж прокуророос дүгнэсэн боловч уг компанитай ямар хамаарал, харилцаа холбоотой болохыг шалган тогтоогоогүйгээс гадна Д.Д-с Н.О-д “...энэ компаний дүгнэлтийг яаралтай гаргаж явуул” гэсэн мэдүүгийг үндэслэн ашиг сонирхлын зөрчил үүсэж, бусдад давуу байдал олгосон гэж үзэхэд учир дутагдалтай. Харин энэ талаар Д.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... төрийн ажлыг хүнд сурталгүй, түргэн шуурхай явуулах зорилгоор хурдан гаргаад явуулж гэж хэлж байсан олон тохиолдол байгаа байх, түүнээс “П П” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор хурдан гаргаад явуул гэсэн санаа зорилготой зүйл огт хэлээгүй, энэ компанийн хүмүүсийг ч мэдэхгүй ...” /2 хх 226/ гэх мэдүүлгийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн дотоод хяналтын хуудсанд мэргэжилтэн Д.М-н шүүлтийн хуудас байсан эсэх талаар түүнээс өөр хүн мэдүүлээгүй, Д.М-н шүүлт хийсэн тэмдэглэгээнүүд өөр, өөрөөр тэмдэглэгдсэн, нэг асуудлын хүрээнд өмнө мөрдөн шалгах ажиллагаа явагдаж хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр прокурорын тогтоолоор хааж шийдвэрлэсэн тогтоол хүчин төгөлдөр байгаа, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрөл олгох асуудал Засаг даргын эрхлэх үйл ажиллагаанд хамаарч байгаа ба А М Г Тгазраас дэмжээгүй дүгнэлт хүргүүлсэн байхад ч Засаг даргаас тусгай зөвшөөрөл олгож байсан, дүгнэлт хүргүүлэх ажиллагаа эцсийн шийдвэр гаргаж байгаа асуудал биш гэж дүгнэн, Д.Д, Н.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.

Нэгтгэн дүгнэвэл, Д.Д, Н.О нарыг гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзэх бодит үндэслэл бий болсон, түүнчлэн, “гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго буюу субьектив талын шинж хангагдаагүй” үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 129 дүгээр прокурорын эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/718 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/718 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 129 дүгээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ,

              ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН

  ШҮҮГЧ                                                              Г.ГАНБААТАР

  ШҮҮГЧ                                                              М.АЛДАР