2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/09484

 

 

 

 

 

 

 

2025 11 06 191/ШШ2025/09484

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,

 

Нэхэмжлэгч:  тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух ******* овогт *******ын ******* /Регистрийн дугаар: *******/-т холбогдох,

 

67,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.******* нь иргэн А. ******* нь авто ослын улмаас өрөнд орсон тул цалингийн зээл авах зорилгоор зээл хаагаад өг хэмээн 2023 оны 10 дугаар сарын 27-оос 2023 оны 12 дугаар сарын 05-ны хооронд нийт 69,000,000 төгрөг надаас өөрийнхөө Хаан банкны ******* тоот дансаар авсан, зээл хангалттай гараагүй гэх шалтгаанаар 24,000,000 төгрөг эргүүлэн өгсөн буюу 45,600,000 төгрөг дутуу байгаа юм. Мөн миний хувьд мөнгөө авах зорилгоор нэг цалингийн зээл дээр нь батлан даагчаар орсон бөгөөд уг зээлээс үлдэгдэл 22,300,000 төгрөгийг би төлөхөөр болсон тул А.*******ээс гаргуулна гэж бодож байна. Иймд хариуцагчаас зээлсэн мөнгө 45,600,000 төгрөг, банкны зээлийн төлбөр 22,300,000 төгрөг буюу нийт 67,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү өгнө үү. гэжээ.

Хариуцагч А.******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.******* нь М.*******оос 2023 оны 12 сарын 05-ны өдөр 67,900,000 төгрөг авсан нь үнэн болно. Нэхэмжилсэн 67,900,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Тайлбар гаргах хугацаа шаардлагагүй. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч А.*******т холбогдуулан 67,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийхийг даалгах тухайгаа хийхийг даалгах ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Нэхэмжлэгч М.*******ын 67,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.******* хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

1. М.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******т холбогдох 67,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нь 67,900,000 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, А.*******т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 430,000+70,200 төгрөгөөс 250,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 250,100 төгрөгийг нэхэмжлэгч М.*******од буцаан олгож, хариуцагч А.*******ээс 250,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч А.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР