| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Цэрэндолгор |
| Хэргийн индекс | 191/2025/10963/И |
| Дугаар | 191/ШШ2025/09485 |
| Огноо | 2025-11-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/09485
2025 11 06 191/ШШ2025/09485
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор би,
Нэхэмжлэгч: тоотод байрлах ******* ББСБ ХХК /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар: *******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 24,330,495.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Зээлдэгч Б.******* нь манай компанитай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд цахим зээл гэж зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосн, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон багтлан даалттай зээлийн гэрээн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Б.*******-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу ******* аппликейшнаас: 2024 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* зээлийн дансны дугаартай 3,724,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд, 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ******* зээлийн дансны дугаартай, 19,310,000 төгрөгийн урт хугацаат зээлийн 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ******* банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 10 сарын 13-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үндэслэлтэй байна. Үүнд: 2024 оны 11 дүгээр сарын 02-ны зээлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 2,979,199.30 төгрөг, Шимтгэл 59,590 төгрөг, үндсэн хүү 839,889.33 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү нь 147,409.15 төгрөг, нийт 4,026,087.78 төгрөг. 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зэлийн үлдэгдэл нь: Үндсэн зээл 15,947,089 төгрөг, Шимтгэл 0 , Үндсэн хүү 4,243,586.17 төгөрг, Нэмэгдүүлсэн хүү 104,231.34 төгрөг, Нийт 20,294,907.50 төгрөг. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдсон гарсан зардал 9,500.00 төгрөг. Иймд хариуцагч Б.*******-с нийт 24,330,495 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь хариуцагч Б.*******гийн гаргасан төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ******* овогтой ******* миний бие ******* ББСБ ХХК-ийн гаргасан 24,330,495.28 төгрөгийг 2025 оны 12 сарын 03-ны өдрөөс эхлэн 10 сарын хугацаанд эхний 9 сар 1,500,000 төгрөгийг төлж, үлдсэн 1 сардаа үлдсэн зээлээ төлж барагдуулна. 2025 оны 12 сарын 03-ны өдрөөс 2026 оны 08 сарын 03-ны өдөр хүртэл сар бүрийн 03-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 09 сарын 03-ны өдөр 10,830,495.28 төгрөгөөр тус тус төлөхөөр хувиараа харилцагч байгууллагатайгаа тохирсон болно. Дээрх хуваарийн дагуу төлж барагдуулах тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,330,495.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба зохигч нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар харилцан тохиролцох хүсэлтийг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 24,330,495.28 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 24,330,495.28 төгрөгийг 2025 оны 12 сарын 03-ны өдрөөс 2026 оны 08 сарын 03-ны өдөр хүртэл сар бүрийн 03-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 09 сарын 03-ны өдөр 10,830,495.28 төгрөгөөр тус тус төлж барагдуулах тухай хүсэлт ирүүлснийг нэхэмжлэгч зөвшөөрсөн тухай тайлбарыг бичгээр ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх эрхтэй, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч хэргийг мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Зохигчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан баримттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй байх тул зохигчид эвлэрснийг баталж ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24,330,495.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 24,330,495.28 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 24,330,495.28 төгрөгийг 2025 оны 12 сарын 03-ны өдрөөс 2026 оны 08 сарын 03-ны өдөр хүртэл сар бүрийн 03-ны өдөр 1,500,000 төгрөгөөр, 2026 оны 09 сарын 03-ны өдөр 10,830,495.28 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, Б.*******д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279,602 төгрөгнөөс 139,801 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 139,801 төгрөгийг нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д буцаан олгож, хариуцагч Б.*******гаас 139,801 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэ захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай..
ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР