2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/10755

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 он 11 сары 27өдөр

191/ШШ2025/10755

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч:  байранд байрлах, ******* ХК/РД:*******/-ийн хүсэлттэй,

 

А.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Золзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч ******* ХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Зээлдэгч ******* овогт *******ийн ******* /рд:*******/ нь 2024 оны 6-р сарын 07-ны өдөр ******* тай ******* тоот зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/-г байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, зээл, зээлийн хүүг сард 1 удаа (30-нд) эргэн төлөлт хийх хүсэлт гарган авсан. ******* нь харилцагчийн хүсэлтийн дагуу зээлийг гэрээ байгуулагдсан өдөр зээлдэгчийн дансанд зээлийн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Зээл болон барьцааны гэрээ /цалингийн зээл/-ний хавсралтад заасан Зээл эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээлдэгч нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг 2024 оны 7 сарын 01-ний өдрөөс эхлэн 2026 оны 12 сарын 01 -ны өдрийг хүртэл 30 сарын хугацаанд cap бүрийн 30-нд эргэн төлөлт хийх замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Зээлдэгч А.******* нь 7/1/2024-5/9/2025 хооронд 12 удаагийн төлөлтөөр үндсэн зээлд 5,939,468.38 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,924,878.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,051.49 төгрөг буюу нийт 8,866,398.76 төгрөг төлсөн байна. Гэвч, зээлдэгч А.******* нь аих 2025 оны 02 сарын 01-ний өдрөөс эхлэн төлбөрийн графикийг зөрчиж эхэлсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 80 хоногийн хугацаа хэтрүүлсэн байдалтай байгаа болно.

******* ХК-ийн зүгээс зээлдэгч А.*******т холбогдуулан дээрх зээлийн үүрэгт гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,517,677.41 төгрөг гаргуулахаар , , дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Гэвч, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 9-р сарын 04-ний өдрийн тоот Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Иргэний хэрэг дгүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

******* ХК-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлдэгч А.*******ын ******* инд харилцагчаар бүртгүүлэхдээ мэдэгдсэн хаяг болох  тоот хаягаар нэхэмжлэлээ гаргасан бөгөөд үүнээс өөр хаяг инд бүртгэгдээгүй тул хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлагатай болоод байна.

Иймд, иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овогт *******ийн ******* /рд:*******/-ыг эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч ******* ХК нь *******ийн *******/РД:*******/-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.ы эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

А.*******ын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, , , дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШЗ2025/36322 дугаар захирамжаар тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч нь А.*******ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ийн ******* /рд:*******/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ийн ******* /рд:*******/-г эрэн сурвалжилж, А.*******ын оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ