Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 318/ШШ2025/00856

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: И ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:, Ш ААТҮГ,

Хариуцагч: У аймгийн ЗДТГ холбогдох,

Хамтран ажиллах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 149,011,514 төгрөг, алданги 360,120,600 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 392,447,398 төгрөг нийт 901,579,512 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.С ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ө.Э /цахимаар/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Н ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.А ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Нууцзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч И ХК нь хариуцагч Ш ААТҮГ, У аймгийн ЗДТГ тус тус холбогдуулан хамтран ажиллах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 283,011,514 төгрөг, алданги 360,120,600 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 392,447,398 төгрөг нийт 1,035,579,512 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хамтран ажиллах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 149,011,514 төгрөг, алданги 360,120,600 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 392,447,398 төгрөг нийт 901,579,512 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Мөн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хамтран ажиллах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 143,011,514 төгрөг, алданги 360,120,600 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 392,447,398 төгрөг нийт 895,579,512 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

1.1. И ХК нь 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Увс аймгийн төв Улаангом хотод битүү зах барих зорилгоор И ХХК нь өөрийн өмчлөлийн 5436 м хэмжээтэй 100 автомашины ашиглагдаж байгаа гражны барилга, түүний орчмын нийт 1656 м.кв хэмжээтэй цементлэсэн талбай зэргийг өөрийн хөрөнгөөр буулган дээрх гражны суурийн газрыг оролцуулан ойр орчмын нийтдээ 3600 мкв аймгийн Засаг даргын тамгын газарт шилжүүлэн өгч, тус газарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2 давхар битүү худалдааны төвийн барилга барих, барилга баригдсаны дараах дотор тохижилт, павилоныг И ХХК өөрийн хөрөнөөр барьж байгуулахаар тохиролцсон. Улмаар 2.1.4-д Шинээр баригдах битүү захын ашиглалт, үйл ажиллагаа эрхлэн явуулах этгээдийн удирдах үйл ажиллагааг энэхүү гэрээний 2.1.2, 2.1.3-д заасан төлбөрийг төлж дуусгах хүртэл И ХК-аас томилогдсон этгээдээр гүйцэтгүүлэх-ээр заасан. Манай компани өөрийн хүлээсэн үүргийг гэрээ байгуулсан цагаасаа биелүүлж өөрийн хөрөнгөөр өөрийн авто гражыг, талбайн хамт буулгаж өөрийн эзэмшлийн газраас шилжүүлэн өгөх хүсэлт гаргасны дагуу Увс аймгийн Засаг даргын 2013.03.22-ны өдрийн А/137 тоот захирамжаар манай эзэмшил газраас У аймгийн ЗДТГ 3600 м.кв газрыг шилжүүлэн өгсөн. Улмаар тус газарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2 давхар битүү худалдааны төв баригдаж 2013 оны 12 сард ашиглалтад орсон даруйд манай компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тус 2 давхар худалдааны төвийг нийт 253,887,200 төгрөгийн зардал гаргаж шилэн болон туузан хөшиг хаалт бүхий худалдааны павилон байгуулан тохижуулсан.Ийнхүү худалдааны төвийг 2014 оны 5 сарын 01-нээс ашиглалтад оруулж тус худалдааны төв дээр Ш ОНӨААТҮГ байгуулагдан үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

Үндсэн төлбөрийн талаар

Бид гэрээний 2.1.2, 2.1.3-д тус тус заасны дагуу Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК-аар 2014 оны 3-р сард үнэлгээ хийлгэхэд манай авто граж болон газрын нийт үнэлгээг 388,800,000 төгрөг, граж буулгалтын ажлын зардлыг 77,554,000 төгрөг, худалдааны төвийн 1, 2-р давхруудад хийсэн шилэн болон хөшгөн бүхий худалдааны павилонуудын зардлын хэмжээг 253,887,200 гаж үнэлсэн бөгөөд нийт манай гаргасан зардлыг 720,241,200 төгрөг болохыг тогтоосон. Гэвч үйл ажиллагаа эхэлсэн эхэн үед түрээсийн талбай дүүргэлт хангалтгүй байснаас шалтгаалж манай компанийн оруулсан дээрх хөрөнгө оруулалтыг гэрээний 2.1.5-д заасны дагуу 3 сарын дотор нөхөн төлөх гэх үүрэг биелэгдээгүй. Бидний зүгээс дээрх төлбөр, зардлыг төлүүлэх талаар Увс аймгийн Засаг дарга, Төрийн өмчийн хороо/хуучин нэрээр/ 2014 он, 2015, 2016 онуудад удаа дараа хандсаны үндсэн дээр Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 сарын 15-ны өдрийн Хөрөнгийн тухай А/36 тоот тогтоолоор Ш ОНӨААТҮГ-ыг байгуулах үед И ХК-аас оруулсан хөрөнгө болох 720,241,200 төгрөгийг байгууллагын /Ш ОНӨААТҮГ данс бүртгэлд өр төлбөр болгон бүртгэж санхүүгийн тайлан, балансад тусгахыг гүйцэтгэх захиралд зөвшөөрсөн байдаг. Эхэн үед тус худалдааны төвийн үйл ажиллагаа жигдрэхтэй холбогдуулан, лангуу дүүргэлт, худалдан авагчдын эргэлт зэрэгтэй холбогдуулан ашиггүй ажилласны улмаас манай компанид төлөх ёстой дээрх өр төлбөрөөс барагдуулж төлөлгүй 6 жил болсон. Улмаар 2020 оноос Ш ОНӨААТҮГ-аас бага багаар дээрх төлбөрийг төлж эхэлсэн бөгөөд 2020 онд 43,278,900 төгрөг, 2021 онд 60,300,000 төгрөг, 2022 онд 88,00768 төгрөг, 2023 онд 142,156,000 төгрөг, 2024 онд 103,500,000 төгрөг төлснөөр нийт 2024 оны жилийн эцсийн тооцоо нийлсэн актаар Ш ААТҮГ нь манай компанид 283,011,514 төгрөгийн өртэй болохыг хүлээн зөвшөөрч акт үйлдсэн.

Алдангийн талаар

Увс аймгийн ЗДТГ-тай 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээний 2.1.5-д Энэ гэрээний 2.1.2 болон 2.1.3-д заасан төлбөрийг А тал гэрээний 2.2.4-д заасан тайлан, нэхэмжлэл хүлээн авснаа хойш 3 сарын дотор төлөх бөгөөд энэхүү гэрээний хугацаанд төлөөгүй хоног тутам төлөөгүй дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүрэг хүлээсэн. Бидний зүгээс Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2013 оны 03 сарын 25-ны 199 тоот, 2014 оны 3 сарын 17-ны 175 тоот, 2014 оны 03 сарын 17-ны 176 тоот үнэлгээний тайлангийн хамт 2014 оноос хойш жил бүр 720,241,200 төгрөгийн үнэлгээний төлбөрийг нэхэмжилж байсан боловч 2014-2020 оны хугацаанд нэг ч төгрөгийн төлбөр барагдуулаагүй. 2020 оноос бага багаар төлсөөр ирсэн ч 2024 оны 12-р сарын 31-ний байдлаар 283,011,514 төгрөгийн өр төлбөртэй хэвээр байсаар байна. Гэрээний 2.1.5-д заасны дагуу 2014 оны 6 сарын 03-ны өдөр анх нэхэмжилсэн өдрөөс хойш 3 сарын дараагаас буюу 2014 оны 09 сарын 03-ны өдрөөс эхэлж хугацаа хэтэрсэн алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5,-аар тооцоход хоногт 3,601,206 төгрөг, нийт хугацаа хэтэрсэн хугацааг анх төлөлт эхэлсэн 2020 он хүртэл тооцоход л 5 жил буюу 1,825 хоног байна. Үүнийг дээрх 5 жилийн хугацаанд үржүүлэн тооцвол нийт 6,572,200,950 төгрөг байна. Иргэний хуулийн 232.4-д "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасан хэмжээгээр хязгаарлахад алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50% буюу 360,120,600 төгрөг болж байна.

Хохирлын талаар

Манай И ХК нь Увс аймгийн ЗДТГ-тай 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний зүйл заалт бүрийг ягштал биелүүлж ирсэн. Бид гэрээний үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлэхийн тулд дараах зээлүүдийн хүүгийн эрсдэлийг гэрээ байгуулснаас хойш 10 жил гаруй хугацаанд үүрч ирсэн байна.

1. Мөн компанийн ТУЗ-ын гишүүн/тухайн үеийн албан тушаал/, 25%-ийн хувьцаа эзэмшигч А. Б-н нэр дээр 2013.05.31-ны өдөр Хас банк тоот гэрээ/ жилийн 22,5%-ийн хүүтэйгээр 80.000.000 төгрөг зээлдэн вен гэрээний заалтын дагуу битүү зах баригдах газар дээр байрласан 54м 36 м хэмжээтэй авто гражын барилгыг буулгах ажлыг 77,554,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Уг зардлыг Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК-ий үнэлгээний тайлангаар баталгаажуулсан. Уг зээлийг төлөхөд мөн зээлийг зээлээр төлөх, хугацаа дуусахад нөхцөл өөрчилж сунгах зэргээр нийт 5 удаагийн зээл авсан /2014.12.11-ний ..... тоот гэрээ, 2016.01.29-ний ......... тоот гэрээ, 2016.05.26.ны .......... тоот гэрээ, 2017.07.31-ний 1250026308 тоот гэрээ бөгөөд 2019 оны 04-р сарын 25-ны өдөр хүртэл хүү төлөгдөж байсныг баримтаар нотолж байна. А.Б-н нэр дээр авсан зээлийн хүүнд 112,192.412 төгрөг төлсөн. 2019 оны 03-р сарын 21-ний өдөр 85,714,285 төгрөгийн зээлээс 44,616,703 төгрөгийг И ХК-ий Өргөжих Реалтор ХХК-д барилга худалдсан орлогоос төлж үлдэгдэл заал, хүү нийт 58,794,904 төгрөгийг 2019 оны 04-р сарын 25-ны өдөр хүргэн ах Х.Н нэр дээр /2019.04.25-ны ............тоот гэрээ зээл гарган хаасан байна. Х.Нн нэр дээр 120,800,000 төгрөгийн зээлийг жилийн 18%-ийн хүүтэй олгосны 58,794,904 төгрөг нь А.Б-н зээлийн үлдэгдэл бөгөөд зээлийг бүрэн төлж дуусах хүртэл буюу 2025 оны 02-р сарын 28-ны өдөр хүртэл нийт 58 сарын хүүгийн төлбөр нь 51,151,566 төгрөгийг Х.Н зээлд төлсөн байна. А.Б-н нэр дээрх зээлийн хүүд нийлбэр дүнгээр 163,343,978 төгрөгийг төлсөн нь баримтаар нотлогдоно.

2. Мөн компанийн хувьцаа эзэмшигч А.А нэр дээр Хас банкнаас 2013.12.12-ны өдөр/ 2013.12.12-ны ......... тоот гэрээ/ 100.000.000 төгрөгийг жилийн 25,2%-ийн хүүтэйгээр зээлдэн авч 2013 оны 02-р сарын 22-ны хамтран ажиллах гэрээний заалтын дагуу битүү захын дотор тохижилтын ажлын зардал болох 253,887,200 төгрөгөөс 100,000,000 төгрөгийн эхний материал таталт хийхээр И ХК-ий Хас банкны дансанд шилжүүлэн авсан бөгөөд дотор павилоны төмөр материалын таталтыг БНХАУ-ын Үрэмч хотоос татсан нь баримтаар нотлогдоно. Уг зээлийг буцааж төлөхдөө дээрх зээлүүдийн нэгэн адил хугацааг сунгах, өөр зээлээр зээл хүүг төлөх замаар 2019 оны 03-р сарын 26-ны өдөр хүртэл 3 удаагийн зээл сунгалт хийсэн байна/ 2014.11.14-ний 1250017757 тоот гэрээ, 2016.01.29-ний 1250022626 тоот гэрээ/. Зээлийн хүүгийн төлбөрт 95,673,773 төгрөг, зээлийн шимтгэлд 2,766,666 төгрөг нийт 98,440,439 төгрөг төлсөн.

3. 2013 оны 02-р сарын 22-ны хамтран ажиллах гэрээний заалтын дагуу битүү захын дотор тохижилтын ажлын зардал болох 253,887,200 төгрөгийн үлдэгдэл 153,887,200 төгрөгийг "Их барилга Увс" ХК-ийн нэр дээр Хас банкны Увс салбараас 2014.04.11-нд жилийн 20,4%-ийн хүүтэйгээр 70.000.000 төгрөг /1250014081 тоот гэрээ/, 2014.04.19-ны өдөр 70.000.000 төгрөг /5001120097 тоот гэрээ/ нийт 140.000.000 төгрөгийн зээлээр санхүүжүүлсэн байна. Уг зээлүүдийн хугацаа дуусахад зээлийн нөхцөл өөрчилж гэрээ сунгах замаар 2019 оны 03-р сарын 26-ны өдрөөр бүх холбоотой зээлийг хаасан байна/ 2015.04.29-ний 5001375440 тоот гэрээ, 2016.10.28-ны 1250024728 тоот гэрээ/. Энэ хугацаанд И ХК нь 8 удаа зээлийн гэрээ байгуулсан бөгөөд үүний 3 зээл нь уг нэхэмжлэлд хамааралгүй байна. Нэхэмжлэлд хамаарах 5 зээлийн хүүд 130,662,981 төгрөг нотлогдоно. төлсөн нь дансны хуулга болон бусад баримтаар нотлогдоно. Ийнхүү компани өөрийн нэр дээр болон өөрийн хувьцаа эзэмшигч нарын нэр дээр авсан зээлийн санхүүжилтээр нийт 320,000,000 төгрөг гаргаж Ш ОНӨААТҮГ-д дээрх байдлаар хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тус компани гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаар бидний зүгээс зөвхөн дээрх холбоотой 4 этгээдийн 14 удаагийн зээлийн гэрээний хүчинтэй хугацаанд зээлийн хүүнд 392,447,398 төгрөгийг банканд төлж хохирол хүлээсэн байна. Иймд Ш ААТҮГ-аас хамтран ажиллах гэрээний төлбөрийн үлдэгдэл 283.011.514 төгрөг, алданги 360,120,600 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 392,447,398 төгрөг нийт 1,035,579,512 төгрөг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш ОНӨААТҮГ байгуулагдаагүй байх үед У аймгийн ЗДТГ , И ХК хамтран ажиллах гэрээ байгуулсан байдаг. Энэ нь Ерөнхий сайдын багцаас гарч байгаа баруун 3 аймагт баригдах битүү, дулаан худалдааны төвийн барьж байгуулахтай холбоотой газар сонголтын ажил, бизнес эрхлэгчтэй хэлэлцүүлэг хийж, тэдний санал хүсэлтийг сонгоод хамгийн зөв байрлалд уг барилгыг барих ажил яригдсан үеэс манай компани компани, Увс аймгийн Тамгын газар, Увс аймгийн Засаг даргатай гэрээний харилцаа үүссэн. Тухайн үед н. А сайдын зөвлөх Б ирж, худалдааны төв менежментийг авч явах чадвартай компанид менежментийн хувьчилна гэсэн. Худалдааны төв бизнес эрхлэгчдийг бойжуулах, тэднийг тав тухтай, эрүүл ажил үйлчилгээгээ явуулах нөхцөлийг нь хангах зорилгоор баригдаж байсан. Энэ нөхцөлийг бүрдүүлээд ажиллах чадвартай. Ш худалдааны төв 3,052,000,000 төгрөгийн өртөгтэй баригдаж байсан. Тухайн үед Ус орчин компани барьж байгуулж байсан. Доторх тохижилтыг 300,000,000 төгрөгийн хөрөнгө гаргах чадвартай компанид менежментийн хувьчлалаар өгнө гэдэг хэлцэлтэй эхэлж байсан. Гэрээ хэлцэл байгуулах нөхцөлийг Засгийн газарт, хөрөнгө гаргаж байгаа газартаа байгуулах бололцоо байгаагүй учраас бид гаргаж байгаа хөрөнгөө баталгаатай, аюулгүй байлгах үүднээс Увс аймгийн Тамгын газартай хамтран ажиллах гэрээ байгуулж байсан. Хамтран ажиллах гэрээг нотлох баримтаар өгсөн. Уг гэрээгээр 3600м2 газрыг У аймгийн ЗДТГ  луу эрх шилжүүлэх гэрээ байгуулах, тус сонгогдсон газар дээр байгаа 100 машины авто гарааш буюу 36х54 хэмжээтэй гараашийг буулгах зардлыг манай Их барилга компани гаргах, дотор тохижилтыг худалдаа эрхлэгчид үйл ажиллагаагаа явуулах бололцоог бий болгох зэрэг 3 зардлыг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн. Газар чөлөөлөх явц ойролцоогоор 80,000,000 төгрөгийн зардал гарахаар байсан. Н.А, .Б С, Д, А.А гээд гэр бүлийн 5 хүний нэр дээр Их барилга ХХК-ийн нийт хувьцааны 80% нь байдаг. 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Их барилга ХХК нь жижиг дунд үйлдвэрийн зээл буюу 80,000,000 төгрөгийн жилийн 7%-ийн хүүтэй зээлийн гэрээ байгуулагдаад гарсан. Тухайн зээлийг хавтангийн үйлдвэр байгуулах, тоног төхөөрөмж авах зориулалтаар авсан учраас зээлтэй холбоотойгоор оролцох боломжгүй байсан учраас тухайн үеийн хамгийн том хувьцаа эзэмшигч А. Б-н нэр дээр 80,000,000 төгрөгийн зээлийг 2013 оны 5 дугаар сарын 31-ны өдөр аваад уг зээлээр хамтран ажиллах гэрээний 1 хэсэг болох газар чөлөөлөхтэй холбоотой зардлыг санхүүжүүлэх үйл ажиллагааг хийсэн. 2013 оны 7 дугаар сард барилгын ажил эхэлж байсан. 2013 оны 5 дугаар сарын 31-ны өдөр авсан зээлээр 1 сар гаруй хугацаанд 36х54 харьцаатай барилгыг буулгаад барилга барих гэрээнд заасан үүргээ хэрэгжүүлсэн. 2013 оны 12 дугаар сард дараагийн үүрэг олгох дотор одоо уг барилга маань 2013 оны 12 сарын 31-ны өдөр улсын комиссын акт гарч комисс хүлээж авсан. Үүнээс хойш дотор тохижилтын ажил хийх бололцоо бүрдсэн. Манай компани мөн өөрийн нэр дээр зээл авах боломжгүй учраас дараагийн бололцоотой байсан хувьцаа эзэмшигч А.Алгаагийн нэр дээр 100,000,000 төгрөгийн зээлийг гаргуулаад 97,500,000 төгрөг нь Их барилга хувьцаат компанийн ........... гэх Хас банкны харилцах данс руу шилжиж орсон. Тухайн зээлийг юань авах, гаалийн татвар төлөх, тээврийн хөлс төлөх, шатах туслах материал авах, шаардлагатай тохиолдолд манай санхүүгийн баримтад байгаа Хятад өр өмчөөс авсан материалуудын квадрат төмөр, хавтан, төмөр тор, сараалжин тор гэх мэтчилэн материалуудыг авсан. А.А нэр дээр авсан 100,000,000 төгрөгөөр бид дотор тохижилтыг хийх эхний санхүүжилтээ гаргасан. Дотор тохижилтын ажлын явц, барилгын ажлын угсралтын ажлын явц, хамтран ажиллах гэрээтэй эхний санхүүжилт, эхний зардлуудаа өөрсдөө гаргаад байгаа учраас банк Их барилгын өөрийнх нь нэр дээр дараагийн зардлын эх үүсвэрүүдийг нь шийдье гээд 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр И ХХК-ийн нэр дээр ........... тоот зээлээр 70,000,000 төгрөгийн зээл, мөн 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 5001120097 шугамын зээл 70,000,000 төгрөг, нийт 140,000,000 төгрөгийн зээлийг аваад худалдааны төвийн дотор тохижилт болох 253,800,000 төгрөгийн үлдэгдлийг санхүүжүүлээд 2014 оны 5 дугаар сард түрээслэгч нартай гэрээ байгуулаад 2014 оны 7 дугаар сараас түрээслэгч нарыг дотогшоо үйл ажиллагаагаа эрхлэх боломжийг нь хангаж байсан. Дээрх 4 төрлийн зээлийн дүн нь 320,000,000 төгрөг байгаа. Бид Монгол Улсын Засгийн газар болон Увс аймгийн Тамгын газартай хийсэн аман болон бичгээр хийсэн гэрээ хэлцлийг үндэслэл болгоод худалдааны төвийг барьж байгуулахтай холбоотой зардлуудыг санхүүжүүлэхээр гаргасан. И ХК-ийн 2012-2015 оны санхүүгийн тайлангуудаас тухайн онуудад үйл ажиллагаа явуулж байсан манай компанийн санхүү тодорхой харагдаж байгаа. 2012 онд И ХХК нь 122,700,000 төгрөгийн борлуулалтын орлоготой, 168,800,000 төгрөгийн зээлтэй байсан. 2013 оны 12 дугаар сарын жилийн эцсийн байдлаар 278,300,000 төгрөгийн борлуулалтын орлоготой, өөрийн үйл ажиллагаанд хамрагдсан. 402,300,000 төгрөгийн зээлтэй. 2014 онд банкны зээл нь 613,800,000 болж өссөн. 2015 онд 684,500,000 төгрөгийн зээл болж өссөн. Тухайн онуудын мөнгөн гүйлгээний тайланг харахаар олсон орлого нь үйл ажиллагаагаа санхүүжүүлж дийлэхгүй, үйл ажиллагаагаа санхүүжүүлэхийн тулд 314,500,000 төгрөгийн гаднаас нэмэлт эх үүсвэр болох зээл авсан байна. 2011-2012 онд манай байгууллага үндсэн зээлийн төлбөрт 64,000,000 төгрөг төлж байсан. Гэтэл 2013 онд 73,000,000 төгрөг, 2014 онд 337,000,000 төгрөг төлдөг болсон. 2014 оны 12 дугаар сараас эхлээд үндсэн зээл төлөлтийг хийхдээ зээл аваад зээл төлж эхэлсэн. Хэвийн үйл ажиллагаа явж байсан компани У аймгийн ЗДТГ тай хамтран ажиллах гэрээ байгуулсантай холбоотойгоор үйл ажиллагааныхаа орлогоосоо зээлээ төлж чадахаа болиод, зээл авч зээлээ төлдөг нөхцөл байдал үүссэн. Би Ш орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар 2016-2020 он хүртэл ажиллаж байсан. Учир нь И ХК, У аймгийн ЗДТГ  хамтран ажиллах гэрээтэй. Уг гэрээний заалтад 720,000,000 төгрөг барагдах хүртэл И ХК-ийн томилсон этгээдийг гүйцэтгэх удирдлагаар томилно гэх заалт байгаа. Гэрээний 2.1.4-т шинээр баригдах битүү захын ашиглалт, үйл ажиллагааг эрхлэн явуулах этгээдийн удирдах ажиллагааг энэхүү гэрээний 2.1.2, 2.1.3-д заасан төлбөрийг төлж дуусгах хүртэл Их Барилга ХХК-иас томилсон этгээдээр гүйцэтгүүлэх гэж заасан. Хамтран ажиллах гэрээний уг заалтын дагуу миний өмнө манай нөхөр тухайн үед Их Барилга ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан. Үргэлжлүүлж би гүйцэтгэх удирдлагыг хийж байсан. Ш ААТҮГ -ын үүссэн цагаас нь эхлээд мэднэ. 200,000,000 гаруй төгрөгийн алдагдалтай ажилладаг компани байсан. 2021 оноос эхлээд түрээслэгч нарын түрээсийн тарифыг үе шаттайгаар нэмэгдүүлснээр 2023 оноос эхлээд ашигтай ажиллаж эхэлсэн. байгууллага. Ш ААТҮГ нь төрийн 3,000,000,000 төгрөг, И ХК-ийн гаргасан 720,000,000 төгрөг нийлж компанийн орлого олох нөхцөл нь бүрдээд байгаа. 3,700,000,000 төгрөгийн хөрөнгөтэй, барилгатай. Уг барилгаа ашиглаж, талбайгаа сар болгон борлуулж, түрээсэлж орлого олдог компани. Гэтэл Засгийн газрын тавьсан зорилт хэрэгжсэн гэж Төрийн өмчийн хороо үзсэн. Үйл ажиллагаа явуулж байгаа 300 гаруй түрээслэгч нар мөнгөтэй, хөрөнгөтэй, чадалтай хүмүүс болсон. Тэднийг бий болгосон. Монгол Улс 600,000,000 гаруй төгрөгийн татварын орлогыг өөртөө бүрдүүлж чадсан. Дээрх хэмжээний тогтвортой. Гэтэл 3,700,000,000 төгрөгийн 23,6%-ийг дансны өглөг байдлаар бүртгүүлсэн И ХХК 10 жилийн хугацаанд өр төлбөр, одоо алданги, хүү торгуулиа нэхье гэх хандлага гаргаж байгаагүй. Миний мэдлэг чадвар, миний санхүүгийн сахилга баттайгаар удирддагийн хүрээнд уг байгууллага 2023 оноос эхлээд ашигтай ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд Шинэ Улаангомын харилцаанд оролцож байгаа бүх тал ашгийг хүртсэн. Гэтэл Их Барилга ХХК тухайн ашгийг хүртэхэд, тухайн объектод үйл ажиллагаа явуулахад оролцсон хувь нь 23,6 хувь байж оруулсан хөрөнгөө ч авч чадахгүй 10 жилд бид цаас болсон мөнгийг дуртай үедээ өгдөг, дургүй үедээ өгдөггүй. Шүүх анхаарах байх хариуцагч тал шүүхэд өгөөд ирэхээр нэхэмжлэл гаргаснаас хойш маш их хэмжээний төлбөрийг төлсөн. Гэтэл төлөх сонирхол байдаггүй учраас төлөгдөхгүй байгаад байдаг. Иймд хамтран ажиллах гэрээний үлдэгдэл төлбөр болох 143,011,514,000 төгрөг, түүний алданги 360,120,600 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс үүсэх бодит хохирол болох 392,447,398 төгрөг буюу нийт 895,579,512 төгрөгийг Ш ААТҮГ, Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн төлбөр 720,241,200 төгрөгийг хөрөнгийн үнэлгээний газар тогтоосонтой холбоотойгоор Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаар тогтоолоороо хүлээн зөвшөөрсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч барилга буулгасан хохирол дээр хүү нэхэмжилж байна гэж буруу тайлбарлаад байна. Хөрөнгийн үнэлгээний газар буулгасан барилгын хохирлын үнэлгээг гаргаагүй. Буулгасан байшин болон газрын үнэлгээ дээр нэмэх нь буулгалтын ажлын зардал юм. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 176 тоот хөрөнгө үрсэн тухай албан бичигт Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багт И ХК-ийн барилгын зүүн талд байрлалтай авто гараашинд байсан газарт баригдсан худалдааны төвийн барилгын 1 ,2 давхарт И ХК-ийн хийсэн лангуу, хөшиг болон шилэн хаалгатай павильонуудын зарлагын хэмжээ нь 253,887,200 төгрөг гэсэн тодорхойлолт гаргасан. Үндсэн төлбөрийг төлөх үүргийн хувьд хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэдэг тайлбар гаргаж байна. Хугацааны хувьд хамтран ажиллах гэрээгээр хөрөнгийн тайланг хүлээж авснаас хойш 3 сарын дотор хугацаандаа төлөгдөөгүй бол алданги тооцно гэж заасан. Гэтэл 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А36 тоот Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор хамтран ажиллах гэрээний үүргийг буюу төлбөрийн үүргийг Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас Ш ОНӨААТҮГ луу шилжүүлж аваад байгаа. Тиймээс шинэ үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээж авснаас хойшоо үүргийг хэсэгчлэн гүйцэтгээд яваад байгаа. 2020 онд 43,000,000 төгрөг, 2021 онд 60,000,000 төгрөг, 2022 онд 88,000,000 төгрөг, 2024 онд 103,000,000 төгрөг гээд 2024 оны жилийн эцсийн тооцоо нийлсэн актаар 123,283,000 төгрөгийн өртэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн акт үйлдэж байсан. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2 удаагийн гүйлгээг өр төлбөрт үлдэгдэл 143,000,000 төрөг байгаа гэдэгт нэхэмжлэгч болон хариуцагч нар санал нэг байгаа. Үндсэн үүрэгт хамгийн анхны байгуулагдсан хамтран ажиллах гэрээний 3 сар гэх хугацаанаас хойш хугацаа тоолох ёстой. Үүнээс хойш Иргэний хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хариуцахгүй гэж хариуцагч тайлбарлаж байна. Гэтэл Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан. Урьдчилгаа олгосон, баталгаа буюу цаашид одоо төлөх өргөдөл байдлаар тооцоо нийлж баталгаа гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан тооцоо нийлэх актаар батлагдаж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр хэлсэн тайлбартаа үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа, үндсэн төлбөрөөс алданги тооцвол хүлээн зөвшөөрч болно гэж дурдсан. Мөн хуулийн 82.2-т үүрэг гүйцэтгэгч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг мэдээгүй байхдаа үүргээ гүйцэтгэсэн бол гүйцэтгэсэн үүргээ буцааж шаардах эрхгүй гээд хариуцагч хугацаа дууссан учраас өр төлбөргүй, үүрэг гүйцэтгэх үндэслэл байхгүй гэж заасан. Тухайн байгууллага жил бүр санхүүгийн тайлан гаргасан. Аудитад ордог. Тиймээс өгсөн төлбөрөөсөө хасагдаад өр үлдэгдэлтэй гэдгээ батлаад байгаа. Байгууллагын балансаар орон нутгийн төсөвт суугаад явдаг. 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн А36 тоот тогтоол хүчинтэй байгаа. Тиймээс эрх бүхий этгээд буюу хувьцаа эзэмшигчийнхээ тогтоолыг зөрчсөн утгатай тайлбар гаргах үндэслэл байхгүй. Алдангийн тухайд Иргэний хуулийн 236дугаар зүйлийн 236.6-д зааснаар хууль буюу гэрээ нь талууд гүйцэтгэх хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд 0,5%-ийн хувийн хэмжээ хэмжээнээс хэтрэхгүйгээр төлөхөөр тогтоосон анзыг авдаг гэж заасан. Талуудын хооронд анх байгуулагдсан гэрээний 2.1.5-д тайлан хүлээж авснаас хойш 3 хоногийн дотор төлнө. Энэ хугацаанд төлөгдөөгүй хоног тутамд 0,5%-ийн алданги төлнө гэх үүрэг хүлээсэн. Энэ нь тайланг хүлээлгэж өгсөн 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс тооцоолоод үзэхэд алдангийн хэмжээ нь 1,000,000,000 төгрөг гараад байгаа. Тэгэхээр үндсэн өр төлбөр нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-д зааснаар анз нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтрэхгүй болохгүй гэж заасан. Тиймээс анх гүйцэтгэх ёстой байсан үүрэг болох 720,000,000 төгрөгийн 50%-аар хязгаарлаад 460,000,000 төгрөгийн алданги нэхэмжилж байгаа. 2014 оноос хойш хугацаа хэтэрсэн анзыг алдангийг төлөхгүй гэж тайлбарлах хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэгчийн зүгээс 2020, 2021 онд жил бүр төлөгдөөд явсан төлбөрийг гэрээгээр үүссэн анз бүрийн алдангид тооцох боломж байсан. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийн дарааллыг сонгох, үүргээ хэрхэн хэрэгжүүлэхдээ хариуцагчид буюу үүрэг гүйцэтгэгчид хүнд төлбөрийн үүргээс нь түрүүлж тухайн төлбөрийг тооцож авсан. Өөрөөр хэлбэл үндсэн төлбөрөөс төлсөн төлбөрийг нь хасаж авсан. Үндсэн төлбөрөөс бус үүссэн хугацаа хэтэрсэн алдангиасаа тодорхой төлбөр хасаад явсан бид өнөөдөр алданги бус үндсэн төлбөрүүд бүхэлд нь нэхэмжлэх боломжтой. Хариуцагчийнх нөхцөл байдлыг харгалзаад сонгох үүргээ хэрэгжүүлсэн. Хариуцагчийн тайлбарлаад байгаа одоогоор үүссэн байгаа өрөөс алданги тооцох үндэслэл байхгүй. Хохирол щ2 талын гэрээнд үүрэг зөрчсөний улмаас үүссэн хохирлыг нөхөн төлнө гэж Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 224. 4-д заасан. Мөн зүйлийн 222.4.1-т мөнгөн төлбөрийн үүрэгт хүү тооцон авах эрхтэй гэж байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гарааш, буулгах талбайг нь цэвэрлэх, түүний суурь дээр шинээр баригдсан байшингийн доторх павильоныг тохижуулах, шилэн хаалт хийх, хуваалт хийх зардлуудыг босгохын тулд компанийнхаа нэрээр, компанийн бүх хувьцаа эзэмшигчийн нэрээр, хамааралгүй этгээд Х.Н-н нэрээр, А.А-н нэрээр, А.Б-н нэрээр зээл авч босгосон гэж тайлбарласан. И ХК-ийн зээл тулсан байж тухайн үйл ажиллагааг санхүүжүүлэхийн тулд хувьцаа эзэмшигчид нь өөрсдөдөө эрсдэл хүлээгээд зээл авч байгаа юм. Тухайн зээл нь уг үйл ажиллагаатай холбоотой. И ХК-ийн үндсэн хөрөнгүүдийг барьцаалж зээл авсан. Зориулалт нь ойлгомжтой. Цаашлаад 1 зээлийн өрийг төлөхийн тулд шинэ зээл авч байж өмнө нь хугацаанд үүссэн хүүтэйгээ үндсэн зээлтэйгээ төлж барагдуулах байдлаар хүүгээс хүү, зээлийг зээлээр хаасаар байгаад зээлийн хүү, төлбөрийн хүү маш өндөр гарсан. Үндсэн төлбөрийг буцааж төлөхийн тулд компани өөрийн хөрөнгийг өөр хуулийн этгээдэд зарж борлуулсны дараа тухайн зээлийн хүүг зогсоосон. Зээлийн гэрээ, барьцааны гэрээнүүд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн бол энэ хохирол үүсэхгүй гэдгийг нь нотолж байгаа нэг хэлбэр. Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 720,000,000 төгрөгийн төлбөр орж ирэх юм бол тухайн зээлийг барагдуулна гэдгийг Хас банк ч мэдэж байсан. Нэхэмжлэгч компани өөрийн хувьцаа эзэмшигчдийн нэр дээрээс авсан зээлүүдийг бусдад өгөх богино хугацааны өр төлбөр гээд санхүүгийн тайлан дээрээ баталгаажуулсан. Өөрийн хөрөнгийг тооцоолж борлуулж, тухайн зээлүүдийг хааж дуусгасны дараа хувьцаа эзэмшигч А.Б, А.А нартай тооцоо нийлсэн акт үйлдэж, эдгээрийн нэрээр авсан зээлийг компани өөрийн хөрөнгөөр барагдуулж, зээлийн төгрөгийн тооцоолол үүссэн. Үүнд тухайн зээлийн хүүгээр бодитой хохирол болох 392,447,398 төгрөг. Аливаа этгээдийн гэм хорыг гэрээнээс болон бусад байдлаар нөхөн төлүүлэх үндсэн зарчим нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талынхаа зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд нөхөн сэргээх үүрэгтэй гэж зохицуулсан. Тиймээс олон жилийн хугацаанд гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан гэм хорыг нөхөн төлж, тухайн үүргийн зөрчлийг нотлох боломжгүй байхаас нь зээлийн гэрээний хүүг хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Бидний зүгээс хэн аль нь хариуцагч учраас тухайн үүргийн гүйцэтгэлийг хамтран төлүүлэх нэхэмжлэл гаргасан гэжээ.

4. Хариуцагч Ш ААТҮГ-ийн гүйцэтгэх захирал Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурьдсан хамтран ажиллах гэрээг 2013 оны 02 дугаар сарын 22-ний өдөр У аймгийн ЗДТГ , "Их барилга Увс" ХК харилцан тохиролцож байгуулсан байх бөгөөд гэрээний 2.1.4-д "Шинээр барих битүү захын ашиглалт, үйл ажиллагааг эрхлэн явуулах этгээдийн удирдах ажиллагааг энэххүү гэрээний 2.1.2, 2.1.3-д заасан төлбөрийг төлж дуусгах хүртэл Их барилга-Увс ХК-иас томилсон этгээдээр гүйцэтгүүлнэ" гэж заасан байна. Гэрээнд зааснаар 2013-2020 он хүртлэх хугацаанд И ХК нь удирдлагыг хэрэгжүүлж байх хугацаандаа гэрээнд заасан төлбөрийг төлж эхлээгүй байна. Улмаар аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн Б/08 захирамжаар Б.Ба-г гүйцэтгэх захиралаар томилсноос хойшхи хугацаанд буюу нэхэмжлэлд дурдсанаар 2020 од 43,278,900 төгрөг, 2021 онд 60,300,000 төгрөг, 2022 онд 88,000,768 төгрөг, 2024 онд 103,500,000 төгрөг төлж 2024 оны жил эцсийн тооцоо нийлсэн актаар 283,011,514 төгрөгийн өртэй болохыг хүлээн зөвшөөрч акт үйлдсэн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Уг хамтран ажиллах гэрээг нэг талаас У аймгийн ЗДТГ , нөгөө талаас "Их барилга Увс" ХК харилцан тохиролцож байгуулсан байх бөгөөд манай Ш ААТҮГ хамтран ажиллах гэрээг байгуулаагүй байна.

2. Төлбөр барагдуудаагүй жилүүд буюу 2013-2020 оны хооронд И ХК удирдлагыг хэрэгжүүлж байх хугацаанд гэрээнд заасан төлбөрийг төлж эхлээгүй.

3. 2014 оны үнэлгээ хийлгэж тайлангаар 2014 оноос хойш жил бүр нэхэмжилсэн гэх баримт нэхэмжлэл байхгүй байна. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн вшөөрөхгүй байгаа уг нэхэмжлэлийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний хувиар хариуцагчийг төлөөлөн итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэлд дурдсан хамтран ажиллах гэрээг 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Засаг дарга н.Цэндсүрэнтэй байгуулсан. Гэрээний 3.3-д энэхүү гэрээний 2.2-т заасан нэхэмжлэлд заасан төлбөрийг барагдуулж, энэ талаар тусгайлсан тэмдэглэл үйлдсэнээр дуусгавар болно гэж заасан. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Гэтэл дээрх заалтаар хэдэн жил өнгөрсөн ч төлбөр нь барагдуулж болохоор утга агуулсан байна. Гэрээний 2.1.5-д төлбөрийг 3 сарын дотор төлөх гэх заалт байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Үүнийг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлд дурдсанаар 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлнэ. 2016 оны 4 сарын 25-ны өдөр 18 дугаартай албан бичгээр И ХК-иас Ш ОНӨААТҮГ-ын захирал Х. хандаж дансны өглөгийг нэн даруй барагдуулахыг хүсэх тухай албан бичиг явуулсан. Үүнд 2 сарын дотор төлбөрөө төлж барагдуулаарай. Төлж барагдуулаагүй үүссэн хоног тутамд алданги тооцно гэж заасан. Үүнээс хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлнэ. Тиймээс 2019 оны 4 дүгээр сард буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгавар болж байгаа. Нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай өнгөрөөсөн гэх баримтыг болон хөөн хэлэлцэх хугацааг сэргээх талаар шүүхэд хүсэлт гаргаж, энэ талаар баримт, хэргийн материалд авагдсан зүйл байхгүй. Иймээс шаардах эрхээ нэхэмжлэгч тал алдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хамтран ажиллах гэрээний үйлчлэл 2019 онд дуусгавар болох учир тухайн онд нь багтаан шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байтал 2025 оны 5 дугаар сард нэхэмжлэл гаргаснаар дуусгавар болж байгаа. Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Ш захын гүйцэтгэх захирлаар томилогдож ажилласан үеэс буюу 2020 оноос эхлэн гэрээнд заасан 720,000,000 төгрөг гэх төлбөрийг төлж эхэлсэн. 2020 онд 43,200,000 төгрөгийг, 2021 онд 60,300,000 төгрөг, 2022 онд 88,000,000 төгрөгийг, 2024 онд 103,000,000 төгрөг, 2024 оны жилийн эцсээр тооцоо нийлсэн актаар 283,000,000 төгрөг үлдсэн байсан. 2025 оны 9 дүгээр сарын байдлаар 149,000,000 төгрөг үлдсэн. Үүнээс 6,000,000 төгрөг төлөгдсөнөөр одоо нийт 895,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтэрч болохгүй гэж заасан. Дээрх нөхцөлөөр тооцогдох бол И ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 82 дугаарт нэхэмжлэлийн дагуу болон нэхэмжлэлээ бууруулсан шаардлагын дагуу үлдэгдэл дүнгийн 50%-аар алданги тооцогдох ёстой. Хамтран ажиллах гэрээний хавсралт болох ёстой хөрөнгийн үнэлгээний төв компанийн одоо тайлан, албан тоот, төлбөрийн акт зэрэг нь гэрээний хавсралтаар Увс аймгийн Тамгын газарт болон Ш захад байдаггүй. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтэрч болохгүй гэдэг ойлголтын утга нь төлбөр төлөлтийн хуваариар буюу 2015 оны 5 дугаар сард хэдэн төгрөг төлөх, жилд хэдэн төгрөг төлөх ёстой улиралд хэдэн төгрөг төлөх гээд 2 жил 2 сарын дараа үндсэн төлбөр үлдэнэ. Төлөгдөж дуусах хугацаанд хуваарь гаргаж оруулсан зүйл байхгүй нь алданги тооцох боломжгүй байдал үүсэж байна. Ш захын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар хамтран ажиллах гэрээний 2.1.5-д заасан 3 сарын дотор төлбөр төлөх гэсэн заалтаас үзэхэд 2019 онд алдангиа нэхэмжлэх боломжтой байсан. Хохирлын тухайд гэрээний үүргээ зохих ёсоор шударгаар биелүүлэхийн тулд дараах зээлүүдийн хүүгийн эрсдэлийг 10 гаруй жил төлөх асуудал үүслээ гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлалаа. Тийм бол 2021 онд Б.Б-г гүйцэтгэх захирлаар томилж, А.С г ажлаас чөлөөлж байхад тухайн захирамжийг хууль бус байсан гэж гомдол гаргаагүй. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний зүгээс ашиг сонирхлын асуудал байна гэж харж байна. 2013 оноос Засгийн газраас 200 гаруй бизнес эрхлэгчдийн ая тухтай байдлыг хангаж, дулаан орчинд ажил хөдөлмөрийг нь хийлгэе гэж худалдааны төв барих ажлыг эхлүүлсэн. Итгэлт зах буюу И ХХК 1 ашиг хүртэх гэж 2-3 ашиг давхар хүртэх гэж оролдсон. 200 гаруй бизнес эрхлэгчдийн ая тухыг хангах үүрэг нэхэмжлэгчид байсан. Үүнийг хүлээлгэхийн тулд төрөөс нэхэмжлэгч компанид 3,000,000,000 төгрөг өгсөн. Нэхэмжлэгч компани өөрийн талбайгаа чөлөөлж 380,000,000 төгрөгийг гараашны зардалд нэхэмжилж байна. Тухайн төлбөрийн төлөөд 143,000,000 төгрөг үлдэж байгаа. Барилгаа бариулж, газраа чөлөөлж, бизнес эрхлэгчдийн тав тухыг хангах үүрэг хүлээсэн. 5 дугаар сард барилга ашиглалтад ороод 1 сарын дараа И ХК-аас төрийн хувийг гаргаад барилгыг манай байгууллагын эзэмшилд өгөөч гэх албан бичиг ирүүлсэн. Тиймээс анхнаасаа ашиг сонирхлын том асуудал байна гэж харж байна. Тухайлбал бизнес эрхлэгчдийн, нийтийн эрх ашгийг төрөөс 3,000,000,000 төгрөгт өөрийн 720,000,000 төгрөгийг нэмж, эцэст нь тухайн хөрөнгийг бүхэлд нь өөрийн эзэмшилд авах сонирхолтой байсан байна гэж дүгнэж байна. 2013 онд Ардчилсан намын төлөөлөл Увс аймгийн Засаг даргын захирамжаар А.С г удирдлагаар нь томилсон. 2020 онд Ардын намын төлөөлөл Увс аймгийн Засаг даргын захирамжаар А.С г ажлаас нь чөлөөлсөн. 2021 онд мөн Ардчилсан намын төлөөлөл Засаг дарга Ч.Ч-н захирамжаар А.С г томилсон. 2024 онд Ардын намын төлөөлөл С.Б Засаг даргын захирамжаар А.С г дахин ажлаас чөлөөлсөн. Тиймээс энэ маргаанд улсын төрийн асуудал ч мөн холбоотой. Нийтийн эрх ашгийн ажлын өөрсдийн асуудлыг төрийн 3,000,000,000 төгрөгөөр шийдүүлсэн байж тухайн барилгаа өөрийн эзэмшилд авах гэж бизнесийн ашиг хонжоо олох гэж төрийг шантааж хийж төрийн мөнгийг нэхэмжилж байгаа нь ёс суртахуунгүй гэж үзэж байна. Тиймээс миний зүгээс нэхэмжлэгч нэг ажлаар 3-4 ашиг хүртсэн. Тухайн байгууллагыг өөрийн өмчид авах байснаа 1,000,000,000 гаруй төгрөг авах ёстой гэж нэхэмжлэл гаргасан гэж харж байна гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н тай санал нэг байна. И ХК Ш ОНӨААТҮГ-ийн байгуулсан гэрээний үлдэгдэл өнөөдрийн байдлаар 143,011,514 төгрөг, алдагдалд 360,120, 600 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний төлбөрт 392,447,98 гэсэн байгаа. Хамтран ажиллах гэрээний хувьд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний заавал тусгах ёстой ерөнхий нөхцөлүүд нөхцөлийн 476.3.7-т гэрээний хугацааг бол тодорхой заасан байх ёстой гэж заасан. Уг гэрээнд гэрээний хугацааг заагаагүй. Төлбөр барагдуулснаар уг гэрээний хугацааг дуусгавар болохоор тусгасан байгаа нь хуулийн зохицуулалтыг хангахгүй байна. Иргэний эрх зүйн харилцаа хууль зүйн дагуу үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох шинжийг агуулахгүй байна. Мөн хамтран ажиллах гэрээний 2.1.4-д шинээр баригдах битүү захын ашиглалт, үйл ажиллагааг эрхлэн явуулах этгээдийн удирдах ажиллагааг гэрээний 2.1 болон 2.3-д заасан төлбөрийг төлж дуусах хүртэлх хугацаанд И ХК-ийн томилсон этгээдээр гүйцэтгүүлэхээр заасан. 2014-2020 онд И ХК-ийн төлөөлөгч нь удирдлагыг хэрэгжүүлж байсан. Дээрх хугацаанд төлөлт хийгдээгүй байгаа. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н тай санал нэг байна. Төлөлтийн хувьд хөндлөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн үнэлгээний нэгдсэн дүн нь 720, 241,200 төгрөгийн зардал гарсан. Уг төлбөрүүдийг 2020 он хүртэл бага хэмжээгээр барагдуулаагүй явж байгаад 2020 оноос Б.Б гүйцэтгэх захирлаар томилогдсоноор төлж эхэлсэн. 2020-2025 он хүртэл тасралтгүй төлөөд өнөөдрийн байдлаар үлдэгдэл нь 143,000,000 төгрөг болж буурсан. Дээрх үлдэгдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан баримтыг хараад 149,000,000 төгрөг байсан үеийн эргэн төлөлтийн хуваарь, банкны баримтыг нь нотлох баримтаар гаргаж авсан байсан. Түүний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг багассан байсан. Алдангийн хувьд гэрээний 2.1.5-д хөндлөнгийн экспертийн үнэлсэн үнэлгээний тайлан, нэхэмжлэх хүлээн авснаас хойш 3 сарын дотор төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор заасан. У аймгийн ЗДТГ 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 48 дугаар албан бичгээр хүсэлт ирсэн хугацаанаас алданги тооцсон гээд нэхэмжлэлд дурдсан байна. Үүнтэй хамт 34 хуудас материалыг хавсаргасан гэх боловч би үнэлгээний тайлан, нэхэмжлэх байгаа эсэхийг олж хараагүй. Увс аймгийн Тамгын газрын архив, Увс аймгийн архивын газрын архиваас шүүгээд хадгаламжийн нэгж нь 10 жил хадгалагдах ёстой учраас устгасан байна гээд тухайн баримт гарч ирээгүй. Алдангийн хувьд нэхэмжлэлд дурдсан үнэлгээний үнэлгээ хийлгэсэн ерөнхий дүн буюу 720,000,000 төгрөгөөс алдангиа тооцоод нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-д зааснаар нийт гүйцэтгээгүй өрийн дүнгийн 50%-аас хэтэрч болохгүй гэж заасан. Энэ дүнгээр 6,000,000 төгрөгөөр багасгасан дүнгээр 71,505, 757 төгрөг, гэрээний үндсэн үлдэгдэл 143,011,514 төгрөг буюу нийт төлбөр 214,517,271 төгрөг байхыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэрээний үүрэг зөрчсөн тухай хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлүүд байна. Нэхэмжлэлд гэрээний үүрэг зөрчсөнөөс үүссэн хохирлыг давхар нэхэмжилсэн байх бөгөөд уг хохирол нь гэрээний талууд үүргээ гүйцэтгэхтэй холбоотой хохирол биш. Учир нь уг хамтран ажиллах гэрээнд тусгасан талуудын үүрэг хариуцлагад гэрээ гүйцэтгэхтэй холбоотой үүсэх үр дагавар, гарсан зардал, эрсдэл, хохирол, тооцооллыг тусгаагүй бөгөөд гэрээнд хөндлөнгийн үнэлгээний компанийн үнэлгээг үндэслэн төлбөр төлөхөөр тохиролцож байгуулсан. Тиймээс хөндлөнгийн үнэлгээний компанийн үнэлгээний тайланд ямар зардал гарсан, ямар зээл авч уг ажлуудыг хийсэн гэх баримт байхгүй. Үнэлгээний төвийн хөрөнгө үнэлсэн 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаартай гарааш буулгах зардал 77,500,000 төгрөг, худалдааны төвийн лангуу, павильоны тохижилтод 253,800,000 төгрөг, авто гараашны барилгын зах зээлийн үнэ 388,800,000 төгрөг буюу нийт 720,241,200 төгрөгийг үнэлж зардал гаргасан. Гэрээний нөгөө нэг тал болох Их Барилга ХХК-ийн зүгээс гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой авсан зээл хэрэгт хамааралгүй. Мөн арилжааны банкнаас авсан 5 удаагийн зээлийн хүүд 130,000,000 төгрөг төлсөн нь хуулгаар нотлогдоно гэсэн бол нэхэмжлэлдээ нийт 4 этгээдийн 14 удаагийн зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн 392,400,000 төгрөг гэж нэхэмжилсэн байгаа. Үүнийг хэргийн баримтаас харахаар ТУЗ-ийн гишүүн А.Баатарын 2013 оны 5 дугаар сарын 31-ны өдөр Хас банкнаас авсан 80,000,000 төгрөгийн зээлийн 77,500,000 төгрөгийг авто гараашны барилга буулгахад зарцуулсан гэсэн байгаа. Хэргийн материалд 77,500,000 төгрөгийг авто гараашны барилгад буулгахад зарцуулсан гэх баримтыг би олж хараагүй. Хөрөнгийн үнэлгээний төвийн тайлангаар баталгаажсан гэсэн ч хөрөнгийн үнэлгээний тайланд бас тусгагдаагүй байсан. Зээлийн гэрээнд зориулалт нь норт бенз ачааны автомашинд худалдан авах зориулалттай гэж тусгасан. Хувьцаа эзэмшигч А.А-н 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 100,000,000 төгрөгийн битүү захын тохижилтын ажилд 100,000,000 төгрөг зарцуулсан гэж байгаа ч мөн хэргийн материалаас харахад барилга, гэр ахуйн худалдааны зориулалтаар тухайн зээлийг авсан гэж байгаа. И ХК-ийн 2 удаагийн 70,000,000 төгрөг нийт 140,000,000 төгрөгийн зээлийн гэрээнд эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж шинээр худалдаж авах зорилт байгаа. Тэгээд хэрэгт авагдсан материалуудаас харахаар банктай байгуулсан зээлийн гэрээ болон сар болгон төлөх зээлийг эргэн төлөх эргэн төлөлтийн хуваарийг хавсаргасан байсан. Ямар зардлаар, хэдэн төгрөг зарцуулсан, барилгын материал татсан барилгын материалтай, зарлагын падаан, мөнгө шилжүүлсэн баримт, дансны хуулга байгаагүй. Зээлийн дансны хуулгыг хавсаргасан байсан. Тиймээс И ХК нь хамтран ажиллах гэрээний үүрэгтэй зээл авсан гэдгийг нотлох боломжгүй, нотлогдоогүй байна. Ямар нэг байдлаар ажлын хөлс, бараа материал шилжүүлсэн гэх хуулга хавсаргагдаагүй байсан. Тухайн компанийн эргэлтийн хөрөнгө, машин механизм, компанид үлдэх эд хөрөнгийн асуудал гэж ойлгосон. Иргэний хэрэг хянан шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах үүрэг хүлээнэ гэсэн байгаа. Тус зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлд холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэсэнтэй нийцэхгүй байна. Нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Уг зээлийн гэрээнүүд хэрэгт хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байна... гэжээ.

8. Нэхэмжлэгчээс төлбөрийн даалгаврын баримт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Татварын ТУНС системд бүртгэгдсэн орлого, А.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа, 2013 оны 2 дугшаар сарын 22-ны өдрийн хамтран ажиллах гэрээ, Увс аймгийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай Газар эзэмших эрхийг шилжүүлж эзэмшүүлэх тухай захирамжийн хуулбар, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 175 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 176 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 199 дугаартай хөрөнгө үнэлсэн тухай тайлан, И ХК-ийн 2014 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 22 дугаартай Монгол улсын Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн хүсэлт, И ХК-ийн 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 48 дугаартай Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн хүсэлт, И ХК-ийн 2014 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 48 дугаартай Увс аймгийн Засаг дарга Д.Ц-д хүргүүлсэн хүсэлт, И ХК-ийн 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 118 дугаартай Монгол улсын Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн хүсэлт, И ХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 189 дугаартай Увс аймгийн Засаг дарга Ч. хүргүүлсэн хүсэлт, И ХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 189 дугаартай Увс аймгийн Засаг дарга Д.Ц хүргүүлсэн хүсэлт, И ХК-ийн 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай Увс аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд хүргүүлсэн Хөрөнгө нэмж бүртгүүлэх тухай хүсэлт, И ХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаартай Ш ОНӨААТҮГ-ын захирал Х.Н хүргүүлсэн Дансны өглөгийг нэн даруй барагдуулахыг хүсэх тухай хүсэлт, Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/36 дугаартай Хөрөнгийн тухай тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн нөхцөл тохирох гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, А.А ........ дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, А.С гийн ....... дугаартай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А.С гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Ю.Н иргэний үнэмлэхийн лавлагаа, 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, И ХК-..........угаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, Хас банкны Увс салбараас 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр И ХК-нд хүргүүлсэн албан бичиг, И ХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 66 дугаартай Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Б хүргүүлсэн Гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг хүсэх тухай хүсэлт, Х.Н Хас банкны дансны хуулга, И ХК-ийн Хас банкны дансны хуулга, А.А Хас банкны дансны хуулга, А.Б Хас банкны дансны хуулга, И ХК-ийн Хас банкны дансны хуулга, А.Б-н Хас банкны дансны хуулга, И ХК-ийн Хас банкны дансны хуулга, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн барьцааны гэрээ, А.А-н Хас банкны дансны хуулга, А.Б-н Хас банкны дансны хуулга, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2016 оны 1250023662 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, А.Алгаагийн Хас банкны дансны хуулга, И ХК-ийн Хас банкны дансны хуулга, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ........ барьцааны гэрээ, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ......... баьалгаат ипотекийн гэрээ, А.Ба-н Хас банкны дансны хуулга, А.А-н Хас банкны дансны хуулга, И ХК-ийн Хас банкны дансны хуулга, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2016 оны ........... дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн ......... баталгаат ипотекийн гэрээ, 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн .......... дугаартай эскроу дансны үйлчилгээний гэрээ, Өргөжих реалтор ХХК-ийн Хас банкны дансны хуулга, Х.Н-н Хас банкны дансны хуулга, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ......... зээлийн гэрээ, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ........... барьцааны гэрээ, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2019 оны .............. дугаартай зээлийн гэрээний нэмэлт нөхцөл, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2017 оны ........... дугаартай фидуцийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн №....... барьцааны гэрээ, итгэмжлэл, И ХК-ийн захирлын 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн А/06 дугаартай Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай тушаал, И ХК-ийн 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 96 дугаартай Өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт, тооцооны үлдэгдлийн баталгаа 5 ширхэг, А.Б-н Хас банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн барьцаат зээлийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн баталгаат ипотекийн гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн барьцааны гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн шугамын гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн барьцааны гэрээ, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн ......7 дугаартай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн барьцааны гэрээ, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн барьцааны гэрээ, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн баталгаат ипотекийн гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн барьцааны гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн барьцааны гэрээ, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн баталгаат ипотекийн гэрээ, 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн Сан-Аудитын аудиторын тайлан, Увс Финанс аудит ХХК-ийн аудитын тайлан, И ХК-ийн Хас банкны дансны хуулга, И ХК-ийн 2013 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан, И ХК-ийн 2014 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан, И ХК-ийн 2015 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан, Хас банкны төлбөрийн баримт, Хас банкны зарлагын баримт, Хас банкны төлбөрийн баримт, Хас банкны төлбөрийн баримт, Хас банкны төлбөрийн баримт, Хас банкны төлбөрийн баримт 3 ширхэг, Хас банкны зээлийн удирдлагын хорооны тогтоол, тооцооны үлдэгдлийн баталгаа 3 ширхэгийг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

9. Хариуцагчаас 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, итгэмжлэл, итгэмжлэл, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Б/07 дугаартай А.С г ажлаас чөлөөлөх тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн Б/08 дугаартай Б.Б-г гүйцэтгэх захирлаар томилох тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Б/38 дугаартай Б.Б-г ажлаас чөлөөлөх тухай захирамж, Увс аймгийн Засаг даргын 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн Б/101 дугаартай Б.Б-г ажилд нь эгүүлэн авах тухай захирамжийг тус тус нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

10. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газрыг хамтран хариуцагчаар татсан.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч И ХК-ийн хариуцагч Ш ААТҮГ, У аймгийн ЗДТГ тус тус холбогдох хамтран ажиллах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 143,011,514 төгрөг, алданги 360,120,600 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 392,447,398 төгрөг нийт 895,579,512 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 1383 дугаар Хүсэлт шийдвэрлэх, шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтээр Увс аймгийн Засаг даргын Тамгын газрыг хамтран хариуцагчаар татжээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 сарын 15-ны өдрийн Хөрөнгийн тухай А/36 тоот тогтоолоор Ш ОНӨААТҮГ-ыг байгуулах үед И ХК-аас оруулсан хөрөнгө болох 720,241,200 төгрөгийг байгууллагын /Ш ОНӨААТҮГ данс бүртгэлд өр төлбөр болгон бүртгэж санхүүгийн тайлан, балансад тусгахыг гүйцэтгэх захиралд зөвшөөрсөн байдаг. Иймд хамтран ажиллах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 143,011,514 төгрөг, 720,241,200 төгрөгийн алданги 360,120,600 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний улмаас учирсан хохирол 392,447,398 төгрөг нийт 895,579,512 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Хариуцагч Ш ААТҮГ нь Нэхэмжлэгчийн нэхэмжлэл хөөн хэлэлцэх хугацааны хувьд нэхэмжлэлд дурдсан хамтран ажиллах гэрээг 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Засаг дарга н.Ц байгуулсан. Гэрээний 3.3-д энэхүү гэрээний 2.2-т заасан нэхэмжлэлд заасан төлбөрийг барагдуулж, энэ талаар тусгайлсан тэмдэглэл үйлдсэнээр дуусгавар болно гэж заасан. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Гэтэл дээрх заалтаар хэдэн жил өнгөрсөн ч төлбөр нь барагдуулж болохоор утга агуулсан байна. Гэрээний 2.1.5-д төлбөрийг 3 сарын дотор төлөх гэх заалт байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. Үүнийг зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлд дурдсанаар 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлнэ. 2016 оны 4 сарын 25-ны өдөр 18 дугаартай албан бичгээр И ХК-иас Ш ОНӨААТҮГ-ын захирал Х.-д хандаж дансны өглөгийг нэн даруй барагдуулахыг хүсэх тухай албан бичиг явуулсан. Үүнд 2 сарын дотор төлбөрөө төлж барагдуулаарай. Төлж барагдуулаагүй үүссэн хоног тутамд алданги тооцно гэж заасан. Үүнээс хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлнэ. Тиймээс 2019 оны 4 дүгээр сард буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгавар болж байгаа. Нэхэмжлэгч талаас хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай өнгөрөөсөн гэх баримтыг болон хөөн хэлэлцэх хугацааг сэргээх талаар шүүхэд хүсэлт гаргаж, энэ талаар баримт, хэргийн материалд авагдсан зүйл байхгүй. Иймээс шаардах эрхээ нэхэмжлэгч тал алдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагч У аймгийн ЗДТГ  И ХК Ш ОНӨААТҮГ-ийн байгуулсан гэрээний үлдэгдэл өнөөдрийн байдлаар 143,011,514 төгрөг, алдагдалд 360,120, 600 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөний төлбөрт 392,447,98 гэсэн байгаа. Хамтран ажиллах гэрээний хувьд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээний заавал тусгах ёстой ерөнхий нөхцлүүд нөхцлийн 476.3.7-т гэрээний хугацааг бол тодорхой заасан байх ёстой гэж заасан. Уг гэрээнд гэрээний хугацааг заагаагүй. Төлбөр барагдуулснаар уг гэрээний хугацааг дуусгавар болохоор тусгасан байгаа нь хуулийн зохицуулалтыг хангахгүй байна. Иргэний эрх зүйн харилцаа хууль зүйн дагуу үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болох шинжийг агуулахгүй байна. Мөн хамтран ажиллах гэрээний 2.1.4-д шинээр баригдах битүү захын ашиглалт, үйл ажиллагааг эрхлэн явуулах этгээдийн удирдах ажиллагааг гэрээний 2.1 болон 2.3-д заасан төлбөрийг төлж дуусах хүртэлх хугацаанд И ХК-ийн томилсон этгээдээр гүйцэтгүүлэхээр заасан. 2014-2020 онд И ХК-ийн төлөөлөгч нь удирдлагыг хэрэгжүүлж байсан. Дээрх хугацаанд төлөлт хийгдээгүй байгаа. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н тай санал нэг байна. Төлөлтийн хувьд хөндлөнгийн үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн үнэлгээний нэгдсэн дүн нь 720,241,200 төгрөгийн зардал гарсан. Уг төлбөрүүдийг 2020 он хүртэл бага хэмжээгээр барагдуулаагүй явж байгаад 2020 оноос Б.Батцэцэг гүйцэтгэх захирлаар томилогдсоноор төлж эхэлсэн. 2020-2025 он хүртэл тасралтгүй төлөөд өнөөдрийн байдлаар үлдэгдэл нь 143,011,514 төгрөг болж буурсан. Дээрх үлдэгдлийг хүлээн зөвшөөрч байгаа. Алдангийн хувьд нэхэмжлэлд дурдсан үнэлгээний үнэлгээ хийлгэсэн ерөнхий дүн буюу 720,241,200 төгрөгөөс алдангиа тооцоод нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-д зааснаар нийт гүйцэтгээгүй өрийн дүнгийн 50%-аас хэтэрч болохгүй гэж заасан. 143,011,514 төгрөгийн 50% буюу 71,505,757 төгрөг, нийт төлбөр 214,517,271 төгрөгийн хүлээн зөвшөөрч байгаа... гэжээ.

4. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Б, И ХК-ийн захирал Х.Н нар 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Уг гэрээний зорилго нь Увс аймгийн Засаг даргын 2004 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн захирамжаар тус компанийн эзэмшилд өгсөн 38052 м газраас 3600 м газрыг аймагт битүү зах барихтай холбогдуулан аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлэх болон энэхүү шилжүүлэн авч буй газар дээр байгаа тус компанийн өмчлөлийн 54х36м хэмжээтэй 100 авто машины ашиглагдаж байгаа гражийн барилгыг үнэлэн шилжүүлэх, шилжүүлсэн барилга болон барилга орчмын 1656 мкв хэмжээтэй цементэлсэн талбай зэргийг буулган зайлуулахтай холбогдсон харилцааг зохицуулах, Худалдааны төвийг баригдсаны дараа дотоод тохижилт, павилон, лангууг хийж бүрэн ажиллагаанд оруулах хүртэлх хөрөнгийн харилцааг зохицуулахаар тогтоосон.

Гэрээний 2.1.1-т А тал нь тус аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй Их барилга-Увс ХК-ийн Итгэлт захын өмнө хэсэгт битүү зах барихаар газрын сонголтыг хийсэнтэй холбогдуулан тус компанийн эзэмшлийн газраас 3600 м газрыг аймгийн Засаг даргын Тамгын газрын мэдэлд шилжүүлэн уг газар дээр байгаа барилгыг Б талын хөрөнгөөp буулган зайлуулж барилгын ажлыг эхлүүлэхэд саадгүй болгон барилга барих этгээдэд тогтоосон хугацаанд нь хүлээлгэн өгөх тухай мэдэгдлийг Их барилга-Увс ХК-д ирүүлэх гэж, 2.1.2-т Шилжүүлж буй газар дээр байгаа объектуудын үнэ, тэдгээрийг буулган зайлуулахад гарсан зардал болон эзэмшиж байсан газрыг бусдад шилжүүлэн авч И ХХК-д үүсэх хохирол зэргийг хөндлөнгийн экспертийн үнэлсэн үнэлгээг үндэслэн, нөхөн төлөх гэж, 2.1.3-т Битүү захын дотоод тохижилт, павилон, лангууг хийх барьж байгуулах ажлыг Их Барилга-Увс ХК-аар гүйцэтгүүлж гарсан зардлыг хөндлөнгийн үнэлгээний компанийн үнэлгээг үндэслэн нөхөн төлөх гэж, 2.1.5-д Энэ гэрээний 2.1.2 болон 2.1.3-д заасан төлбөрийг А тал гэрээний 2.2.4-т заасан тайлан, нэхэмжлэл хүлээн авснаас хойш 3 сарын дотор төлөх бөгөөд энэхүү хугацаанд төлөөгүй хоног тутам төлөгдөөгүй дүнгийн 0,5 хувиар алданги төлөх гэж тус тус заажээ.

5. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн И ХК-нд ирүүлсэн Хөрөнгө үнэлсэн тухай тайлангуудаар авто граж болон газрын нийт үнэлгээг 388,800,000 төгрөг, граж буулгалтын ажлын зардлыг 77,554,000 төгрөг, худалдааны төвийн 1, 2 дугаар давхаруудад хийсэн лангуу шилэн болон хөшгөн хаалгатай павилонуудын зардлын хэмжээг 253,887,200, нийт гаргасан зардлыг 720,241,200 төгрөг болохыг тогтоожээ.

Ш ААТҮГ-ын зүгээс нийт 577,229,686 төгрөгийг төлж, үлдэгдэл 143,011,514 төгрөгийг төлөөгүй байгаа бөгөөд уг үнийн дүнгийн талаар зохигчид маргаагүй.

5.1. Хамтран ажиллах гэрээний 2.1.5-д Энэ гэрээний 2.1.2 болон 2.1.3-д заасан төлбөрийг А тал гэрээний 2.2.4-т заасан тайлан, нэхэмжлэл хүлээн авснаас хойш 3 сарын дотор төлөх бөгөөд энэхүү хугацаанд төлөөгүй хоног тутам төлөгдөөгүй дүнгийн 0,5 хувиар алданги төлөх-өөр заасан ба нэхэмжлэгч И ХК нь 2014 оноос хойш 720,241,200 төгрөгийн үнэлгээний төлбөрийг нэхэмжилж байсан боловч 2014-2020 оны хооронд нэг төгрөгийн төлбөр барагдуулаагүй, иймд 720,241,200 төгрөгийн 50 хувь буюу 360,120,600 төгрөгийн алданги гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Тодруулбал, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан ба хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 143,011,514 төгрөг байгаа бөгөөд уг үнийн дүнгийн алданги 71,505,757 төгрөгийн алдангийн гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

5.2. Хамтран ажиллах гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас И ХК нь 14 удаагийн зээлийн гэрээний хүчинтэй хугацаанд зээлийн хүүнд 392,447,398 төгрөгийг банканд төлж хохирол хүлээсэн тул хохирол 392,447,398 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шйдвэрлэв.

Тодруулбал, нэхэмжлэгч И ХК-ийн зүгээс ТУЗ-ын гишүүн /тухайн үеийн албан тушаал/, 25%-ийн хувьцаа эзэмшигч А.Б нэр дээр 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Хас банкнаас .......... тоот гэрээ байгуулж, жилийн 22,5%-ийн хүүтэйгээр 80.000.000 төгрөгийг авсан бөгөөд Норт бенз ачааны автомашин худалдан авах зорилгоор авчээ.

Мөн компанийн хувьцаа эзэмшигч А.А нэр дээр Хас банкнаас 2013 оны 12 дугаар сарын 11-ний өдөр .........тоот гэрээ байгуулж, 100.000.000 төгрөгийг жилийн 25,2%-ийн хүүтэйгээр зээлдэн авсан бөгөөд барилга, гэр ахуйн худалдаа зориулалтаар авсан байна.       

И ХК-ийн нэр дээр Хас банкны Увс салбараас 2014 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр жилийн 20,4%-ийн хүүтэйгээр 70,000,000 төгрөгийг, эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж авах зориулалтаар, 1.......1 тоот зээлийн гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 70,000,000 төгрөгийг, ............ тоот зээлийн шугамын гэрээ байгуулж, эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж авах зориулалтаар, нийт 140,000,000 төгрөгийн зээл авсан үйл баримт тогтоогдож байгаа хэдий ч зээлийн гэрээний дагуу тухайн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй бөгөөд гэрээндээ зээлийн хөрөнгийг банкны бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр энэ гэрээнд зааснаас бусад зориулалтаар ашиглахгүй байх-аар заажээ.

Тухайн авсан зээлийн зориулалтыг харахад Норт бенз ачааны автомашин худалдан авах, барилга, гэр ахуйн худалдаа, эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмж авах зориулалтаар зээл авч байсан болох нь тогтоогдож байна.

Хариуцагч талаас Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлаж байгаа боловч, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан ба хариуцагч талаас хүлээн зөвшөөрч төлбөрөөс төлж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

6. Иймд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ш ААТҮГ, Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас хамтран ажиллах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 143,011,514 төгрөг, алданги 71,505,757 төгрөг нийт 214,517,271 төгрөг гаргуулж И ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 681,062,241 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч И ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,335,848 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 214,517,271 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1,230,536 төгрөгийг хариуцагч Ш ААТҮГ, Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч И ХК-нд олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар хариуцагч Ш ААТҮГ, Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас 214,517,271 төгрөг гаргуулж нэхэмжлэгчИ ХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 681,062,241 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч И ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,335,848 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, улсын тэмдэгтийн хураамж 1,230,536 төгрөгийг хариуцагч Ш ААТҮГ, Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгч И ХК-нд олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             П.БОЛОР