Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 318/ШШ2025/00858

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: С ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т овогт М.Т,

Хариуцагч: Б овогт Д.Ш нарт холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 5,662,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Т, Д. Ш нар нь 2023.11.13-ны өдөр ....... тоот зээлийн гэрээ байгуулан 12 сарын хугацаатай 3,5% хүүтэй 4,500,000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийн барьцаанд адуу 14, үхэр 17, хонь 54, ямаа 97 нийт 182 толгой мал барьцаалсан 2025.06.16-ны өдрөөс хойш зээл төлөлтөө хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэг биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг ............ дугаарын утсаар холбогдож болон хүнээр дамжуулж мэдэгдсэн боловч үүргээ үл биелүүлж байгууллагад хохирол учруулсан. Иймд М........ нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2025 оны 10 дугаар сарын 15-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4,500,000 төгрөг, хүүгийн төлбөр 1,123,280 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 21,970 төгрөг, нотариатын хураамж 17,500 төгрөг, нийт 5,662,750 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж "Сэндли" ББСБ-г хохиролгүй болгох, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.               

Хариуцагч М.Т, Д.Ш нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие М.Тогтох болон эхнэр Д.Ширнэн бид хоёр Сэндли ББСБ ХК-ийн шүүхэд гаргасан 5,662,750 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.          

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан хүсэлтдээ: “М.Т, Д.Ш нарын шүүхэд гаргасан тайлбартаа танилцлаа. Хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү “гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:         

Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХК нь хариуцагч М.Т, Д.Ш нарт  холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 5,662,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Сэндли ББСБ ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 5,662,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулахаар хариуцагч М.Т, Д.Ш нар хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч М.Т, Д.Ш нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,554 төгрөгийн тал хувь болох 52,777 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 52,777 төгрөг, хариуцагч М.Т, Д.Ш нараас 52,777 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Сэндли ББСБ ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Сэндли ББСБ ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 5,662,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч М.Т, Д.Ш нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105,554 төгрөгийн тал хувь болох 52,777 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 52,777 төгрөг, хариуцагч М.Т, Д.Ш нараас 52,777 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Сэндли ББСБ ХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.           

 

 

ШҮҮГЧ                                  П.БОЛОР