Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2026/0810

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ш.Б*******

Хариуцагч: ******* орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нарын хоорондын улсын байцаагчийн эрхийг цуцалсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Нэхэмжлэгч Ш.Б*******гоос ******* орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/322 дугаар тушаалын Б******* аймгийн Ш******* сумын ******* орчны хяналтын улсын байцаагчид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, улсын байцаагчийн эрхийг сэргээхийг даалгах-аар маргаж байна.

2. Маргааны үйл баримт:

Б******* аймгийн Прокурорын газрын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаартай прокурорын шаардлагаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад алдаа зөрчил гаргасан үндэслэлээр холбогдох зөрчлийг арилгах арга хэмжээ авч, Ш.Б*******д хариуцлага тооцох асуудлаар Б******* аймгийн ******* орчны газрын даргад шаардлага хүргүүлжээ.

Дээрх прокурорын шаардлагад үндэслэн Б******* аймгийн ******* орчны газрын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 103 тоот албан бичгээр тус аймгийн Ш******* сумын ******* орчны хяналтын улсын байцаагч Ш.Б*******гийн улсын байцаагчийн эрхийг цуцлах саналыг ******* орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хүргүүлсэн байна.

Улмаар маргаан бүхий Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/322 дугаар тушаалаар Б******* аймгийн Ш******* сумын ******* орчны хяналтын улсын байцаагчийн эрхийг цуцалж шийдвэрлэжээ.

3. Шүүхэд хандсан:

Нэхэмжлэгч Ш.Б******* нь маргаан бүхий тушаалыг 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гардан авсан болох нь сумын Засаг даргын Тамгын газрын ирсэн бичгийн бүртгэлээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч тус шүүхэд 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ:

Б******* аймгийн Ш******* сумын ******* орчны хяналтын улсын байцаагч Ш.Б******* миний бие 2010 онд Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд сургууль төгссөн, Нягтлан бодогч мэргэжилтэй, 2016 онд ******* ******* ******* орчин, М******* дээд сургууль төгсөж *******логи, ******* хамгааллын бакалаврын зэрэгтэй болсон. 2013 оноос эхлэн Ш******* суманд ******* орчны хяналтын улсын байцаагчаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Гэтэл Монгол Улсын ******* Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн сайд 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/322 тоот ******* орчны хяналтын улсын (ахлах) байцаагчийн эрх цуцлах тухай тушаалаар миний ******* орчны хяналтын улсын байцаагчийн эрхийг цуцалж, албан хаагчийн үнэмлэх, тэмдгийг хураан авсан.

Нэхэмжлэгч Ш.Б******* миний бие улсын байцаагчийн эрхийг цуцалсан тушаалыг Б******* аймгийн ******* орчны газрын 2026 оны 04 дүгээр сарын 22- ны өдрийн 194 тоот албан бичгээр Б******* аймгийн Ш******* сумын Засаг даргын Тамгын газарт ирүүлснийг 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр надад мэдэгдэж гарын үсэг зуруулсан. Миний ******* орчны хяналтын улсын байцаагчийн эрхийг цуцалсан сайдын тушаалыг энэ өдөр мэдэж авч, нэхэмжлэл гаргаж байгаа юм.

Сайд миний эрхийг цуцлахдаа Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 5 дугаар тогтоолын журмын 5.1.1, 5.1.2. 5.2 дахь заалтуудыг үндэслэсэн нь хууль болон түүнд 1 дүгээр хавсралтаар баталсан хяналтын улсын байцаагчийн эрх олгох, цуцлах нийцүүлэн гаргасан журмын заалтуудыг ноцтой зөрчиж, миний улсын байцаагчийн эрхийг цуцалсан байна.

Хяналтын улсын байцаагчийн эрхийг олгох, цуцлах журмын 5.1.1 д хяналтын улсын байцаагч өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон, мөн 5.1.2-д хяналтын улсын байцаагч төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, чөлөөлөгдсөн, халагдсан тохиолдолд улсын байцаагчийн эрхийг цуцлахыг тогтоож өгсөн байна.

Гэтэл Ш.Б******* миний бие өнөөдрийг хүртэл Б******* аймгийн Ш******* сумын ******* орчны хяналтын улсын байцаагчаар ажлаа хэвийн үргэлжлүүлж байна. Нэхэмжлэгч миний хувьд өөр ажил албан тушаалд томилогдоогүй, сонгогдоогүй. Мөн төрийн жинхэнэ албанаас түр болон бүр мөсөн чөлөөлөгдөөгүй, халагдаагүй байгаа болно. Би Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын Төрийн захиргааны албан хаагчийн тангаргийг 2015 оны 02 дугаар сарны 23-ны өдөр өргөж гарын үсгээ зурсан. Би өргөсөн тангаргаасаа няцаагүй. Өөрийн хүч чадлаа энэ албан тушаалд зориулж байгаа, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахин биелүүлдгээ илэрхийлж байна.

Иймд Монгол Улсын ******* Орчин Уур Амьсгалын Өөрчлөлтийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/322 тоот ******* орчны хяналтын улсын (ахлах) байцаагчийн эрх цуцлах тухай тушаалын хавсралтын Шархүү Б******* Ш******* сумын ******* орчны хяналтын улсын байцаагчийн эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийг гаргаж байгааг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү

5. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний ундэслэлдээ:

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 417 дугаар тогтоолоор Засгийн газрын тохируулагч агентлаг-Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж аймаг, нийслэлийн албан хаагчдыг чиг үүргийн дагуу аймгийн ******* орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлэн ажиллуулсан. Үүний хүрээнд Б******* аймгийн ******* орчин, аялал жуулчлалын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 45 дугаар албан бичгээр ******* орчны хяналтын улсын байцаагчийн эрх олгуулах хүсэлтийг тус яаманд ирүүлсэн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэг "Салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн салбарын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг хамаарч байгаа Засгийн газрын гишүүн Засгийн газраас баталсан журмын дагуу олгож, цуцална" гэж заасны дагуу ******* орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/66 дугаар тушаалаар Ш.Б*******г Б******* аймгийн Ш******* сумын ******* орчны хяналтын улсын байцаагчаар томилсон.

******* орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/322 дугаар тушаал үндэслэл бүхий болох талаар:

Б******* аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.Амарсанаагаас 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 04 дугаар прокурорын шаардлагыг Б******* аймгийн ******* орчны газрын дарга Б.Бд хүргүүлсэн бөгөөд тухайн 04 дугаар прокурорын шаардлагад Ш******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Б*******г хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг хэрэгжүүлэн ажиллахгүй байгаа талаар нөхцөл байдал тогтоогдсон тухай шаардлагад дурдаж хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн, мэргэжлийн ур чадвар, хууль хэрэглээг дээшлүүлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад зөрчлийг нотлох үүргээ хангалтгүй биелүүлсэн нь үйлдэлд хариуцлага тооцуулахаар, Мөн Б******* аймгийн ******* орчны газрын даргын 2026.02.26-ны өдрийн 103 дугаар албан бичгээр нэхэмжлэгч "Ш.Б******* нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, эрхэлсэн ажилдаа мэргэжлийн алдаа гаргасан тул улсын байцаагчийн эрхийг цуцалж өгнө уу" гэх хүсэлт, прокурорын шаардлага ирүүлсэн нь нэхэмжлэгч Ш.Б******* шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомж зөрчсөн бол түүнд нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг "Хяналт холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ", Засгийн газрын 2023 оны 6 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан "Хяналтын улсын байцаагчийн эрх олгох, цуцлах журам"-ын 5.1.4-т "Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчсөн", 5.1.5-т төрийн албан хаагчийн болон улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой буюу удаа дараа зөрчсөн, мэргэжлийн алдаа гаргасан" үйлдэлд нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн эрхийг цуцалсан нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр юм.

Иймд ******* орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн "******* орчны хяналтын улсын (ахлах) байцаагчийн эрх цуцлах тухай А/322 дугаар тушаалыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбаруудыг харьцуулан дүгнэлт хийж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ш.Б*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, маргаан бүхий тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож, даалгах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
  2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д Салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг эрхлэх асуудлынх нь хүрээнд тухайн салбарын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг хамаарч байгаа Засгийн газрын гишүүн Засгийн газраас баталсан журмын дагуу олгож, цуцална гэж заасан бөгөөд улсын байцаагчийн эрх олгох, цуцлах харилцааг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 06 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Хяналтын улсын байцаагчийн эрх олгох, цуцлах журам-аар зохицуулсан байна.
  3. Маргаан бүхий тушаалд дээрх журмын 5.1.1-т хяналтын улсын байцаагч өөр ажил, албан тушаалд томилогдсон, сонгогдсон, 5.1.2-т хяналтын улсын байцаагч төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, чөлөөлөгдсөн, халагдсан гэж заасныг үндэслэсэн.
  4. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ш.Б******* нь өөр албан тушаалд томилогдсон, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн, халагдсан үйл баримт тогтоогдоогүй бөгөөд Б******* аймгийн Ш******* сумын Засаг даргын 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 248 тоот албан бичгээс үзэхэд Ш.Б******* нь 2018 онд томилогдсоноос хойш тасралтгүй ажил үүргээ гүйцэтгэж байна.
  5. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт журмын 5.1.4-т Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчсөн, 5.1.5-д төрийн албан хаагчийн болон улсын байцаагчийн ёс зүйн хэм хэмжээг ноцтой буюу удаа дараа зөрчсөн, мэргэжлийн алдаа гаргасан гэж зааснаар улсын байцаагчийн эрхийг цуцалсан гэж дурдсан бөгөөд шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа маргаан бүхий тушаалд журмын 5.1.1, 5.1.2-т заасныг үндэслэсэн нь техникийн алдаа гэж тайлбарласан болно.
  6. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч прокурорын шаардлагыг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлж шийдвэрлүүлэх ёстой, нэг зөрчилд хоёр хариуцлага хүлээлгэсэн, Захиргааны ерөнхий хуульд зааснаар нөхцөл байдлыг тогтоогоогүй, сонсох ажиллагаа явуулаагүй, прокурорын шаардлага нь улсын байцаагчийн эрхийг цуцлах үндэслэл болохгүй гэж, харин хариуцагчаас улсын байцаагчийн үндсэн үүрэг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах, прокурорын шаардлага болон цуцлах саналд үндэслэсэн, прокурорын шаардлагад дурдсан асуудал нь улсын байцаагчийн чиг үүргийг гүйцэтгэх боломжгүй гэж үзэх үндэслэл болсон гэж тус тус маргасан.
  7. Хяналтын улсын байцаагчийн эрх олгох, цуцлах журамд улсын байцаагчийн эрх олгох харилцааг томилох эрх бүхий этгээдийн хүсэлтээр, журамд заасан шаардлага, баримт бичгийн бүрдлийг хангаж байгаа тохиолдолд ерөнхий байцаагчийн саналыг харгалзан шийдвэрлэх зэргээр нарийвчлан зохицуулсан бол улсын байцаагчийн эрх цуцлах харилцааг зөвхөн цуцлах үндэслэлийг л зохицуулсан, цуцлах үндэслэлийг шалган тогтоох талаарх зохицуулаагүй байна.
  8. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9-д Улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 10.9.12-т хуульд заасны дагуу Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага оногдуулах, 15 дугаар зүйлийн 15.1-т Хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх бүхий албан тушаалтан хууль тогтоомж зөрчсөн бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж, ******* орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын байцаагч дараахь үүрэгтэй байна, тус хэсгийн 1-т байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлэхдээ хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг чанд сахин биелүүлэх, 58 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж тус тус заажээ.
  9. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 40 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан ******* орчны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалын зорилго нь ******* орчныг хамгаалах хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон холбогдон гарсан журмын хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүлж, гүйцэтгэл үр дүнг сумын Засаг даргын Тамгын газрын даргын өмнө хариуцахаар байна.
  10. Үүнээс үзэхэд улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу хэрэгжүүлэх чиг үүргээ зөрчсөн, мэргэжлийн алдаа гаргасан тохиолдолд Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээх ба ийнхүү томилох эрх бүхий этгээдээс шалган тогтоогоогүй тохиолдолд журмын 5.1.4, 5.1.5-д заасан Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж зөрчсөн, мэргэжлийн алдаа гаргасан үндэслэлээр улсын байцаагчийн эрхийг цуцлах үндэслэл болохгүй.
  11. Өөрөөр хэлбэл, Хяналтын улсын байцаагчийн эрх олгох, цуцлах журамд цуцлах үндэслэлүүдийг л нэрлэн заасан, сайдад шалган тогтоох эрхийг олгоогүй, эрх бүхий этгээдийн холбогдох шийдвэрээр тогтоогдсон байхыг шаардах ба эрх бүхий этгээдийн холбогдох шийдвэрээр тогтоогдож байгаа эсэхэд үндэслэн хариуцагч ******* орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаас улсын байцаагчийн эрхийг цуцлах эсэх асуудлаар шийдвэр гаргах учиртай.
  12. Энэ тохиолдолд Ш******* сумын Засаг даргын Тамгын газрын даргаас ******* орчны хяналтын улсын байцаагч Ш.Б*******г холбогдох хууль тогтоомж зөрчсөн болон мэргэжлийн алдаа гаргасан асуудлаар зөрчлийг шалган тогтоох ажиллагаа явуулсны үндсэн дээр хариуцлага хүлээлгэх асуудлаар шийдвэр гаргаагүй, улсын байцаагчийн эрхийг цуцлуулах асуудлаар хүсэлт гаргаагүй байхад буюу улсын байцаагчийн эрхийг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад маргаан бүхий тушаалаар улсын байцаагчийн эрхийг цуцалж шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр болжээ.
  13. Б******* аймгийн Ш******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тушаалаар Ш.Б*******г мэргэжлийн алдаа гаргасан нь аймгийн ******* орчны газрын даргын 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тоот албан бичгээр батлагдсан үндэслэлээр сахилгын арга хэмжээ авсан боловч тус тоот албан бичигт прокурорын шаардлагын талаар дурдаж, холбогдох арга хэмжээг тооцох талаар л дурдсан, энэхүү тушаал нь цаг хугацааны хувьд улсын байцаагчийн эрхийг цуцлуулах санал хүргүүлсэн 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 103 тоот албан бичгээс хойш гарсан, хариуцагч энэхүү тушаалд үндэслэн шийдвэр гаргасан гэж үзэхээргүй байна.
  14. Түүнчлэн Прокурорын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т зааснаар прокурор нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар шаардлага бичих эрхтэй боловч эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага бичих эрхтэй гэж үзэхээргүй байна.
  15. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 1 дэх хэсгийн 1.1-т зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах, 1.7-д прокурорын хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар эрх бүхий байгууллагад шаардлага хүргүүлэх, 1.10-т зөрчил шалгах тодорхой ажиллагааг гүйцэтгүүлэхээр даалгавар өгөх, 1.13-т зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад эрх бүхий албан тушаалтан хууль зөрчсөн бол зөрчлийг тухайн эрх бүхий албан тушаалтнаар шалгуулахыг зогсоох талаар дээд шатны албан тушаалтанд шаардлага хүргүүлэх гэж заажээ.
  16. Үүнээс үзэхэд Ш.Б*******гийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд прокурор хяналт тавьж, даалгавар өгөх бүрэн эрхтэй, Ш.Б*******г хууль зөрчсөн гэж үзсэн тохиолдолд ажиллагааг Ш.Б*******гоор шалгуулахгүй зогсоох, өөр албан тушаалтнаар шалгуулах болон тухайн зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд гарсан зөрчлийг арилгах асуудлаар л шаардлага бичих эрхтэй.
  17. Дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэхэд Ш.Б*******гийн ******* орчны хяналтын улсын байцаагчийн эрхийг цуцалсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, мөн хуулийн 24, 27 дугаар зүйлд зааснаар хариуцагч нөхцөл байдлыг тогтоож, оролцогчийг сонсох ажиллагааг хэрэгжүүлээгүй хууль бус шийдвэр болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
  18. Харин маргаан бүхий улсын байцаагчийн эрхийг цуцалсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн улсын байцаагчийн эрх сэргэх үр дагавар үүсэх тул нэхэмжлэгчийн улсын байцаагчийн эрхийг сэргээхийг даалгах шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
  19. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдсөн байж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхэд орших ба шүүхээс улсын байцаагчийн эрхийг цуцалсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн улсын байцаагчийн эрх сэргэх үр дагавар үүснэ, нэгэнт эрх сэргэх тул дахин эрх сэргээсэн шийдвэр гаргах боломжгүй, даалгах шаардлагын хувьд нэхэмжлэгчид эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Б*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, ******* орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн А/322 дугаар тушаалын Б******* аймгийн Ш******* сумын ******* орчны хяналтын улсын байцаагчид холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б*******гийн ******* орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан улсын байцаагчийн эрхийг сэргээхийг даалгах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОДМАА