| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00704/И |
| Дугаар | 318/ШШ2025/00861 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 318/ШШ2025/00861
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйл, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Т, хариуцагч Б.А нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Т-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тавин хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлээж, Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 35,100 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Т-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741дүгээр зүйлийн 741.9 дэх хэсэгт зааснаар талууд, зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР