| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 197/2025/07110/И |
| Дугаар | 197/ШШ2025/15863 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/15863
20251114 197/ШШ2025/15863
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч:О.С
Хариуцагч: А.М холбогдох
Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б гэрч О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Медине нар оролцов.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч А.*******д холбогдуулан Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 10.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч талаас шаардлагын үндэслэлээ : Дүү *******ийн гуйлтаар *******ыг зээл гаргахад үл хөдлөх хөрөнгө шаардлагатай байна гэсний дагуу газар болон хашаа байшинг нотариатаар батлуулаад *******д шилжүүлсэн боловч зээл нь бүтээгүй байсан. Гэтэл тус хашаа байшинг ******* гэх хүн рүү зарсан байсан ба худалдах худалдан авах гэрээний дагуу ******* 10 сая төгрөг өгөөгүй, нэгэнт хашаа байшинг цааш нь хүнд зарсан тул 10 сая төгрөгөө гаргуулна гэж шаардсан ,
1.1.Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ: энэ гэрээ бол ******* өөрийнхөө дүү *******ийн өр төлбөрийг хариуцагч *******д төлж байгаа илэрхийлэл юм. О.******* нь өөрийн төрсөн дүү О.Сарангэлэлийн өрөнд өгч байгаа гэдгийг мэдэж байсан, хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан Худалдах, худалдан авах гэрээний 3.2, 3.5-д төлбөр тооцоо байхгүй шүү, үүргийн гүйцэтгэлийн хангуулах аргад байхгүй гэж тусгасан гэж маргажээ.
2.Талуудын тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар: Нэхэмжлэгч О.******* нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болох газар, хувийн сууцаа худалдах санаа зорилго агуулаагүй байсан боловч дүү *******ийн гуйлтаар түүний найз *******ыг зээл авахад нь зориулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулан ******* дүүрэг 22 дугаар хороо, ******* 7 *******, 857 г тоот 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалтай нэгж талбарын дугаартай өмчлөлийн газрыг 5.000.000 төгрөгөөр, мөн тус хаягт байрлах 35 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай хувийн сууцыг 5.000.000 төгрөгөөр нийт 10.000.000 төгрөгөөр худалдан тул хариуцагч А.*******ын өмчлөлд шилжсэн бөгөөд А.*******аас тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг иргэн Б.*******ид худалдсан тул 2025 оны 02 сарын 20-нд түүний өмчлөлд шилжин бүртгэгдсэн үйл баримт нотлогдсон. / хх 6-12, 68/
3.Түүнчлэн хариуцагч А.******* 2024 оны 03 сарын 27-нд нэхэмжлэгч О.*******ийн өмчлөлийн газар, хувийн сууцны үнийг тус бүр 5.000.000 төгрөгөөр нийт 10.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон хэдий ч тус гэрээний дагуу 10 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, шүүх хуралдаанд хариуцагч талаас огт танихгүй хүнд 8 сая төгрөгөөр зарсан, би төлсөн гэж хэлээгүй, төлбөр тооцоо дууссан гэж хэлсэн, үүнийг гэрээ байгуулахдаа зааж өгсөн. Дүүгийнхээ өр төлбөрт үл хөдлөх хөрөнгөө шилжүүлсэн учраас төлбөр тооцоо дууссан гэдэг агуулгаар тусгасан хэмээн тайлбарладаг.
4.Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 зүйлийн 3.2-д Төлбөр төлөх нөхцөл хугацаанд: төлбөр тооцоо дууссан гэх, гэрээний 3.5-д үүргийн гүйцэтгэлийг хангах арга байхгүй гэж заасан боловч шүүх хуралдаанд: гэрч О.С мэдүүлэхдээ: ******* бол миний найз, ******* нь 2024 оны 3 сард над руу залгаад найз нь эмэгтэйчүүдийг дэмжих зээл авах гэж байна. Чи саяхан зээл хөөцөлдөөд байсан тэр чинь юу болсон бэ? гэж асуусан. Тэгэхээр нь би тэр бол бүтсэн гэж хэлсэн чинь тэр бүтээсэн эгч чинь миний зээлийг бүтээж өгч чадах болов уу гэхээр нь би мэдэхгүй, ямар ч байсан асууж үзье гэсэн... үл хөдлөх хөрөнгө байх юм бол маргааш нь гаргаж өгнө гэж Хаан банкны эдийн засагч нь хэлсэн гэсэн...Тэгээд өөр үл хөдлөх хөрөнгө гэвэл *******т нэг хашаа байшин байдаг гэж би хэлсэн. Тэгвэл 2-лаа Сараа эгчээс асуугаад үзье гэсэн.Тэгээд бид 2 ажил дээр нь очсон. Бүтэнгүүтээ би буцааж шилжүүлж өгнө, би хаашаа ч явахгүй гэж ******* *******т хэлсэн... ******* бид хоёр *******ийн ажил дээр нь очоод гуйсан чинь бэлэглэж болохгүй юу гэхэд ******* би хаашаа ч холдохгүй ,*******д насаараа ажилласан. Манай байр хажуу талд нь байна гэсэн. Тэгээд эсвэл би танд мөнгийг нь өгсөн ч болно гэсэн. Худалдах, худалдан авах гэрээгээр заавал хийгээрэй гэсэн. Худалдах, худалдан авах гэрээ хийгээрээ гэхээр нь эгч рүү ярьсан чинь бага үнийн дүнгээр хийчихээрэй, зээлийн барьцаанд оруулах гэж байгаа юм чинь гэсэн, тэгээд *******аас 2% нь гарах ёстой байсан чинь ******* надад ямар ч мөнгө байхгүй гэхээр нь би 2%-ийг нь үл хөдлөх дээр шилжүүлж өгсөн. ******* над руу байн байн залгаж зээл нь гарсан уу гээд байсан тул би ******* руу залгаад зээл чинь гарсан уу гэхэд, бүтэхээ байчихлаа гэхээр нь би Сараагийн хашаа байшинг буцаагаад шилжүүлж өгөх үү гэхэд за гэсэн. Тэгээд бид хоёрын дунд мөнгө төгрөгөөс болж маргаан гараад байсан чинь ******* надаас хашаа байшинг нэхээд байхаар нь би *******ын дугаарыг өгсөн. ******* утсаа авснаа би тэр хашаа байшинг зарсан, чи шүүхдээд аваарай гэж тасалчихаад одоо миний ч утсыг авахгүй байгаа. Би амьдралдаа нэг ч төгрөг *******аас зээлж байгаагүй гэжээ.
Нэхэмжлэгч талаас О.Сээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасанг шүүгчийн 2025 оны 10 сарын 30-ны өдрийн дугаар захирамжаар хангасан байна. / хх 64/
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8-д заасанчлан гэрч О.С нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14-д зааснаар мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн, түүний шүүхэд өгсөн мэдүүлэг нь хуульд заасан арга журмын дагуу авагдсан, мэдүүлэг авахад талууд биечлэн оролцож асуулт тавьсан тул шүүх гэрчийн мэдүүлэг дэх мэдээлэл хэрэгт ач холбогдолтой гэж шүүх үнэлэв.
6.Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний харилцаа үүссэн, хүчинтөгөлдө гэрээ гэж шүүх үзсэн тул хариуцагч талын энэ гэрээ бол ******* өөрийнхөө дүү *******ийн өр төлбөрийг хариуцагч *******д төлж байгаа илэрхийлэл юм. О.******* нь өөрийн төрсөн дүү О.Сарангэлэлийн өрөнд өгч байгаа гэдгийг мэдэж байсан, хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан гэх татгалзал үндэслэлгүй юм.
7.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Худалдах худалдан авах гэрээний гол шинж бол худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг холбогдох баримт бичгийн хамт худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь тохирсон үнэ төлөх юм.
8.Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 зүйлийн 3.2-д Төлбөр төлөх нөхцөл хугацаанд: төлбөр тооцоо дууссан гэх, гэрээний 3.5-д үүргийн гүйцэтгэлийг хангах арга байхгүй гэж заасан боловч хариуцагч талаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өр төлбөрт авсан гэх буюу нэхэмжлэгч О.******* нь уг хашаа байшин, газрыг дүү О. *******ийн зээлд тооцож өгье гэж бичгээр үйлдсэн баримт хэрэгт авагдаагүй, тэрээр бусдын өмнөөс үүрэг хүлээх нөхцөл байдал болон гэрээний дагуу төлбөр тооцоо дууссан гэсэн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
9. Хариуцагч тал татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй байна.
10.Тиймээс хариуцагч А.******* тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад зарсан байх тул газрын 5.000.000 төгрөг, хувийн сууцны 5.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг нэхэмжлэгч О.******* шаардах эрхтэй.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж шүүх үнэлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.Мөнхулаас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******т олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Мөнхулаас 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.*******т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч А.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан онсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ.