Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 318/ШШ2025/00900

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: У ТӨХК--ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ё.М холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 636,079 төгрөг, алданги 318,039 төгрөг, нийт 954,119 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У ТӨХК--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "У ТӨХК- нь Ё овогтой М-тай 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулсан тус гэрээнд зааснаар дулааны төлбөрийг сар бүрийн 25-30-ны дотор төлбөрөө төлж барагдуулах ёстой байдаг. Ё.М-д төлбөр төлөхийг сар бүр утсаар мэдэгддэг ба боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд "Улаангомын дулааны хоёрдугаар станц" ТӨХК-д учирсан гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн төлбөр 636,079 төгрөг, гэрээний 4.3-д заасны дагуу алданги тооцох үндэслэлтэй байх тул алданги 318,039 төгрөг, нийт 954,119 төгрөгийн хохирлыг Ё.Мөнхзулаас гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: “У ТӨХК--ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э би хариуцагч Ё.М-д холбогдох 954,119 төгрөгийн нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь үндсэн төлбөр 636,079 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа учраас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У ТӨХК- нь хариуцагч Ё.М-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 636,079 төгрөг, алданги 318,039 төгрөг, нийт 954,119 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,449 төгрөгийн тал хувь болох 13,725 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж У ТӨХК--д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Ё.М-с худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 636,079 төгрөг, алданги 318,039 төгрөг, нийт 954,119 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч У ТӨХК- татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,449 төгрөгийн тал хувь болох 13,725 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас буцаан гаргуулж У ТӨХК--д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              П.БОЛОР