| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сугирсүрэн Одмаа |
| Хэргийн индекс | 128/2026/0941/З |
| Дугаар | 128/ШШ2026/0859 |
| Огноо | 2026-09-30 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2026/0859
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Одмаа би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор Г.*******гийн дүгнэлттэй, Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Ж.Б*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Ж.Б*******гээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Ж.Б******* би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор Г.*******гаас гаргасан шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор Г.*******гаас дүгнэлт ирүүлснийг тус шүүх хүлээн авч, эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагчид холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Ж.Б*******гийн зүгээс дүгнэлт гаргагч прокурорын дүгнэлтийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, 2026 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бичгээр тайлбараа ирүүлснийг шүүх хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэнээс гадна хэргийг хариуцагчийн зөвшөөрлөөр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, прокурорын дүгнэлтээр хариуцагч улсын байцаагчид холбогдуулан үүсгэсэн захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор Г.*******гаас гаргасан 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах дүгнэлтийг Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын улсын байцаагч Ж.Б******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.
ШҮҮГЧ С.ОДМАА