Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2026/0759

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Урангуа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б-И” ХХК /РД:20/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.М,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.О

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ч

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: П.О /ШТЭҮД:05/,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, Ц.О нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т,

Маргааны төрөл: Татвар

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.М, З.О, Б.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О, хариуцагч  Р.Б, Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баатарзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, Ц.О нар нь “Б-И" ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хууль хяналтын байгууллагын хүсэлтээр 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацаанд хийсэн иж бүрэн хяналт шалгалтын үр дүнд тогтоосон гэх 9,,,.9 төгрөгийн зөрчилд ,,,.91 төгрөгийн нөхөн татвар, ,,,.72 төгрөгийн торгууль, ,,,.82 төгрөгийн алданги, нийт ,0,4,.45 төгрөгийн төлбөр төлүүлэхээр гаргасан 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн НА-212 дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах.

1.2.Нэхэмжлэгч 2026 оны 03 сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ: 1/ Татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч нарын ТЕХ-ийн 31.4-т заасан хоригийг зөрчиж (татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэний дараа) залруулсан татварын тайланд үндэслэн зөрчил тогтоосон хяналт шалгалтын үйл ажиллагаа (ЗЕХ-ийн 37.1 захиргааны акт) нь ЗЕХ-ийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” илт хууль бус акт болохыг тогтоолгох,

2/ Дээрх илт хууль бус захиргааны актад шууд тулгуурлан гаргасан нөхөн татвар, торгууль, алданги оногдуулсан НА-212 актыг ЗЕХ-ийн 47.1.6, 47.1.5-д заасны дагуу хүчингүйд тооцох.

3/ Татвар төлөгчийн татварын тайландаа залруулга хийх эрхийг сэргээхийг даалгах.

Хоёр. Хэргийн үйл баримтын хувьд:

2.1.      Маргаан бүхий актаар нэхэмжлэгч “Б-И” ХХК-ийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хууль хяналтын байгууллагын хүсэлтээр иж бүрэн хяналт шалгалтыг дугаар томилолтоор 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд хийж, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн НА-212 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар ,,,.91 төгрөгийн нөхөн татвар, ,,,.72 төгрөгийн торгууль, ,,,.82 төгрөгийн алданги, нийт ,0,4,.45 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон.

2.2. Дээрх маргаан бүхий актын эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөлд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр албан бичгээр гомдол гаргаж, Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тогтоолоор маргаан бүхий актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Маргаан таслах зөвлөлийн тогтоолыг нэхэмжлэгч компанийн Санхүү, бүртгэлийн хэлтсийн захирал Б.Чд 2025 оны 05 сарын 19-ний өдөр гардуулсан нь хэргийн 1 дүгээр хавтас, 76 дахь талд байна.

2.3. Ийнхүү дээрх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрч “Б и” ХХК-аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, Ц.О нарт холбогдуулан 2025 оны 06 сарын -ны өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлүүлсэн.

 

Гурав. Нэхэмжлэлийн үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч “Б и” ХХК тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, Ц.О нар нь "Б И" ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хууль хяналтын байгууллагын хүсэлтээр 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацаанд иж бүрэн хяналт шалгалтыг хийж тогтоосон гэх HA-212 дугаартай нөхөн ногдуулалтын актаар 9,,,.9 төгрөгийн зөрчилд ,,,.91 төгрөгийн нөхөн татвар, ,,,.72 төгрөгийн торгууль, ,,,.82 төгрөгийн алданги, нийт ,0,4,.45 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосныг бүхэлд нь эс зөвшөөрч, Захиргааны ерөнхий хуулийн 93.1, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.6, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг тус тус баримтлан 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд дугаартай “Гомдол гаргах тухай” албан бичгээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан.

Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл нь уг гомдлыг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж 03 дугаартай Тогтоолоор хэвээр үлдээсэн шийдвэр гаргасныг 2025 оны 05 дугаар сарын 19-ны өдөр албан ёсоор гардан авч, эс зөвшөөрч ЗХШХШТХ-ын 14.1, 14.1.1, 15.1-д заасныг баримтлан тус шүүхэд НА-212 дугаартай нөхөн ногдуулалтын актыг Хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож, хүчингүй болгуулахаар дараахь үндэслэлүүдээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Нэг. Татварын хяналт шалгалтыг хуульд заагаагүй үндэслэлээр явуулж, татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх заалтыг зөрчсөн талаар.

Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай томилолтоор "Б И" ХХК-д 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс оны 12 дугаар сарын 31- ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хууль хяналтын байгууллагын хүсэлтээр иж бүрэн шалгалтыг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хийхээр томилолт ирүүлсэн.

Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх заалтад “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана" гэж заасан ба мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.11.1 дэх заалтад "Татварын алба, татварын улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ энэ хуулийн 41.4-т зааснаас бусад үндэслэлээр хяналт шалгалт хийхийг хориглоно” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл татварын алба нь эрсдэлд үндэслэн эсхүл татвар төлөгчийн өөрийн хүсэлтэд үндэслэн татварын хяналт шалгалтыг хийхээс бус хууль хяналтын байгууллагын хүсэлтэд үндэслэн татварын хяналт шалгалт хийх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Гэтэл Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын олгосон дугаартай “Татварын хяналт шалгалт хийх томилолт"-ын 6 дахь хэсгийн 6.1-т татварын хяналт шалгалт хийх үндэслэлийг “Хууль хяналтын байгууллагын хүсэлтээр” гэж тодорхойлсон байгаа нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.11.1 дэх заалтыг зөрчсөн байна.

Хууль хяналтын байгууллагын хүсэлтээр татварын хяналт шалгалт хийх үндэслэл хуулиар зохицуулагдаагүй, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.11.1 дэх заалтаар татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэснээс бусад үндэслэлээр татварын хяналт шалгалт хийхийг хуулиар хориглосон, Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмаас хууль хяналтын байгууллагын хүсэлтээр татварын хяналт шалгалт хийх зохицуулалт хасагдсан байхад хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчиж бүрэн эрхээ хэтрүүлэн хуульд заагаагүй үндэслэлээр татварын хяналт шалгалт хийх томилолт олгосон, улмаар уг томилолтод үндэслэн татварын хяналт шалгалт хийж нөхөн ногдуулалтын акт гаргасан нь хуульд нийцээгүй.

Хоёр. Татварын улсын байцаагч нар нь захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийг биелүүлээгүй талаар.

Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, Ц.О нар нь Маргаж буй захиргааны акт болох 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн НА-212 дугаартай Нөхөн ногдуулалтын актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлээр хүлээсэн үүргүүдээ биелүүлэхээс санаатайгаар татгалзаж, хууль бус захиргааны акт гаргасан. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлээр захиргааны байгууллага, албан тушаалтан аливаа шийдвэр, акт гаргахдаа дараах үүргүүдийг хүлээсэн байна. Үүнд: Захиргааны ерөнхий хуулийн

24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно;

24.2. Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.

24.4. Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж тус тус заасныг биелүүлээгүй.

Ингэхдээ оролцогч буюу "Б И" ХХК-ийн хувьд ач холбогдол бүхий дараахь нөхцөл байдлуудтай холбоотой нотлох баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулж, шинжлэн судлахаас санаатайгаар зайлсхийж, улмаар оролцогчийн зүгээс гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлэх, ийнхүү үнэлсний үндсэн дээр үндэслэл бүхий шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй.

Татварын ерөнхий хуулийн 31.4-т “Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй." гэж заасан. Гэтэл татварын байгууллага татварын хяналт шалгалтын томилолтыг аж ахуйн нэгжид мэдэгдсэнээс хойш татварын тайлангийн залруулга хийсэн.

Татварын ерөнхий хуулийн 30.3-т "Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянах бөгөөд мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээж авах бөгөөд шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардаж болно.” гэж, 30.4-т “Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянаж мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ." гэж, 30.5-д "Татвар төлөгч энэ хуулийн 30.4-т заасан шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан шаардлагад заасан зөрүүг арилгаж, залруулсан тайланг тушаах үүрэгтэй бөгөөд татварын алба тайланг хүлээн авна." гэж, 30.6-д "Татвар төлөгч шаардлагыг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай тайлбараа цахимаар, эсхүл бичгээр гаргаж, энэ хуулийн 30.5-д заасан хугацаанд багтаан татварын албанд ирүүлнэ." гэж, 30.7-д “Энэ хуулийн 30.6-д заасны дагуу татвар төлөгчөөс ирүүлсэн тайлбарыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан тайланг хүлээн авна." гэж, 30.8-д “Энэ хуулийн 30.6-д заасан тайлбарыг хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тайлбар нь үндэслэлгүй гэж үзвэл татварын алба холбогдох мэдээллийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх бөгөөд энэ нь тайлангийн хугацаанд хамаарах татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой асуудалд татварын хяналт шалгалт хийж тайлангийн ногдлыг тодорхойлох үндэслэл болно." гэж тус тус заасан. Гэтэл мөн “Татварын тайлан хүлээн авах, тайлангийн боловсруулалт хийх”-дээ Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлд заасан журмыг зөрчиж зөрүүтэй тайланг хүлээн авсан байдаг.

Хэрэв татварын улсын байцаагч нар нь эдгээр үүргээ биелүүлсэн бол маргаж буй НА-212 дугаартай Нөхөн ногдуулалтын акт гарахгүй байсан.

Гурав. Актаар нөхөн ногдуулсан албан татвар, түүнд тооцсон торгууль, алдангийн ногдуулахдаа татварын ерөнхий хуулийн дугаар зүйлийн 76.1.1, 76.6, 76.7 дах заалтуудыг хэрэгжүүлээгүй зөрчсөн.

Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад тусгагдсан Татварын хяналт шалгалтаар илэрсэн гэх 1 болон 2 дахь зөрчлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй. Татварын улсын байцаагч нар нь үйл ажиллагаанд Татварын ерөнхий хуульд заасан “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх" зарчмыг баримтлаагүй байна. Үүнд:

Татварын байгууллага татварын хяналт шалгалтыг явуулахдаа тодорхой шалтгаангүйгээр хяналт шалгалтын ажиллагааг удаашруулж, татвар төлөгчийн оны татварын тайланд залруулга хийх эрхийг хязгаарласан.

Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтад “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно" гэж заасан байдаг.

Татварын байгууллага татварын хяналт шалгалтыг явуулахдаа тодорхой шалтгаангүйгээр хяналт шалгалтын ажиллагааг удаашруулж, Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтаар олгогдсон татвар төлөгчийн оны татварын тайландаа залруулга хийх эрхийг хязгаарласан үйл ажиллагаа нь Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх заалтад “татварын алба үйл ажиллагаандаа хууль дээдлэх зарчмыг баримтална” гэж, мөн зүйлийн 76.1.3 дахь заалтад заасан “татварын алба үйл ажиллагаандаа татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх зарчмыг баримтална" гэж, мөн зүйлийн 76.6 дахь заалтад “Татварын алба бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгийг удирдлага болгон ажиллана гэж, мөн зүйлийн 76.7 дахь заалтад “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана” гэж тус тус заасныг зөрчсөн болно.

2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай томилолтод татварын хяналт шалгалтыг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийг дуустал ажлын 22 өдрийн дотор хийхээр заасан байдаг. Гэвч уг татварын хяналт шалгалтын хугацааг 2024 оны 05 дугаар сарын -ны өдрийн байдлаар нийтдээ 8 удаа сунгасан, ийнхүү сунгахдаа “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын 3.17.1 дэх заалтад заасан "ажлын цар хүрээ нэмэгдсэн" гэх үндэслэлийг баримталсан байдаг ба энэхүү үндэслэл нь бодит байдалтай нийцээгүй, 2023 оны 05 дугаар сарын -ныг хүртэл татварын хяналт шалгалтын байцаагч нарын анхны томилолтод заасан хянан шалгах ажлын цар хүрээ ямар нэгэн байдлаар нэмэгдээгүй байхад “ажлын цар хүрээ нэмэгдсэн" гэх бодит бус үндэслэлээр томилолтын хугацааг сунгаж байсан нь хяналт шалгалтыг томилолтод заасан хугацаанд идэвхтэй явуулаагүй, тэр дундаа 2023 он дуусталх хугацаанд ямар нэгэн хяналт шалгалтын ажиллагаа явуулаагүй эс үйлдлийг зөвтгөх гэсэн үйлдэл, үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь татварын алба үйл ажиллагаандаа баримтлах “хууль дээдлэх”, “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх", "бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ... гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгийг удирдлага болгон ажиллах” зарчмыг зөрчсөн явдал юм.

Хуульд заагаагүй үндэслэлээр эхлүүлсэн татварын хяналт шалгалтын ажиллагаа тодорхой шалтгаангүйгээр томилолтод заасан хугацаандаа хийгдэлгүй, томилолтын хугацааг удаа дараа сунгаж байсны улмаас Татварын ерөнхий хуулийн 31.1-д заасан татварын тайландаа залруулга хийх эрх маань мөн хуулийн 31.4-т “Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй" гэж заасны дагуу хязгаарлагдаж, улмаар татварын байгууллагын үйл ажиллагааны улмаас оны жилийн эцсийн татварын тайланд залруулга хийх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсаар дараагийн татварын жилийн хугацаа өнгөрсөн нөхцөл байдалд хүргэсэн.

Татвар төлөгчийн албан татвар ногдох орлогын хүлээн зөвшөөрөлтөд нөлөөлсөн хууль, эрх зүйн зохицуулалт, төрийн болон захиалагч компанийн эрх бүхий байгууллагаас гарсан шийдвэрүүд, эдгээрээс үүдэлтэй бодит нөхцөл байдлыг харгалзан үзээгүй.

Татварын хяналт шалгалт хийх томилолт болон уг томилолтын үндсэн дээр хийсэн татварын хяналт шалгалтын үр дүнд гарсан нөхөн ногдуулалтын акт хууль бус захиргааны акт болохын зэрэгцээ татварын улсын байцаагч нар албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрөхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн, мөн тухайн албан татвар ногдох орлогын хүлээн зөвшөөрөлтөд шууд нөлөөтэй төрийн эрх бүхий байгууллагуудаас гарсан шийдвэр, гэрээт ажлыг захиалан гүйцэтгүүлсэн компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрүүдийг харгалзан үзээгүй, тэдгээрт үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.7 дахь заалтад “Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг баримтлан татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллана" гэж заасантай зөрчилдөж байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтад “Албан татвар төлөгч нь ажлын гүйцэтгэлийн хувиар орлогыг хүлээн зөвшөөрнө” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд ажлын гүйцэтгэлийг захиалагч зөвшөөрч хүлээн авсан тохиолдолд тухайн ажлын гүйцэтгэлтэй холбоотой орлогыг хүлээн зөвшөөрч тайлагнах хууль зүйн үндэслэлтэй.

“Б И" ХХК-ийн хувьд “Тт-Гс чиглэлийн т ", "Тт-Гс болон Тт-З чиглэлийн т уудыг холбох т ” төслүүдийн бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна. Захиалагч "Тт т ” ХХК-ийн хувьд хамгийн сүүлд Тт- Гс чиглэлийн т ын төслийн явц дундын гүйцэтгэлээрх төлбөрийн хүсэлт ()-ийг оны 09 дүгээр сарын 26-ны өдөр, т уудыг холбох т ын төслийн явц дундын гүйцэтгэлээрх төлбөрийн хүсэлт ()-ийг оны 10 дугаар сарын 19-ний өдөр баталгаажуулсан, үүнээс хойш эдгээр төслийн ажлын гүйцэтгэлийг огт хянан баталгаажуулаагүй байсан нөхцөл байдалтай байсан билээ. Энэ нь Монгол Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол, захиалагч "Тт т ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр зэрэгтэй холбоотой бөгөөд гүйцэтгэгч “Б И" ХХК-аас ямар нэгэн байдлаар шалтгаалаагүй, биднээс үл хамаарах шалтгаанаар үүссэн нөхцөл байдал юм.

оны 9 сараас хойш “Тт т ” ХХК-ийн тухайн үеийн гүйцэтгэх захирал ажил үүргээ гүйцэтгэхээ больсон, улмаар тус компани дээр онцгой дэглэм тогтоосон, түүнээс хойш томилогдсон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч болон гүйцэтгэх захирал нар нь Монгол Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын тогтоол, “Тт т ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлж байгаа гэх шалтгаанаар гэрээт ажлын гүйцэтгэлийг хянан баталгаажуулахгүй байсан ба тухайн нөхцөл байдлыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим давагдашгүй хүчин зүйл гэж үзэн давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон зэрэг нөхцөл байдлууд татвар төлөгчийн татвар ногдуулах орлогын хүлээн зөвшөөрөлтөд нөлөөлснийг татварын улсын байцаагч нар огт харгалзан үзээгүй байна.

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дугаартай "Нүүрсний тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх ерөнхий хяналтын сонсголын тайлантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" тогтоолын 1 дэх заалтын 3 дахь хэсгийн г-д “Э-Т т ХК-аас санхүүжүүлсэн оффтейк гэрээний хүрээнд хэрэгжсэн, хэрэгжиж байгаа т ын бүтээн байгуулалтад хөндлөнгийн аудит оруулах, аудитын дүгнэлтэд үндэслэн санхүүжилтийг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.О/-т даалгасан”, Монгол Улсын Засгийн газрын оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаартай "Тт т ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын 3 дахь заалтаар "Тт-Гс чиглэлийн т ын төслийн хэрэгжилт, “Тт т " ХХК-ийн үндсэн болон санхүүгийн ажиллагаанд хяналт шалгалт хийж, зохих дүгнэлт гаргуулах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Монголын т ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, Зам, тээврийн хөгжлийн сайд нарт даалгасан”, Монгол улсын Засгийн газрын оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 459 дугаартай “Тт т ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын 1 дэх заалтаар “Тт т ХХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон", 2 дахь заалтаар “онцгой дэглэмийн хугацаанд компанийн төлөөлөх Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч томилсон", 3 дахь заалтын 3.3 дахь хэсгээр "Тт-Гс чиглэлийн т ын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгөд хөндлөнгийн аудит хийлгэж дүгнэлт гаргуулахыг даалгасан", Тт т ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаартай "Төслүүдийн гэрээний хэрэгжилтийн тухай” тогтоолын 1 дэх заалтаар “Тт-Гс чиглэлийн т ын бүтээн байгуулалтын төсөлд зарцуулсан хөрөнгөд хийх хөндлөнгийн аудитын дүгнэлтийг үндэслэн гэрээний гүйцэтгэлийг баталгаажуулах эсэхийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж ажиллахыг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид үүрэг болгосон” зэрэг тогтоол, шийдвэрүүд гарсан байдаг.

Дээрх бүх нөхцөл байдлаас шалтгаалан захиалагч “Тт т ” ХХК нь манай компанийн Тт-Гс чиглэлийн т ын бүтээн байгуулалттай холбоотой ажлын гүйцэтгэлийг баталгаажуулахгүй байсан тул бидний хувьд нөхөн ногдуулалтын актаар тогтоосон ,5 төгрөгийн орлогыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтад заасны дагуу хүлээн зөвшөөрч тайлагнах бодит нөхцөл байдал байхгүй байсан. Тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэж нөхөн ногдуулалтын актаар нөхөн төлүүлэхээр акт тогтоосон орлогыг хүлээн зөвшөөрөх орлого мөн байсан эсэхэд хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр зөвхөн санхүүгийн тайланд аудит хийсэн аудитын компанийн дүгнэлтэд үндэслэн нөхөн ногдуулалтын акт тогтоосон нь үндэслэлгүй болсон төдийгүй үүнтэй холбоотой тайлбар бидэнд өгөөгүй болно.

Ажлын гүйцэтгэл хянан баталгаажигдаагүй байсан гэдгийг дэмжих нотолгоо нь "Тт т ” ХХК-аас 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн тоот албан бичгээр ирүүлсэн захиалагчийн байр суурь бөгөөд уг албан бичигт, татвар төлөгчид нөхөн ногдуулаад буй татварт шууд хамааралтай ажлын гүйцэтгэлүүд болох Тт-Гс чиглэлийн т төслийн -өөс хойш ІРС30 хүртэлх, Тт-З холболтын т ын төслийн -өөс хойш хүртэлх явц дундын төлбөрийн бүх хүсэлтийг баталгаажуулахад давагдашгүй хүчин зүйлс нөлөөлсөн гэдгийг дурдаад аас гаргасан гэрчилгээг хавсаргаж, гүйцэтгэлүүдээ ирүүлж батлуулахыг гүйцэтгэгч манай компанид мэдэгдсэн байдаг. Энэ нөхцөл байдал нь өмнөх хугацаанд батлагдаагүй явц дундын төлбөрийн хүсэлтүүд болон гэрээний тодорхой заалтыг үндэслэн -2023 онд хүлээн зөвшөөрсөн Санхүүгийн тайлангийн борлуулалтын орлого, түүнд үндэслэн гүйцэтгэгч буюу манай компанийн тооцож тайлагнасан татвар ногдох орлого бодитой эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх, нарийвчлан судлах шинэ нөхцөл байдал мөн бөгөөд ийм нөхцөл байдал байгаа тухай татварын хяналт шалгалт хийгдэж байх хугацаанд буюу 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Татварын хяналт шалгалт, арга зүйн газарт албан тоотоор илгээж, албан тоотын хувийг хяналт шалгалт хийж буй байцаагч нарт өгч байсан болно.

Дээрх шийдвэрүүд, хил гааль болон нүүрс тээвэрлэлтийн нөхцөл байдлаас шалтгаалан оны тайлант хугацааны эцэст Тт-Гс төслийн хувьд Урьдчилж орсон орлогын үлдэгдэл “0” дүнтэй (урьдчилан нүүрсээр авсан санхүүжилт байхгүй, нүүрсний санхүүжилт хуваарьт гүйцэтгэлээс 209,5 сая ам.доллароор дутуу буюу хоцорч байсан) бөгөөд Гэрээний хөрөнгөөр ,1 сая ам.долларын ( төгрөг) үлдэгдэлтэйгээр борлуулалтын орлого бүртгэж татвар ногдуулан тайлагнасан. Гэрээний хөрөнгө гэдэг нь СТОУС-т тодорхойлсноор захиалагч талаас баталгаажуулаагүй гүйцэтгэсэн ажил буюу биелүүлсэн үүрэг юм.Тт- Гс чиглэлийн т ын бүтээн байгуулалтын гэрээний хэрэгжилт дуусаагүй үргэлжилж байна. Захиалагч "Тт т " ХХК нь гүйцэтгэгч манай компанийн гаргасан төлбөрийн хүсэлтийг оны 09 дүгээр сараас хойш баталгаажуулахгүй байснаас болж тайлант хугацаанд татвар төлөгч манай компанийн гэрээний орлогын хүлээн зөвшөөрөлт захиалагчийн санхүүгийн бүртгэлээс зөрүүтэй бүртгэгдэх нөхцөл үүссэн байсныг харгалзан үзэж үнэлэлгүй хууль бус шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл, ААНОАТухай хуулийн 5.1-д “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл орлого олоогүй боловч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж нь албан татвар төлөгч байна." гэж заасан, гэтэл татварын байцаагч нар нь “Б И" ХХК-ын 2021- онуудад тодорхой шалтаан нөхцөл байдлын улмаас бодитоор орлого болж олоогүй байсан мөнгөн дүнг орлого олсон мэтээр тооцож татвар нөхөн ногдуулж байгаа нь татварын хууль болон татвар төлөгчийн татвараа үнэн зөвөөр, олсон орлогоос тооцож төлөх эрхийг зөрчиж байна.

Дөрөв. Татварын албаны үйл ажиллагаанд татварын ерөнхий хуульд заасан “хууль дээдлэх” зарчмыг баримтлаагүй, татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дахь заалтыг буруу хэрэглэсэн талаар.

Татварын зөрчил гэдэгт татвар төлөгч, суутгах үүрэг хүлээсэн болон бусад этгээдийн татварын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг ойлгодог. Татварын зөрчил нь бусад эрх зүйн нийтлэг зөрчлийн адил обьект, обьектив шинж, субьект, субьектив шинж гэх үндсэн 4 бүрэлдэхүүнтэй бөгөөд татвар төлөгчийн үйлдэл, эс үйлдэхүйг татварын зөрчил гэж үзэхийн тулд дээр дурдсан татварын зөрчлийн 4 бүрэлдэхүүн хангагдаж байгаа эсэхийг харгалзан үзэх ёстой байсан.

Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтад “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно” гэж, мөн зүйлийн 82.1.1-д “төлбөл зохих татварын дүнг 50 хүртэл хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 30 хувиар торгоно", 82.1.2- т “төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн хувиар торгоно” гэж тус тус тодорхой заасан байна.

Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтад өмнө дурдсан зөрчлийн 4 бүрэлдэхүүнийг тодорхой зааж өгсөн байх ба субьект нь татвар төлөгч байхаар, субьектив талын шинж нь татвар төлөхгүй байх зорилго агуулсан байх, төлөх татварын хэмжээг бууруулах зорилго агуулсан байх, татвар ногдох зүйлийг нуух зорилго агуулсан байх гэсэн шинжтэй байхаар, обьект нь татвар ногдуулалттай холбоотой материаллаг хууль болон хуулиар хүлээсэн эрх үүрэг байхаар, обьектив шинж нь татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан үйлдэл, эс үйлдэхүй байхаар хуульчилжээ. Гэтэл татварын хяналт шалгалтын явцад татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтад заасан гипотез буюу тухайн заалтад заасан торгуулийг ногдуулахад баримтлах нөхцөл нь татвар төлөгчөөс тодорхой "зорилго" буюу “татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух субьектив санаа зорилго"-ыг шаардаж байгаа байдлыг огт анхаарч авч үзээгүй, энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй хууль зөрчсөн. Нэхэмжлэгчийн хувьд татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгогүй байсан бөгөөд манай компанийн хийж гүйцэтгэсэн т ын бүтээн байгуулалтын захиалагч тал болох “Тт т ” ХХК-ийн зүгээс ажлын гүйцэтгэлийг зохих журмын дагуу хянаж баталгаажуулахгүй байсантай холбоотойгоор борлуулалтын орлого бүртгэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн байсан. Татварын тайланд залруулга хийхтэй холбоотой татварын хуулийн зохицуулалтын гол үзэл баримтлал бол татвар төлөгчийг татварын байцаагчийн хяналт шалгалтаар илрүүлж буй зөрчилтэй холбогдуулан татварын тайлангаа засвар оруулах эрхийг хангахгүй байх зорилгын үүднээс хориглосон зохицуулалт бүхий заалт юм. Гэтэл татварын улсын байцаагчийн 2024 онд нөхөн ногдуулалтын актаар зөрчил гэж үзсэн орлогыг онд татвар төлөгч өөрөө тухайн хугацаанд татвар ногдох орлого гэж үзэн нэмэгдүүлэн Санхүүгийн тайлангаа аудитаар баталгаажуулан, залруулга хийж зохих журмын дагуу баталгаажуулсан байсан нь манай компани Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан “татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух субьектив санаа зорилго" агуулаагүй болохыг нотлох бөгөөд гагцхүү үндэслэлгүйгээр урт удаан хугацаанд хийгдсэн татварын хяналт шалгалтын хугацаатай давхацсаны улмаас татварын тайландаа залруулга хийх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан.

Хэдийгээр тайлан засварлах эрхээ хэрэгжүүлэх хугацаанд хяналт шалгалт хийгдэж байсан ч татвар төлөгчийн тайланд залруулга хийх дүн буюу орлогыг татварын байцаагчид илрүүлээгүй байсан, хяналт шалгалтын ажил тодорхойгүй шалтгаанаар сунжирсан, үргэлжлүүлэн томилолт сунгасан зэрэг нөхцөл байдлаас болж бид тайланг засварлуулах эрхээ хязгаарлуулсан хэдий ч нэмэгдэх орлогоос тооцон татвараа 2 удаа урьдчилгаа нэхэмжлэл үүсгэн 20 төгрөг төлөн илүү төлөлтийг үүсгэсэн байсан. Гэтэл татвараа төлчихөөд байхад нөхөн татвар ногдуулан уг нөхөн татварын дүнгээс торгууль, алданги тооцсон нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь заалтад "Харилцагч санхүүгийн байгууллагын баталгаажуулсан цахим санхүүгийн тайланд үндэслэн холбогдох байгууллага татвар, шимтгэл, хураамжийн тооцоо хийхээс гадна төрийн эрх бүхий байгууллага нь энэхүү цахим санд баталгаажсан аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, тодруулгыг ашиглана." гэж заасны дагуу санхүүгийн тайланд үндэслэн татварын тооцоо хийх, татварын улсын байцаагчид санхүүгийн тайланг үндэслэл болгон авч үзэхээр зохицуулсан.

Түүнчлэн, Татварын ерөнхий хуулийн 34.3. “Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага татвар төлөгчид хамааралтай санхүүгийн тайлангийн мэдээлэл, гадаадын санхүүжилттэй төсөл арга хэмжээ, төрийн сангийн зарцуулалтын мэдээлэл, зөвшөөрлийн мэдээллийг тухай бүр татварын албанд хүргүүлнэ." гэж заасан бөгөөд татварын улсын байцаагч нар санхүүгийн тайланд өөрчлөлт орсныг мэдсээр байсан мөртлөө өөрсдөө илрүүлсэн алдаа нөхөн ногдуулалтын акт тавьсанд гомдолтой байгаа болно.

Түүнээс гадна Татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дахь заалтад заасан зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол тухайн заалтад заасан зөрчлүүдээс алийг нь гаргасан гэж үзэж буйгаа актдаа тодорхой тусгах ёстой байсан.

Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дахь заалтад заасан зөрчлүүдийг авч үзвэл дараах байдалтай байна. Үүнд:

1. татвар төлөхгүй байх зорилгоор татвар ногдуулаагүй зөрчил;

2. татвар төлөхгүй байх зорилгоор татварын ногдлыг бууруулсан зөрчил;

3. төлөх татварын хэмжээг бууруулах зорилгоор татвар ногдуулаагүй зөрчил;

4. төлөх татварын хэмжээг бууруулах зорилгоор татварын ногдлыг бууруулсан зөрчил;

5. татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй зөрчил;

6. татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татварын ногдлыг бууруулсан зөрчил;

Эдгээр 6 төрлийн зөрчлөөс аль зөрчлийг гаргасан гэж үзэж буй нь татварын улсын байцаагч нарын актад тодорхой тусгагдаагүй бөгөөд нийт 6 төрлийн зөрчилд хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалтыг хэрэглэхдээ тухайн заалтад заасан аль зөрчлийг татвар төлөгч гаргасан гэж үзэж буйгаа актдаа тусгаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад заасан “хуульд үндэслэх”, мөн зүйлийн 4.2.5 дахь заалтад заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмуудад нийцээгүй, мөн хуулийн дүгээр зүйлийн .2.3 дахь заалтад заасан “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах" шаардлагыг хангаагүй байна.

Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтад заасан “татвар төлөгч татвар төлөхгүй байх”, “төлөх татварын хэмжээг бууруулах”, эсхүл "нуух” зорилгоор татварын хууль тогтоомж зөрчих үйлдэл, эс үйлдэхүйг Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.23 дахь заалтад заасны дагуу “татвар төлөхөөс зугтах зөрчил"-д тооцох бөгөөд татвар төлөхөөс зугтах зөрчлийн нийтлэг шинж нь татвар ногдох орлогын талаар татварын байгууллагад огт мэдэгдэхгүй нуун дарагдуулах үйлдэл, эсхүл гэрээний үнийн дүнг бодит үнийн дүнгээс бууруулан байгуулах аар төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл талуудын хооронд үүссэн гэрээний харилцаанаас өөр байдлаар гэрээг байгуулж татвараас чөлөөлөгдөх буюу худалдах худалдан авах гэрээний харилцаанд бэлэглэлийн гэрээг байгуулах аар татвар төлөхгүй байх гэх мэт шинжтэй байдаг.

Нэхэмжлэгчийн хувьд гэрээний үнийн дүнг бууруулсан, эсхүл бодит харилцаанаас өөр төрлийн гэрээ байгуулах аар төлөх татварын хэмжээг бууруулсан, эсхүл гэрээний харилцаагаа татварын байгууллагаас нуусан гэх мэт зөрчлийг огт гаргаагүй, маргаантай буюу Захиалагч хүлээн авсан гэж үзэх эсэх ажил үйлчилгээний орлого нь хэдийд хүлээн зөвшөөрч орлогоор бүртгэгдэх байсан эсэхээсээ үл хамааран татварын тайланд тусгагдан орлогоор бүртгэгдэх нь зайлшгүй, үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан төлөх татварын нийт хэмжээ огтхон ч буурахгүй гэдэг бодит байдлыг татварын улсын байцаагч нар зайлшгүй харгалзан үзэх ёстой байхад огт харгалзан үзэлгүй, хуулийг буруу хэрэглэн хууль бус захиргааны акт гаргасан.

Тав. Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчийн монгол улсаас эх үүсвэртэй орлогод албан татварыг давхардуулан тооцсон тухай.

Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актад тусгагдсан Татварын хяналт шалгалтаар илэрсэн гэх 3 дахь зөрчлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй. Үүнд:

1. Нөхөн ногдуулалтын актад ААНОАТ-ын тухай хуулийн 18.6.8 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж хариуцлага ногдуулсан. ААНОАТ-ын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6 дахь заалтад "Дараах орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдох тухайн орлогын төрөл тус бүрийн нийт дүнгээр тооцно.", 18.6.8 дахь заалт “энэ хуулийн 6.10-т заасан журмын дагуу бүртгүүлсэн төлөөний газраас бусад Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн энэ хуулийн 4.1.6, 4.1.7, 8.3-т заасан орлого" гэж заасан. Энэ зохицуулалтаас харвал татвар ногдох орлогыг нийт дүнгээр буюу хасагдах зардал тооцогдохгүй татвар ногдуулах нь тодорхой, энэ заалтыг манайх зөрчөөгүй. Гүйцэтгэсэн ажил гүйлгээний нийт орлогоос татварыг ногдуулсан, өөрөөр хэлбэл татвар ногдуулах сууриа нийт шилжүүлсэн орлого гэж үзсэн нь энэ хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй. Харин татвар ногдуулах хувь хэмжээний тухайд давхар татварын гэрээнд заасны дагуу авч хэрэгжүүлсэн нь татварын байцаагчдын зөрчил гэж үзсэн үндэслэлтэй хамааралгүй байна.

2. Татварын Ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь заалт "Монгол Улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.” гэж заасны дагуу БНСУлсын оршин суугч хуулийн этгээдэд зураг төсөл боловсруулах үйлчилгээний орлогыг 2020 онд шилжүүлэхдээ Монгол Улс болон БНСУ улсын хооронд байгуулсан "Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийхийг сэргийлэх тухай хэлэлцээр"-ийн дагуу татварыг ногдуулан суутган авч төсөвт шилжүүлсэн.

3. Хяналт шалгалтын явцад БНСУ-ын оршин суугч нь МУ-аас эх үүсвэртэй олсон орлогодоо БНСУ-д татвар давхар төлсөн тухай баримт, нотолгоог татварын улсын байцаагчдад гаргаж өгсөн хэдий ч уг баримтыг авч үзэхгүйгээр нэг орлогод давхар татвар ногдуулж байгааг зөвтгөх үндэслэл байхгүй гэж үзэж байна.

4. Давхар татварын гэрээний зорилго, гол агуулга нь олон улсад татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх боломжийг татвар төлөгчид олгохгүй байх нөхцөлийг л зохицуулахаар батлагдсан байдаг. Гэтэл татварын хууль тогтоомжоос өөрөөр зохицуулсан олон улсын гэрээг хэрэглэхгүй байх, татвар төлсөн баримтыг гаргаж өгөөд байхад нэг орлогод 2 татвар ногдуулахдаа бүр нэмэгдүүлэн ногдуулалт хийсэн нь хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл болсон. Иймээс татвар төлөгчийн зүгээс уг давхардуулан төлсөн татварыг буцаан авах үндэслэлтэй гэж үзэж байна.

5. Татвар төлөгч нь Татварын Ерөнхий газрын даргын 2 оны 20 дугаар тушаалын дагуу Давхар татварын гэрээ байгуулсан улсын байнгын оршин суугч татвар төлөгчийн хувьд давхар татварын гэрээний дагуу хөнгөлөлт эдлэх өргөдлийн маягтыг бөглөн харьяа Том татвар төлөгчийн газрын дарга 10 хувиар бууруулан тооцож ,,. төгрөгөөр тооцохыг баталгаажуулсан байдаг. Үүний дагуу суутган төлөгч нь оны суутган тооцсон тайланд тайлагнаж уг тайланг татварын алба хүлээн авч баталгаажуулсан байдаг. Мөн 2020 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд өмнө нь шалгалт ороод тухайн зөрчилд Давхар татварын гэрээний дагуу татвар ногдуулсныг зөрчил гэж үзээгүй. Гэтэл 2020 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд дахин шалгалт хийж буруу гэж үзэн татварын алба 2 өөр байдлаар хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа нь татвар төлөгчид хүндрэлтэй байдлыг бий болгож байна.

Тодруулбал, нэг татвар төлөгчийн адил цаг хугацаанд нэг Оршин суугч бус этгээдээс авсан ажил үйлчилгээний төлбөрөөс суутган тооцсон татваруудыг нэг нь зөв нөгөө нь буруу буюу ялгаатай байдлаар дүгнэж зөрчил гэж үзэж хариуцлага тооцож байгаа нь захиргааны байгууллагын хуульд үндэслэх, тасралтгүй байх, бодит нөхцөлд тохирсон байх зарчмууд зөрчсөн.

Зургаа. ААНОАТ, НӨАТ-ыг хуулийн хугацаанд төлөхгүй хугацаа хожимдуулсан гэж үзэж торгууль алданги тооцсон зөрчлийн тухай

Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын 4 болон 5 дахь зөрчлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

Манай компани оны эцсээр төслийн санхүүжилтийн гэрээний дагуу нүүрсний хуваарьт санхүүжилт хоцрогдолтой явж ирсэн, 2023 оны 4-7 дугаар сард экспортын нүүрсний тээвэр зогсож санхүүжилт саатсан зэргээс шалтгаалж ажлын гүйцэтгэлийг хүлээн авах, төлбөр тооцоог хийхтэй холбоотойгоор буюу бусдын шийдвэрээс хамааралтайгаар татварыг хугацаанд нь шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан. Хэдийгээр татварын хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх нөхцөл үүссэн ч татварын байцаагчид татвар төлөх хугацаа хожимдуулсан зөрчилд хариуцлага тооцож торгууль алданги тооцохдоо тооцооллын алдаа гаргаж татвар төлөгчийг хохироож байна.

Хууль бус захиргааны акт болох НА-212 дугаартай татварын нөхөн ногдуулалтын актын улмаас нэхэмжлэгчийн зөрчигдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлын талаар.

Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, Ц.О нарын татварын хяналт шалгалт хийх явцдаа гаргасан дээр дурдсан хууль зөрчсөн үйлдэл, үйл ажиллагаануудын улмаас хууль бус акт гаргах аар нэхэмжлэл гаргагч Б И ХХК-д их хэмжээний эдийн болон мөнгөн хохирол шууд учруулж байна.

Улмаар уг хууль бус актыг үндэслэж банкны данс хааж байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж хохироож байна.

Түүгээр зогсохгүй хууль бус актын улмаас “Б И” ХХК нь татварын өртэй хуулийн этгээд мэт болж аливаа сонгон шалгаруулалт, тендерт оролцох боломжгүй болж үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх эрхээ хязгаарлуулж маш ихээр хохирч байна.

Иймд, Татварын ерөнхий хуулийн 41.1, 82.1 дэх заалт болон ААНОАТ-ын тухай хуулийн 18.6.8 дахь заалтыг буруу хэрэглэсэн; Татварын ерөнхий хуулийн 2.2, 76.1, 76.7 болон Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 24.1, 24.2, 24.4 дүгээр зүйлүүдийг шууд зөрчсөн Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, Ц.О нарын "Б И" ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацаанд хийсэн иж бүрэн хяналт шалгалтын үр дүнд тогтоосон гэх 9,,,.9 төгрөгийн зөрчилд ,,,.91 төгрөгийн нөхөн татвар, ,,,.72 төгрөгийн торгууль, ,,,.82 төгрөгийн алданги, нийт ,0,4,.45 төгрөгийн төлбөр төлүүлэхээр гаргасан 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн НА-212 дугаартай Нөхөн ногдуулалтын актыг хууль бус захиргааны акт болохыг тогтоож, бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Дөрөв. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал.

4.1.Хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, Ц.О нар тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэг. Татварын хяналт шалгалтыг хуульд заагаагүй үндэслэлээр явуулж, Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх заалтыг зөрчсөн талаар.

Авлигатай тэмцэх газраас "Б и" ХХК-ийн 2019- оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, дүнг яаралтай ирүүлэхийг хүссэн оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар албан бичгийг Татварын ерөнхий газарт ирүүлсэн.

Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т "Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана", 41.11.1-т "Татварын алба, татварын улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ энэ хуулийн 41.4-т зааснаас бусад үндэслэлээр хяналт шалгалт хийхийг хориглоно", 35 дугаар зүйлийн 35.10-т "Энэ хуулийн 35.4.3-т заасан эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний үр дүнг үндэслэн татварын хяналт, шалгалтад хамруулах татвар төлөгчийг сонгоно", 35 дугаар зүйлийн 35.11-т "Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны журмыг эрсдэлийн удирдлагын стандартад нийцүүлэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална" гэж, Сангийн сайдын 2019 оны дугаар тушаалаар баталсан "Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам"-ын 6.8-д "Татварын албаны холбогдох нэгжийн болон хувь хүн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлт, гомдол, удирдамж, чиглэлийн дагуу тухайлан баталсан шалгуур үзүүлэлтээр тооцоолсон татвар төлөгчийн эрсдэлийн түвшин, татварын албаны тодорхойлсон бусад эрсдэлд үндэслэн хяналт шалгалтад шилжүүлж болно" гэж тус тус заасан. Дээрх хууль журмын зохицуулалтаар татвар төлөгчийг хүсэлтээр нь, эсхүл эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний үр дүнг үндэслэн татварын хяналт шалгалтад хамруулах ба эрсдэлийг хуульд заасан хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу холбогдох шалгуур үзүүлэлтээр тооцоолсон эрсдэлийн түвшинд үндэслэн татварын иж бүрэн хяналт шалгалт хийх тоот албан томилолтыг 2023 оны 03 сарын 21-ний өдөр олгосон.

Хоёр. Татварын улсын байцаагч нар нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийг биелүүлээгүй талаар.

"Б и" ХХК, "Э-тт" ХК, "Тт т ” ХХК- ийн хооронд дараах гэрээнүүдийг байгуулж, гэрээний дагуу т ын төслийн бүтээн байгуулалтын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Үүнд:

1. "Тт-Г с чиглэлийн т ын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх" гэрээг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. Гүйцэтгэгчийн гэрээт ажлын үнэ ,,7 ам.доллар /НӨАТ багтсан/,

2. "Тт-Гс болон Тт-З чиглэлийн т уудыг холбох т "-ын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх гэрээг 2021 оны дугаар сарын 20-ны өдөр байгуулсан. Гүйцэтгэгчийн гэрээт ажлын үнэ 213,157,, 152.17 төгрөг /НӨАТ багтсан/,

3. "Ттн нүүрс ачих логистикийн төвийн барилга байгууламжийн зураг төсөл, худалдан авалт, барилгын ажил гүйцэтгэх" гэрээг 2021 оны дугаар сарын 20-ны өдөр байгуулсан. Гүйцэтгэгчийн гэрээт ажлын үнэ ,,000,000.0 төгрөг /НӨАТ багтсан/. "Тт-Г с” чиглэлийн т ын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын гэрээний 3.1-т "Гүйцэтгэгч ажлыг магадалсан зураг ажлын төлбөрийг гүйцэтгэгчид бүрэн төлнө" гэж заасан. Дээрх гэрээний дагуу ажлын гүйцэтгэлд үндэслэн "Б и" ХХК-иас явц дундын төлбөрийн хүсэлт /РС/-ийг үйлдэж, "Тт т " ХХК-аас баталгаажуулснаар ажлыг гүйцэтгэсэн орлогоо хүлээн зөвшөөрч бүртгэж байсан. Төслийн захиалагч тал болох "Тт т " ХХК-аас "Тт-Г с” чиглэлийн т ын төслийн явц дундын гүйцэтгэлээр төлбөрийн хүсэлтийг оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүргүүлж, оны 10 дугаар сарын 19-ний өдөр баталгаажуулж, оны үлдэх хугацааны ажлын гүйцэтгэлийг баталгаажуулаагүйтэй холбоотойгоор нийт ,9,,.94 төгрөгийн орлогыг татварын тайланд тайлагнаагүй байсан.

Тухайн орлогыг оны орлогоор хүлээн зөвшөөрөх үндэслэл:

1) "Тт-Г с” чиглэлийн т ын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээ (2019-10-29)-ний 3.4.4- т "Энэхүү гэрээний 3.4.2.3-т заасан ажлын тайланд ТТТЗ-г төлөөлж эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Хэрэв гүйцэтгэгч ажлын гүйцэтгэлийг баталгаажуулахаар ТТТЗ-д албан бичгээр хүргүүлснээс хойш 28 ( найм) хоногийн дотор хариу албан бичгээр өгөөгүй бол ажлын гүйцэтгэлийг баталгаажуулсанд тооцохыг Талууд хүлээн зөвшөөрөв” гэжээ.

2) Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд "Нягтлан бодох бүртгэлийн стандарт" 4.1-д Аж ахуйн нэгж, байгууллага дараах бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө: 4.1.1. Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт; 4.1.2. Жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлагналын олон улсын стандарт;” мөн хуулийн 6 дугаар зүйлд “Нягтлан бодох бүртгэлийн суурь” 6.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө. 3.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1-д “нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь” гэж мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг" гэж заасныг;

3) Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ”, 29.1.1-т “анхан шатны баримт бүрдүүлэх, нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу төлбөрийн баримтад үндэслэн хөтөлж, татварын тайланг санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэлд үндэслэн үйлдэх" гэж заасныг;

4) Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т "Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно: 7.4.1.үйл ажиллагааны орлого", мөн хуулийн 12 дугаар зүйл "Албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрөх, 12.1.2-т ажлыг гүйцэтгэлийн хувиар" гэж заасныг;

5) Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ" гэж тус тус заасан.

6) Хуулийн дээрх зохицуулалтаар “Б и" ХХК нь ажил үйлчилгээний орлого, зардлыг нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар хөтөлж, татварын тайланд бүрэн тайлагнах үүрэгтэй.

7) Нэгэнт хийж гүйцэтгэсэн ажлын орлогыг дутуу тайлагнасан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын (ТТ-02) тайлангаар, Нэмэгдсэн өртгийн албан татварын (ТТ-03) тайлангаар дутуу тайлагнасан гэж үзэж, нөхөн ногдуулалтын акт үйлдсэн.

Тайлан хүлээн авалтын талаар.

Татвар төлөгч оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан (ТТ-02)- гаа Татварын албаны "Татварын удирдлагын нэгдсэн систем"-д Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлд "Албан татварыг тайлагнах" 26.1-д “Өмнөх татварын жилийн албан татвар ногдуулах орлого нь 6 төгрөг ба түүнээс дээш бол уг албан татвар төлөгч тухайн татварын жилийн улирлын татварын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд хүргүүлнэ.” гэж заасны дагуу 2023 оны 02 сарын 10-ны өдөр хуульд заасан хугацаанд (нийтлэг хувь хэмжээгээр ногдуулсан төлбөл зохих албан татварыг ,,,.79 төгрөгийн албан татвар төлөхөөр) тайлагнаж, Татварын алба баталгаажуулсан байна.

Татвар төлөгчтэй харилцах хэлтэс нь тайланг татвар төлөгчийн хүсэлтээр

1. 2023 оны 03 сарын 01-ний өдөр буцаахад (2023 оны 03 сарын 03-ны өдөр нийтлэг хувь хэмжээгээр ногдуулсан төлбөл зохих албан татварыг ,,,.18 төгрөг

2. 2023 оны 03 сарын 10-ны өдөр татвар төлөгчийн хүсэлтээр буцаахад (2023 оны 03 сарын 11-ний өдөр нийтлэг хувь хэмжээгээр ногдуулсан төлбөл зохих албан татварыг 5,,,.80 төгрөг)-өөр тус тус 2 удаа засварлаж, тайлангаа Татварын албаны ТУНС-д илгээсэн байсан.

Татварын хяналт шалгалт хийх томилолт олгогдсон тул Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд “Татварын тайланд залруулга хийх" 31.4-д “Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй” гэж заасны дагуу 2023 оны 03 сарын 27-ны өдрийн байдлаар өдөр "Байцаагч- (2023-03-27 11:00:) Танд энэ өдрийн мэнд хүргэе. 2020- он татварын хяналт шалгалтад орохоор томилолт үүссэн. Татвар төлөгчийн илгээсэн тайлан 1/Санхүүгийн тайлангийн орлогын тайлан, татварын тайлангийн татварын өмнөх ашгийн дүн зөрүүтэй,

2/ Хуулийн дагуу бусдад татвар суутгуулах орлогын мэдээний зөрүүтэй байдал болон ногдлын үнэн зөвийг хяналт шалгалтын шатанд шийдвэрлэхийг анхааруулж татвар төлөгчийн тайлагнаснаар хүлээж авав.” гэж татвар төлөгчид сануулан тайланг хүлээн авсан байна.

Ингэснээр татварын алба татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн, түүнийг хууль хэрэгжүүлэх боломжийг ханган, тэдэнд итгэл үзүүлэн ажилласан байна.

Татварын тайлангийн залруулга хийх эрх нь Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-д “Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй” гэж заасны дагуу хязгаарлагдсан тул анхан шатны баримттай тулган шалгасны үндсэн дээр татварын хяналт шалгалтаар оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан (ТТ-02)-гаар бууруулж тайлагнасан ногдлыг Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Татварын улсын байцаагч энэ хуулийн .2, .3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ”, 42.2-д “Нөхөн ногдуулалтын актаар татвар төлөгчийн татварын ногдлыг нэмэгдүүлэх, эсхүл бууруулах өөрчлөлт хийх бөгөөд ногдол бууруулсан зөрүүг нөхөн ногдуулалтын акт үйлдсэн татварын жилийн татварын үлдэгдлийн тооцоололд оруулан тооцно" гэж заасны дагуу нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн.

Гурав. Актаар нөхөн ногдуулсан албан татвар, түүнд тооцсон торгууль, хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1, 76.6, 76.7 дах заалтуудыг хэрэгжүүлээгүй зөрчсөн.

Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4.3.8.-д "татвар төлөгчийн хувийн хэрэг, санхүү татварын тайлан, тодруулга, үйл ажиллагааны талаарх холбогдох дараах мэдээллүүдийг дотоод, гадаад эх үүсвэрээс цуглуулж, харьцуулсан судалгаа шинжилгээг хийнэ." гэж заасны дагуу татвар төлөгчийн цахимаар хаягаар 2023 оны 03 сарын 22-ны өдөр "Баримт бичгийн хүсэлт” 1, 2023 оны 05 сарын 10-ны өдөр “Баримт бичгийн хүсэлт" 2, 2023 оны сарын 24-ний өдөр "Баримт бичгийн хүсэлт” 3, 2023 оны 09 сарын 19-ны өдөр "Баримт бичгийн хүсэлт” 4-ийг тус тус 2023 онд хүргүүлсэн.

Татварын хяналт шалгалт хийх хугацаанд татвар төлөгчийн цахим хаягаар (2023 оны 03 сарын 23-ны өдрөөс 2024 оны 05 сарын 13-ны өдөр хүртэл) нийт 47 удаа мэйл хүргүүлж, татварын хяналт шалгалтад хамааралтай баримт материалыг гаргуулан авсан байна. Татвар төлөгчөөс ирүүлсэн 51.8 kb болон 126 mb хэмжээтэй, нийт 119 файлыг судлах, харьцуулан шинжлэх, татварын тооцоолол, тайлан мэдээлэлтэй тулгах нягтлан шалгах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4.4.2-т “хяналт шалгалт хийхээр томилогдсон татварын улсын байцаагч хяналт шалгалтыг өөрийн ажлын байранд хийнэ. Хэрэв хяналт шалгалтыг татвар төлөгч болон татварын албаны хүсэлтээр татвар төлөгчийн ажлын байранд хийхээр бол хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгжийн даргад танилцуулж, татвар төлөгчөөр ажлын түр байр гаргуулан хийж болно.”, мөн журмын 4.4.3-т “хяналт шалгалтын явцад татварын ногдуулалт төлөлттэй холбоотой зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн мэдээ, мэдээллийг татвар төлөгчөөс тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх, нэмэлт баримт бичиг, тооцоо судалгаа гаргуулах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс баримт материал гаргуулан авч баримтжуулах, зөрчлийг нотлох, тогтоох ажиллагааг гүйцэтгэх” гэсний дагуу 2024 оны 02 сараас татвар төлөгчийн ажлын байранд тулган баталгаажуулах, нотлох баримт гаргуулах зэрэг ажлыг хийсэн.

Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд заасан ажиллагаануудыг тасралтгүй хийж ирсэн бөгөөд татвар төлөгчөөс баримт бичгийн хүсэлтийн дагуу ирүүлэх баримтуудыг ирүүлж байсан хэдий ч шаардсан баримтуудыг дутуу ирүүлэх, ирүүлсэн баримтууд, файл нь нээгдэхгүй эсвэл мэдээлэл нь дутуу байсан зэрэг нь хяналт шалгалтыг ажил удаашрах, цаг хугацаа их шаардахад нөлөөлсөн. Дээрх хугацаанд бид ирүүлсэн баримтын хүрээнд хяналт шалгалтын ажлыг тасралтгүй хийж байсан.

Тус компани нь санхүүгийн ажил гүйлгээ маш ихтэйгээс гадна татвар төлөгчийн үйл ажиллагаа нь Монгол Улсад өмнө нь хийгдэж байгаагүй бүтээн байгуулалтын ажил тул уншиж судлах, танилцах нэлээдгүй ажлууд байсан зэрэг нь хяналт шалгалтын томилолтын хугацааг сунгахад мөн нөлөөлсөн.

Дөрөв. Татварын албаны үйл ажиллагаанд Татварын ерөнхий хуульд заасан "Хууль дээдлэх” зарчмыг баримтлаагүй, Татварын ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн талаар.

Татвар төлөгчийн анхан шатны баримттай тулган шалгахад оны байдлаар "Тт-Гс” чиглэлийн т ын төсөл (,,.00$) 92.5%-ийн гүйцэтгэлтэй байсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан (ТТ-02)-гаар онд борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан ногдлыг Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд "Нөхөн ногдуулалтын акт" 42.1-д "Татварын улсын байцаагч энэ хуулийн .2, .3. 36.1. 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд хорогдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсээд тэмдэглэх хэсгээс бүрдэнэ.", мөн хуулийн 42.2-д "Нөхөн ногдуулалтын актаар татвар төлөгчийн татварын ногдлыг нэмэгдүүлэх, эсхүл бууруулах өөрчлөлт хийх бөгөөд ногдол бууруулсан зөрүүг нөхөн ногдуулалтын акт үйлдсэн татварын жилийн татварын үлдэгдлийн тооцоололд оруулан тооцно.” гэж заасны дагуу нөхөн ногдуулалтын актыг үйлдэж, мөн хуулийн 82 дугаар зүйлд "Төлөх татварын хэмжээг бууруулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага" 82.1-д "Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно: 82.1.2.төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн хувиар." гэж заасныг баримтлан ажилласан.

Татвар төлөгч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 2023 оны 12 сарын 5-ны өдөр 10 , 2023 оны 12 сарын 25-ны өдөр 10 ын урьдчилгаа татвар тус тус төлсөн боловч, Татварын албанд “Манай компанийн 2023 оны ААНОАТ-г 2023 оны 12-р сарын 05 болон 25-ны өдөр -тоот урьдчилгаа нэхэмжлэхээр төлсөн 20,000,000,000 ( төгрөг) дүнгээс дээрх НӨАТ-н өрийг шилжүүлэн хааж өгнө үү.” гэсэн хүсэлт гаргаж Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар төлөхөөр тайлагнасан өрийг хаасан байсан.

Тав. Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол улсаас эх үүсвэртэй орлогод албан татварыг давхардуулан тооцсон тухай.

"Б и" ХХК нь Бүгд Найрамдах Солонгос Улсын оршин суугч "Когеа " хуулийн этгээдтэй 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ВІ- TTGS-POC-DI-0015 дугаар зураг төсөл боловсруулах гэрээ байгуулан, үйлчилгээний гэрээ байгуулсан.

Тус БНСУ-н хуулийн этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл 6.3 болон 6.4, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны дугаар тушаалаар батлагдсан “Төлөөний газрыг бүртгэх, бүртгэлээс хасах, албан татвар төлөх, тайлагнах журам”-ын 1 дүгээр зүйл 1.4-д болон “Давхар татварын гэрээ”-ний 5 дугаар зүйлд заасны дагуу Монгол улсын Татварын албанд 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр "Татвар төлөгчийн гэрчилгээ" №236276 дугаарт регистрийн дугаартай "Корэй рэйлроуд техникал корпорэйшн” төлөөлөгчийн газраа бүртгүүлсэн.

“Б и” ХХК нь 2020 онд зураг төсөл боловсруулах үйлчилгээний 2,,,.00 төгрөгийн орлогыг уг төлөөний газарт шилжүүлж, 1,,,.90 төгрөгийн орлогыг БНСУ-д байрлах “ ” компанийн дансруу шууд шилжүүлсэн байна.

Дээрх 1,,,.90 төгрөгийн орлогыг БНСУ-н хуулийн этгээдэд шилжүүлэхдээ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 20 хувиар ногдуулж, "Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийхийг сэргийлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хоорондын хэлэлцээр"-н 10 дугаар зүйл "Техникийн Үйлчилгээний Төлбөр” гэж тодорхойлон ТЕГ-ын даргын 2 оны тушаалаар өргөдлийн маягтаар “Давхар татварын гэрээ”-нд заасан бууруулсан хувь хэмжээгээр татвар ногдуулан суутгаж болно.” гэж заасныг үндэслэн 10 хувийн татварыг хөнгөлж, ,,. төгрөгийн татварыг ногдуулан суутган авч төсөвт шилжүүлсэн байна.

Гэтэл БНСУ-н хуулийн этгээдийн Монгол Улсаас эх үүсвэртэй олсон зураг төсөл боловсруулах, ажлын явцад зохиогчийн хяналт тавих зэрэг ажил нь "Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийхийг сэргийлэх тухай Монгол үйл ажиллагааны ашиг 3. "Хэлэлцэн тохирогч нэг Улсын аж ахуйн нэгж Хэлэлцэн тохирогч Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хоорондын хэлэлцээр"-ийн 7 дугаар зүйл: Аж ахуйн ажиллагаа эрхэлж буй тохиолдолд уг байнгын төлөөний газар нь төлөөлж буй аж ахуйн нөгөө Улсын нутагт байрладаг өөрийн байнгын төлөөний газраар дамжуулан аж ахуйн үйл нэгжтэйгээ бүрэн бие даасан байдлаар харилцаж, адил буюу төстэй үйл ажиллагааг адил буюу төстэй нөхцөлд эрхлэн явуулснаар олж болох байсан ашгийг энэхүү зүйлийн 3 дугаар заалтын дагуу уг байнгын төлөөний газрын ашиг гэж Хэлэлцэн тохирогч Улс аль аль нь үзнэ" гэж үзэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.6-д "Дараах орлогод гэж заасны дагуу зураг төсөл боловсруулах үйлчилгээний орлогыг төлөөний газрын орлого албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдох тухайн орлогын бүртгүүлсэн төлөөний газраас бусад Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн төрөл тус бүрийн нийт дээр тооцно: 18.6.8.энэ хуулийн 6.10-т заасан журмын орлогын энэ хуулийн 4.1.6, 4.1.7. 8.3-т заасан орлого." гэж заасны дагуу 20 хувиар албан татвар суутган төлөх байсан.

Татварын ерөнхий хуулийн 28.7-д "Суутган төлөгч нь татварын хууль тогтоомжийн дагуу тухайн төрлийн татвар төлөх үүрэг бүхий этгээдээс албан татварыг ногдуулан суутгана." Мөн хуулийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ: 29.1.3. суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах;" суутгагчийн үүргээ биелүүлээгүй татвар төлөгчийг 83 дугаар зүйл. Татвар суутгах үүргээ биелүүлээгүй этгээдэд хүлээлгэх хариуцлага 83.1. Суутгавал зохих татвараа суутгаагүй, эсхүл суутган авсан боловч төлж, тайлагнаагүй суутган төлөгч нь уг татварыг нөхөн төлөх үүрэгтэй. 83.2.Энэ хуулийн 83.1-д заасан этгээдийг нөхөн төлбөл зохих татварын дүнгийн хувиар торгоно.” гэж заасны дагуу хариуцлага ногдуулсан.

Зургаа. ААНОАТ, НӨАТ-ыг хуулийн хугацаанд төлөхгүй хугацаа хожимдуулсан гэж үзэж торгууль алданги тооцсон зөрчлийн тухай.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.-т "Энэ хуулийн 25.1-д заасан урьдчилан тодорхойлсон хуваарийн дагуу сар бүр төлөх татвараа сар бүрийн 25-ны дотор, улирлын эцэст хийсэн тооцооны дагуу татвараа дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцэст хийсэн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор төсөвт төлнө” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дугаар зүйлийн .1-т “Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг доор дурдсан журмаар дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана” гэж тус тус заасны дагуу 2021, онд 41,8,776,546.44 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг, онд 35,,421,564.10 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй зөрчилд 7,6,,.15 төгрөгийн торгууль, 6,,,.45 төгрөгийн алданги, нийт 14,1,,.60 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Мөн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны 04 дүгээр сарын 09- ний, мөн 12 дугаар сарын 25-ны өдрийн хуулийг хяналт шалгалтад хэрэглэсэн.

Хууль бус захиргааны акт болох НА-212 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт"-ын улмаас нэхэмжлэгчийн зөрчигдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлын талаар.

Татварын алба татвар төлөгчийн үйл ажиллагаанд хуульд заасан үндэслэлээр татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актыг гардуулсан.

Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйл. Татварын хяналт шалгалт 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана.", 42 дугаар 36.1.37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ." ." мөн хуулийн 42.-д "Нөхөн ногдуулалтын актаар татвар төлөгчийн татварын ногдлыг нэмэгдүүлэх, эсхүл бууруулах өөрчлөлт хийх бөгөөд ногдол бууруулсан зөрүүг нөхөн ногдуулалтын акт үйлдсэн татварын жилийн татварын үлдэгдлийн тооцоололд оруулан тооцно.”, 42.6-д "Нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гардуулж, гардуулсан тухай тэмдэглэл үйлдээ заасныг; Татвар төлөгч Татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч, Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан.

Татварын ерөнхий хуулийн 43 дугаар зүйл. Нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах 43.1-д “Татвар төлөгч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүлээн зөвшөөрөхгүй бол нөхөн ногдуулалтын актыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 46.1-д заасан Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж болно.” мөн хуулийн 43.3-д "Татвар төлөгч энэ хуулийн 43.1-д заасны дагуу гомдол гаргасан нь ногдуулсан татвар, алданги, торгууль төлөхийг зогсоох үндэслэл болохгүй.” гэж заасныг;

Бид татварын хяналт шалгалтын ажлыг Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.6 дах заалтад заасан зарчмын дагуу татварын улсын байцаагчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэн бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгон ажилласан болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “Б-И” ХХК-аас Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Б, Ц.О нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, Ц.О нар нь “Б-И” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хууль хяналтын байгууллагын хүсэлтээр 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацаанд хийсэн иж бүрэн хяналт шалгалтын үр дүнд тогтоогдсон гэх 9,,,.9 төгрөгийн зөрчилд ,,,.91 төгрөгийн нөхөн татвар, ,,,.72 төгрөгийн торгууль, ,,,.82 төгрөгийн алданги, нийт ,0,4,.45 төгрөгийн төлбөр төлүүлэхээр гаргасан 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн НА-212 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож хүчингүй болгуулах”-аар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

1.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас “1/Татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч нарын ТЕХ-ийн 31.4-т заасан хоригийг зөрчиж (татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэний дараа) залруулсан татварын тайланд үндэслэн зөрчил тогтоосон хяналт шалгалтын үйл ажиллагаа (Захиргааны ерөнхий хуулийн 37.1 захиргааны акт) нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” илт хууль бус акт болохыг тогтоолгох, 2/Дээрх илт хууль бус захиргаан акт (үйл ажиллагаа)-д шууд тулгуурлан гаргасан нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан НА-212 актыг Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6, 47.1.5-д заасны дагуу хүчингүйд тооцох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн.

1.2.Үүний дараа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлэхдээ “Татвар төлөгчийн татварын тайландаа залруулга хийх эрхийг сэргээхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хүлээн авсан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас 2025 оны тайландаа залруулга хийлгэх гэж уг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд шүүх эдгээр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан хэлэлцэв.

2.Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны дарааллын тухайд талуудын санал, хүсэлтэд үндэслэн шинээр ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлах, асуулт, хариултын үе шат, дүгнэлт тайлбар хэлэх гэсэн дарааллыг тогтоосон бөгөөд 2026 оны дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг судлуулснаар тооцох хэргийн оролцогчдын санал, хүсэлтийн дагуу нотлох баримтыг шинжлэн судалсанд тооцож, хурлыг үргэлжлүүлсэн болно.

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т дэг сахиулж шаардлага тавьсан даргалагч шүүгчийн шийдвэрт захирагдаагүй учир шүүх хуралдааны танхимаас албадан гаргасан бөгөөд хариуцагч нар болон хууль, эрх зүйн мэргэжилтэй итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нар шүүх хуралдаанд биечлэн оролцож байсан учир шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзсэнийг дурдах нь зүйтэй. Нөгөөтээгүүр хэргийн оролцогчид, ялангуяа хариуцагч талаас Ц.Т төлөөлөгчийг заавал байлцуулах, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаагүйг тэмдэглэв.

3.Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан нотлох баримт, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндсэн болон ихэсгэсэн шаардлагууд, түүний үндэслэл болон нэхэмжлэгч, хариуцагчийн бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт дүгнэлт өгч нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

4.Нэхэмжлэгчээс татварын нөхөн ногдуулалтын акт хууль бус тул хүчингүй болгуулах, татварын хяналтын шалгалтын ажиллагаа илт хууль бус болохыг тогтоолгох, түүний үр дагавар болох татварын улсын байцаагч нарын шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, мөн 2025 оны тайланд залруулга хийлгэх эрх сэргээлгэхээр шүүхэд хандсан байх ба шаардлага тус бүрийн тухайд хэд хэдэн үндэслэлээр маргадаг тул шүүх маргааныг үндэслэл тус бүрд хариулт өгөх нь зүйтэй байна.

4.1.Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа илт хууль бус бөгөөд тэрхүү хяналт шалгалтаар тавьсан нөхөн ногдуулалтын акт мөн хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй нөхцөл байдал үүсэх тул эхлээд илт хууль бусын үндэслэл байгаа эсэхийг шүүх шийдвэртээ дүгнэж бичсэн болно.

5.Татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагч нарын ТЕХ-ийн 31.4-т заасан хоригийг зөрчиж (татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэний дараа) залруулсан татварын тайланд үндэслэн зөрчил тогтоосон хяналт шалгалтын үйл ажиллагаа (ЗЕХ-ийн 37.1 захиргааны акт) нь ЗЕХ-ийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” илт хууль бус акт болохыг тогтоолгох, дээрх илт хууль бус захиргааны актад шууд тулгуурлан гаргасан нөхөн татвар, торгууль, алданги оногдуулсан НА-212 актыг ЗЕХ-ийн 47.1.6, 47.1.5-д заасны дагуу хүчингүйд тооцох нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:  

5.1.Нэхэмжлэгчээс “Татварын хяналт шалгалт хийсэн татварын байцаагчид нь Татварын ерөнхий хуулийн 31.4-т заасан хоригийг зөрчин, татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэний дараа оны татварын залруулсан тайлан дээр хийсэн татварын хяналт шалгалтын ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн илт хууль бус актын үндэслэлд хамаарахаар байна. Энэ заалт нь дараах 3 үндсэн шинжийг агуулж байна. Үүнд: 1) шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдэн, 2) мэдэгдсэнээс хойш татварын тайланд залруулга хийхгүй буюу татварын хяналт шалгалтын объектыг өөрчлөхгүй байх, 3) залруулсан тайлан дээр татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын акт гаргахгүй. Гэтэл татварын улсын байцаагчид татварын хяналт шалгалтыг 2023 оны 03 сарын 23-ны өдөр татвар төлөгчид мэдэгдэж, шалгалт хийх явцдаа 2023 оны 03 сарын 27-ны өдөр залруулсан тайланг хүлээн авч, шалгалтын объектыг өөрчилж, улмаар тухайн өөрчилсөн залруулгыг нь зөрчил хэмээн үзэж нөхөн ногдуулалтын акт гаргасан тул ТЕХ-ийн 31.4 дэх заалтыг зөрчсөн.  ... Эрх зүйн үндэслэл байхгүй гэдэгт захиргааны акт гаргахдаа хууль зүйн үндэслэл огт дурдаагүй болон хуулиар хориглосон нөхцөл байдлыг ойлгоно. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шалгалтыг мэдэгдсэнээс хойш тайланд залруулга хийхийг хориглосон байхад хуулиар хориглосон нөхцөл байдал дээр шалгалт явуулах эрх зүйн үндэслэл анхнаасаа байгаагүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд ЗЕХ-ийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан нөхцөл хангагдсан гэж үзнэ. Хэрэв татварын хяналт шалгалтын ажиллагаа анхнаасаа хуульд зөвшөөрөгдөөгүй объект дээр явагдсан бол түүний үр дүнд нь гарсан нөхөн ногдуулалтын актын материаллаг суурь болон процедурын легитим байдал хоёулаа үгүйсгэгдэнэ” гэж шаардлагын үндэслэлээ тайлбарлана.

5.2.Харин хариуцагчаас “Татварын хяналт шалгалт хийх томилолт олгогдсон тул Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлд “Татварын тайланд залруулга хийх”, 31.4-д “Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй” гэж заасны дагуу 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар байцаагч 2023-03-27 11:00: Танд энэ өдрийн мэнд хүргэе. 2020- он татварын хяналт шалгалтад орохоор томилолт үүссэн. Татвар төлөгчийн илгээсэн тайлан 1/Санхүүгийн тайлангийн орлогын тайлан, татварын тайлангийн татварын өмнөх ашгийн дүн зөрүүтэй, 2/Хуулийн дагуу бусдад татвар суутгуулах орлогын мэдээний зөрүүтэй байдал болон ногдлын үнэн зөвийг хяналт шалгалтын шатанд шийдвэрлэхийг анхааруулж татвар төлөгчийн тайлагнаснаар хүлээн авав гэж татвар төлөгчид сануулан тайланг хүлээн авсан.” гэж шаардлагын үндэслэлийг эс зөвшөөрч маргадаг.

5.3.Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлд татварын тайлан үйлдэх, тушаах зохицуулалтыг тусгасан байх ба энэ зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ:”, 29.2-т “Татварын тайлан тушаах, татвар төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол татвар төлөх, тайлагнах хугацаа адил байна.” гэж, 30 дугаар зүйлд татварын тайлан хүлээн авах, тайлангийн боловсруулалт хийхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байх ба 30.1-д “Татварын алба татвар төлөгч татварын тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд тушааж, татвараа үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт тавина.”, 30.4-д “Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянаж мэдээллийн зөрүү илэрвэл илрүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор мэдээллийн зөрүүг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ.”, 30.5-д “Татвар төлөгч энэ хуулийн 30.4-т заасан шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөр багтаан шаардлагад заасан зөрүүг арилгаж, залруулсан тайланг тушаах үүрэгтэй бөгөөд татварын алба тайланг хүлээн авна”, 30.6-д “Татвар төлөгч шаардлагыг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай тайлбараа цахимаар, эсхүл бичгээр гаргаж, энэ хуулийн 30.5-д заасан хугацаанд багтаан татварын албанд ирүүлнэ”, 30.7-д “Энэ хуулийн 30.6-д заасны дагуу татвар төлөгчөөс ирүүлсэн тайлбарыг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан тайланг хүлээн авна”, 30.8-д “Энэ хуулийн 30.6-д заасан тайлбарыг хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл ирүүлсэн тайлбар нь үндэслэлгүй гэж үзвэл татварын алба холбогдох мэдээллийг татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх бөгөөд энэ нь тайлангийн хугацаанд хамаарах татвар ногдуулалт, төлөлттэй холбоотой асуудалд татварын хяналт шалгалт хийж тайлангийн ногдлыг тодорхойлох үндэслэл болно.” гэж тус тус заажээ.

Мөн зүйлийн 30.10 дахь хэсэгт “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга батална” гээд Татварын ерөнхий газрын даргын 2019 оны дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ын 2.2-т “Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 28.1-д заасны дагуу холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, батлагдсан маягтаар татварын тайланг үйлдэнэ”, 2.3-д “Татварын тайлангийн мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг татвар төлөгч өөрөө хариуцна”, 2.10-д “Татварын албанд татварын тайлан тушаасан хугацааг дараах байдлаар тодорхойлно: 2.10.1.цахимаар тушаасан бол системд илгээсэн хугацаагаар”, 2.11-д “Татвар төлөгч нь татварын тайлан тушаах хуулийн хугацаанд тайланг засварлаж болох бөгөөд хамгийн сүүлд илгээсэн хугацаагаар тайлан тушаасан хугацааг тодорхойлно”, мөн журмын 3.1-д “Энэ журмын 2-д заасны дагуу татварын албанд тушаасан татварын тайланг татварын алба тухайн төрлийн татварын хуульд заасан тайлан тушаах хугацаа дуусмагц тайланг хянан, боловсруулалт хийнэ.”, 3.3-д “Татварын тайланг хянан боловсруулалт хийж мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээн авах бөгөөд тайлан хүлээн авсан тухай татвар төлөгчид мэдэгдэнэ”, 3.4-д “Татварын тайланг хянан, боловсруулалт хийж мэдээлэл зөрсөн тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 30.4-т заасан хугацаанд татварын тайланг залруулах шаардлагыг татвар төлөгчид хүргүүлнэ”, 3.5-д “Татвар төлөгч Татварын ерөнхий хуулийн 30.5-д заасан хугацаанд татварын тайлангийн зөрүүг арилгаж, залруулсан тайланг тушаах, эсхүл мөн хуулийн 30.6-д заасан тайлбарыг ирүүлнэ.”, 3.6-д “Татварын алба Татварын ерөнхий хуулийн 30.6-д заасан хугацаанд тайлбар ирүүлсэн бол тайлбарыг хянан, ажлын 5 хоногт багтаан татварын тайланг хүлээн авна” гэж татварын тайлан үйлдэх, хүлээн авах, боловсруулах асуудлыг зохицуулж өгсөн байна.

5.4.Тайланд залруулга хийх тухайд, Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн татварын жилд багтаан залруулж болно”, 31.4-д “Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй.”, журмын 4.1-д “Татварын ерөнхий хуулийн 31.1-д заасан хугацаанд багтаан татвар төлөгчийн хүсэлтээр татварын тайланд залруулга хийнэ.”, 4.3-д “Татварын тайланг залруулах энэ журмын 4.1-д заасан хугацаа өнгөрсөн, “Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 4.2.1-т заасны дагуу татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэн бол татвар төлөгчийн тайланг залруулах хүсэлтийг татварын алба хүлээн авахгүй бөгөөд энэ тухай татвар төлөгчид мэдэгдэнэ.” гэжээ.

5.5.Эдгээр хууль, журмын зохицуулалтуудыг маргаан бүхий үйл баримтад холбогдуулан тайлбарлавал  дугаар журмын 2.10, 2.11-д цахимаар тушаасан тайлангийн хугацааг системд илгээсэн хугацаагаар тогтоох, тайлагнах хуулийн хугацаанд тайланг засварлаж болох бөгөөд хамгийн сүүлд илгээсэн хугацаагаар тайлан тушаасан хугацааг тодорхойлох зохицуулалт байгаа нь үндсэн тайлан тушаах үеийн үйлдлийг зохицуулж байна. Харин 31.4-ийн хоригт дурдсан “залруулга” бол татварын албаны “хүлээн авсан” тайланд татвар төлөгч өөрийн хүсэлтээр залруулга хийхээр хандсан үед үйлчлэх хэм хэмжээ байна.

5.6.Өөрөөр хэлбэл, татварын алба Татварын ерөнхий хуулийн 30.4-ийн шаардлагыг хүргүүлсэн бөгөөд уг шаардлагын дагуу татвар төлөгч 30.5-д заасан хугацаанд зөрүүг арилгаж тайлан гаргасан тохиолдолд энэ нь мөн хуулийн 31.1-д заасан “татварын тайлангийн залруулга”-д тооцогдохгүй. Харин татварын хяналт  шалгалт хийх тухай мэдэгдсэн, улмаар Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасан хориг үүссэн бөгөөд үүний дараа татвар төлөгч өөрийн өмнөх тайлангийн ногдлыг бууруулах эсхүл нэмэгдүүлэх зорилгоор өөрийн санаачилгаар татварын албаны хүлээн авсан тайланг шинэчилж тайлан[1] илгээсэн бол тайланд залруулга хийсэн гэж үзэхээр байна.

5.7.Шүүхээс ААНОАТ-ын болон НӨАТ-ын тайланг нэхэмжлэгч компани хэзээ илгээсэн, татварын байгууллага хэзээ хүлээж авсан, залруулга хийгдсэн эсэх нөхцөл байдлыг тодруулахаар 2026 оны сарын 12-ны өдөр татварын удирдлагын нэгдсэн системд үзлэг хийсэн бөгөөд дараах нөхцөл байдал тогтоогдсон.

5.7.1.ААНОАТ-ын тайлангийн тухайд:

5.7.1.1.ТУНС-ээс нэхэмжлэгч компанийн оны ААНОАТ-ын тайлангийн түүх /хэргийн 4 дүгээр хавтас, 99-100 дахь тал/-ийг хэрэгт бэхжүүлж авсан ба эндээс үзвэл нэхэмжлэгч компани анх оны ААНОАТ-ын тайлангаа хуулийн хугацаанд буюу 2023 оны 02 сарын 10-ны өдөр системд илгээсэн байна. 02 сарын 13-ны өдөр систем хуваарилсан төлөвт шилжиж, 2023 оны 03 сарын 01-ний өдөр татвар төлөгчийн хүсэлтийн дагуу тайланг буцаасан байна. Улмаар 2023 оны 03 сарын 03-ны өдөр тайланг илгээсэн төлөвт, мөн өдөр систем хуваарилсан төлөвт, 03 сарын 10-ны өдөр татвар төлөгчийн хүсэлтийн дагуу тайланг буцаасан төлөвт шилжсэн байна. Улмаар татвар төлөгчийн зүгээс 2023 оны 03 сарын 11-нд тайланг илгээсэн, мөн өдөр систем хуваарилсан төлөвт шилжиж 2023 оны 03 сарын 27-ны өдөр тайланг хүлээн авсан төлөвт шилжсэн түүхтэй байна.

5.7.1.2.Үүнээс үзвэл Татварын ерөнхий газрын даргын 2019 оны дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ын 2.10-д “Татварын албанд татварын тайлан тушаасан хугацааг дараах байдлаар тодорхойлно: 2.10.1.цахимаар тушаасан бол системд илгээсэн хугацаагаар”, мөн зүйлийн 2.11-д “Татвар төлөгч нь татварын тайлан тушаах хуулийн хугацаанд тайланг засварлаж болох бөгөөд хамгийн сүүлд илгээсэн хугацаагаар тайлан тушаасан хугацааг тодорхойлно” гэж заасан.

5.7.1.3.Нэхэмжлэгч компани анх системд тайлан илгээсэн 2023 оны 02 сарын 10-ны өдрийн тайланг өөрийн хүсэлтээр буцааж, дахин 2023 оны 03 саоыг 03-ны өдөр илгээж, хамгийн сүүлд 2023 оны 03 сарын 11-ний өдөр илгээснээс үзвэл хамгийн сүүлд тайлан илгээсэн 03 сарын 11-ний өдрийг “тайлан тушаасан өдөр” гэж үзэхээр байна.

5.7.1.4.Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.“Татварын алба тайланг хүлээн авахдаа татвар төлөгч татварын ногдуулалт, төлөлтийг үнэн зөв тодорхойлсон эсэхийг дараах байдлаар хянан, боловсруулалт хийнэ:”, 30.3.“Татварын алба энэ хуулийн 30.2-т заасны дагуу тайланг хянах бөгөөд мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээж авах бөгөөд шаардлагатай тохиолдолд анхан шатны болон холбогдох бусад баримтыг шаардаж болно.”, мөн зүйлийн 30.5, 30.7-д тус тус зааснаар болон мөн журмын 3.1-д “Энэ журмын 2-д заасны дагуу татварын албанд тушаасан татварын тайланг татварын алба тухайн төрлийн татварын хуульд заасан тайлан тушаах хугацаа дуусмагц тайланг хянан, боловсруулалт хийнэ.”, 3.3-д “Татварын тайланг хянан боловсруулалт хийж мэдээлэл зөрүүгүй тохиолдолд тайланг хүлээн авах бөгөөд тайлан хүлээн авсан тухай татвар төлөгчид мэдэгдэнэ” гэж тус тус зааснаар татварын байгууллага нь татвар төлөгчийн тушаасан тайланг хүлээн авах хуулиар хүлээсэн үүрэгтэй байх ба хяналт шалгалтын томилолт 2023 оны 03 сарын 21-ний өдөр үүссэн бөгөөд 2 хоногийн дараа буюу 23-ны өдөр татвар төлөгчид хяналт шалгалтын томилолт, удирдамж, эрх, үүргийг танилцуулснаар энэхүү татварын тайланг хүлээн авах үүргээ биелүүлэхгүй байх эрх зүйн үндэслэл болохгүй юм.

5.7.1.5.Харин татвар төлөгчийн тушаасан тайланг татварын алба хүлээн авсны дараа Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасныг зөрчиж тайланд залруулга хийсэн бөгөөд залруулсан тайланг татварын байгууллага хүлээн авсан тохиолдолд нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл үүсэх хэдий ч дээрхээс үзвэл татварын алба татварын төлөгчийн тушаасан тайланг 2023 оны 03 сарын 27-ны өдөр анх хүлээн авсан байх ба үүнээс хойш аливаа залруулга хийгдээгүй, залруулгыг татварын алба хүлээн аваагүй нь системийн түүхээр тогтоогдож байх тул татварын алба хориглосон үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй.

5.7.2. НӨАТ-ын тайлангийн тухайд:

Нэмэгдсэн өртөгийн албан татварын тайлангийн тухайд 2023 оны 03 сарын 24-ний тайланг 03.27-нд хүлээн авсан асуудалд Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-ийг хэрэглэхдээ “татварын илгээсэн тайландаа залруулга хийсэн эсэх”, эсхүл ТЕХ-ийн 30.4–30.5-д заасан “татварын тайлангийн зөрүү арилгах ажиллагаа эсэх”-ийг эхэлж тогтоох шаардлагатай байна. Хэдийгээр нэхэмжлэгчийн оны татварын тайланг хяналт шалгалт хийхээр мэдэгдсэн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс хойш буюу 03 дугаар сарын 24-ний өдөр системд татварын тайлангаа илгээж, татварын алба 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсан үйл баримт тогтоогдож байгаа боловч уг тайланг дахин илгээсэн шалтгаан, энэхүү тайлан илгээсэн болон хүлээн авсан үйлдлийг Татварын ерөнхий хуулийн 30, 31 дүгээр зүйлд тус тус заасан зохицуулалтын агуулга, зорилготой уялдуулан тайлбарлах нь зүйтэй байна.

5.7.2.1.ТУНС-д үзлэг хийхэд НӨАТ-ын тайлангийн хувьд:

  • 03.23 — татварын хяналт шалгалт хийх тухай мэдэгдсэн;
  • өмнөх тайлан нь татварын байгууллагын шаардлагаар буцаагдсан;
  • 03.24 — татвар төлөгч хамгийн сүүлд тайлангаа дахин илгээсэн;
  • 03.27 — татварын байгууллага тайланг хүлээн авч баталгаажуулсан байдалтай байна.

5.7.2.2.ТЕХ-ийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан “тайлангийн залруулга” гэдгийг татвар төлөгч өөрийн өмнө тушаасан тайлангийн татварын ногдлыг өөрийн санаачилгаар өөрчлөх ажиллагаа гэж ойлгохоор байна.

5.7.2.3.Гэтэл системд хадгалагдсан буцаалтын агуулгыг НӨАТ тайлангийн сэтгэгдэл хэсгээс үзвэл татварын тайланг хүлээн авах, боловсруулах явцад илэрсэн мэдээллийн зөрүүг арилгуулах зорилгоор ТЕХ-ийн 30.4–30.5-д заасан ажиллагааны хүрээнд хийгдсэн болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл 03 сарын 24-нд дахин илгээсэн тайланг “тайлангийн залруулга” гэж үзэх үндэслэлгүй, харин татварын байгууллагын шаардлагын дагуу зөрүүг арилгаж дахин тушаасан буюу засварласан тайлан гэж үзнэ.

5.7.2.4.Татварын ерөнхий хуулийн 30, 31 дүгээр зүйлийн тайлангийн залруулгатай холбоотой хэм хэмжээг үгчилж тайлбарлавал мөн хуулийн 30.5 дахь заалт ба 31.4 дэх заалтууд хоорондоо зөрчилдөнө. Тиймээс хуулийн системчилсэн тайлбар хийх шаардлагатай.

5.7.2.5.Тодруулбал, дээр дурдсанаар ТЕХ-ийн 30 дугаар зүйл нь тайлан хүлээн авах, боловсруулах шатны мэдээллийн зөрүүг арилгах харилцааг зохицуулдаг. Харин 31 дүгээр зүйл нь татвар төлөгчийн өөрийн санаачилгаар өмнө тушаасан тайлангаа залруулах харилцааг зохицуулдаг. Татварын байгууллага тайланг хянасан; мэдээллийн зөрүү илрүүлсэн; зөрүүг арилгах шаардлага хүргүүлсэн; татвар төлөгч шаардлагын дагуу тайлангаа засаж; дахин илгээсэн бол энэ нь 30.5-д заасан тусгай журмын дагуу тайланг тушаасан үйлдэл гэж тооцохоос биш 31.1-д заасан “тайлангийн залруулга”-тай адилтгаж болохооргүй байна.

5.7.2.6.Нэгтгэн дүгнэвэл, өмнөх тайланг татварын алба Татварын ерөнхий хуулийн 30.4-т заасан мэдээллийн зөрүүг арилгуулах шаардлагын дагуу буцааж, татвар төлөгч уг шаардлагыг биелүүлж 30.5-д заасны дагуу 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тайланг дахин илгээсэн бол уг үйлдлийг мөн хуулийн 31.1-д заасан татвар төлөгчийн өөрийн санаачилгаар хийсэн тайлангийн залруулга гэж үзэх үндэслэлгүй. Учир нь энэ тохиолдолд тайланг дахин тушаасан эрх зүйн үндэслэл нь татвар төлөгчийн 31.1-д заасан залруулах эрх бус, татварын албаны 30.4-т заасан шаардлагыг биелүүлсэн 30.5-д заасан ажиллагаа байна.

5.7.2.7.Иймд “Татварын тайлан үйлдэх, тушаах, хүлээн авах, боловсруулах, тайланд залруулга хийх журам”-ын 2.10-д “Татварын албанд татварын тайлан тушаасан хугацааг дараах байдлаар тодорхойлно: 2.10.1.цахимаар тушаасан бол системд илгээсэн хугацаагаар”, мөн зүйлийн 2.11-д “Татвар төлөгч нь татварын тайлан тушаах хуулийн хугацаанд тайланг засварлаж болох бөгөөд хамгийн сүүлд илгээсэн хугацаагаар тайлан тушаасан хугацааг тодорхойлно” гэж заасны дагуу татвар төлөгч тайлангаа 2023 оны 03 сарын 24-ний өдөр илгээснийг татварын алба 27-ны өдөр хүлээн авсан нь “залруулсан тайланг хүлээн авсан” гэх үйлдэлд хамаарахгүй байна.

5.7.3. Эдгээр үндэслэлүүдээр хариуцагч татварын улсын байцаагч нарыг ТЕХ-ийн 31.4-т заасан хоригийг зөрчиж залруулсан татварын тайланд үндэслэн зөрчил тогтоосон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул ЗЕХ-ийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” илт хууль бус акт болохыг тогтоох үндэслэлгүй, түүнчлэн нөхөн татвар, торгууль, алданги оногдуулсан НА-212 актыг ЗЕХ-ийн 47.1.6, 47.1.5-д заасны дагуу хүчингүйд тооцох үндэслэл тогтоогдсонгүй.

6.Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, Ц.О нар нь “Б-И” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хууль хяналтын байгууллагын хүсэлтээр 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийг дуусталх хугацаанд хийсэн иж бүрэн хяналт шалгалтын үр дүнд тогтоогдсон гэх 9,,,.9 төгрөгийн зөрчилд ,,,.91 төгрөгийн нөхөн татвар, ,,,.72 төгрөгийн торгууль, ,,,.82 төгрөгийн алданги, нийт ,0,4,.45 төгрөгийн төлбөр төлүүлэхээр гаргасан 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн НА-212 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгож хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6.1.Татварын хяналт шалгалтыг хуульд заагаагүй үндэслэлээр явуулсан гэх үндэслэлийн тухайд:

6.1.1.Нэхэмжлэгчээс “Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх заалтад “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана” гэж заасан ба мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.11.1 дэх заалтад “Татварын алба, татварын улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ энэ хуулийн 41.4-т зааснаас бусад үндэслэлээр хяналт шалгалт хийхийг хориглоно” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл татварын алба нь эрсдэлд үндэслэн эсхүл татвар төлөгчийн өөрийн хүсэлтэд үндэслэн татварын хяналт шалгалтыг хийхээс бус хууль хяналтын байгууллагын хүсэлтэд үндэслэн татварын хяналт шалгалт хийх хууль зүйн үндэслэл байхгүй байна. Гэтэл Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын олгосон дугаартай “Татварын хяналт шалгалт хийх томилолт”-ын 6 дахь хэсгийн 6.1-т татварын хяналт шалгалт хийх үндэслэлийг “Хууль хяналтын байгууллагын хүсэлтээр” гэж тодорхойлсон байгаа нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.11.1 дэх заалтыг зөрчсөн” гэж маргана.

6.1.2.Харин хариуцагчаас “Авлигатай тэмцэх газраас “Б-И” ХХК-ийн 2019- оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, дүнг яаралтай ирүүлэхийг хүссэн оны 12 дугаар сарын 22-ны өдрийн дугаар албан бичгийг Татварын ерөнхий газарт ирүүлсэн.

Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-т “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана”, 41.11.1-т “Татварын алба, татварын улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ энэ хуулийн 41.4-т зааснаас бусад үндэслэлээр хяналт шалгалт хийхийг хориглоно”, 35 дугаар зүйлийн 35.10-т “Энэ хуулийн 35.4.3-т заасан эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний үр дүнг үндэслэн татварын хяналт, шалгалтад хамруулах татвар төлөгчийг сонгоно”, 35 дугаар зүйлийн 35.11-т “Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны журмыг эрсдэлийн удирдлагын стандартад нийцүүлэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж, Сангийн сайдын 2019 оны дугаар тушаалаар баталсан “Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам”-ын 6.8-д “Татварын албаны холбогдох нэгжийн болон хувь хүн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлт, гомдол, удирдамж, чиглэлийн дагуу тухайлан баталсан шалгуур үзүүлэлтээр тооцоолсон татвар төлөгчийн эрсдэлийн түвшин, татварын албаны тодорхойлсон бусад эрсдэлд үндэслэн хяналт шалгалтад шилжүүлж болно” гэж тус тус заасан. Дээрх хууль журмын зохицуулалтаар татвар төлөгчийг хүсэлтээр нь, эсхүл эрсдэлийн үнэлгээ, шинжилгээний үр дүнг үндэслэн татварын хяналт шалгалтад хамруулах ба эрсдэлийг хуульд заасан хуулийн этгээдийн хүсэлтийн дагуу холбогдох шалгуур үзүүлэлтээр тооцоолсон эрсдэлийн түвшинд үндэслэн татварын иж бүрэн хяналт шалгалт хийх тоот албан томилолтыг 2023 оны 03 сарын 21-ний өдөр олгосон.” гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын холбогдох үндэслэлийг эс зөвшөөрч тайлбар гаргажээ.

6.1.3.Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.“Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана.”, 41.4.“Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана.”, 41.11.“Татварын алба, татварын улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ дараах ажиллагааг хэрэгжүүлэхийг хориглоно: 41.11.1.энэ хуулийн 41.4-т зааснаас бусад үндэслэлээр хяналт шалгалт хийх;” гэж тус тус хуульчлан тогтоожээ.

6.1.4.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл татварын хяналт шалгалт хийх дугаартай томилолтод татварын хяналт шалгалтын төрлийг “хууль, хяналтын байгууллагын хүсэлтээр – Иж бүрэн” гэж заасан, Авлигатай тэмцэх газраас оны 12 сарын 12-ны өдөр дугаартай албан бичгээр /хэргийн 1 дүгээр хавтас, 247 дахь тал/ Татварын ерөнхий газарт хандаж “...“Б-И” ХХК /рд: 20/-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдлыг хянан шалгах шаардлагатай, татварын эрсдэлтэй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул ... Татварын ерөнхий хуулийн 41.4-д зааснаар татвар төлөлт, ногдуулалтын байдалд 2019- оны байдлаар тус тус татварын хяналт шалгалт хийж, дүнг яаралтай ирүүлэхийг хүсье” гэжээ.

6.1.5.Мөн хариуцагч нараас ирүүлсэн “Татварын хяналт шалгалтын бэлтгэх шатны ажлын төлөвлөгөө” /хэргийн 1 дүгээр хавтас, 126-127 дахь тал/ хүснэгтийн -д “4.3.9.6.татварын албаны эрсдэлийн үнэлгээний үзүүлэлт болон татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгжээс ирүүлсэн бусад мэдээлэлд шинжилгээ хийх” ажлыг 2023 оны 03 сарын 31-ний өдөр эхлэхээр 2023 оны 04 сарын 06-ны өдөр дуусахаар, хариуцсан ажилтан нь хариуцагч татварын улсын байцаагч Р.Б байхаар тус тус тусгасан байна.

6.1.6.Түүнчлэн нэхэмжлэгч “Б-И” ХХК-ийн эрсдэлийн үнэлгээ нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Татварын хяналт шалгалтын ажлын картад “бага буюу хүлээн зөвшөөрөгдөхүйц” гэж тодорхойлогдсон байх боловч Татварын маргаан таслах зөвлөлийн актын үндэслэх хэсэгт “... гомдол гаргагчийг 2023 оны 02 дугаар сарын -ны өдөр хяналт шалгалт хийх хуулийн этгээдийн жагсаалтад оруулахдаа оны 06 дугаар сарын 29-ний өдөр хийгдсэн 2018-2021 оны мэдээлэлд хамаарах эрсдэлийн үнэлгээ /83.82 өндөр/-нд үндэслэн 2020- оныг шалгах томилолт үүсгэж, оны мэдээлэлд хамаарах эрсдэлийн үнэлгээ /82.91 өндөр/-г 2023 оны 05 дугаар сард хийсэн тухай мэдээллийг Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн байна.” /хэргийн 1 дүгээр хавтас, дэх тал/.

6.1.7.Нэхэмжлэгч нарын маргаж буй гол агуулга нь эрсдэлд суурилж биш, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичигт үндэслэн татварын хяналт шалгалтыг эхлүүлсэн нь хууль бус, томилолт үүссэний дараа эрсдэлийг тогтоосон нь энэхүү үйл ажиллагааг зөвтгөх үндэслэл болохгүй гэх хүрээнд хязгаарлагдах ба татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолд дурдагдсан эрсдэлийн оноо, ангиллыг хүлээн зөвшөөрч маргадаггүй.

6.1.8.Татвар төлөгч нь татварын удирдлагын нэгдсэн системд нэвтэрч баруун дээд булан дахь цэсний “эрсдэл” цэснээс өөрийн эрсдлийн оноо, ангилал, скоринг оноо зэргийг шууд харах бүрэн боломжтой тул хэрэв эрсдэлийн үнэлгээний тухайд маргаантай бол тэр тухайгаа тайлбарлах, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх боломжтой учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн .8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй.” гэж заасан, нөгөөтээгүүр талууд эрсдэлийн оноо, үнэлгээний тухайд маргаан байхгүй тул шүүх маргаан таслах зөвлөлийн тогтоолд дурдагдсан эрсдэлийн үнэлгээг шийдвэртээ үндэслэл болгосныг дурдах нь зүйтэй.

6.1.9.Иймд нэхэмжлэгч “Б-И” ХХК-ийг татварын албанаас онд “өндөр эрсдэлтэй” гэж эрсдлийн үнэлгээ хийсэн байсан, улмаар Авлигатай тэмцэх газраас Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шалгуулахаар татварын албанд хандсан, улмаар томилолт үүссэний дараа хяналт шалгалтын явцад эрсдэлийн үнэлгээг хийсэн гэх үйл баримт тус тус тогтоогдож байх тул хяналт шалгалтын томилолт үүссэний дараа л эрсдэлийг үнэлсэн гэж хариуцагчийг буруутгах боломжгүй.

6.2.Татвар дутуу ногдуулсан зөрчлийн тухайд:

6.2.1.Нэхэмжлэгч талаас татвар дутуу ногдуулсан гэх зөрчилд дурдагдсан орлого нь онд биш, харин дараа онуудад орж ирсэн бөгөөд онд тайлагнах, төлөх ёсгүй гэж маргана. Харин хариуцагч талаас хуульд заасны дагуу орлогоор хүлээн зөвшөөрөх нөхцөл байдалд хамаарч байх тул онд тайлагнаж, төлөх ёстой хэмээн тайлбарлаж байна.

6.2.2.Энэхүү асуудалд дүгнэлт өгөхийн тулд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар орлогыг хэзээ хүлээн зөвшөөрч, тайлагнах ёстой талаар тайлбарлаж, маргаан бүхий үйл баримтын тухайд эдгээр хуулийн зохицуулалтууд хэрхэн хэрэглэгдэх талаар дүгнэх нь зүйтэй байна.

6.2.3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон, түүнчлэн гадаад улсаас олсон орлогод албан татвар ногдохоор, 7.4.1-д Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогод албан татвар ногдохоор заасан ба энэ хуулийн татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрөх зохицуулалт бүхий 12 дугаар зүйлийн 12.1-д орлогыг хүлээн зөвшөөрөх нөхцөлүүдийг жагсааж, 12.1.2-т ажлыг гүйцэтгэлийн хувиар хэмээн албан татвар төлөгч ажил гүйцэтгэх гэрээний дагуух албан татвар ногдох орлогыг ажлын гүйцэтгэлийн хувиар хүлээн зөвшөөрөхөөр, мөн зүйлийн 12.2-т Албан татвар төлөгч бараа, ажил, үйлчилгээ солилцсон тохиолдолд бараа, ажил, үйлчилгээг хүлээн авсан өдрөөр албан татвар ногдох орлогыг хүлээн зөвшөөрнө гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-д “Бараа, ажил, үйлчилгээ борлуулсан тухай бүрд албан татвар ногдуулах хугацааг доор дурдсан үйлдлийн аль түрүүнд хийгдсэн өдрөөр тогтооно: 10.2.3.бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан өдөр.” гэж албан татвар ногдуулах хугацааг хэрхэн тодорхойлох талаарх холбогдох зохицуулалтууд байна.

6.2.4.Мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Нягтлан бодох бүртгэлийн стандарт” 4.1-д “Аж ахуйн нэгж байгууллага дараах бүртгэлийн стандартыг дагаж мөрдөнө: 4.1.1.Санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, 4.1.2.Жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлагналын олон улсын стандарт, мөн хуулийн 6 дугаар зүйлд Нягтлан бодох бүртгэлийн суурь, 6.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө” гэж заасан бөгөөд энэ аккруэл сууриар хөтлөх гэдэг нь “мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх арга” гэж хуулиар тодорхойлсон байх ба ААНОАТтХ-ийн дээрх зохицуулалтаар үзэхэд нэхэмжлэгч компани нь аж ахуйн нэгжийн орлогоо аккруэл сууриар бүртгэх ёстой бөгөөд мөнгөн төлбөр орж ирсэн, орж ирэх боломжтой эсэхээс үл хамааран ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээгээр, түүнийг баталгаажуулах гэрээний тохиролцоогоор хэзээ орлогоор хүлээн зөвшөөрөх ёстой болох нь тодорхойлогдохоор байна.

6.2.5.Хэрэгт авагдсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Тт-Г с” чиглэлийн т ын бүтээн байгуулалтын зураг төсөл, худалдан авалт, барилгын ажлын санхүүжилтийн гэрээ/, , /-ний гуравдугаар зүйлийн 3.4.4-т “Энэхүү гэрээний 3.4.2.3-т заасан ажлын тайланд ТТТЗ-г төлөөлж эрх бүхий этгээд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Хэрэв гүйцэтгэгч ажлын гүйцэтгэлийг баталгаажуулахаар ТТТЗ-д албан бичгээр хүргүүлснээс хойш 28 ( найм) хоногийн дотор хариу албан бичгээр өгөөгүй бол ажлын гүйцэтгэлийг баталгаажуулсанд тооцохыг Талууд хүлээн зөвшөөрөв” гэжээ.

6.2.6.Хэргийн оролцогчид ажлын гүйцэтгэлийг 98 хувьтай эсэх тал дээр маргаангүй, харин нэхэмжлэгч “Б-И” ХХК нь ажлын гүйцэтгэлийг баталгаажуулахаар гэрээний нөгөө талд хандах үед биднээс үл шалтгаалах нөхцөл байдал үүссэн, Засгийн газрын шийдвэр нөлөөлсөн, давагдашгүй хүчин зүйл үүссэн бөгөөд форс мажорын гэрчилгээг Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимаас авсан гэх зэргээр хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэх ёстой бөгөөд нэгэнт хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлын гүйцэтгэлийг баталгаажуулаагүй тул татвар ногдох орлогоор хүлээн зөвшөөрөх боломжгүй, НӨАТ-ын тухайд ажлын гүйцэтгэлийг баталгаажуулсан өдрийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан өдөрт тооцох тул бодитой орлого орж ирээгүй үндэслэлээр онд тайлагнах ёстой орлогод хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

6.2.7.Гэтэл гэрээний хүндэтгэн үзэх шалтгааны нөхцөл байдал болон давагдашгүй хүчин зүйл, төрийн байгууллагын шийдвэр зэрэг нь харгалзан үзэх нөхцөл байдалд хамаарах боломжтой хэдий ч нэгэнт талуудын байгуулсан санхүүжилтийн гэрээний холбогдох зохицуулалтын дагуу ажлын гүйцэтгэлийг баталгаажуулахаар албан бичиг хүргүүлсэн бөгөөд хариу ирээгүй тохиолдолд 28 хоногийн хугацааг тоолж, гэрээний гүйцэтгэл баталгаажсанд тооцохоор байхад хүчин төгөлдөр гэрээний зохицуулалтыг үгүйсгэх боломжгүй байна.

6.2.8.Иймд ажлын гүйцэтгэл тооцуулахаар оны 09 дүгээр сарын 26, 10 дугаар сарын 20-ны өдрөөс тус тус 28 хоногийг тооцвол 9 сарын баталгаажуулалт нь оны 10 сарын 24, 10 сарын баталгаажуулалт 11 сарын 17-ны өдөр тус тус байх тул нийт ,9,,.94 төгрөгийн орлогыг оны орлогоор хүлээн зөвшөөрч 2023 оны 02 сарын 10-ны дотор тайлагнах ёстой байсан болох нь тогтоогдож байна.

6.2.9.Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн ,3,,806.52 төгрөгийн орлогыг оны хувьд татвар ногдох орлого буюу татварын объект биш, татвар төлөгчийн хувьд үүнийг тайлагнах, татвар ногдуулах үүрэг үүсээгүй гэх үндэслэл үгүйсгэгдэж байх тул нөхөн ногдуулалтын актаар нөхөн татвар, торгууль, алданги төлөхөөр тогтоосныг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

6.3.Татвар дутуу суутгасан зөрчлийн тухайд:

6.3.1.Татварын улсын байцаагч нар нэхэмжлэгч “Б-И” ХХК-ийг БНСУ-ын оршин суугч татвар төлөгчид 1,,,.9 төгрөгийн орлогыг шилжүүлэхдээ албан татварыг дутуу суутгасан гэж ,,. төгрөгийн нөхөн татвар, ,,. төгрөгийн торгууль, 81,,.27 төгрөгийн алданги, нийт 3,,.44 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

6.3.2. БНСУ-ын компани нь Монгол Улсад бүртгэлтэй төлөөний газартай байх үед тухайн компанийн Монгол Улсаас эх үүсвэртэй зураг төсөл боловсруулах, ажлын явцад зохиогчийн хяналт тавих зэрэг үйлчилгээний орлогод нэхэмжлэгч компани ААНОАТ-ын тухай хуулийн 18.6.8, 20.2.4-т заасныг үндэслэн 20 хувийн татвар суутган төлөх үүрэгтэй байсан эсэх; улмаар Монгол–БНСУ-ын давхар татварын гэрээний 7 дугаар зүйл, ялангуяа 7.1, 7.2, 7.3-ын дагуу тухайн орлогыг төлөөний газарт хамаарах ашиг гэж үзэх эсэхэд шүүх хариулт өгөх нь зүйтэй байна.

6.3.3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Албан татвар төлөгчийн татварын жилийн албан татвар ногдуулах орлогод албан татварыг ногдуулна.”, 18.6-д “Дараах орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдох тухайн орлогын төрөл тус бүрийн нийт дүнгээр тооцно: 18.6.8.энэ хуулийн 6.10-т заасан журмын дагуу бүртгүүлсэн төлөөний газраас бусад Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн энэ хуулийн 4.1.6, 4.1.7, 8.3-т заасан орлого.” гэж, 20 дугаар зүйлийн 20.2-т “Албан татвар төлөгчийн дараах албан татвар ногдуулах орлогод доор дурдсан хувиар тооцож албан татвар ногдуулна:20.2.4.энэ хуулийн 18.6.6, 18.6.8, 18.13-т заасан орлогод 20 хувиар;” гэж тус тус хуульчлан тогтоосон байна.

Мөн Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д “Суутган төлөгч нь татварын хууль тогтоомжийн дагуу тухайн төрлийн татвар төлөх үүрэг бүхий этгээдээс албан татварыг ногдуулан суутгана.”, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана:29.1.3.суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах;”, 83 дугаар зүйлийн 83.1-д “Суутгавал зохих татвараа суутгаагүй, эсхүл суутган авсан боловч төлж, тайлагнаагүй суутган төлөгч нь уг татварыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

6.3.4.Мөн “Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийхийг сэргийлэх тухай Монгол Улс, Бүгд найрамдах Солонгос улсын хоорондын хэлэлцээр”-ийн долоодугаар зүйлд Аж ахуйн үйл ажиллагааны ашиг хэсэгт 1.“Хэлэлцэн тохирогч нэг Улсын аж ахуйн нэгж нь Хэлэлцэн тохирогч нөгөө Улсын нутагт аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхдээ тэнд байрладаг байнгын төлөөний газраар дамжуулаагүй тохиолдолд зөвхөн хэлэлцэн тохирогч Улс ашигт нь татвар ногдуулна. Хэрэв аж ахуйн нэгж нь дурдсан үйл ажиллагааг байнгын төлөөний газраар дамжуулан явуулбал уг аж ахуйн нэгжийн ашгийн зөвхөн тухайн байнгын төлөөний газарт хамаарах хэсэгт Хэлэлцэн тохирогч нөгөө Улс татвар ногдуулж болно”, 3.“Хэлэлцэн тохирогч нэг улсын аж ахуйн нэгж хэлэлцэн тохирогч нөгөө улсын нутагт байрладаг өөрийн байнгын төлөөний газраар дамжуулан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй тохиолдолд уг байнгын төлөөний газар нь төлөөлж буй аж ахуйн нэгжтэйгээ бүрэн бие даасан байдлаар харилцаж, адил буюу төстэй үйл ажиллагааг адил буюу төстэй нөхцөлд эрхлэн явуулснаар олж болох байсан ашгийг энэхүү зүйлийн 3 дугаар заалтын дагуу уг байнгын төлөөний газрын ашиг гэж хэлэлцэн тохирогч улс аль аль нь үзнэ” гэж тус тус заасан.  

6.3.5.Нэхэмжлэгч нь Татварын ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай албан бичгээр болон маягтаар нэхэмжлэгч “Б-И” ХХК нь 10 хувийн татвар суутган төлөх үндэслэлтэй гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар энэхүү нөхцөл байдал нь тогтоогдохгүй байна.

6.3.6.Тухайлбал, Татварын ерөнхий газрын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай албан бичгийн 5-д “... Хэрэв т компанийн дансанд ААНОАТ-ын хуулийн 18.6.8-д заасан орлогыг шилжүүлбэл 20% татвар ногдуулна.” гэсээр байтал татварын албанаас 10 хувиар ногдуулах талаар тайлбарласан, тодорхойлсон, Солонгос талаас маягтыг бөглөсөн гэх үндэслэлээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6.8-д заасан үүргээ биелүүлэхгүй гэж байгаа нь буруу.

6.3.7.Хэргийн оролцогчдоос Монгол Улсаас эх үүсвэртэй зураг төсөл боловсруулах, ажлын явцад зохиогчийн хяналт тавих зэрэг үйлчилгээний орлогын зарим хэсгийг буюу 2,,,.0 төгрөгийг төлөөний газарт шилжүүлж, үлдэх 1,,,.90 төгрөгийг БНСУ-д байрлах “ ” компанийн дансанд шууд шилжүүлсэн талаар тайлбарлах бөгөөд энэ талаар маргаангүй.

6.3.8.Иймд татварын хууль тогтоомжийн тодорхой зохицуулалт, хэм хэмжээ, хоёр орны давхар татварын гэрээ, Татварын ерөнхий газрын хариу албан бичиг зэргээс орлогыг төлөөний газраар дамжуулахгүйгээр т компанид шилжүүлсэн тохиолдолд ААНОАТ-ыг 20 хувиар тооцож суутгахаар байхад маягт болон тодорхойлолт зэргээр дотоодын болон олон улсын гэрээний зохицуулалтыг дагаж мөрдөхгүй байх эрх зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

6.4.Торгууль, алдангийн тухайд:

6.4.1.Татварын улсын байцаагч нар нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 50 дугаар зүйлийн 50.1, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дугаар зүйлийн .1, .1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны 04 сарын 09-ний өдрийн болон 12 сарын 25-ны өдрийн хуулиудад тус тус зааснаар 2021 оны 07 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд торгууль, алданги ногдуулахгүйгээр холбогдох торгууль, алдангийн тооцооллыг хийсэн нь үндэслэлтэй бөгөөд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байдлаар тооцооллыг гаргасан байх тул торгууль, алдангийг тооцохгүй байх талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хүлээж авсангүй.

6.4.2.Нэхэмжлэгчээс “Татварын байцаагчид татвар төлөгчийн 2021 болон оны татварын тайланд хяналт шалгалт хийж хуулийн хугацаанд нь төлөөгүй хэтрүүлсэн хоног бүрээр нь торгууль, алданги тооцож төлүүлэх шийдвэр гаргасан. Эдгээр татварыг татвар төлөгч татварын хяналт шалгалт орохоос өмнө төлчихсөн байсан байна.

* .12.31 өдрөөр НӨАТ-ын тайлангаар ногдуулсан татварыг хуулийн хугацаанд нь төлөхгүй хугацаа хожимдуулсан торгууль 3,,.41 төг, алданги 2,,,.72 төгрөг, нийт 6,,,6.13 төгрөг.

* .12.31 өдрөөр ААНОАТ-ын тайлангаар ногдуулсан татварыг хуулийн хугацаанд нь төлөхгүй хугацаа хожимдуулсан торгууль 3,801,,255.59 төгрөг, алданги 3,496,4,098.71 төгрөг, нийт 7,*******,*******,*******.30 төгрөг.

*2021.12.31 өдрөөр ААНОАТ-ын тайлангаар ногдуулсан татварыг хуулийн хугацаанд нь төлөхгүй хугацаа хожимдуулсан торгууль *******,*******,*******.15 төг, алданги 96,,750.03 төгрөг, нийт *******,*******,*******.18 төгрөг. ”

6.4.3.Хэргийн материалаас үзэхэд 2021, онуудын ААНОАТ болон НӨАТ-ыг хуулийн хугацаанд нь төлөөгүй татварт торгууль, алданги ногдуулсан тооцоо хэргийн 1 дүгээр хавтас, -35 дахь талд авагдсан байх ба уг тооцоог нэхэмжлэгч компанийн Санхүү бүртгэлийн хэлтсийн захирал Б.Ч танилцаж, хүлээн зөвшөөрсөн байна.

6.4.4.Нөгөөтээгүүр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж байх явцад торгууль, алдангийн тооцоог тулгаж, нягталсан бөгөөд хариуцагч татварын байцаагч нарын тооцоолол нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, төлсөн боловч өөр бусад татварт суутгуулсан мөнгөн дүнг тухайн үед төлсөн байсанд тооцож, торгууль, алданги тооцох хугацаанаас хассан гэх зэрэг нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

6.4.5.Түүнчлэн хяналт шалгалтын явцад нэхэмжлэгч “Б-И” ХХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн захирал Б.Ч, Ерөнхий нягтлан бодогч Б.Бямбасүрэн нартай татвар төлөгчийн ажлын байранд 2 удаа, Татварын ерөнхий газрын 1 давхрын танхимд 2 удаа тус тус тулган баталгаажуулсан талаараа тайлбар ирүүлсэн байх ба нэхэмжлэгч талаас мөн энэ нөхцөл байдлыг үгүйсгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

6.5.Тайланд залруулга хийх эрх сэргээх тухайд:

            6.5.1.Өмнө дүгнэсэнчлэн татварын хяналтын шалгалтын ажиллагаа, түүний үр дүнд гарсан нөхөн ногдуулалтын акт зэргийг шүүхээс хянан үзэхэд хуульд нийцсэн, алдаагүй шийдвэрүүд болохыг дурдах нь зүйтэй. Нөгөөтээгүүр Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Татвар төлөгч татварын тайланг дараагийн хоёр татварын жилд багтаан залруулж болно.”, 31.4-д “Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээс хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй.” гэж тус тус хуулиар зохицуулсан байхад нэгэнт хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар төлбөр тавьсны дараа оны тайланг залруулах боломжгүй бөгөөд хуулийн хугацаа өнгөрсөн байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            6.5.2.Нэхэмжлэгч нь онд тайландаа орлогоо тусгасаар байхад түүний өөрчилж засварласан тайланг татварын хяналт шалгалтын томилолтыг танилцуулсны дараа татварын алба хүлээн авснаар татварын объект өөрчлөгдсөн гэж маргаж, 2023 онд нөхөн ногдуулалтын акт үйлдсэнийг хүчингүй болгуулж, улмаар олсон орлогоо дараа оны тухайд хүлээн зөвшөөрч, 2025 оны тайланд залруулга хийх эрх сэргээлгэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

            6.5.3.Гэтэл маргаан бүхий нөхөн ногдуулалтын акт хууль зүйн үндэслэлтэй болох нь тогтоогдсон буюу нэхэмжлэгч компани нь аккруэл сууриар орлогоо бүртгэж, хүлээн зөвшөөрөх ёстой бөгөөд онд олсон орлогоо тайлагнаж, төлөх үндэслэлтэй талаар шүүх дүгнэсэн тул 2025 оны тайланд залруулга хийх эрх сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

9.Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч “Б-И” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.6, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.7, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 30.4, 30.5, 30.6, 30.7, 30.8, 30.10, 31 дүгээр зүйлийн 31.1, 31.4, 35 дугаар зүйлийн 35.10, 35.11, 41 дүгээр зүйлийн 41.4, 50 дугаар зүйлийн 50.1, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 83 дугаар зүйлийн 83.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.2, 12.2, 18 дугаар зүйлийн 18.6, 18.6.8, 20 дугаар зүйлийн 20.2.4, 25 дугаар зүйлийн 25.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.2.3, дугаар зүйлийн .1, .1.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай 2020 оны хуулиуд, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 6 дугаар зүйл, 6.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Б-И” ХХК-ийн Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Р.Б, Ц.О нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,0 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгөөс 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгч “Б-И” ХХК-д буцаан олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Г.УРАНГУА

 

[1] Татварын албанд тайлангаа илгээсэн –  татварын алба хүлээн авсан –  засварласан тайлан илгээсэн –    татварын алба хүлээн авсан