| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/01158/И |
| Дугаар | 318/ШШ2025/00968 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 318/ШШ2025/00968
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Т овогт Б.О холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,003,460.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М ХХК нь Хан-Уул дүүрэг, 18-р хороо, Фидес тауэр 503 тоотод Барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Иргэн Б.О нь 2024 оны 08-р сарын 27-ны өдөр ........ тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээг байгуулан 2,844,810.00 төгрөгийг сарын 2,95 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар rotenzo загварын хөргөгч, кика загварын мартрас зэрэг барааг худалдан авах зориулалтаар зээлж авсан. М ХХК нь зээлдэгч Б. 2024 оны 08-р сарын 27-ны өдөр цахилгаан барааг хүлээлгэн өгсөн. Зээлдэгч Б.О нь зээл авснаас хойш үндсэн зээл 294,744.52 төгрөг хүү, 612,41154 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,843.94 төгрөг нийт 909,000.00 төгрөг төлсөн. 2025 оны 10-р сарын 15-ны өдрийн байдлаар гэрээний үүргээ зөрчин 204 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болно. Иймд зээлдэгч Б.О байгуулсан 839024082705 тоот дугаартай Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 3,003,460.28 төгрөгийн өр төлбөрийг М ХХК-д гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М ХХК-ийн шүүхэд гаргасан 3,003,460.28 төгрөгийн нэхэмжлэлтэй танилцаад хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүхэд оролцож байна. Хариуцагч Б.О хариу тайлбартаа танилцсан тул хариуцагчийн хариу тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б.О-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,003,460.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,003,460.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Б.О хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.О нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,005 төгрөгийн тал хувь болох 31,503 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 31,503 төгрөг, хариуцагч Б.О-с 31,503 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,003,460.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.О төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,005 төгрөгийн тал хувь болох 31,503 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 31,503 төгрөг, хариуцагч Б.О-с 31,503 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР