Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 280

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтлөн,

улсын яллагч Б.Баярхүү

шүүгдэгчЗ.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Х холбогдох 1810009560336 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийгн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл  3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,  З.Х,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

ШүүгдэгчЗ.Х нь 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр эхнэр Г.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

 

ШүүгдэгчЗ.Х “ Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна ...” гэв.

 

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Г.Бийн “... 2018 оны 04 дүгээр сарын 14-ний орой 23 цагийн үед манай нөхөрЗ.Х бид хоёр хоорондоо ноцолдож байгаад би охин Гд танай аав чинь хэзээ л бол хэзээ барьж авч зодохоор хүн дээ гэж хэлсэн чинь З.Х уурлаад миний нүүр лүү цохиод, намайг ор луу түлхэж унагааж, хоолойноос боосон. Би өөдөөс нь биеэ хамгаалах гэж болон уур хүрсэн байсан учраас З.Хийг зодох гэж оролдоод дийлэхгүй байсан бөгөөд намайг уйлах үед З.Х надаас уучлалт гуйхаар нь би зайл гэж хэлээд гэрээсээ хөөгөөд гаргасан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шинжээчийн №4942 дугаартай дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

ШүүгдэгчЗ.Х  нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2018 оны 04 дүгээр сарын 14-ний орой 21-22 цагийн хооронд би гэртээ Г.Бтэй хөл гижигдэж тоглож байгаад Г.Б хүүхэддээ танай аав чинь намайг нэг өдөр зодно шүү гэж хэлэхээр нь чи юу хүүхдэд хачин юм яриад байгаа юм гэхэд Г.Б намайг цохиод, өшиглөөд байхаар жийхээр нь би хөлнөөс нь татсан. Г.Б намайг цохиод, өшиглөөд байхаар нь би гарын нь барьтал миний гарыг хазсан тэгэхээр нь би нүүр лүү нь алгадсан Г.Б над руу орилоод хөөгөөд байхаар нь би гэрээсээ гараад явсан. Шүүх эмнэлгийн 4942 дугаартай дүгнэлттэй танилцсан, дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг би Г.Бтэй ноцолдож байх явцдаа учруулсан. Уруулд язарсан гэмтлийг алгадаж учруулсан, хүзүүнд учирсан гэмтэл нь багалзуурдсанаас үүссэн байх...” гэх мэдүүлэг   /хх-ийн 28-30дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 34 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 35 дугаар хуудас/,

-Захиргааны зөрчил авагдсан тухай бүртгэл /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийжЗ.Х  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

ШүүгдэгчЗ.Х  2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдер Хан-Уул дүүрэг 4 хороо “Бритиш” сургуулийн багш нарын байрны 105 тоотод эхнэр Г.Бийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Бийн  мэдүүлэг /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн шинжээчийн №4942 дугаартай

  1. Г.Бийн биед зүүн тохой, шуу, баруун зүүн хөлний шилбэнд цус хуралт, баруун хөлний тавхай, шуунд зулгаралт, хүзүүнд зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэргийн шүүгдэгчЗ.Х нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2018 оны 06 сарын 21-ний өдрийн 39 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгчЗ.Хийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал:

     ШүүгдэгчЗ.Х нь бусдад төлөх төлбөргүй байна.

     Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,З.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.