| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2026/0719/З |
| Дугаар | 128/ШШ2026/0825 |
| Огноо | 2026-09-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2026/0825
2026 09 21 12*******/ШШ2026/0*******25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О овогтой О /РД:*******/, Хариуцагч: Б******* дүүргийн Засаг дарга,
Маргааны төрөл: Газар эзэмших эрхийг дуусгавар болгосон захирамжийг хүчингүй болгуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага: 1.1.Б******* дүүргийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/ дугаар захирамжийн О.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах.
Хоёр.Хэргийн үйл баримт талаар: 2.1.Б******* дүүргийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/2*******3 дугаар захирамжаар нэхэмжлэгч О.Од Б******* дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэр, С******* ******* тоот хаягт байрлах, нэгж талбарын ******* дугаартай 699 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгож, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, гэрчилгээ олгосон.
2.2.Б******* дүүргийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/ дугаар захирамжаар О.Огийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.
2.3.Дээрх захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2026 оны 07 дугаар сарын 02-ны 01- дугаартай албан бичгээр газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй, мөн захиргааны журмаар гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэх хариуг ирүүлсэн байна.
2.4.Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, тус шүүхэд 2026 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Б******* дүүргийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/ дугаар болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар: 3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: О овогтой О миний бие Б******* дүүргийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/2*******3 захирамжийн дагуу дүгээр хорооны нутаг дэвсгэрт 699 м.кв газар эзэмшдэг. Хашаа барьсан болно. Гэтэл тус газрыг урьдчилан мэдэгдэхгүйгээр Б******* дүүргийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/ тоот захирамжаар хүчингүй болгосон байна. 2026 оны газрын эзэмшигчийн татвар төлөх гээд очих үед мэдлээ. Газрын төлбөрөө жил бүр төлж байсан. Бусад айлууд аж ахуйн нэгжүүд авто замтайгаа ойр цэвэр усны шугам дээр 1-ээс 3 метрийн зайтай амьдарч, үйлдвэр үйлчилгээ явуулж байна. Миний газар нь авто замаасаа зайтай, цэвэр усны шугамаас зайтай байхад ямар шалтгаанаар цуцалснаа мэдэгдэхгүй, хэлэхгүй асуухад хэлэхгүй хууль бус гэж үзэж байвал шүүхэд хандаж болно гэж хэлсэн. Иймд Монгол улсад хууль журам дүрэм ижил тэгш үйлчлэхгүй байна. Миний бодлоор бол ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Хажуу талд том объект баригдаж байгаа тул машины зогсоол хийх төлөвлөлттэй байгаа гэж үзэж байна. Гэвч Б******* дүүргийн Засаг дарга нь хууль бус шийдвэр гаргаж, миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байна. Уг газрыг цуцалсан захирамжийг 2026 оны 5 дугаар сарын 16-ны өдөр татвар төлөх гэж очоод мэдсэн, тухайн өдрөө захирамжийн хуулбарыг үнэн гэдэг дардас даруулан хүлээн авсан болно. Тус захирамжийн хуулбарыг аваад 5 сарын 24-ний өдөр Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12*******/ШЗ2026/ тоот захирамжаар буцаагдсан билээ. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргад хандаж өргөдөл гаргасан болно. Уг өргөдлийн хариу нь татгалзсан учраас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байна. Иймд 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б******* дүүргийн Засаг даргын А/ захирамжид байгаа иргэн О овогтой Огийн эзэмших гэрчилгээний *******, нэгж талбарын ******* дугаар, улсын бүртгэлийн дугаартай 699 м.кв газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эвлэрэх боломжгүй. Газрын эрх цуцалсан тухай мэдэгдээгүй. Шуудангаар албан тоот явуулсан гэх боловч ирээгүй, гарын үсэг зурж, хүлээн авсан зүйл байхгүй. Хууль бусаар олон хүнд газар олгосон асуудал байгаа байтал зөвхөн хэдэн тооны хүний газрын эрхийг цуцалсанд гомдолтой байна. Иймд хууль гэж үзээд маргаж байна гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Анужин шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Иргэн Оын Од Б******* дүүргийн Засаг 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/2*******3 дугаар захирамжаар тус дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 699 м.кв газрыг иргэн, аж ахуйн зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх, төв суурин газрын ундны усны эх үүсвэрийн цэгүүд болон түүний тэжээгдлийн мужийг хамгаалах, хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааг таслан зогсоох, сав газрын хэмжээнд экологийн ач холбогдолтой гол горхи, нуур цөөрөм булаг шандаа хатаж ширгэх сөрөг нөлөөлөлд өртөхөөс урьдчилан сэргийлж ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор баталсан Нийслэл хотын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон бөгөөд тухайн бүсэд нь нэхэмжлэгч О.Огийн газар түүнд өртсөн байдаг. Иймд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсэгт Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно гэж заасны дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын албаны зүгээс тус нутаг дэвсгэрийг нягтлан судалж Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй хангасан нэгж талбаруудыг тогтоож тус маргаан бүхий актаар хүчингүй болгосон. Дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, мөн тус хуулийн 27 дугаар зүйлийн. 27.2.1 дэх заалтад Хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах заасны дагуу хүчингүй болгох тухай мэдэгдлийг хуульд заасан сонсох ажиллагааг хийсэн боловч иргэн О.О нь ямар ч тайлбар баримт ирүүлээгүй болно. Иймд Б******* дүүргийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/ дугаар захирамж нь үндэслэл бүхий байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний газрыг анх олгоход газрын мэдээллийн нэгдсэн санд шугамын хамгаалалтын мэдээлэл байхгүй байсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гас шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Б******* дүүргийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/ тоот захирамжийн О.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж тодруулсан тул уг тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.1.Б******* дүүргийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн А/2*******3 дугаар захирамжаар тус дүүргийн дүгээр хороонд Сургууль-3 гудамжны 46 тоот хаягт байрлах нэгж талбарын ******* дугаартай 699 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны газар зориулалтаар 15 жилийн хугацаатай нэхэмжлэгч О.Од эзэмшүүлэн иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.
2.2.Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-аас 2024 оны дүгээр сарын -ний өдрийн 3/3337 дугаартай Б******* дүүргийн дүгээр хороонд байрлах тус байгууллагын эзэмшлийн ф600 мм-ийн голчтой цэвэр ус дамжуулах хос шугамын хамгаалалтын зурвас газарт 5******* нэгж талбарын дугаар бүхий газар /нэхэмжлэгч О.Огийн 699 м.кв газрын нэгж талбарын ******* дугаар багтсан/ олголт хийсэн зөрчлийг арилгуулах агуулга бүхий албан бичгийг Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд хүргүүлжээ.
2.3.Үүнтэй холбогдуулан Б******* дүүргийн газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 06/14 тоот албан бичгээр О.Од шуудангаар хүргүүлж, өдөр тутмын Зууны мэдээ сонины 2025 оны 02 дугаар сарын -ний өдрийн №27 дугаарт нийтэлжээ.
2.4.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгчийн одоо амьдарч буй хаягийг 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэлд аймаг, У сум, 4 дүгээр баг, Х гудамж, -р байр тоот гэж, газар эзэмших хүсэлт гаргах үед хавсарган өгсөн иргэний үнэмлэхэд Улаанбаатар хот, С дүүрэг, 1******* дугаар хороо, Г гудамж тоот гэж тус тус тэмдэглэсэн байна.
2.5.Захиргааны байгууллагаас 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 06/14 тоот албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг шуудангаар О.Од хүргүүлэх ажиллагаа хийхдээ дээрх хаягуудаас өөр хаягт буюу Б******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* тоот хаягаар хүргүүлсэн, уг мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч гардан аваагүй, буцаагдсан болох нь Монгол шуудан ХК-ийн Хэрэглэгчийн үйлчилгээний төвийн 2026 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ******* тоот албан бичгээр тогтоогдож байна.
2.6.Гэвч Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас тус дүүргийн дүгээр хороонд байрлах нэр бүхий 40 иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн дагуу хүчингүй болгох тухай мэдэгдлийг өдөр тутмын Зууны мэдээ сонины 2025 оны 02 дугаар сарын -ний өдрийн №27 дугаарт нийтлэн сонсох ажиллагаа явуулсан байх тул хариуцагчийг хуульд заасан журмын дагуу сонсох ажиллагаа явуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна.
2.6.Улмаар Б******* дүүргийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/ дугаартай захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа хоёр жил дараалан ашиглаагүй, цэвэр ус дамжуулах шугамын хамгаалалтын зурвас газартай давхацсан үндэслэлээр иргэний газар эзэмших эрхийг дуусгавар болгосны дотор нэхэмжлэгч О.Огийн нэгж талбарын ******* дугаартай 699 м.кв газар багтжээ.
3.Газраа гэрээнд заасан зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:
3.1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн нэг үндэслэлийг заасан.
3.2.Улсын дээд шүүхийн 200******* оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан.
3.3.Шүүхээс хийсэн үзлэгээр маргаан бүхий газар нь Б******* дүүргээс Налайх дүүрэг рүү явах дөрвөн эгнээ авто замын хойд талд байрлалтай, хөрш зэргэлдээ газар эзэмшигч /О.Огийн найз гэж тайлбарладаг/-ийн хамт нэгдсэн байдлаар төмөр хашаагаар хашаалсан газрын зүүн талд, хөргөгчтэй чингэлэг бүхий чиргүүлийн харалдаа байрлах 699 м.кв газар болох нь тогтоогддог бөгөөд уг газар дээр хашаа хатгаснаас бусдаар ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй.
3.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 онд газар дээр төмрөөр хашаа хатгасан, үүнээс хойш санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаан зуслангийн байшин барьж чадаагүй гэж тайлбарлах боловч газар эзэмшигчийн эзэмшил газар дээрээ барилга байшин барих санхүүгийн боломжгүй байсан гэх үндэслэлийг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулан үзэх боломжгүй юм.
3.5.Харин Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан, энэ нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд дээрх нөхцөл байдлыг нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулан үзнэ.
3.6.Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулснаас хойш эзэмшил газартаа 2021 онд хашаа хатгасан, 2022 оны 02 сар хүртэл бүх нийтийг хамарсан хатуу хөл хорионы улмаас газраа гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж дүгнэх боломжтой хэдий ч түүнээс хойшхи хугацаанд буюу 2023, 2024, 2025 онуудад газраа зориулалтын дагуу хэрхэн ашигласан, эсхүл ашиглах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
3.7.Иймд хариуцагч Б******* дүүргийн Засаг дарга нэхэмжлэгч О.Огийн 699 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа хоёр жил дараалан ашиглаагүй үндэслэлээр хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад нийцсэн байна.
4.Цэвэр ус дамжуулах шугамын хамгаалалтын зурвас газартай давхацсан гэх үндэслэлийн тухайд:
4.1.Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.6-д Төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно, 17.7-д Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна, 17.14-т Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээг барихыг хориглоно гэж тус тус заасан.
4.2.Нэхэмжлэгч О.Огийн 699 м.кв газар нь Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын эзэмшлийн ф600 мм-ийн голчтой цэвэр ус дамжуулах хос шугам, ф500 мм-ийн голчтой бохир ус татан зайлуулах шугам болон шугамын хамгаалалтын зурвас газартай давхцалтай болох нь тус байгууллагын 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 7/2609 тоот албан бичгээр ирүүлсэн давхцалын баримтаар тогтоогддог.
4.3.Хариуцагч Б******* дүүргийн Засаг дарга нэхэмжлэгчийн 699 м.кв газар эзэмших эрхийг Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2024 оны дүгээр сарын -ний өдрийн 3/3337 дугаартай албан бичгийг үндэслэл болгон цэвэр ус дамжуулах шугамын хамгаалалтын зурвас газартай давхацсан гэх шалтгаанаар хүчингүй болгосон нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж шүүх дүгнэлээ.
4.4.Учир нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.6-д тухайн нутаг дэвсгэрт цэвэр, бохир усны шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, эдгээр зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээг авах гэж аймаг, сум, нийслэлийн Засаг даргын хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуульчилсан, хуульд заасны дагуу хариуцагч Б******* дүүргийн Засаг дарга цэвэр болон бохир ус дамжуулах шугам, шугамын хамгаалалтын зурвас газарт анхнаасаа газар олголт хийхгүй байх үүрэгтэй.
4.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад О.Од анх газар олгох үед шугамын хамгаалалтын бүсийн мэдээлэл Газрын мэдээллийн нэгдсэн санд байхгүй байсан гэж тайлбарладаг.
4.6.Захиргааны байгууллага Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан болон Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийн дагуу анх О.Од 2019 онд газар эзэмших эрх олгох үед тухайн газар нь бусдын эзэмшил газартай, тодруулбал, цэвэр болон бохир ус дамжуулах шугам, шугамын хамгаалалтын зурвас газартай давхцалтай эсэхийг нягтлан тогтоож шийдвэр гаргах байтал энэ үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байх тул нэхэмжлэгчийн буруутгах үндэслэл болохгүй юм.
4.7.Түүнчлэн Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанд хүргүүлсэн Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын 2024 оны дүгээр сарын -ний өдрийн 3/3337 тоот албан бичиг болон О.Од хүргүүлсэн Б******* дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 06/14 тоот албан бичигт Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасныг үндэслэл болгосноос үзвэл хариуцагч Б******* дүүргийн Засаг дарга өөрийн газрын тухай хууль тогтоомж зөрчсөн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох байдлаар шийдвэр гаргах ажиллагаа явуулсан болох нь тогтоогдож байна.
4.*******.Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд 42.1-д Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ гэж хуульчилсан, энэхүү хуульд заасан сонгох боломжийг захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн хэрэглэх учиртай.
4.9.Энэ маргааны тухайд, хариуцагч Б******* дүүргийн Засаг дарга өөрийн газрын тухай хууль тогтоомж зөрчсөн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох шийдвэр гаргах тохиолдолд эрх, ашиг нь хөндөгдөж байгаа нэхэмжлэгч О.Огийн газар эзэмших хууль ёсны эрх, ашиг сонирхлыг харгалзан, өөрийн хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох зорилгодоо нийцүүлэн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дордуулахгүйгээр шийдвэр гаргах нь зүйтэй байжээ.
4.10.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Д эвлэрэх боломжтой гэх тайлбарыг гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эвлэрэх боломжгүй гэж хариуцагчтай эвлэрэх эрхийг хэрэгжүүлэхээс татгалзсан, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлд баримталсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл дээр дүгнэсэнчлэн тогтоогдож байх тул Б******* дүүргийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/ дугаартай захирамжийн О.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
5.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасныг баримлан нэхэмжлэгч О.Огийн Б******* дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан ХХК-ийн гаргасан Б******* дүүргийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/ дугаартай захирамжийн О.Од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ