| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/04766/И |
| Дугаар | 191/ШШ2025/09957 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 191/ШШ2025/09957
2025 11 17 191/ШШ2025/09957
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод байрлах, ******* ******* ******* ХХК /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Миний бие 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр unegui.mn хаягаар байрны мэдээлэл аваад иргэн уулзаж, орон сууцыг үзээд орон сууцыг 1 м.кв-ыг 2,450,000 төгрөгөөр тооцож 109,588,500 төгрөгийг дансанд шилжүүлээд Эрх шилжүүлэх гэрээ хийсэн.
Эрх шилжүүлэх гэрээний дагуу ******* ******* ******* ХХК-тай 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээг хийж худалдаж авсан.
Орон сууц худалдаж авах үед ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал орон сууцны гэрчилгээ удахгүй гарна гэхээр нь итгээд орон сууцны үнийг бүрэн төлсөн.
Гэтэл удаа дараа орон сууцны гэрчилгээ хэзээ гарах гэж байна гээд асуухад удахгүй гарна, түр хүлээгээрэй гээд худлаа ярьсаар өнөөдрийг хүрсэн.
Тодорхой хариу өгөхгүй болохоор гүйцэтгэх захирал уулзахад гэрчилгээ гарахгүй байгаа шалтгаан нь ХХК-д 50,000,000 төгрөгийн өртэй учраас шүүхийн шатанд дугаар байрыг шүүгчийн захирамжаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар битүүмжлээд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж чадахгүй байна гэж хэлсэн.
Орон сууц захиалгын гэрээний 5.1.4-т Гүйцэтгэгч нь барилга байнгын ашиглалтад орж, орон сууцны төлбөр төлөгдөж дууссаны дараа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэг хүлээсэн.
Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ гэж заасан.
Гэтэл ******* ******* ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагийн улмаас оршин суугчдад эд хөрөнгө, сэтгэл санаагаар маш их хохирч байна.
Иймд ******* ******* ******* ХХК-д орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр орон сууц захиалгын гэрээ хийж гэрээний дагуу төлбөр төлөгдсөн. Иймд улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөлийн гэрчилгээг гаргаж өгөөгүй шалтгаан нь манай компани 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр уг төслийг эхлүүлсэн. Үүнд ковид-19 үнийн өсөлтийн улмаас санхүүгийн хүндрэл гарч хамтран ажилласан ХХК-д түрээсийн төлбөр 50,000,000 төгрөгийг төлөөгүйн улмаас 73 дугаар байрны дуусаагүй барилгын гэрчилгээ болон газрын гэрчилгээнд бүхэлд нь шүүгчийн захирамжаар тус тус хориг тавьсан. Манай компанийн зүгээс төлбөрөө барагдуулж нэхэмжлэгчийн орон сууцны гэрчилгээг гаргаж өгөх болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс өөрийн 100 хувь эзэмшлийн ******* ******* ******* ХХК-тай хороонд байрлах 1317 м.кв газар дээр орон сууцны төсөл болох Өргө 88 барилгыг барьж эхлүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн ковид-19 гарсантай холбогдуулан хөл хорио тогтоож ажил явуулах боломжгүй болсон. 2021 оны 07 дугаар сараас бүх түүхий эд материалын үнийн хөөргөдлийн улмаас санхүү материалын хомсдол үүсэж хувь иргэн дээрээ дуусаагүй барилгын гэрчилгээ 2022 оны 05 дугаар сарын 22-нд гаргуулж зээл авч барьцаалбарт тавьсан. 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр барьцаалбараас чөлөөлсөн боловч Нийслэлийн шүүхийн шийдвэрийн ерөнхий газар төлбөр тооцоотойн улмаас түдгэлзүүлж 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр иргэдийн хүсэлтээр цуцлуулж иргэн нэр дээр байсан 90 хувийн гэрчилгээг Баянзүрх дүүргийн эд хөрөнгө бүртгэлийн газар хураалгасан. Иймд Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.******* татан оруулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ******* ******* ХХК хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байх бөгөөд хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Тодруулбал, маргаан бүхий орон сууц буюу орон сууцны зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.******* өмчлөлд бүртгэлтэй бөгөөд үүрэг ногдуулсан бүртгэл хийгдээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б. нь нэхэмжлэгч Б.******* гаргасан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгаар тайлбар гаргажээ.
Иймд Б.******* гаргасан орон сууцны өмчлөх эрхийг Б.*******д шилжүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* гаргасан орон сууцны өмчлөх эрхийг Б.*******д шилжүүлж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч ******* ******* ******* ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан хариуцагчаас 776,092 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 776,092 төгрөгийн улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч ******* ******* ******* ХХК сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТХУЯГ