| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 197/2025/17272/И |
| Дугаар | 197/ШШ2025/15862 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 197/ШШ2025/15862
20251114197/ШШ2025/15862
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Д.Онэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЭТТ ХХК холбогдох
Илүү цагийн хөлс 1.544.737.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвэгмид, Ч.Мөнхтүшиг, нарийн бичгийн дарга Ж.Медине нар оролцов.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ******* ХК-д холбогдуулан Илүү цагийн хөлс 1.544.737.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч талаас шаардлагын үндэслэлээ: 2025 оны 01 сард нийт 224 цаг ажилласан боловч цалин хөлсийг дутуу тооцож олгосон. Хамтын гэрээ болон хөдөлмөрийн гэрээний үндсэн нөхцөлд заасны дагуу ажилтны ажил гүйцэтгэх хугацаа 14 хоног байна. 14 өдрийг нэг өдөрт ердийн ажлын цагаар ажиллаж байгаа гэж үзээд 8 цагаар үржүүлэхэд 112 цаг гарна. Энэ 112 цагаас дээш гарсан бүх цагийг илүү цагаар тооцох ёстой. Гэтэл ажил олгогчоос илүү цагийн хөлсийг 72 цаг гэж тооцож олгосон, илүү ажилласан 40 цагийн олгогдоогүй хөлс 1.544.737.2 төгрөгийг гаргуулна гэж шаардсан,
1.1.Хариуцагч талаас эс зөвшөөрч: Нэхэмжлэгч Д.******* нь авто пүүлэгчийн албан тушаалд ажилладаг. 2025 оны 01 сард уртын ээлжээр нийтдээ 17 өдөр ажилласан. Эхний ээлжийн төгсгөл хэсэг, 2 дахь ээлжийн эхлэл хэсэг 1-р сард ногдож байгаа.Тэр ногдож байгаа хоног нь 17 хоног. Нэг ээлжид 17 өдөр ажиллуулсан явдал огтоосоо биш. Энэ 17 өдөр ажилласан нь *******ын хувьд 136 цаг ажиллавал зохихоос 88 цаг илүү ажиллаж, 1 сард нийтдээ 224 цаг ажилласан, илүү цагийн нэмэгдэл хөлсийг 72 цагаар тооцоод олгосон байсан.Үүнийг залруулаад зөрүүг нь 2 сарын цалин дээр 965,464,080 төгрөг олгосон гэж маргажээ.
2.Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар: нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ******* ХК-тай 2022 оны 06 сарын 01-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан авто пүүлэгч, бүртгэлийн мэргэжилтнээр ажилд орсон, ажил олгогчоос сар бүр 2,671,680 төгрөгийн цалин олгох, ажлын 14, амралтын 14 хоногтой байх...талаар харилцан тохиролцсон бөгөөд 2023 оны 01 сарын 01-нд хөдөрмөрийн гэрээний 1.2.6-д заасан цалин хөлсний хэмжээг 3,740,352 төгрөг болгон нэмэлт өөрчлөлт оруулсан, тэрээр уг ажлаа гүйцэтгэж байгаа болох нь тогтоогдов./ хх 71-80/
3.Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-д Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан мөн хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж зааснаар ажил олгогч ******* ******* ******* ХК нь ажилтанд илүү цагаар ажилласан үед нь нэмэгдэл хөлсийг олгох бөгөөд нэхэмжлэгч Д.******* 2025 оны 01 сард нийт 224 ажиллаж ирсэн болох нь тогтоогдсон, энэ үйл баримтад талууд маргаагүй.
4. Тиймээс нэхэмжлэгч Д.*******аас Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.4-д зааснаар 14 хоног үүрэг гүйцэтгэж, 14 хоног амардаг уртын ээлжинд ажилласан байх тул мөн хуулийн 92.3, 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар илүү ажилласан 40 цагийн нэмэгдэл хөлс шаардах эрхтэй.
5. Нэхэмжлэгч талаас Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.2-т Илүү цаг, шөнийн цаг, долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтны нэмэгдэл хөлсийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно. Энэ тохиолдолд дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон байнгын бус, нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулахгүй байж болно. Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоноор нэмэгдэл хөлсийг тооцох дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон байнгын бус, нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулж болно заасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад дандаа үндсэн цалингаас тооцсон байгаа. Ажилтан нийлбэр дүнгээр буюу бохир цалингаас илүү цагийг тооцох нэг өөр, харин үндсэн цалингаас тооцох нэг өөр гэж,
5.1.Хариуцагч талаас: Манай компанийн зүгээс Цалин хөлс тооцох журмын дагуу тооцож олгосон, цагийг гаргасан. Цалин хөлс тооцох журмын 2.2-т нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулахгүй байж болно гэж тодорхой зааж өгсөн. Тэгэхээр 12 сарын цалин дээр нэг удаагийн урамшуулал, үр дүнгийн урамшуулал, жилийн эцсийн урамшуулал зэрэг багтдаг. Тийм учраас эдгээрийг нягтлангуудын ярьдгаар бохир цалин гэдэг ч эдгээрийг хасаад оруулахгүйгээр дундаж сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсийг тооцож гаргасан хэмээн тус тус тайлбарлав.
6. Дундаж цалин хөлс тодорхойлох журамд Хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно гэж мөн тухайн ажилтанд олгох нэг сарын, нэг өдрийн, нэг цагийн дундаж цалин хөлсийг тооцохдоо олгосон цалин хөлсний нийлбэрээр тооцохоор зохицуулсан ч илүү цаг, шөнийн цаг, долоо хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтны нэмэгдэл хөлсийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон байнгын бус, нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулахгүй байж болно. Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоноор нэмэгдэл хөлсийг тооцох дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон байнгын бус, нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулж болохоор тусгажээ .
7. Хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч ******* ************** ХК нь нэхэмжлэгч Б.*******ад илүү цагийн нэмэгдэл хөлсийг 72 цагаар тооцож өгсөн ба зөрүүг нь 2025 оны 02 сарын цалин дээр 965,464,080 төгрөгөөр олгосон нь тогтоогдсон ч тус баримтад 72 цагийн илүү хөлсийг олгоод, 40 цагийн илүү хөлс буюу зөрүүг /112-72=40 / олгосон эсэх мөн хоногийн цалин тодорхойгүй байна гэж шүүх үзэв. / хх 36-37,93-98/
7.1. Учир нь хуульд 14 хоногийн амрах хугацаанд ээлжээр ажилласан нөхцөлийг хамааруулсан, харин илүү цагийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3-д Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно гэж заасан тул хариуцагч талын зөрүүг нь 2025 оны 02 сарын цалин дээр 965,464,080 төгрөгөөр олгосон гэх тайлбар үндэслэлгүй.
8. Иймд хариуцагч талаас татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй гэж шүүх үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаад хариуцагч ******* ******* ******* ХК-иас 1.544.737.2 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******ад олгохоор тогтов.
Улсын тэмдэгтийн хураамжийн талаар:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ************** ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 40.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******ад олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дах хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХК-иас 1.544.737.2 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******ад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 40.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 7511дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ.