| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0271/э |
| Дугаар | 281 |
| Огноо | 2018-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баярхүү |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Арай хөтлөн,
улсын яллагч Б.Баярхүү,
шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.Эд холбогдох 1810012810369 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Цогт-Цэций суманд ачааны машинаар нүүрс тээвэрлэх ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн нарын хамт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,ял шийтгэлгүй, Б овогт С.Э,
Холбогдсон хэргийн талаар/ Яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч С.Э нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хамтран амьдрагч М.Зг “аягатай хоолонд мах хийсэнгүй” гэх шалтгаанаар маргалдан, улмаар өмдний тэлээгээрээ түүний зүүн гарын бугалга, шуун тус газар нь ороолгох зэргээр зодсоны улмаас М.Згийн биед зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч С.Э: “...Мөрдөн шатгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч М.Згийн: “...Би нөхөр С.Этэй 2014 оны 10 дугаар сараас эхэлж хамт амьдарч дундаасаа 2017 оны 01 дүгээр сард нэг хүүхэд төрсөн одоо нэг хүүхэдтэй. Нөхөр С.Э бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэртээ хоол хийгээд аягалаад өгсөн чинь С.Э аяганд хоолны махаа бүгдийг хийх ёстой хүндлэл байхгүй юм уу гээд хэрэлдээд хувцасаа авч шидээд байсан би буруу хараад хэвтэж байсан чинь өмдний тэлээгээр намайг ороолгож цохиод хэрэлдээд байсан. Тэгтэл С.Э учир зүггүй намайг зодоод эхэлсэн. Тэгээд С.Э маргалдаад байхаар нь би хүүхдээ унтуулах гээд хэвтэж байсан чинь хүүхэдтэйгээ хамт унтсан байсан. Тэгсэн С.Э миний хажуу талаар орж ирээд намайг уучлаарай гээд байсан. Тэгснээ намайг оролдоод байхаар нь цаашаа гэсэн чинь уурлаад чи хүүхдээ ээж, аав дээрээ аваачиж өг гээд дахиад хэрүүл хийгээд тэлээгээр намайг ороолгож зодсон... Хоол унд болон мөнгө төгрөг, найз нөхдөөс болж маргалдаж зоддог... Миний зүүн гарын шуу хэсэг, бөгс хэсэгт хөх болсон, толгой хөндүүр байна шүүх эмнэлэгт үзүүлнэ... Гомдолтой байна С.Эгээс салмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шинжээчийн №6548 дугаартай дүгнэлт /хх-ийн 21 дугаар хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 51-59 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч С.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “... 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 57 дугаар байрны 63 тоот дахь гэртээ байхдаа хамтран амьдрагч М.Зтай хөдөө олон сараар ажиллаж байгаад гэртээ 7 хоног амраад буцаж байхад ажлын хувцас угаалгүй, намайг хиртэй хувцастай ажил руу явууллаа хүүхдээ харж асарч чадахгүй байна” гэсэн шалтгаанаар маргалдтал М.З надад “чи өөрөө хоолоо хийж ид, би чиний боол биш, чи найзыгаа ажил руугаа дагуулж явж, хүн тэжээлээ гэж хэлэхээр нь миний уур хүрээд өөрийнхөө бор өнгийн суран тэлээгээр М.Згийн зүүн гарын бугалга, шуу орчим руу 6-7 удаа ороолгосон. Тухайн үед М.Згийн зүүн гарын бугалга, шуу нь улайж хөхөртөл М.З уйлаад цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар хуудас/,
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж С.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч С.Э нь 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 56 дугаар байрны 63 тоот гэртээ хамтран амьдрагч М.Зг “аягатай хоолонд мах хийсэнгүй” гэх шалтгаанаар маргалдан, улмаар өмдний тэлээгээрээ түүний зүүн гарын бугалга, шуун тус газар нь ороолгох зэргээр зодсоны улмаас М.Згийн биед зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Згийн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн шинжээчийн №6548 дугаартай
Энэ хэргийн шүүгдэгч С.Э нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 40 дугаартай Прокурорын тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч С.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал
Хохирогч М.З нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 61 дугаартай прокурорын саналтай танилцаад “ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтийг бичгээр гаргасан /хх-ийн 65-66 дугаар хуудас/ байх тул С.Эг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, С.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.