Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 286

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  Ч.Уранбилэг,

   улсын яллагч Г.Ганчимэг,

шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Мт холбогдох 1810002770239 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,1977 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсрол бүрэн  бус дунд, слесарь мэрэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо,Нүхтийн 7 дугаар гудамжны 120 тоотод оршин суух,улсаас авсан гавьяа шагналгүй,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 269 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

-Баянгол,Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг шийтгүүлж, Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хүрээнд дүйцүүлэн тооцож, хорих ялаас чөлөөлсөн, Ц.М,

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр

Шүүгдэгч Ц.М нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 5-6 цагийн хооронд гэртээ хамтран амьдрагч Г.Бийг бусадтай хардан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь “дээд уруулын гадна хэсэг болон дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал,баруун нүдний зовхи, зүүн нүдний гадна хэсэг, зүүн бугалга, баруун, зүүн сарвуу, бүсэлхий, ууцны баруун хэсэг, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт бүхий“ хөнгөн хохирол учруулсан,

мөн 2018 оны 01 дүгээр сарын 18-нй өдөр 5-6 цагийн хооронд хохирогч Д.Бг эхнэртэйгээ хардан зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн хацарт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ц.Маас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Г.Бийн “...2018 оны 01 дүгээр сарын 18-ны үүрээр 06 цаг болж байхад Ц.М эрүүлжүүлэхээс гарч ирээд “та хоёр өвөр түрийдээ ороод янхан гичий” гээд намайг учир зүггүй гараараа нүүрэнд хоёр гурван удаа  цохиод, барун, зүүн гар, нуруу, ууц, зүүн гуя хөл хэсэгт галын дэгээ төмрөөр олон удаа цохиж зодсон. Тэгтэл Д.Б намайг өмөөрөөд “одоо болиоч” гэтэл Ц.М Д.Б рүү дайраад намайг зодсон дэгээ төмрөөрөө цохиж зодсон.

...Бид одоо хэвийн харьцаатай байгаа,... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15, 20 дугаар хуудас/,

Хохирогч Д.Бгийн: “... Бид хоёр газар ор засаад түүн дээрээ хөнжил нөмрөөд архиа уугаад сууж байтал үүрээр 05 цаг 30 минутын үед гаднаас Ц.М ороод ирсэн. Тэгээд орж ирэнгүүтээ бид хоёрыг хараад Г.Б рүү уурлаад түүнтэй хэрэлдээд байсан. Тэгээд гараараа болон зуухны урд талаас түлээний 1 ширхэг мод аваад түүнийг модоор цохиод зодоод байхаар нь би боль гээд дундуур нь ортол намайг бас тэр модоороо бас хажуугаар нь гараараа цохиж зодсон. Ц.Мт зодуулсны дараа миний толгой өвдөж зүүн нүд зүүн шанаа хүндүүртэй болсон байсан. Г.Бийн хаана хаана нь ямар шарх гэмтэл учирсан байсныг би сайн хараагүй. Санахгүй байна. Миний бие одоо зүгээр, сайн байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Мын: “...Эхнэрээ найз Д.Бтэйгээ хардаж зодсон гэх хэргээр шалгагдаж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Гэрч Б.Дын: “...Орой маргалдаад Г.Б Ц.Мыг цагдаа дуудаж өгч явуулсан. Өглөө Ц.Мыг эрүүлжүүлэхээс гараад ирэхээр нь Г.Б нөгөө найзтай нь хамт байсан гэсэн. Тэгэхээр нь Ц.М найзтайгаа хардаад эхнэрээ зодсон гэсэн. Ц.М өөрөө хэлэхдээ энэ их балиар ш дээ намайг байх, байхгүйд энүүнтэй сүүлэрч унтаж байгаад надад баригдсан. Тэгэхээр нь би зодчихсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,      

 

Шинжээчийн дүгнэлт болон хэргийн талаар бусад нотлох баримтууд

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1669 дугаартай шинжээчийн дүгнэлт /41 дүгээр хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1668 дугаартай шинжээчийн дүгнэлт /46 дугаар хуудас/,

 

Мөрдөн мөрдөн шалгах шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч Ц.Мын: “...Манай эхнэр найз Д.Б хоёр маань хоорондоо шивнэлдээд нүд амаа ирмээд байхаар нь уур хүрээд эхнэр рүүгээ уурлаж бид хоёр маргалдсан. Тэгээд манай 4 настай хүү Бат-Эрдэнэ миний урд ирчихээд аав дуугай бай гээд байхаар нь би уурандаа чи холд гээд гараараа түлхсэн. Тэгэх үед Хонгорзул охин гэрээс гарч гүйгээд цагдаа дуудаад ирсэн. Намайг цагдаа нар аваад эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Тэнд байж байтал миний зүрх өвдөөд эрүүлжүүлэх байрны эмч намайг үзээд 4 цаг 30 минутанд гэртээ харь гээд гаргасан. Би цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрнаас гэр хүртлээ алхаж явсаар 07 цаг 30 минутын үед гэртээ орж ирсэн. Гэрт орж ирэхэд манай эхнэр Г.Б манай найз Д.Бгийн хамт газар ор засчихсан хөл дээрээ хөнжил нөмөрчихсөн архи уугаад байж байсан. Тэгэхээр нь би гэнэт уурлаад зуухны урд талд байсан 1 ширхэг түлээний модыг авч тэр хоёрыг цохиж зодсон... Г.Бийн гар, хөл гуя, өгзөг, уруул, толгой хэсэгт нь цохиж зодсон. Мөн тэр барьж байсан модоороо Д.Бгийн нүүрний зүүн хэсэг рүү цохиж гэмтээсэн. Би өөр хүнийг цохиж зодоогүй. Намайг цагдаа дуудаж өгч явуулчихаад эзэнгүй хооронд хамт архи уугаад ор засчихсан сууж байхаар нь уур хүрээд тэр хоёрыг цохиж зодсон юм. Өөр надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-62 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 64 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт, /хх-ийн 66 дугаар хуудас/,

2007 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 37 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 71 дүгээр хуудас/,

 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Баянгол,Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 180 дугаартай шийтгэх тогтолын хуулбар /хх-ийн 72-75 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Ц.М нь 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 5-6 цагийн хооронд гэртээ хамтран амьдрагч Г.Бийг бусадтай хардан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож эрүүл мэндэд нь “дээд уруулын гадна хэсэг болон дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал,баруун нүдний зовхи, зүүн нүдний гадна хэсэг, зүүн бугалга, баруун, зүүн сарвуу, бүсэлхий, ууцны баруун хэсэг, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт бүхий” хөнгөн хохирол учруулсан,

мөн 2018 оны 01 дүгээр сарын 18-нй өдөр 5-6 цагийн хооронд хохирогч Д.Бг хамтран амьдрагч Г.Бтэй хардан зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн хацарт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хорирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Бийн мэдүүлэг /хх-ийн 15, 20 дугаар хуудас/, хохирогч Д.Бгийн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/, гэрч Б.Дын мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

       -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1669 дугаартай

       1.Г.Бийн биед дээд уруулын гадна хэсэг болон дотор салстанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, зүүн нүдний гадна хэсэг, зүүн бугалга, баруун, зүүн сарвуу, бүсэлхий, ууцны баруун хэсэг, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

        2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

        3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/,

       -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1668 дугаартай

  1. Д.Бгийн биед тархи доргилт, зүүн хацарт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /46 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Ц.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хохирогч Г.Б, Д.Б нарын биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг.

Хохирогч Г.Бээс мөрдөн шалгах ажиллагаанд: “...Бид одоо хэвийн харьцаатай байгаа,... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”... /хх-ийн 20 дугаар хуудас/, хохирогч Д.Бгээс: “...Миний бие одоо зүгээр, сайн байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” /хх-ийн 24 дүгээр хуудас/ гэж тус тус  мэдүүлсэн байх тул Ц.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

Тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 770 дугаартай захирамжид шүүгдэгч Ц.Мыг албадан ирүүлж, шүүхэд ирүүлсэн өдрөөс цагдан хорихоор заасны дагуу түүнийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр албадан ирүүлж 1 хоног цагдан хорьсон байх тул түүний цагдан хоригдсон 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.М нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.