Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 110/ШШ2026/0109

 

         Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Еркеш би,  С.Ааас  тус аймгийн Өлгий сумын Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны захирамжийн дагуу иргэн С.Ад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон Өлгий сумын 12 дугаар баг, Жасыл бах, Хилчин-19 гудамжинд байрлалтай 700 м2 өмчлөлийн гэрчилгээтэй газар нь улсын чанартай автозамтай давхацсан тул Өлгий сумын 12 дугаар баг, Сагсай сум явах засмал зам дагуу байршилтай газраас  шинээр 700 м2 газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,  

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Ааас шүүхэд  гаргасан хүсэлтдээ:

“Миний бие нэхэмжлэгч С.А тус шүүхэд Өлгий сумын Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны захирамжийн дагуу иргэн С.Ад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон Өлгий сумын 12 дугаар баг, Жасыл бах, Хилчин-19 гудамжинд байрлалтай 700 м2 өмчлөлийн гэрчилгээтэй газар нь улсын чанартай автозамтай давхацсан тул Өлгий сумын 12 дугаар баг, Сагсай сум явах засмал зам дагуу байршилтай газраас  шинээр 700 м2 газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас газрын байршлыг өөрчилж олгохоор болж нэхэмжлэгч надад хариу өгсөн.

Иймд би шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн  66.1-д зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй.

2. Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны захирамжийн дагуу иргэн С.Ад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон Өлгий сумын 12 дугаар баг, Жасыл бах, Хилчин-19 гудамжинд байрлалтай 700 м2 өмчлөлийн гэрчилгээтэй газар нь улсын чанартай автозамтай давхацсан тул Өлгий сумын 12 дугаар баг, Сагсай сум явах засмал зам дагуу байршилтай газраас  шинээр 700 м2 газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.           

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Аы “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны захирамжийн дагуу иргэн С.Ад гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон Өлгий сумын 12 дугаар баг, Жасыл бах, Хилчин-19 гудамжинд байрлалтай 700 м2 өмчлөлийн гэрчилгээтэй газар нь улсын чанартай автозамтай давхацсан тул Өлгий сумын 12 дугаар баг, Сагсай сум явах засмал зам дагуу байршилтай газраас  шинээр 700 м2 газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, С.Аы нэхэмжлэлтэй, Өлгий сумын Засаг дарга болон Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.           

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5,69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

                                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ